АРХИТЕКТУР

Леди Гага-ийн тансаг байшин

Этгээд чамин стилл, сонирхолтой үйлдлээрээ дэлхийд алдартай болсон 28 настай дуучин Леди Гага (Lady Gaga) саяхан жүжигчин Тейлор Кинни (Taylor Kinney)-тэй сүй тавьсан билээ. Түүний амьдардаг Америкийн Калифорнид байрлах 950 метр квадрат байшин нь 24 сая долларын үнэтэй бөгөөд хувийн усан сан, дарсны агуулах зэрэг парти зохион байгуулахад тохиромжтой бүх л зүйл бий. Ингээд Гага-ийн шүтэн бишрэгчид "Бяцхан Мангас" (Little Monster) гэж нэрлэсэн түүний тансаг байртай танилцана уу.
Леди Гага-ийн тансаг байшин Хадгалах

Хятадын тэнгэр баганадсан барилга

Бээжинд 2009 онд “CCTV headquarters” барилга баригдаж дууссан бөгөөд энэхүү барилга нь Хятадын төв телевизийн байр юм. Энэхүү барилга нь телевизийн салбарын томоохон байгууламж болж байгаа бөгөөд 20 га газрыг нь бусад үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа гэнэ. CCTV-ийн шинэхэн барилгын архитекторыг Голландын архитектор Рэма Колхас (Rem Koolhaas) гаргасан бөгөөд тэрээр “Office for Metropolitan Architecture” төвийн ажилтан юм байна. Барилга нь 44 болон 54 давхартай хоёр өндөр байшингаас бүрдэх бөгөөд 54 давхар байшингийн өндөр нь 234 метр аж. Хоёр байшинг дээвэр мэт ташуу барилгаар холбосон учир гогцоо мэт харагдана.
Хятадын тэнгэр баганадсан барилга Хадгалах
2012-12-26, 23:27

7 м/кв бяцхан байр

Ромын Пантеон болон Ариун Петрийн талбайгаас холгүй орших газар нэгэн бяцхан байшин байдаг юм байна. Хэдийгээр байшингийн талбай жижиг ч, өөрийн сэтгэхүйн чадварыг ашиглаж чадвал гайхалтай тохилог байр бүтээж болох нь ээ.
7 м/кв бяцхан байр Хадгалах
2015-04-25, 05:40

Дэлхийн хамгийн ер бусын барилгууд

Архитекторчид хүмүүсийг алмайруулах дуртай билээ. Та бүхэндээ хамгийн сонирхолтой загвартай барилгуудыг харцгаая.
Дэлхийн хамгийн ер бусын барилгууд Хадгалах
2013-12-28, 22:30

Зуслангийн байшингаа хэрхэн өргөтгөх вэ?

Норвегийн Тронхеймд байдаг “Arne Garborgsvei 18” хэмээх хувийн байшингийн хажуу талд нь нэмэлт өргөтгөл барихаар болсон бөгөөд үүнийг "TYIN Tegnestue" архитектурын компани гүйцэтгэжээ. Энэ нэмэлт өргөтгөл нь 48 кв.м талбайтай юм байна.
Зуслангийн байшингаа хэрхэн өргөтгөх вэ? Хадгалах
2014-05-26, 23:01

Маш гоё дизайнтай дэлгүүр

Румыний Бухарест хотод байрладаг “1 Minute Hot Snacking Store” дэлгүүрийн шинэ дизайныг танилцуулж байна. Уг дэлгүүрийн гадаад дотоод заслыг “Creativ Interior” студийн дизайнер Наталья Березовская хийжээ. Үнэхээр сэтгэлд дулаахан сайхан дэлгүүр болжээ.
Маш гоё дизайнтай дэлгүүр Хадгалах
2014-05-07, 22:35

