МАШИН

ТАНД ЗЭЭЛ ӨГЬЕ!
Хаах
Сурталчилгаа

"Бенз" ирээдүйд гарах жолооны хүрдгүй машинаа танилцууллаа

Мерседес-Бенз компани шинжлэх ухааны уран зөгнөлт Аватар киноноос санаа аван дэвшилтэт рульгүй машин бүтээхээр болжээ. "VISION AVTR" төслийн хүрээнд загвар нь гарсан тус машиныг Лос Анжелес хотод болсон "CES 2020" арга хэмжээний үеэр танилцуулсан байна. Түүнчлэн Жэймс Камероны "Аватар" кинонд ажилласан хүмүүс уг машины хөгжүүлэлтэд оролцжээ. "VISION AVTR" нь хүн болон технологийн холбоог шинэ төвшинд хүргэнэ гэж автомашин үйлдвэрлэгчид үзэж байна. 

"Бенз" ирээдүйд гарах жолооны хүрдгүй машинаа танилцууллаа Хадгалах
2020-01-10, 16:08

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга

Өвлийн тэсгим хүйтэн шөнийн дараа машинаа асаана гэдэг жолооч бүрийн санааг зовоосон, хүндхэн асуудал. Гэхдээ Оросын хойд бүс нутгийн жолоочид өвлийн хүйтэнд машинаа гадаа хонуулаад зогсохгүй, хялбархан халаах арга хүртэл олжээ. -40 хэмийн хүйтэнд гадаа хонуулсан машинаа тэд хэрхэн асаадаг бол?

Сибирийн жолооч нарын машинаа халаах сонирхолтой арга Хадгалах
2020-01-08, 16:13

Бүтээгдсэнээсээ хойш ганц ч хүний аминд хүрээгүй дэлхийн цорын ганц машин

Их Британийн автомашин шинжээчид "Volvo" брэндийн "Volvo XC90" маркийн автомашиныг сүүлийн 15 жилийн дотор ганц ч хүний амь нас эрстүүлээгүй, хамгийн найдвартай машинаар тодрууллаа. Тус машин нь 2002 оноос зах зээлд гарсан бөгөөд дээрх хугацаанд уг машинтай холбоотой ослоос ганц ч хүн амь эрстээгүй ажээ. 

Бүтээгдсэнээсээ хойш ганц ч хүний аминд хүрээгүй дэлхийн цорын ганц машин Хадгалах
2020-01-06, 15:59

Машиныг тоормосгүйгээр хэрхэн зогсоох вэ?

Гэнэтийн шалтгаанаар машины тормос ажиллахгүй болох тохиолдол гардаг. Тэгвэл энэ үед машинаа зогсоож, осол аваараас сэргийлэх боломжтой гэнэ. Хамгийн гол нь тоормосны системийн үндсэн ажиллах зарчмыг мэдэх хэрэгтэй юм. Жолооч та дараах хэдэн алхмыг хэрэгжүүлснээр аюулгүй зогсож чадах нь ээ. 

Машиныг тоормосгүйгээр хэрхэн зогсоох вэ? Хадгалах

Машинууд хэрэв эмэгтэй хүн байсан бол...

Ганган машин, халуухан бүсгүйчүүд эрчүүдийн хүслэн биш гэж үү.. Тэгвэл дэлхийн алдартай машинуудыг эмэгтэй хүн болгож хувиргавал ямар харагдах бол? Гэрэл зурагчин Виктория Пашута (Victoria Pashuta) "Машинууд супер модель байсан бол" нэртэй сонирхолтой гэрэл зургийн төслөө танилцуулжээ. Үүнийг хамтдаа сонирхоцгооё. 

Машинууд хэрэв эмэгтэй хүн байсан бол... Хадгалах
2019-12-23, 16:35

Өвлийн улиралд машинаа халаахдаа анхаарах зүйлс

Жолооч нар өвөл машинаа халаахдаа үндсэн 4 алдааг гаргадаг байна. Автомашины мэргэжилтний үзэж байгаагаар машинаа буруу халаах нь машиныг эвдрэлд хүргэх магадлалтай гэнэ. Ингээд “За рулём” сэтгүүлийн мэргэжилтнүүдийн энэ тал дээр өгч буй зөвлөгөөг хүргэж байна.

Өвлийн улиралд машинаа халаахдаа анхаарах зүйлс Хадгалах

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ?

Өдөр тутамдаа бид автомашинаа шатахуунаар дүүргэж, жилд хэдэн сая литр шатахуун худалдан авч, зарцуулдаг. Тэгвэл бид шатахууны тухай хэр их зүйл мэдэх вэ? Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?

