УРЛАГ, СПОРТ

Араар тавихаасаа өмнө заавал үзэх ёстой 15 кино

Хайр сэтгэлийг үгүй хийдэг хамгийн том хүчин зүйл бол араар тавилт, хууран мэхлэлт гэдэгтэй маргах хүн тун цөөхөн биз ээ. Хүмүүсийн хайртай нэгнээ араар тавьж буй шалтгаанууд олон янз байдаг бөгөөд тэдний ихэнх нь нэг насны жаргалаа нэг шөнийн жаргалаар сольж байгаа гэдгээ ухамсарлаж, ойлгодоггүй нь харамсалтай. Тэр ч үүднээсээ бид та бүхэндээ араар тавилтын хор уршгийг харуулсан 15 киног танилцуулж байна. Та эдгээр кинонуудыг үзсэнээр их зүйлийг ойлгож авах биз ээ.

Араар тавихаасаа өмнө заавал үзэх ёстой 15 кино Хадгалах

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд

Шинэ жилийн баярын уур амьсгалыг хүн бүрийн сэтгэлд авчирдаг хамгийн дурсамжтай, хөгжилтэй, мартахын аргагүй кинонуудын нэг бол яалт ч үгүй "Гэртээ ганцаараа"  билээ. Та энэ киног олон арван удаа үзсэн, үзэгдэл, үг хэллэг бүрийг нь андахгүй мэднэ гэдэгтээ бүрэн итгэлтэй байгаа бол бидний бэлтгэсэн нийтлэлийг уншаад нэг үзээрэй. Сэтгэлээс гардаггүй, зурагтаар гарах болгонд үзлээ ч уйддаггүй энэ киног бүтээх явцад хөшигний ард чухам яг юу болсонтой та бүхнийгээ танилцуулья. 

“Гэртээ ганцаараа” киноны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Диснейн гүнж нар яагаад цэнхэр даашинз өмсдөг вэ?

"Уолт Дисней" кино компанийн Үнсгэлжин, Ариел, Белл, Жасмин нарыг хүүхдүүд гэлтгүй томчууд ч андахгүй мэдэх билээ. Тэдгээрийн хайр татам түүхүүд нь бид бүхний зүрх сэтгэлийг уярааж, өрөвдөх, хайрлах сэтгэл төрдөг нь нууц биш. Тэгвэл гярхай үзэгчид та бүхэн Диснейн гүнж нарыг голдуу цэнхэр өнгийн даашинзтай байхыг анзаарсан байлгүй. Харин яагаад дандаа ийм өнгийн даашинз өмсдөгийг нь та мэдэх үү? Хэрвээ мэдэхгүй бол хамтдаа шалтгааныг нь хайж олцгооё.

Диснейн гүнж нар яагаад цэнхэр даашинз өмсдөг вэ? Хадгалах

Хүүхэлдэйн киноны эцгүүд

Хүүхэлдэйн кино үзэх дуртай хүүхэд, залуус эдгээр хүүхэлдэйн киноны баатруудыг андахгүй сайн мэднэ. Гэсэн хэдий ч эдний ард хэн байгааг бид сайн мэдэхгүй. Харин одоо та энэ нийтлэлийг үзсэнээр эдгээр алдартай хүүхэлдэйн киног бүтээсэн бүтээгч, найруулагчдын талаар мэдэж авах болно. Энэ бүхний ард хэн байгаа бол?...

Хүүхэлдэйн киноны эцгүүд Хадгалах

"DC", "Marvel"-аас илүү шилдэг!

Комиксоос сэдэвлэн бүтээдэг кино зах зээлийг "Мarvel" эзэмшдэг гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр арваад жилийн өмнө "DC" болон "Мarvel" нар тус зах зээл дээр эн тэнцүү оршдог байсан ч "Мarvel" асар богино хугацаанд үзэгчдийг байлдан агуулсан асар олон кино гаргаж чадсанаар одоогийн ноёрхлоо тогтоосон юм. Гэсэн ч "DC" бууж өгөөгүй, харин ч ирээдүйд "Мarvel"-ийг буулгаж авахаар маш олон төсөл хэрэгжүүлж байгаа. Мэдээж цаг цагаараа байдаггүй учраас "DC" хэзээ нэг өдөр зорьсондоо хүрэх нь мэдээж. Энэ үүднээс та бүхэнд "Мarvel"-ийн тэргүүллийг "DC" үгүй хийх 20 шалтгааныг хүргэж байна. 

"DC", "Marvel"-аас илүү шилдэг! Хадгалах

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд

Диснейн кино компани нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх олон сайхан бүтээлүүдийг бүтээж, бидний мэлмийг мялаадаг билээ. Харин та тэдгээр кинонуудаас давтагдаж гарах дүрүүд, үйл явцын давхцлуудыг анзаарч байсан уу. Тэдгээрийн зарим нь үнэхээр сонирхолтой, тэрчлэн ангайлгамаар зүйлсүүд байх юм. Ингээд Диснейн хүүхэлдэйн киноны нууцуудтай хамтдаа танилцацгаая. 

