УРЛАГ, СПОРТ

Алдартай хүүхэлдэйн киноны 15 хөгжилтэй алдаа

Заримдаа хүүхэлдэйн киног бүтээгчид нууцлаг зүйлсийг бүтээлдээ тусгасан байдаг бөгөөд энэ нь асуудлын утга учрыг олж мэдэх хүсэл сонирхолтой хүмүүст ихээхэн таалагддаг. Мөн тэдэнд санамсаргүй байдлаар алдаа гаргах үе бишгүй дээ нэг тохиолддог байна. Өнөөдөр бид танд дэлхийн хамгийн алдартай хүүхэлдэйн кинонууд дээрх тэр бүр анзаарч байгаагүй алдаануудыг хүргэхээр бэлтгэлээ. Та анхаарлаа сайтар төвлөрүүлж, хаана алдаа байгааг нь эхлээд олох гэж хичээгээрэй.

Алдартай хүүхэлдэйн киноны 15 хөгжилтэй алдаа Хадгалах

Шотланд залуугийн бүтээл олон сая хүнийг гайхшруулав

Нүд үнэнч чих худалч гэж ярьдаг ч Шотландын зураач Пол Кадден (Paul Cadden) гар зургийн урлагийг шинэ төвшинд аваачжээ. Үнэхээр нүд ч хууртахаар эдгээр бүтээлүүдийг гараар зурсан гэвэл та итгэх үү? Тэрээр зургуудаа ердийн тосон харандаа ашиглан зурдаг байна. Ингээд та бүхэндээ түүний гайхалтай бүтээлүүдийг танилцуулъя.

Шотланд залуугийн бүтээл олон сая хүнийг гайхшруулав Хадгалах

Алдартай кинонуудын хөшигний ард

Бидэнд хэзээний танил болсон гайхалтай сайн кинонууд зураг авалтаа хийх гэж багагүй л хөгжөөн, наргиан болдог бололтой. Тэрхүү үнэт ховор агшныг энгийн үзэгч, кино сонирхогч бид харах таатай биш гэж үү? Ингээд та бүхэнд алдартай кинонуудын хөшигний ард юу юу болдогийн хуваалцаж байна. 

Алдартай кинонуудын хөшигний ард Хадгалах
2016-05-14, 17:00

Алдартай хүүхэлдэйн кинонуудын дүрийг хэн бүтээсэн бэ?

Зарим хүүхэлдэйн киног үзэж байхад нэг дүр нь холливуудын жүжигчинтэй адилхан ч юм шиг сэтгэгдэл танд төрж байсан уу? Энэ нь ч үнэн бөгөөд үнэхээр зарим хүүхэлдэйн киноны дүрүүдийг холливуудын жүжигчдийн жинхэнэ онцлог шинж чанараас нь санаа авч бүтээдэг байна. Тэгвэл ямар дүрүүд жинхэнэ жүжигчдийн онцлог шинжийг агуулсаныг хүлээн авч үзнэ үү.

Алдартай хүүхэлдэйн кинонуудын дүрийг хэн бүтээсэн бэ? Хадгалах

Үүнийг л авьяас гэнэ дээ

Гайхалтай урлагийн бүтээл, үзэмжит зүйлсийг зөвхөн дээд зэрэглэлийн үзэсгэлэнгээс л харж, мэдрэх боломжтой гэвэл өрөөсгөл ойлголт юм. Учир нь барууны соёлтой орнуудад гудамж талбайгаа хүртэл маш өвөрмөц байдлаар гоёж, жуулчдын нүдийг хужирладаг байна. Ингээд авьяас чадвар, хичээл зүтгэлийн ундарга болсон чадварлаг уран бүтээлчдийн гудамжинд амилсан гайхалтай урлагийн бүтээлүүдийг сонирхцгооё. Манайхан ч гэсэн эдгээрээс санаа авч, хотоо өнгө үзэмжтэй болговол боломжгүй зүйл үгүй мэт санагдлаа.

Үүнийг л авьяас гэнэ дээ Хадгалах

Монгол найруулагчийн Америкт хийсэн богино хэмжээний кино шуугиан тарьж байна

Найруулагч С.Сансар (Sansar Sangidorj)-ын бүтээл "Миний нэрийг..." хэмээх англи хадмал бүхий богино хэмжээний уран сайхны киног Америк улсад зураг авалтыг нь хийж, үзэгч түмэндээ сонирхууллаа. Найруулагч тус бүтээлээрээ хүний амьдралын мөн чанар, түүнчлэн сайн муу, зовлон жаргал ээлжилдэг тухай өгүүлэхийг зорьжээ. Ингээд бид та бүхэндээ түүний хөлс хүч, оюун ухаанаа шингээн бүтээсэн киног танилцуулж байна. 

