АРХИТЕКТУР

IKEA-гийн тавилгууд ая тухтай байдгийн 8 нууц

Бид бүхэн Шведийн "IKEA" компани яагаад гэр ахуйн тавилгын ертөнцөд ноёлж, хэрэглэсэн хүн бүрт ая тухыг мэдрүүлдэг болохыг төдийлөн сайн мэддэггүй. Зүгээр л дэлхий нийтээрээ хэрэглэдэг болохоор хэрэглэх ёстой гэж үздэг бөгөөд худалдан авсныхаа дараа нэг л сэтгэлд ойр мэдрэмж төрдөг. Тэгвэл хүмүүст ийм мэдрэмж төрүүлж, хэрэглэгчдийг өөртөө татдаг "IKEA"-гийн 8 нууцыг та бүхэндээ танилцуулья.  

IKEA-гийн тавилгууд ая тухтай байдгийн 8 нууц Хадгалах

Өмнөд Солонгосчуудыг шуугиулж буй этгээд кафе

Өмнөд Солонгосын Сөүл хотын нэгэн кафе цахим ертөнцөд олны анхаарлыг татаад байна. Тус кафе дахь бүх зүйлийг гараар зурж чимиглэсэн бөгөөд энд орсон хүнд хүүхэлдэйн кинон дотор байгаа мэт сэтгэгдэл төрдөг аж. Энэхүү өвөрмөц дотоод заслын шийдлийг Солонгосын телевизийн "W-Two Worlds" цувралаас авсан байна. 

Өмнөд Солонгосчуудыг шуугиулж буй этгээд кафе Хадгалах

Ирээдүйн зочид буудал ямар байх вэ?

Нидерланд улсын нийслэл болох Амстердамд хамгийн өвөрмөц, орчин үеийн ухаалаг шийдэлтэй "CityHub" хэмээх зочид буудал нээгджээ. Энэ буудал ажилтангүй, өөртөө үйлчилдэг буудал гээд боддоо. Үнэхээр ухаалаг биш гэж үү? Ингээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцацгаая.

Ирээдүйн зочид буудал ямар байх вэ? Хадгалах

Эйфеллийн цамхагийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд

Эйфеллийн цамхаг нь Францад гарсан 1889 оны хувьсгалын 100 жилийн ойд зориулан босгосон байгууламж юм. Энэхүү цамхаг нь Сена мөрний зүүн эрэгт, Марсын талбайд байрлах бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн энэхүү цамхагийг 18,000 хэсэг төмрийн хийц, 2.5 сая ган холбоосоор холбон архитектор Густав Эйфеллийн гаргасан загвараар барьсан байна. Тийм ч учраас түүний нэрээр ийнхүү "Эйфеллийг цамхаг" хэмээх нэгэн гайхамшиг сүндэрлэн боссон түүхтэй. Ингээд та бүхэнд Эйфеллийн цамхагийн талаар ховор сонирхолтой баримтуудыг дэлгэж байна. 

Эйфеллийн цамхагийн тухай бидний мэдэхгүй сонирхолтой баримтууд Хадгалах

Бид гэрээ тохижуулахдаа юун дээр алддаг вэ?

Та гэрээ амьдрахад тухтай хэрнээ үзэмжтэй байдлаар тохижуулахыг хүсэж байгаа л биз дээ. Гэхдээ ямар ч байрны интерьер гаргахад учир бий гэдгийг ОХУ-ын “Элемент” интерьер студийн дизайнер Маргарита хэллээ. Хүмүүсийн орон байраа тохижуулахад тохиолддог хамгийн түгээмэл алдаануудыг хэрхэн шийдэх талаарх түүний зөвлөгөөг бид а бүхэнд хүргэж байна. Та интерьер дизайны эдгээр алдааг гаргахгүй байвал гэр тань маш тохилог байхаас гадна загварлаг харагдана гэдэгт итгээрэй.

Бид гэрээ тохижуулахдаа юун дээр алддаг вэ? Хадгалах

Инженерчлэлийн түүхэн дэх 10 гайхамшиг

Соёл иргэншлийн түүх гэдэг бол дэлхий ертөнцийг улам сайжруулах гэсэн хүмүүсийн уран сэтгэмжийн тэмүүллээр дүүрэн байдаг. Хурц ухаан, уран төсөөлөл болон шаргуу хөдөлмөрийнхөө дүнд хүн төрөлхтөн нь хот суурин газруудыг сүндэрлүүлж, мөн тэдгээрийг өөр хооронд нь холбох дэд бүтцийг байгуулсаар байна. Тухайлбал, бид Хятадын Цагаан хэрэм, Маяа болон Ацтекүүдийн пирамид, эртний ертөнцийн хот суурингуудыг бид өнөөг хэрнэ бишрэн шүтэж байгаа билээ. Ийнхүү бид энэ удаа инженерчлэлийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай 10 бүтээн байгуулалтыг танилцуулж байна.