Таны өмнө нь сонсож байгаагүй Диснейн хүүхэлдэйн киноны нууцууд Хадгалах

Женнифер Лауренсийн ээлжит нэгэн азгүйтэл

Холливуудын үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийн нэг бол яахын аргагүй Женнифер Лауренс(Jennifer Lawrence) билээ. Бид бүхэн түүнийг "The Hunger Games"буюу “Өлсгөлөн тулаан”, "Х-Men" цуврал кинонуудаар нь илүүтэй сайн мэднэ. Тэр ч утгаараа жүжигчин бүсгүй “X-Men: Apocalypse” шинэ киноны нээлтийн ажиллагаанд ёслол төгөлдөр оролцсон боловч, олны өмнө азгүйтэж, эвгүй байдалд ахиад л оржээ.

Женнифер Лауренсийн ээлжит нэгэн азгүйтэл Хадгалах

Түүхэн дүрүүдийг бүтээсэн жүжигчид

Бодит үйл явдал дээр үндэслэсэн хийсэн кинонууд ихэнхдээ амжилтанд хүрдэг, аль нэг зохиолч эсвэл кино зохиолчийн зохиогоогүй, бодит хүмүүсийг харах нь заримдаа их сайхан байдаг шүү дээ. Ингээд алдартай хүмүүсийн дүрд тоглосон жүжигчдийн зургийг, бодит дүртэй нь хамт хүргэж байна.

Түүхэн дүрүүдийг бүтээсэн жүжигчид Хадгалах

Хамгийн алдартай спортын төрлүүд анх яаж үүссэн бэ?

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон спорт нь олон сая хүний зүрх сэтгэлийг эзэмдэж, өөртөө уусган шингээсэн байдаг. Спорт нь дотроо маш олон төрөл бөгөөд тэдгээр нь өөр өөрийн гэх гайхалтай түүхийг агуулж байдаг билээ. Иймд та бүхэндээ хамгийн алдартай спортын төрлүүдийн хэрхэн үүссэн тухай сонирхолтой мэдээллийг хүргэхээр бэлтгэсэн юм. Энэ нь таны спортыг харах өнцгийг өөрчилнө гэдэгт итгэлтэй байна. 

Хамгийн алдартай спортын төрлүүд анх яаж үүссэн бэ? Хадгалах

Диснейн кинонуудыг тогтмол үздэг ч, таны мэдэхгүй олон нууц энд бий!

Дэлхийн хамгийн том кино компаниудын нэг болох "Walt Disney"-г үүсгэн байгуулсан гайхалтай авьяаслаг, ер бусын хөдөлмөрч Уолт Дисней болон түүний студийн тухай бидний төдийлөн сайн мэддэггүй сонирхолтой мэдээллийг та бүхэндээ хүргэхээр бэлтгэлээ. Disney World-ийг "Дэлхийн ид шидийн орон" хэмээн зүгээр ч нэг нэрлээгүй билээ. Энд ид шид хаанаас ч юм бэ үргэлж ундран гарч ирж байдаг бөгөөд бид энэ талаар ярихын тулд олон арван нууцыг тайлах хэрэгтэй болно. Эдгээр нууцуудын заримыг нь өнөөг хүртэл чандлан хадгалсаар ирсэн бол тодорхой тооны нууцыг үнэнч фенүүд нь хэдийнэ ил болгосон байдаг ажээ. 

Диснейн кинонуудыг тогтмол үздэг ч, таны мэдэхгүй олон нууц энд бий! Хадгалах

Хятад бүсгүй олныг алмайруулав

Нүүр будалтыг урлаг хэмээн үздэг нь цаанаа учиртай. Хэрвээ та магадгүй үүнд эргэлздэг бол Хятадын 26 настай, нүүр будагч Хэ Юу Хон (He Yuhong)-ий гайхамшигтай будалтуудыг хараарай. Тэрээр алдарт хөрөг болох Мона Лизагаас гадна Тэйлор Свифт тэргүүтэй олны танил эмэгтэйчүүдийн дүрд хувирч буй бичлэгээ Хятадын "Miaopai" цахим сайтад тавьжээ. 

Хятад бүсгүй олныг алмайруулав Хадгалах

Ертөнцийг чимж буй гайхалтай хүмүүс

Орчин үеийн нийгэмд хүчирхийлэл, дарамт, стресс гэх мэт сөрөг хүчин зүйлүүд илүү давамгайлах болжээ. Ийм нийгэмд хэн нэгэн сайхан сэтгэлтэй хүний хийсэн өчүүхэн зүйл ч гэсэн бусдад амьдрах эрч хүч өгдөг болов уу. Харин зарим хүмүүс өөрсдийн бүтээлч байдлаа ашиглан бусдад сайн сайхныг түгээж, дэлхий ертөнцийг өөрчлөх болжээ. Ингээд та бүхэнд ертөнцийг өөрийнхөөрөө чимж буй хүмүүс, уран бүтээлчдийн тухай мэдээллийг хүргэе. 

Ертөнцийг чимж буй гайхалтай хүмүүс Хадгалах