Сочи дахь олимпийн паркийн бvтээн байгуулалт

2008 оны 8-р сарын 8-нд манай урд хєрш БНХАУ-д зуны олимп болсон билээ. Тэгвэл энэ удаа 2014 оны 2 сарын  7-ноос 23-ны хооронд манай хойд хєрш ОХУ-д анх удаагаа євлийн олимп болох нь ээ. Имеретийн хязгаарт байрлах уг Олимпийн паркийн бvтээн байгуулалтын газар дэрээс хийсэн орос сэтгvvлчийн фото сурвалжлагыг та бvхэндээ хvргэх гэж байна. Бvтээн байгуулалтанд ямар технологи ашиглаж байгаа ямар ямар асуудлууд гарч байгааг харуулхаар зорилоо. Ингээд бидэнтэй зэрэгцэн орших, эртний анд оросууд маань хэрхэн олипд бэлтгэж байгааг хамтдаа харцгаая.
Сочи дахь олимпийн паркийн бvтээн байгуулалт Хадгалах
2010-07-19, 16:48

Хачирхалтай орон сууц

Ийм нэг ер бусын олон давхар мөртлөө, нарийхан орон сууц Доод Новгород хотын Касьяновын гудамжинд байдаг ажээ.
Хачирхалтай орон сууц Хадгалах

Дэлхийн хамгийн нарийхан байшин

Хvн амын тоо єдєр єдрєєр єсч, байшин барилга сая саяараа багигдан, цэнхэр газрын хуурай хэсэг нь бээр бээрээрээ хорогдож байгаа энэ єдрvvдэд тэнгэр баганатсан барилгуудаас єєр орон сууцны асуудлыг шийдвэрлэх аргыг газар газрын мэргэжилтнvvд эрэлхийлж байна. Тэд газрыг нvхэлж, доорхийг нь тохижуулан, байшин болгож, чинээлэг заримд нь зориулан хиймэл арал хvртэл байгуулж байгаа билээ. Тэгвэл одоо бvгдээрээ хэний ч санаанд ороогvй бас нэгэн шийдлийн vр дvнтэй танилцацгаая. Энэ бол ирээдvйд хамгийн эрэлттэй болж мэдэх бvтээлийн тєлєєлєє бєгєєд хамгийн хэмнэлттэй, бас хэт их хотижсон хорвоод яг “таарсан” барилга болж мэдэх юм.

Дэлхийн хамгийн нарийхан байшин Хадгалах

Үл үзэгдэгч байшин

Калифорнийн цөл болох Мохавед үл үзэгдэгч байшин бий болжээ. Байшингийн загварыг Америкийн дизайнер Филипп Смит (Philip Smith) зохиосон байна. 70 гаруй жилийн настай байшинг тэрээр шилээр бүрж, тунгалаг болгосон аж. Харин цонхных нь хүрээнд неон гэрэл суурилуулж өгсөн бөгөөд энэ нь харанхуйд ч гэсэн сайхан харагдах гэнэ.
Үл үзэгдэгч байшин Хадгалах
2013-12-04, 15:51

Дубайн усан доорхи зочид буудал

Польшийн "Deep Ocean Technology" архитектурын компани нь Дубай орчмын Персийн цутгалангийн усан дотор баригдах "Water Discus Hotel" зочид буудлын барилгын төслийг танилцуулжээ. Цөл дээр боссон диваажин болох Дубай хотод баригдах энэхүү усан доорхи зочид буудлын барилга ямаршуухан болох талаар мэдээллийг танд хүргэж байна. Эндээс та архитектурын олон дажгүй санаа авч болох юм.

Дубайн усан доорхи зочид буудал Хадгалах

Улс орнуудын хамгийн жижиг орон сууцанд амьдардаг хүмүүс

Дэлхийн өнцөг булан бүрт, хаа ч ялгаагүй хөдөөнөөс хот руу чиглэсэн их нүүдэл тасрахгүй хэвээр. Хүн бүр л ажил амьдралаа дээшлүүлэхийг зорьж буурь сэлгэдэг боловч хүн ам ихтэй дэлхийн томоохон хотуудад иргэдийн орон байрны хүрэлцээ хамгийн том асуудал байдаг. 

Улс орнуудын хамгийн жижиг орон сууцанд амьдардаг хүмүүс Хадгалах