УРЛАГ, СПОРТ

Алдартай кинонуудын алдаа

Хоёр ч цаг хүрэхгүй дуусах энгийн л нэг киног бүтээхэд асар олон хүн дор хаяж 6 сар өдөр шөнөгүй ажиллах шаардлагатай байдаг. Хамаг л хөлс хүчээ зориулан ажилладаг болохоор анзааргагүй өнгөрүүлсэн ганц нэг зүйлс нь гярхай үзэгчдийн нүдээр илэрч, сонирхолтой факт болдог билээ. Ингээд та бүхэнд алдартай кинонуудын алдааг танилцуулж байна. 

Алдартай кинонуудын алдаа Хадгалах
2016-07-14, 13:56

Алдартай уран зургуудад нуугдсан учир битүүлэг зүйлс

Зарим уран зураачид бидний нүдээр харж чадахаас илүү далд утга санаа, нарийн, нууц хэсгүүдийг бүтээлдээ туурвисан байдаг ажээ. Уг алдартай уран зургуудад юуг нуун дүрсэлснийг анх удаа харж байгаа хүн мэдэх бараг л боломжгүй гэнэ. Ингээд уг нийтлэлдээ дэлхийд алдартай 10 зургийн нууцыг задалъя. Мөн алдарт зураач Леонардо Да Винчигийн хараахан олны хүртээл болоогүй байгаа Лодовико Сфорза (Lodovico Sforza) цайзын хананаас олдсон зургийг сонирхуулахаар бэлдлээ.

Алдартай уран зургуудад нуугдсан учир битүүлэг зүйлс Хадгалах

Кино урлагийн түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн дүрүүд

Хүний сэтгэлийг хөдөлгөж чадах, уураг тархинд ухаарал өгөх жинхэнэ кино шиг кино бүтээхэд сайн зохиолоос гадна тохирох чадварлаг жүжигчинг сонгон, тоглуулах нь маш чухал. Тухайн киног олонд хүргэх гол түлхүүр болдог учраас жүжигчид өөрийн авьяасаа өндрөөр үнэлүүлж, ердөө ганцхан дүр бүтээхдээ л асар их мөнгийг авдаг байх юм. Ингээд та бүхэндээ кино урлагийн түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдэхүйц дүр бүтээсэн жүжигчдийг таницуулъя.

Кино урлагийн түүхэнд хамгийн өндрөөр үнэлэгдсэн дүрүүд Хадгалах

Насанд хүрэгчдийн киноны үнэн төрх

2016 оны судалгаагаар нэг секунд бүрт порно кинонд ойролцоогоор 3000 доллар зарцуулагдаж байдгаас гадна өнөөдрийн байдлаар энэ салбарын нийт хөрөнгө 4.9 тэрбум долларт хүрээд байгаа аж. Энэ мэтчилэн насанд хүрэгчдийн киноны тухай хүн бүрийн мэдээд байдаггүй уулга алдаж, гайхшрал төрөөлэхүйц сонирхолтой баримтуудыг та бүхэндээ хүргэе гэж бодлоо.

Насанд хүрэгчдийн киноны үнэн төрх Хадгалах

Монгол, Орос Аделийг харьцуулвал...

Сүүлийн үед үзэгчдийг дэлгэцийн өмнө уяад байгаа "Яг түүн шиг" шоу нэвтрүүлэг шинэ дугаар бүртээ л үзэгчдийг алмайруулан хөгжөөж, жинхэнэ утгаар нь телевизийн шоу нэвтрүүлэг гэдгийг мэдрүүлж байгаа билээ. "Боловсрол суваг" телевиз тус нэвтрүүлгийг Нидерландын "Эндемол шайн" медиа компанийн албан ёсны эрхтэйгээр зохион байгуулж байгаа юм. Уг шоу нь анх Испанид "Your Face Sounds Familiar" нэртэйгээр зохиогдож, дэлхийн олон улсад тарсан ажээ. 

Монгол, Орос Аделийг харьцуулвал... Хадгалах

Хүүхэлдэйн киноны баатрууд бодит амьдрал дээр

Орчин үеийн хүүхэлдэйн кинонууд зөвхөн хүүхдэд зориулагдахаа больж, бүх насныхан үзэхэд тохиромжтой болсон билээ. Тэгвэл гудамжинд явж байгаад дуртай баатартайгаа таарвал та яах вэ? Ингээд бодит амьдрал дээр байдаг хүүхэлдэйн киноны дүрүүдтэй усны дусал мэт ижилхэн хүмүүстэй танилцацгаая. 

Хүүхэлдэйн киноны баатрууд бодит амьдрал дээр Хадгалах

Үүнийг л авъяас гэнэ дээ...

