УРЛАГ, СПОРТ

Датагаа бэлэглэ, зээл!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн шилдэг 3D зураачийн шинэхэн бүтээлүүд

43 настай граффити зураач Серхио Одейт өөрийн Инстаграм хуудаснаа сүүлийн үеийн уран бүтээлүүдээ нийтлэсэн байна. Бодит гэж эндүүрмээр бүтээлээрээ алдартай тэрээр энэ удаад нэгэн бетон блокийг хуучны машин болгож хувиргасан аж. 

Дэлхийн хамгийн шилдэг 3D зураачийн шинэхэн бүтээлүүд Хадгалах

Хамгийн удаан "дуншиж" байж дэлгэцнээ гарсан 15 кино

Кино хийх нь мэдээж хялбар ажил биш юм. "Paranormal activity" тэргүүтэй зарим киноны зураг авахад хэдхэн долоо хоног зарцуулсан бол арван жил эсвэл түүнээс ч их хугацаа зарцуулсан кинонууд ч бий. Тиймээс киноны нээлт тодорхой хугацаагаар хойшлогдох нь гайхах зүйл биш юм. Ингээд хамгийн удаан хугацаа шаардан бүтээгдсэн киноны жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 

Хамгийн удаан "дуншиж" байж дэлгэцнээ гарсан 15 кино Хадгалах

Алдарт "Ногоон зурвас" кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд

"Ногоон зурвас" (The Green Mile) бол Стивен Кингийн зохиолуудаас хамгийн алдартай дэлгэцийн бүтээл болсон нь юм. Хэдийгээр кино урлаг сонирхогчид "Shining"-ийг алдарт зохиолчийн шилдэг нь гэж болох ч үзэгчдийн сэтгэлийн утсыг хөндөж чадсанаараа "Ногоон зурвас" тэргүүлэх болно. Ингээд энэхүү кино хэрхэн бүтсэн тухай мэдээллийг хүргэж байна. 

Алдарт "Ногоон зурвас" кино хэрхэн бүтсэн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

"Чулууг амьдруулсан нь" - Хүний гараар бүтээгдсэн гэхэд итгэмээргүй гайхалтай баримлууд

Хүний ур ухаан дуусашгүйг илтгэх бүтээлүүд олон. Тэдгээрийг хамгийн сайн харуулж чаддаг нь уран баримлууд байдаг.

"Чулууг амьдруулсан нь" - Хүний гараар бүтээгдсэн гэхэд итгэмээргүй гайхалтай баримлууд Хадгалах

"Pixar"-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс

"Pixar" компанийн хүүхэлдэйн кинонууд нь мэдээж сонирхолтой, хөгжилтэй үйл явдалтайгаас гадна олон жижиг нууцуудыг агуулж байдаг.  Магадгүй эдгээр сонирхолтой үйл явдал, дүрслэлийг та өмнө нь харж байгаагүй болов уу.

"Pixar"-ын хүүхэлдэйнүүд дээрх таны анзааралгүй өнгөрөөсөн сонирхолтой зүйлс Хадгалах

Шинэ "Бэтмэн" кинонд Жокерын дүрд тоглохоор өрсөлдөж буй жүжигчид

Роберт Паттинсоны тоглосон Бэтмэний трейлэр гарч эхэлмэгц дэлхийн кино урлагийн хорхойтнууд түүний эсрэг дүр хэн байх бол хэмээн бодож эхэлсэн биз. Эх сурвалжуудын мэдээлснээр шинэ цувралын хоёрдугаар ангиас эхлэн Жокер гарч эхлэх аж. Тэгвэл Жокерын дүрд ямар жүжигчид өрсөлдөж байгаа гэж та бодож байна? Таны тоглоосой гэж хүсч буй жүжигчин байгаа юу?