Бензин болон дизель түлш хоорондоо ямар ялгаатай вэ? Хадгалах
2019-12-15, 15:00

2019 оны хамгийн найдвартай, эвдрэл гардаггүй машинуудыг тодруулжээ

Сүүлийн 20 жилд гарч буй автомашинуудын үйлдвэрлэлийн явц, тоног төхөөрөмж, чанарын үнэлгээ эрс сайжирсныг энд дурдах нь зүйтэй байх. Харин шинэ машин худалдан аваад эхний хэдэн жил ямар нэг асуудал гарахааргүй машиныг хамгийн найдвартай, чанартайд тооцож болох юм. Ингээд таны жолоодлогын онцлогт тохирох, хамгийн найдвартай автомашины жагсаалтыг Америкийн "Consumer Report" жагсаасныг хүргэж байна.

2019 оны хамгийн найдвартай, эвдрэл гардаггүй машинуудыг тодруулжээ Хадгалах
2019-12-12, 16:42

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

"Tesla" компани анхны пик-ап загварын машин болох "Cybertruck"-ыг танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Америкчуудын хамгийн их хөлөглөх дуртай автомашины төрөл болох пик-ап загварын цахилгаан хувилбарыг бүтээх амлалтаа ийнхүү биелүүлжээ. Лос Анжелес хотод болсон нээлтийн арга хэмжээний үеэр "Tesla" компанийн гүйцэтгэх захирал "тус машины харагдах байдал нь хуягласан, футурист хэв маягтай, 39.900 ам.доллараар худалдаалагдах бөгөөд нэг цэнэглэлтээр 800 километрээс дээш зам туулах боломжтой" хэмээн мэдэгджээ.

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа Хадгалах
2019-11-22, 16:43

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд

46 дахь удаагийн "Tokyo Motor Show" үзэсгэлэн саяхан болж өнгөрлөө. Тоёота, Ниссан, Хонда, Мазда зэрэг Японы тэргүүлэгч брэндүүд өөрсдийн шинэ төслүүдээ танилцуулсан бол гадны үйлдвэрлэгчдийг төлөөлж зөвхөн Рено, Мерседес компаниуд оролцжээ. Цаашдаа цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд нийгэмд онцгой байр суурь эзлэхтэй холбогдуулан "Ирээдүйг нээх нь" сэдвийн доор уг шоу зохион байгуулагдсан байна.

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд Хадгалах
2019-10-27, 16:28

Хятад дахь машины "оршуулгын газар"

Хятадын засгийн газар сүүлийн жилүүдэд агаарын бохирдолтой идэвхтэй тэмцэж байгаа бөгөөд  бохирдлын хэмжээ дээд цэгтээ хүрдэг өвлийн улирал ирж байгаатай холбогдуулан ээлжит арга хэмжээгээ аваад байна. Дэлхийн хамгийн олон хүн амтай тус улсын агаарыг бохирдуулагч томоохон хүчин зүйлсийн нэг нь автомашин аж. Иймд утаа ялгаруулах стандартын шаардлага хангаагүй автомашин, ачааны машин, мотоцикл зэргийг улсын хэмжээнд хориглосны улмаас хогийн цэгүүд хаягдсан машинуудаар дүүрсэн байна. 

Хятад дахь машины "оршуулгын газар" Хадгалах
2019-10-08, 16:21

Хурдтай яваа машинаас хэрхэн үсэрч буух вэ?

Тээврийн хэрэгслийн ажиллагааг бүрэн хангаагүйгээс үүдэн олон хүн амь насаараа хохирсоор байдаг. Хурдтай явж байгаад гэнэт тоормос ажиллахгүй болох үед нөхцөл байдлыг сайтар хянаж үзээд хамгийн сүүлд авч болох арга хэмжээ бол "үсрэх". Мэдээж хурдтай яваа машинаас үсрэх нь маш эрсдэлтэй. Ингэснээр хүнд бэртэл авах, амь насаа ч алдаж болно. Гэхдээ бусад бүх боломжийг эрэлхийлээд, ямар ч аргагүй болсон тохиолдолд үсрэхээс өөр сонголт үгүй. Харин энэ үед дараах зүйлсийг бодолцож үзвэл сүүлд гарах эрсдэлээс сэргийлэхэд тусална. 

Хурдтай яваа машинаас хэрхэн үсэрч буух вэ? Хадгалах
2019-10-04, 13:22