Бид та бүхэндээ Игаль Озере (Yigal Ozeri) хэмээх Нью Йорк-ын  алдарт зураач залуугийн гайхалтай бүтээлийн дээжээс хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ердөө балын харандаа, өнгийн будаг ашиглан, яг л бодит мэт гайхалтай зургуудыг зурдаг ажээ. Түүний эдгээр бүтээл нь сүүлийн үед цахим ертөнцийг донсолгоод байгаа бөгөөд өөрийн бүтээлээрээ алдаршаад байгаа нэгэн юм. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Үүнийг л авъяас гэнэ дээ... Хадгалах

Бодит амьдралаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино

Урлаг урлагийн дотроос хүнд ухаарал, сургамж хайрлаж, сэтгэл зүрхнийх нь нарийн хөг утсыг хөндөж чаддаг нь кино урлаг юм. Уран зөгнөлт, түүхэн, дайн тулаантай, зөгнөлт, хайр дурлалын гээд олон төрөл жанрын кинонууд  нь жилээс жилд чанаржин, хүмүүсийн хүртээл болсоор байгаа билээ. Энэ дундаас бидэнд ухаарал хайрлах, хайрын тухай кинонууд хүнийг хамгийн ихээр догдлуулж, баяр гунигийг хослуулсан мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл хамтдаа бодит явдлаас сэдэвлэн бүтээсэн шилдэг кинонуудтай танилцацгаая.

Бодит амьдралаас сэдэвлэсэн хамгийн шилдэг 15 кино Хадгалах

Солонгосын хамгийн шилдэг 15 кино

Урлаг соёлын нэгээхэн өнгө болсон кино урлаг нь он цаг улиран одох бүрийд чанаржиж байгаа билээ. Ялангуяа Азидаа төдийгүй дэлхийд ур чадвараа гайхуулж, чанартай уран бүтээл туурвих болсон Солонгосын кино урлагийн салбар нь өдрөөс өдөрт алдаршиж байна. Иймд өнөөдөр та бүхэндээ 2015 оны байдлаар гаргасан Солонгосын хамгийн шилдэг романтик, инээдмийн кинонуудын жагсаалтыг хүргэхээр бэлтгэлээ. Та амралтын өдрүүдээр амраг хайртынхаа хамт эдгээр кинонуудыг тухлан сууж үзээрэй.

Солонгосын хамгийн шилдэг 15 кино Хадгалах

“Том Жерри” хүүхэлдэйн киноноос сурч болох амьдралын үнэн

Инээд хөөр, баяр баяслыг бэлэглэгч "Tom and Jerry" хүүхэлдэйн киног үзэж байгаагүй хүн гэж ганц ч үгүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна. Өхөөрдөм хөөрхөн муур, хулганы хөгжилтэй тэмцэл, найз нөхөрлөл, адал явдлыг өгүүлэх энэхүү киноноос сурч авах зүйлс дэндүү олон байх аж. Ингээд хамтдаа "Tom and Jerry" киноноос сурч авч болох зүйлстэй танилцъя. 

“Том Жерри” хүүхэлдэйн киноноос сурч болох амьдралын үнэн Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дүрүүд

Өөрт оногдсон дүрээ чадварлагаар бүтээж, олонд хүргэнэ гэдэг бол жүжигчдийн эрхэм үүрэг юм. Гэвч үзэгчид гол дүрийн буюу сайн талын баатрыг илүүтэй онцолж, хайрлаж хүндлэх нь түгээмэл байдаг. Харин  бид танд эсрэг дүр бүтээсэн боловч тухайн дүрийн өнгө төрх, мөн чанарыг  хүн бүрийн тархинд тодоос тод үлдээн, тэр ч бүү хэл үзэн ядалтыг харамгүй хүртэж байсан чадварлаг жүжигчдийг танилцуулахаар бэлтгэлээ.

Бүх цаг үеийн хамгийн шилдэг эсрэг дүрүүд Хадгалах

Жүжигчдийн бүтээсэн хамгийн санаанд оромгүй дүрүүд

Жүжигчин хүн гэдэг халуунд халж, хүйтэнд хөрж, нэгэнт сонгосон мэргэжилдээ бүхнээ зольж, таргалж турж, шаардлагатай тохиолдолд үсээ хусах гэх мэт маш хүнд замаар хоолоо олж иддэг хүмүүс юм. Нэг бодлын тэдний амьдрал илүү сонирхолтой, адал явдлаар дүүрэн байдаг. Тиймдээ ч тэдний сэтгэл санаа нь тогтвортой бус, аливаад уруу татагдахдаа хурдан ажээ. Ингээд та бүхэндээ жүжигчдийн бүтээсэн хамгийн итгэмээргүй дүрүүд болон дүрдээ орохын тулд хэрхэн өөрчлөгдсөн болохыг хүргэе.

Жүжигчдийн бүтээсэн хамгийн санаанд оромгүй дүрүүд Хадгалах