Монгол найруулагчийн Америкт хийсэн богино хэмжээний кино шуугиан тарьж байна Хадгалах

Орчин үеийн киноны сул талууд

Сүүлийн үед кино урлаг хүчээ авч, хөгжлийнхөө дээд цэгт хүрээд байгаа гэхэд болно. Гэвч аливаа зүйлс хөгжихийн хэрээр сайн муу талууд ч гэсэн хамтдаа өсөж дэвшиж байдаг. Кино бүтээгчдийн хувьд тулгардаг хамгийн том асуудал бол шүүмжлэгчдийн дүгнэлт юм. Тиймдээ ч маш олон кинонууд зохиол, утга агуулгаасаа болж олон нийтэд хориглогдсон байдаг. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчдийн зүгээс олон нийтэд хүргэж буй орчин үеийн кино урлагийн дутагдалтай талуудыг дамжуулж байна.

Орчин үеийн киноны сул талууд Хадгалах

Леброн Жеймсийн тухай сонирхолтой баримтууд

Өнөө цагийн хамгийн шилдэг сагсанбөмбөгчин хэмээн нэрлэгддэг Леброн Жеймс (Lebron James) гэх нэрийг дуулж байгаагүй хүн гэж тун ч ховор. Түүнийг сагсанбөмбөгийн ертөнцөд "Хаан" хэмээн хочилдог бөгөөд тэрээр спорт төдийгүй амьдралдаа ч хаан шиг байж чаддаг гайхалтай нэгэн. Өнөөдөр та бүхэндээ нэрт сагсанбөмбөгийн тамирчин Леброн Жеймсийн талаарх сонирхолтой баримтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Леброн Жеймсийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

Ямар ч дүрд гайхалтай хувирч чаддаг 10 жүжигчин

Урлаг урлагийн дотроос кино урлагийн салбар хамгийн гайхалтай бөгөөд хүн төрөлхтний болгосон гайхалтай үнэт соёл гэдэгтэй маргах хүн гарахгүй биз ээ. Тэгвэл тэдгээр гайхалтай кинонуудыг амилуулж, үзэгчдийн хүртээл болгоход үзүүлэх жүжигчдийн нөлөө хэмжээлшгүй их байдаг билээ. Тэгвэл хамтдаа ямар ч дүрд төвөггүй хувирч чаддаг авъяаслаг 10 жүжигчидтэй танилцацгаая.

Ямар ч дүрд гайхалтай хувирч чаддаг 10 жүжигчин Хадгалах

Жүжигчдийн дүрдээ орохын тулд хийсэн итгэмээргүй үйлдлүүд

Хамгийн өндөр ашиг орлоготой ажил мэргэжлүүдийн нэг ч гэлээ, жүжигчин байх тийм амар ажил биш болов уу. Учир нь үзэгчдэд киног илүү бодит мэт сэтгэгдэл төрүүлэх үүднээс зарим тохиолдолд жүжигчдээс хүний санаанд оромгүй, хачирхалтай зүйлс хийхийг найруулагч болон кино багийнхны зүгээс шаарддаг байна. Тухайн дүрийг амилуулж, хүмүүсийн толгойнд "Үнэхээр л ийм байдаг байхдаа" гэх бодлыг төрүүлэх үүднээс итгэмээргүй шаардлагуудыг биелүүлж буй жүжигчдийг хараад өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрөх аж. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцаж, жүжигчдийг хэр тэсвэр тэвчээр, хатуужилтай болохыг мэдэж авцгаая.

Жүжигчдийн дүрдээ орохын тулд хийсэн итгэмээргүй үйлдлүүд Хадгалах

Диснейн хамгийн шившигтэй нууцууд

Хүүхдийн киног хамгийн дээд түвшин, өндөр чанарт үйлдвэрлэн гаргаж, үзэгчдээс онц үнэлгээ хүртдэг "Дисней кино компани"-ийн талаар мэдэхгүй, сургийг нь дуулаагүй хүн гэж ховор билээ. Харин бид та бүхэндээ өнөөдөр тус компанийн олноос онцгойлон нууж, хааж явахыг хүсдэг хамгийн шившигтэй нууцуудаас танилцуулахаар бэлтгэлээ. Нэг үхрийн эвэр доргиход, мянган үхрийн эвэр доргидог гэдэг дээ...

Диснейн хамгийн шившигтэй нууцууд Хадгалах

Жинхэнэ хайр ийм л байдаг

Жинхэнэ хайр гэж чухам юу вэ? Хайртай гэдгээ хэрхэн илэрхийлэх ёстой юм бол? Тэвэр дүүрэн сарнай, тэрэг машин авч өгөх юм болов уу? Энэ бүхний хариулт болгон Өмнөд Солонгосын алдарт зураач Пүүнг (Puuung) олны сэтгэлд хүрсэн гайхалтай бүтээлүүд урлажээ. Тэрээр бүтээлээрээ "Хайр гэдэг хамгийн агуу хэрнээ маш энгийн зүйл. Бид өдөр бүр л хайртаасаа гайхалтай мэдрэмжүүдийг авч, халуун дулаан сэтгэлээ түүндээ бэлэглэхийг боддог" хэмээжээ. Ингээд түүний “Хайр гэдэг...” хэмээх зургийн цомогтой танилцъя.

Жинхэнэ хайр ийм л байдаг Хадгалах