УРЛАГ, СПОРТ

Та бидний анзаараагүй кинон дээрх алдаанууд

Кино сонирхогчид наашаа суугаарай. Киноны алдаа үргэлж сонирхолтой, үзүүштэй байдаг. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн ил атлаа хүмүүст төдийлөн анзаарагдалгүй өнгөрч чадсан 12 киноны сонирхолтой алдаануудыг хүргэж байна.

Та бидний анзаараагүй кинон дээрх алдаанууд Хадгалах

Португал залуугийн уран бүтээл олон сая хүнийг гайхшруулав

Португал улсын иргэн Артуро Бордало (Arturo Bordalo) гэх эрхэм гудамжин дахь элдэв хог хаягдлыг ашиглан гайхалтай уран бүтээл туурвижээ. Түүний урласан бүтээлүүд яг л бодит мэт харагдахаас гадна тэрээр хүмүүст "Хог хаягдлаас болж, гэм зэмгүй олон ан амьтад үхэж, үрэгдэж байна" гэсэн утга санааг илэрхийлэхийг зорьсон байна. Ингээд хамтдаа нэгийг бодож, хоёрыг тунгаахад хүргэх түүний гайхалтай бүтээлүүдийг үзэж, сонирхоцгооё.

Португал залуугийн уран бүтээл олон сая хүнийг гайхшруулав Хадгалах

Алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг вэ?

Алдартай, онц сонирхолтой уран бүтээлийг хэсэг зуур гарч өнгөрөх секс үзэгдэл ихээр чимдэг. Энэ нь ч хүмүүсийн анхаарлыг татаж, тус киног үзэх хүслийг өдөөж өгдөг гэхэд буруудахгүй болов уу. Харин тус үзэгдлийг хэрхэн авдаг, дэлгэцнээ буулгадаг болох нь хүн бүрийн толгойд асуулт болж эргэлддэг бөгөөд энэ талаар мэдэхийг хүсдэг нь гарцаагүй юм. Иймд та бүхэндээ алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг тухай сонирхолтой мэдээллийг хүргэе. 

Алдартай киноны секс хэсгийг хэрхэн авдаг вэ? Хадгалах

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал

Урлагийн бүтээл гэдэг  бол тайван байгаа нэгнийг хямрааж мэдэх, тайван биш байгаа нэгнийг эсрэгээр нь тайтгаруулах үүрэгтэй байдаг. Энэхүү нийтлэлээр дан ганц физикийн хуулийг зөрчөөд зогсохгүй, бидний энгийн сэтгэхүйгээс гажууд, “ангаймаар” гайхалтай өвөрмөц бүтээлүүдийг орууллаа. Намайг гайхашруулсан шиг энэхүү бүтээлүүд таныг ч мөн адил гайхашруулан баясгана гэдэгт итгэлтэй байна.

Физикийн хуулийг үгүйсгэсэн 25 гайхалтай баримал Хадгалах

Дэлхий нийтийг шуугиулаад буй Солонгосын алдартай хамтлагууд

Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа "К-поп" урсгал хүчээ аваад байгаа билээ. Дэбют хийсэн өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл асар богино хугацаанд томоохон амжилтанд хүрсэн хамтлагууд олон бий. Зарим нь өнөөг хүртэл амжилттай карьераа өсгөсөөр байгаа бол зарим нэг нь бүдгэрч алга болсоор байна. Харин одоо хамтдаа яг одоо дэлхий тайзнаа ид гялалзаж буй 20 хамтлагтай танилцацгаая.

Дэлхий нийтийг шуугиулаад буй Солонгосын алдартай хамтлагууд Хадгалах

Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан одууд

Алдартай жүжигчдийг бид зөвхөн кинондоо л тоглодог гэж боддог. Гэвч тэд бидний үзэх дуртай хүүхэлдэйн кинонуудад дуу оруулсан байхыг мэдээд нилээдгүй их гайхаж билээ. Тухайн киног эхнээс нь дуустал, ахиад үзмээр санагдсан шүү...

