УРЛАГ, СПОРТ

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс

Нийт 5 киноноос бүтдэг "Twilight" цуврал нь 2008-2012 оны хооронд үргэлжилэхдээ дэлхийг жинхэнэ байлдан дагуулсан гэхэд болно. Гэхдээ тус кинонуудын гол дүрийг бүтээсэн жүжигчид нэр алдарт хүрсэн ч гэлээ түүнийг олж авахын тулд олон зүйлийг даван туулах ёстой болсон аж. Нэг ёсондоо тэд кинонд тоглохын тулд төдийлөн хүсээгүй зүйлсээ хийсэн юм. Ингээд та бүхэнд "Twilight" цувралын одууд халагдахгүйн тулд хийх хэрэгтэй болсон зүйлсийн талаар хүргэе.

"Twilight" цувралын жүжигчид албан шахалтаар хийдэг байсан итгэмээргүй зүйлс Хадгалах

“Оскар”-ын улаан хивсний ёслол

Өчигдөр буюу 4 жилд нэг удаа тохиох 2-р сарын 29-ний өдөр Америкийн кино академийн дээд шагнал Оскарын шагнал гардуулах наадам сүр дуулиан ихтэй болж өнгөрсөн билээ. Өчигдөр бид та бүхэндээ шагналын эздийг багцлан танилцуулсан бол харин өнөөдөр улаан хивсний ёслол болон наадмын эргэн тойрон дахь хөгжилтэй агшнуудыг хүргэж байна.  

“Оскар”-ын улаан хивсний ёслол Хадгалах
2016-03-01, 19:20

Ухаарал хайрласан хүүхэлдэйн кинонууд

Сүүлийн жилүүдэд хүүхэлдэйн кинонууд зөвхөн хүүхдэд бус, бүх насныханд зориулж бүтээгдэх болсон. Инээлгэхдээ инээлгэж, уйлуулахдаа уйлуулах гайхалтай уран бүтээлүүд маш ихээр төрөн гарч байгаа нь сайшаалтай. Харин өнөөдөр та бүхэндээ хамгийн ихээр ухаарал хайрлаж, хүн бүрийн сэтгэлд нэгийг бодогдуулах хүүхэлдэйн кинонуудыг танилцуулахаар бэлтгэлээ.

Ухаарал хайрласан хүүхэлдэйн кинонууд Хадгалах

“Хаадын тоглоом” киноны хамгийн чухал дүрүүд

НВО телевизийн хамгийн амжилттай яваа цуврал "Хаадын тоглоом" буюу "Game of Thrones" цувралын шинэ бүлэг өчигдөр нээлтээ хийсэн билээ. Америкийн үзэгчид тус киноны хамгийн чухал гол дүрүүдийг жагсаасныг орчуулан хүргэж байна.

“Хаадын тоглоом” киноны хамгийн чухал дүрүүд Хадгалах

Алдартай кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд

Урлаг урлагийн дотроос хамгийн гайхалтай нь "кино урлаг" юм. Энэ нь бидэнд ухаарал, сургамжыг хайрлахаас гадна адал явдал, аз жаргалын ертөнцөөр аялуулдаг билээ. Харин бид гайхалтай уран бүтээлүүдийг олон дахин үздэг хэрнээ утга санааг нь бүрэн гүйцэт ойлгохгүй, далд зөгнөлүүдийг нь анзааралгүй үлдээсэн байх юм. Ингээд хамтдаа алдартай кинонуудын ард нуугдсан итгэмээргүй далд зөгнөлүүдтэй танилцъя. 

Алдартай кинонд нуугдсан “далд” утгатай зөгнөлүүд Хадгалах

Одуудын орлон тоглогчид

Холливуудын жүжигчдийн асар их нэр хүнд, гайхалтай дүр бүтээлт зөвхөн тэдний л хүч хөдөлмөр байдаг гэж бодвол том эндүүрэл. Нэг кино бүтээхийн тулд жүжигчдээс гадна олон салбарын нүсэр том баг хамт олон ажиллаж, амь насанд эрсдэлтэй хэсгүүдийн цаана тэдний орлон тоглогчид амиа золиход бэлэн байдаг. Тулааны, өндрөөс унах, усанд сэлэх, тэр бүү хэл эротик үзэгдлүүд зэрэг хэсгүүдэд эдгээр орлог тоглогчид дүрээ бүтээдэг аж. Тэд хоорондоо хэр адилхан харагдаж байна?