Инженерчлэлийн түүхэн дэх 10 гайхамшиг Хадгалах

Парисын Дарь эхийн сүм 850 жилийн түүхэндээ юу юуг туулж өнгөрүүлсэн бэ?

Өнгөрөгч Даваа гарагт Парисын Дарь эхийн сүм (Notre Dame de Paris) галд автаж Францчууд төдийгүй дэлхий нийтэд томоохон гарз тохиосон билээ. Энэхүү сүмийн барилгын ажил 1271 оноос эхлэн 74 жил үргэлжилж байжээ. Чухам энэ л сүмд Францын бараг бүх хаадын титэм залах ёслол болж байсан юм. Парисын дарь эхийн сүм бол Францын готик хэв маягтай хамгийн том дурсгалт газар билээ. Бид та бүхэнд уг сүмийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Парисын Дарь эхийн сүм 850 жилийн түүхэндээ юу юуг туулж өнгөрүүлсэн бэ? Хадгалах

Хямд зардлаар гэрээ хэрхэн тохижуулах вэ?

Гэр орон бол хүний тайван, аз жаргалтай, амар амгалан байх хамгийн чухал орчин билээ. Харин та гэрийнхээ нэгэн хэвийн хэв маягаас залхаж байна уу? Гэр оронд тань бага зэрэг шинэчлэлт хэрэгтэй мэт санагдаж эхэлсэн бол та бидний бэлтгэсэн мэдээнд анхаарлаа хандуулна уу.

Хямд зардлаар гэрээ хэрхэн тохижуулах вэ? Хадгалах

Ярьдаг биш, хийдэг хүмүүсийн шилдэг шинэ санаанууд

"Зүгээр суухаар зүлгэж суу" -гэж сайхан үг байдаг. Та бүхнийхээ амралтанд зориулан ярьдаг биш, хийдэг хүмүүсийн саруул ухаан, уран гараар бүтсэн, хэрэгжүүлж болохуйц шинэ бүтээлүүдийг толилуулж байна.
Ярьдаг биш, хийдэг хүмүүсийн шилдэг шинэ санаанууд Хадгалах
2014-03-29, 19:29

Вьетнамчуудын гайхалтай бүтээн байгуулалт

Энэ оны эхэнд Вьетнамын Дананг хотод барилгын бүтээн байгуулалтын ажил нь эхэлж байсан "Алтан гүүр" (Golden bridge) зургадугаар сард нээлтээ хийжээ. Энэхүү байгууламж нь далайн түвшнээс дээш 1414 метр өндөр бөгөөд урт нь 150 метр юм.

Вьетнамчуудын гайхалтай бүтээн байгуулалт Хадгалах

Гэрээ чамин тансаг, ая тухтай тохижуулах шалгарсан аргууд

Бид бүгд л өөрсдийн хүслээр гэрээ тохижуулж мөрөөдлийн ордон бүтээхийг хүсдэг. Гэвч түүнд зарцуулагдах "төсөв"-ийг төсөөлөх төдийд л "хоосон мөрөөдөл" гэдгийг ойлгож эхэлдэг. Харин бид танд доорх нийтлэлээр мөрөөдлөө орхилгүйгээр гэрээ тохижуулж болох шалгарсан аргуудыг хүргэж байна. 

Гэрээ чамин тансаг, ая тухтай тохижуулах шалгарсан аргууд Хадгалах
2018-12-03, 16:10

Алдартай түүхэн дурсгалууд ид үедээ ямар харагддаг байв?

Бид өвөг дээдсээс уламжлагдан ирсэн бүхий л зүйлсийг үеийн үед хамгаалсаар ирсэн билээ. Тэр дундаа өв соёлын амьд домог болсон түүхэн дурсгалт газруудыг яг л тэр чигээр нь байлгахаас гадна сэргээн босгох ажлуудыг ч олноор хийх болсон. Гэхдээ хүн төрөлхтний очиж үзэх дуртай тэдгээр газрууд үргэлж тийм сайхнаараа байгаагүй нь харамсалтай. 

Алдартай түүхэн дурсгалууд ид үедээ ямар харагддаг байв? Хадгалах