УРЛАГ

Киноны мартагдашгүй хэсгүүдийн зураг авалтыг хэрхэн хийсэн бэ?

Бодит амьдралд орших боломжгүй эсвэл хэт их ажиллагаа шаардсан үзэгдлийн зургийг авахад кино уран бүтээлчид заримдаа хүний нүд хуурах нууц техник ашигладаг байна. Тухайлбал, аль өнцгөөс, ямар арга ашиглан зураглал хийснээс  шалтгаалж дэлгэцэнд тэс өөр ертөнц бий болдог ажээ. Харин эцсийн шатанд компьютер график, засвар монтаж оруулах нь өөр нэгэн цогц ажил юм. 

Киноны мартагдашгүй хэсгүүдийн зураг авалтыг хэрхэн хийсэн бэ? Хадгалах
2021-03-05, 12:04

Хүний хувьслыг шоглосон зургууд

Хувьсал гэдэг үргэлж урагш явдаг зүйл биш. Үүнийг анзаарсан ухаалаг зураачид хүн гэдэг цаашдаа илүү ухаантай амьтан болохгүй гэдгийг шоглон дүрсэлдэг болжээ. Өнөөдөр та бүхэнд тэдгээр шог зургуудаас хүргэхээр бэлтгэлээ.

Хүний хувьслыг шоглосон зургууд Хадгалах
2021-02-27, 16:12

Сэтгэлд хоногшсон эмэгтэй дүрүүд өдгөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ?

Кино урлаг бий болсон цагаас хойш өнөөг хүртэл томоохон ахиц дэвшил гараад буй. Тэрхүү үеэс зураг авалтын чанар, хувцаслалт, орчин, жүжигчид, дүрүүд гээд бараг бүх зүйлс бүрэн өөрчлөгдсөн гэхэд болно. Харин үе үеийн кино, франчайзинг, ремейк уран бүтээлд үзэгчдийн сэтгэлд хоногшсон хэд хэдэн дүр байдаг. Өнөөдөр бид эмэгтэй дүрүүд дэлгэцэн дээр анх гарсан мөчөөсөө хойш хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэнд сануулахыг хүслээ.

Сэтгэлд хоногшсон эмэгтэй дүрүүд өдгөөг хүртэл хэрхэн өөрчлөгдөж ирсэн бэ? Хадгалах
2021-02-23, 13:13

Компьютер график ашиглаагүй зураг авалтууд

Сүүлийн жилүүдэд Холивудын кинонуудын зураг авалтын 65-85 хувийг компьютер график эзлэх болжээ. Тэгвэл зарим найруулагчид үүний оронд жинхэнэ байршил дээр эсвэл маш бодитой харагдах загвар ашиглан кино бүтээхийг илүүд үздэг аж. Энэ үүднээс та бүхэнд компьютер график ашиглаагүй зураг авалтуудын талаар хүргэж байна.

Компьютер график ашиглаагүй зураг авалтууд Хадгалах
2021-02-20, 19:29

Хачирхалтай шалтгаанаар Өмнөд Солонгост хориглогдсон дууны клипүүд

Солонгосын уран бүтээлчдийн клип тод хувцас, бүжиг дэглэлт, гял цал чимэглэлээр үзэгчдийн нүдийг баясгадаг. Тус клипгүүд интернет дээр олон зуун сая хандалтыг ядах юмгүй татаж чаддаг боловч заримыг нь Өмнөд Солонгосын телевизүүдээр гаргахыг хориглодог байна. Зарим нь хэт задгай хэв маяг, садар самуун явдлыг сурталчилсан гэдэг шалтгаанаар хориглогддог бол зарим нь санаанд оромгүй шалтгаанаас болдог аж.

Хачирхалтай шалтгаанаар Өмнөд Солонгост хориглогдсон дууны клипүүд Хадгалах
2021-02-16, 17:27

Алдартай кинонуудад мартагдашгүй дүр бүтээсэн мэргэжлийн бус жүжигчид

Аливаа киноны дүрийг амилуулахад заавал мэргэжлийн жүжигчид шаардлагатай биш юм. Зүгээр л тэрхүү дүрд таарсан төрх, зан авиртай хүнийг олоод сайн найруулагчийн гарт өгвөл мэргэжлийн жүжигчинтэй дүйцэхүйц үнэмшилтэй байж чаддаг аж. Үүний жишээ болсон кинонуудаас та бүхэнд хүргэе.