Одуудын орлон тоглогчид Хадгалах
2016-03-05, 13:37

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино

Заримдаа үнэхээр сайхан зохиолтой, шилдэг киног үзнэ гэдэг тухайн хүнд асар их сэтгэлийн таашаалыг өгч, амьдрах эрч хүчийг хайрлаж байдаг. Тэр ч утгаараа кино бүтээгчдийн ажил үргэлж амттай, ид оргилж байдаг гэвэл ононо. Тэдний ажил үргэлж хүнд хэцүү зураг авалт, цаг наргүй үргэлжилдэг боловч тэдгээр кинонууд гарсан даруйдаа, хэдхэн жилийн дараа эсвэл бүр бүх цаг үеийн түүхэнд бичигдэх гайхалтай бүтээл болдог байна. Ингээд та бүхэндээ кино шүүмжлэгчид болон үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээг авч чадсан шилдэг 10 киног хүргэж байна.

Бүх цаг үеийн хамгийн өндөр үнэлгээтэй 10 кино Хадгалах

Спортын одууд нүцгэлжээ

Дэлхийн алдарт спортын төрөлжсөн суваг болох "ESPN"-ээс эрхлэн гаргадаг "ESPN The Magazine" сэтгүүл шинэхэн дугаартаа олны танил тамирчдыг өвөрмөц байдлаар оролцуулахаар шийдвэрлэжээ. Тэд спортын төрөл бүрээс гялалзсан амжилт үзүүлж буй тамирчдын нүцгэн зургийг авч, сэтгүүлээрээ дамжуулан олон нийтэд хүргэсэн байна. Та дараах зургууд дээр гарсан тамирчдын гайхалтай бие бялдраас спортоор хичээллэхийн ач тусыг харж, мэдрэх биз ээ. 

Спортын одууд нүцгэлжээ Хадгалах

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд

Авьяаслаг жүжигчин гэдэг үзлийн муухай, эрэмдэг зэрэмдэг гээд ямар ч дүрийг асуудалгүй гаргаж чаддаг жүжигчинг хэлдэг. Тэгж дүрээ хувиргахын тулд богино хугацаанд их хэмжээний жин хаях, эсрэгээрээ жин нэмэх, хэдэн цагийн турш үргэлжилсэн нүүр будалт хийлгэх зэргээр юу ч хийж болно. Гэхдээ жүжигчин энэ мэтээр хэдий чинээ их хүчин чармайлт гаргана, төдий чинээ үзэгчид, шүүмжлэгчдийн талархлыг хүлээж байдаг. Ингээд та бүхэнд үзэсгэлэн төгөлдөр дүрийнхээ яг эсрэгийг дэлгэцэнд мөнхөлж чадсан эмэгтэй жүжигчдийг танилцуулъя.

Урлагийн төлөө өөрийн гоо үзэсгэлэнгээ үл хайрласан жүжигчин бүсгүйчүүд Хадгалах

Хүүхэлдэйн кинонууд дээрх хачирхалтай зөгнөлүүд

Дисней болон Пиксар кино компаниуд нь сэтгэлд хоногшиж, баяр хөөрийг мэдрүүлэх гайхалтай хүүхэлдэйн кинонуудаараа алдартай билээ. Харин эдгээр компаниудын бүтээсэн кинонуудад давтагдаж гарах дүрүүд, анзаарч харж байгаагүй давхцлууд олон байдаг байна. Зарим нь бүр үнэхээр сонирхолтой, ангаймаар зүйлс байна гээч! Ингээд хамтдаа Дисней болон Пиксарын хүүхэлдэйн кинонууд дээрх сонирхолтой давхцлуудтай танилцъя. 

Хүүхэлдэйн кинонууд дээрх хачирхалтай зөгнөлүүд Хадгалах

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд

Кино урлагийн салбар ердөө хэдхэн жилийн дотор асар хурдацтай хөгжсөн билээ. Үүнд тусгай эффект, итгэмээргүй кино зохиол гэх мэтчилэн олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ кино болон амьдрал хоорондоо эрс ялгаатайг бид ямагт санах хэрэгтэй. Тиймээс бид энэ удаа уншигчиддаа зориулан кинон дээр гардаг худал ойлголтуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Холливудын киноноос болж та бидний итгэдэг болсон буруу ойлголтууд Хадгалах

Баячуудыг хуйлруйлж буй сонирхолтой бүтээл

Сүүлийн үед Youtube сайт дээр нүүр будалт сонирхогчид маш ихээр бичлэгээ хийн тавьдаг болсон. Харин энэ цаг ард үлдэж, одоо бүр гоо сайхныхаа хэрэгслүүдээрээ урлагийн бүтээл туурвидаг болжээ. Литва улсын иргэн, уран бүтээлч Агне Кисонайте саяхан 1969 хумсны будаг болон будагны шилээр нэгэн гайхалтай уран бүтээл туурвисан нь элдэв зүйлд дуртай баячуудын хорхойг хөдөлгөн, 5000 доллараар худалдах саналыг хүртэл авчээ.

Баячуудыг хуйлруйлж буй сонирхолтой бүтээл Хадгалах