Хүүхэлдэйн кинонд дуу оруулсан одууд Хадгалах
2016-06-13, 18:19

Диснейн хүүхэлдэйн киноны үнэн түүх

Хүүхэд байхаас өнөөг хүртэл бидний шимтэн үзсээр ирсэн гайхалтай хүүхэлдэйн кинонуудын хамгийн анхны хувилбарууд нь цочирдмоор байх юм. Магадгүй тэдгээр кинонууд эх зохиолынхоо дагуу байсан бол өнөөдөр тэгж их алдарт хүрэхгүй байсан болов уу. Ийнхүү бид та бүхэндээ хүүхэлдэйн кинонуудын ард нуугдсан жинхэнэ түүхийг дэлгэж байна. 

Диснейн хүүхэлдэйн киноны үнэн түүх Хадгалах

Таны заавал үзэх ёстой аймшгийн кинонууд

Хүмүүсийн ихэнх нь аймшгийн төрөл жанрын кино үзэх дуртай байдаг нь нууц биш юм. Айх, эмээх гэдэг тийм ч хүсээд байх сайхан зүйл биш боловч, цочих, гайхах мэдрэмж нь хүний эд эсийг сэргээдэг ч гэж ярих нь бий. Сүүлийн жилүүдэд аймшгийн төрлөөр дэлгэцийн уран бүтээлүүд олон хийгдэх болсон бөгөөд бид та бүхэндээ таны заавал үзэх ёстой 16 аймшгийн киног хүргэж байна.

Таны заавал үзэх ёстой аймшгийн кинонууд Хадгалах

Үүнийг л гайхамшиг гэнэ дээ...

Бид та бүхэндээ Эмануэль Дасканио (Emanuele Dascanio) хэмээх Италийн алдарт зураач залуугийн гайхалтай бүтээлийн дээжээс хүргэх гэж буйдаа таатай байна. Тэрээр ердөө балын харандаа, өнгийн будаг ашиглан, яг л бодит мэт гайхалтай зургуудыг зурдаг байна. Ингээд түүний бүтээлүүдтэй хамтдаа танилцацгаая.

Үүнийг л гайхамшиг гэнэ дээ... Хадгалах

2017 онд нээлтээ хийх шинэ кинонууд

Сонирхолтой зохиол, чадварлаг кино багийнхан, чансаа өндөртэй жүжигчид нэгдэж байж, өндөр чанартай урлагийн бүтээл төрж, үзэгчдийн хүртээл болдог жамтай билээ. Сүүлийн жилүүдэд кино ертөнц хурдацтай хөгжиж, нээлтээ хийж буй кино бүр үзэгчдэд хүрч, кино урлагийн гайхамшгаар амьсгалуулж байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ үзэгчдийн дунд хамгийн их хүлээлтийг үүсгээд байгаа 2017 онд нээлтээ хийх кинонуудыг хүргэж байна.

2017 онд нээлтээ хийх шинэ кинонууд Хадгалах

Хүүхэлдэйн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд

Заримдаа бид амьдралаас ойлгож, мэдэж чадахгүй байгаа зүйлсийнхээ хариултыг киноноос, тэр тусмаа хүүхэлдэйн киноноос олж авах нь бий. Тийм ч учраас хүүхэлдэйн кино үзэх нь сонирхолтой байдаг биз ээ. Харин бид анзаараггүйгээсээ болоод ч тэр үү, алдартай хүүхэлдэйн кинонууд дээр гардаг алдаануудыг мэдэлгүй өнгөрөөдөг ажээ. Чухам ямар алдаанууд юм бол? Хамтдаа мэдэж авцгаая.

Хүүхэлдэйн кинонууд дээрх бидний анзаараагүй алдаанууд Хадгалах

Олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан Монголын бахархлууд

Хүн төрөлхтний цэнгэлийн манлай болсон зуны 31 дэх Олимпын их наадам Бразил улсын нийслэл Рио де Жанейро хотноо энэ цаг дор болж байгаа билээ. Нийт 205 орны 10500 орчим тамирчид спортын 42 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. Манай улсын хувьд Жүдо бөхийн -57кг-ийн жинд барилдсан МУГТ Д.Сумъяа маань мөнгөн медаль хүртэж, монгол түмнийгээ баярлуулаад байгаа билээ. Тэгвэл бид та бүхэндээ төрийнхөө далбааг Олимпын тэнгэрт мандуулж байсан тамирчдынхаа талаар товч танилцуулъя гэж бодлоо. 

Олимпын тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан Монголын бахархлууд Хадгалах