Алдартай кинонуудад мартагдашгүй дүр бүтээсэн мэргэжлийн бус жүжигчид Хадгалах
2021-02-12, 11:55

55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоуг The Weeknd чимлээ (30 фото)

Америкийн мэргэжлийн хөлбөмбөгийн NFL лигийн аваргыг шалгаруулах 55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоу жил бүр хамгийн олны хүний анхаарлыг татдаг билээ. Энэ жил Флорида мужийн Тампа хотод зохиогдсон тоглолтод Грэммигийн шагналт уран бүтээлч The Weeknd цэнгэлдэхийн тайзан дээр улаан хүрмээр ижилссэн, нүүрэндээ боолттой залуусын хамт гарч ирж, "Can't Feel My Face", "Earned It" болон сүүлийн үеийн чартад тэргүүлээд байгаа "Blinding Lights" зэрэг хит дуунуудаараа үзэгчдийг баясгалаа.

55 дахь удаагийн "Super Bowl" тоглолтын завсарлагааны шоуг The Weeknd чимлээ (30 фото) Хадгалах
2021-02-08, 16:38

Ганцхан хүний адал явдлын тухай өгүүлэх шилдэг 14 кино

Олон дүр хоорондын харилцаа болоод зөрчилдөөн дээр ихэнх кино тулгуурлан үзэгчдийг татдаг. Тэгвэл зарим кино ердөө ганц хүний жүжиглэлт дээр тулгуурлан амжилт олох нь бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр киноны талаар хүргэхээр бэлтгэлээ.

Ганцхан хүний адал явдлын тухай өгүүлэх шилдэг 14 кино Хадгалах
2021-02-07, 12:28

Япон сийлбэрчийн жинхэнэ хоолтой андуурахаар гайхалтай бүтээлүүд

Японы модон сийлбэрч Сейжи Кавасаки (Seiji Kawasaki) ер бусын үнэмшилтэй харагдах хүнсний бүтээгдэхүүн урладаг гэдгээрээ алдартай. Түүний бүтээлүүд хүний ходоодонд орох бус, нүдээр харж таашаал авах зориулалттай аж. Кавасаки өөрөө хоолны дуршил ихтэй, элдэв төрлийн амттаны үнэнч шүтэн бишрэгч учир бодит хүнсний бүтээгдэхүүнийг дуурайлган аз жаргалтайгаар бүтээлээ урладаг байна.

Япон сийлбэрчийн жинхэнэ хоолтой андуурахаар гайхалтай бүтээлүүд Хадгалах
2021-02-05, 16:56

Үзэгчдэд огтхон ч таалагдаагүй дэлгэцийн хосууд

Кино дэлгэцнээ хос хоёрын дүр бүтээж, хүмүүсийн сэтгэлд хоногшиж үлдсэн хамтрагчид олон байдаг. Гэвч зарим хосууд тааруу зохиол, эсвэл зүгээр л жүжигчид нь хоорондоо зохицоогүй зэрэг шалтгаанаас болж үзэгчдэд огт таалагдаагүй тохиолдлууд ч байх аж. Өнөөдөр тэрхүү "муу" хосуудын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Үзэгчдэд огтхон ч таалагдаагүй дэлгэцийн хосууд Хадгалах
2021-02-01, 18:32

Алдарт "Харри Поттер" болон "Бөгжний эзэн" кинонуудад тоглох шахсан жүжигчид

Питер Жэксоны "Бөгжний эзэн" цуврал болон "Харри Поттер" цувралын эхний анги гарсны 20 жилийн ой 2021 онд тохионо. Харин энэхүү хоёр агуу төслийн жүжигчдийг сонгон шалгаруулах ажил үүнээс ч олон жилийн өмнө болж өнгөрсөн нь мэдээж юм. Ингээд "Харри Поттер" болон "Бөгжний эзэн"-д тоглон нэр алдарт хүрсэн жүжигчдийн оронд хэн, хэн тоглох боломжтой байсныг хамтдаа олж мэдэцгээе! 

Алдарт "Харри Поттер" болон "Бөгжний эзэн" кинонуудад тоглох шахсан жүжигчид Хадгалах
2021-01-29, 14:05

Гол дүрийн жүжигчнээ сольсноос болж үзэгчдээс шүүмжлэл хүртсэн цуврал кинонууд

Зарим киноны дараагийн ангийг бүтээхэд ямар нэг дүрийн жүжигчнийг солих хэрэг гарах нь элбэг. Тухайн жүжигчин нас барсан, найруулагч эсвэл кино студитэй муудсан, өөр кинонд тоглох болсон гээд үүнд олон шалтгаан бий. Зарим тохиолдолд ийм шийдвэрийг хүмүүс тааламжтай хүлээж авдаг ч ихэнхдээ үзэгчдэд аль хэдийн дассан жүжигчнийг солино гэдэг том алдаа болох нь бий. Өнөөдөр та бүхэнд тэдгээр тохиолдлуулдын талаар хүргэхээр бэлтгэлээ.

Гол дүрийн жүжигчнээ сольсноос болж үзэгчдээс шүүмжлэл хүртсэн цуврал кинонууд Хадгалах
2021-01-25, 12:00