Шинэ "Бэтмэн" кинонд Жокерын дүрд тоглохоор өрсөлдөж буй жүжигчид Хадгалах

"Дахиад үхмээргүй байна" - Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв

Жүжигчин Шон Бин (Sean Bean)-ийг "Холивудын амиа золиослогч" гэж хочилдог. Учир нь тэрбээр 80-аад оноос эхлээд олон тооны дэлгэцийн дүр бүтээхдээ 25 удаа "үхдэг" хүний дүрд тогложээ. Харин тэрбээр саяхан "үхүүлдэг" кинонд дахин тоглохгүй гэсэн шийдвэр гаргасан байна. 

"Дахиад үхмээргүй байна" - Жүжигчин Шон Бин үхдэг дүрд дахиж тоглохгүй гэв Хадгалах

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд

Цар тахал нь шинэ киноны нээлт, үзвэрийг төдийгүй дэлхийн томоохон наадмуудын үйл ажиллагаанд ч өөрчлөлтийг оруулсан байна. Одоо цагт бараг л бүх арга хэмжээнүүд онлайн, цахим хэлбэрт шилжээд байгаа боловч энэ удаад “Оскар”-ын шагнал гардуулах ёслолын хувьд онцгойлон авч үзсэн аж. Алдарт Оскарын наадам 2021 оны 4-р сарын 26-нд болохоор төлөвлөгдөж байгаа бөгөөд энэ удаагийн наадамд өрсөлдөх кинонуудтай дэлгэрэнгүй танилцацгаая.

2021 оны Оскарын наадамд өрсөлдөх кинонууд Хадгалах

Хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа үзэх ёстой 30 кино

Өөр өөрийн цаг үед үзэгчдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлж, дэлхийн кино урлагт гүн гүнзгий нөлөөлсөн 30 киног та бүхэнд хүргэж байна. 

Хүн бүр амьдралдаа дор хаяж нэг удаа үзэх ёстой 30 кино Хадгалах

Холливудын "баатар" хэмээх ойлголт он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Кино урлаг гэдэг гайхалтай зүйл бөгөөд найруулагчид үзэгчдийн сонирхлыг татахын тулд үргэлж шинэлэг дүр төрхийг хайж, ашигласаар ирсэн билээ.  Хүүхэд байхаасаа эхлэж бид амьдралын зөв бурууг зааж сургасан, улс орон бүрийн уламжлал, түүх соёл иргэншлийг харуулсан хүүхэлдэйн кино, олон ангит киног үзэж өссөн. Энэ бүхнээс бид хэрэгтэй зүйлийг нь авч харин хэрэггүй зүйлийг нь хаях хэрэгтэй байдаг.  Холливудыг амьдралын хичээлийн тал дээр шилдэг багш хэмээн нэрлэж болох бөгөөд киноны дүрүүд үеийн үед хэрхэн өөрчлөгдсөн талаар сонирхоцгооё.

Холливудын "баатар" хэмээх ойлголт он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино

Олон ангит кино нь хэдий сонирхолтой ч дуусахгүй явсаар байвал үзэгчдийн тоогоо алддаг билээ. Бидний мэдэх “Санта Барбара” кино бол тэдгээрийн нэг жишээ. Тэгвэл өнөөдөр ч гэсэн маш олон ангитай, аль хэдийн дуусах болсон мэт санагдах цуврал кинонууд гарсаар л байгаа юм. Харин та эдгээр цувралыг дуусаасай гэж хүсэж байна уу?

Хэтэрхий сунжирснаас болж үзэгчгүй болсон 10 цуврал кино Хадгалах

"Бригада" цувралын жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Оросын алдарт "Бригада" цуврал 2002 онд гарснаас хойш 18 жил өнгөрчээ. Амьдралын нөхцөл, ахуй ижил орны бодит төрхийг харуулсан кино манайд цахиур хагалж, залуус тус кинон дээр гардаг дүрүүдийг дуурайх үзэгдэл нэг хэсэг хүчээ авсан болов уу. Цаашлаад энэ давалгаа Монгол кинонд ч тодоос тод мөрөө үлдээж, одоогийн дэлгэцийн бүтээлд ч “Бригада”-г дуурайсан мэт зүйл цөөнгүй ажиглагддаг билээ. Тэгвэл тус цувралын жүжигчид одоо хаана байгаа бол?

"Бригада" цувралын жүжигчид өдгөө хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах