МАШИН

Машинаа буруу байрлуулсны хариуг чангахан хүртсэн жолооч нар

Ерөнхийдөө жолооч нарыг машинаа зогсоол дээр зөв тавьдаг, буруу тавьдаг гэж хоёр ангилж болох байх. Азаар ихэнх жолооч нар машин хэрхэн зөв тавихыг сурсан байдаг ч зарим нь яг л хээр явж байгаа юм шиг машинаа зогсоолд байрлуулах нь бий. Өнөөдөр та бүхэнд "хувиа хичээгч" жолооч нарыг шийтгэсэн хөгжилтэй зургуудыг хүргэж байна.

Машинаа буруу байрлуулсны хариуг чангахан хүртсэн жолооч нар Хадгалах
2019-08-08, 14:44

Машинаа асаасны дараа агаар цэвэршүүлэгчээ бүү ажиллуул! Яагаад гэвэл...

Бид машиндаа орж, асаасныхаа дараа сэрүүцэх юм уу эсвэл дулаацах үүднээс эргэлзэх зүйлгүйгээр агаар цэвэршүүлэгч (air condition)-ээ ажиллуулдаг билээ. Гэвч харамсалтай нь энэ нь эрүүл мэндэд асар их хор хөнөөлтэй болохыг хүмүүс тэр бүр мэддэггүй байна. Иймд өнөөдөр бид та бүхэндээ үүний хор уршгийг дуулгахаар бэлтгэлээ. Жолоо барьдаг хүн бүр анхааралтай уншаарай гэж зөвлөе. 

Машинаа асаасны дараа агаар цэвэршүүлэгчээ бүү ажиллуул! Яагаад гэвэл... Хадгалах
2017-06-18, 13:39

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ?

Хүйтний улирал нь хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлууд гарч ирдэг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Үүнээс гадна хүйтэн өдөр машины цонх цантаж, урдах замаа харахад хүртэл төвөгтэй болдог. Иймд нийт жолооч нартаа зориулж, машины цонх цантахаас сэргийлэх аргыг дуулгахаар бэлтгэлээ. 

Машины цонх цантахаас хэрхэн сэргийлэх вэ? Хадгалах

Таны машинд заавал байх ёстой 8 зүйл

Улаанбаатар хотод 410000 орчим, улсын хэмжээнд нийт 675000 орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг. Тэгэхээр тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрэгсдийн дийлэнх хувь нь машинтай гэсэн үг. Тэгвэл хүн бүрийн хэрэглээ болсон хурдан хүлэг хурд, хүчтэй байхаас гадна аюулгүй байдлыг тань сахин хамгаалах ёстой билээ. Харин үүний тулд танд доорх зүйлүүд зайлшгүй хэрэг болох ажээ. Хэзээд, юунд ч бэлтгэлтэй байх хэрэгтэй шүү дээ!

Таны машинд заавал байх ёстой 8 зүйл Хадгалах
2017-01-29, 13:50

Өвлийн хүйтэнд машинаа асаах шалгарсан арга

Та машинтай юу? Эсвэл машин авахаар төлөвлөж байна уу? Машинтай ч бай, үгүй ч бай, хүн болгон манайх шиг цаг ууртай газар машин асаах нь нэлээд бэрх даваа гэдгийг мэднэ. Тэгвэл бид танд хичнээн ч хүйтэн байсан хөл дүүжлэх унаагаа асаахад тань туслах үнэтэй 4 зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Өвлийн хүйтэнд машинаа асаах шалгарсан арга Хадгалах
2017-01-24, 15:13

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ

Жил бүр Америкийн "Consumer Reports" болон "JD Power" сэтгүүл хамтран шилдэг авто машинуудын жагсаалтыг гаргадаг билээ. Тэд уг жагсаалтыг гаргахын тулд нийт 533 мянга гаруй авто машин эзэмшигчдээс судалгаа авдаг бөгөөд тухайн машины хөдөлгүүрийн ажиллагаа, тоормосны систем болон салоны чанар зэргийг харгалзан үзэж шалгаруулдаг аж. Ингээд та бүхэнд хамгийн чанартай, найдвартай 10 авто машиныг танилцуулж байна.

Хамгийн найдвартай, эдэлгээ сайтай 10 авто машиныг тодруулжээ Хадгалах
2019-05-10, 16:50

Машины явах эд ангийн Англи-Монгол нэршил

Автомашины сэлбэг хэрэгслийг хайх, түүнтэй холбоотой мэдээ материалыг гадаад хэлнээс хайхад англи хэлний нэршлийн асуудал гарч ирдэг. Энэ байдалд туслах үүднээс доорх англи-монгол нэршлийг бэлтгэн хүргэж байна.

Машины явах эд ангийн Англи-Монгол нэршил Хадгалах
2016-12-26, 12:20

Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй!

Орчин үед автомашинууд аюулгүй байдлыг хангах олон дэвшилтэт шийдэлтэйгээр бүтээгдэж байгаа нь томоохон өөрчлөлтийг авчирж байна. Мэдээж заримдаа та жолоо мушгиад явахад машинд тань болохгүй, бүтэхгүй байгаа зүйлс нь хянах самбар дээр гарч ирээд л бүр цаашлаад компьютерээр оношлуулчихаад, засуулаад явахад  цаг заваа гайхалтай хэмнэх боломжийг техникийн дэвшил танд олгож байгаа юм. Үүн дээр нэмэгдээд таны ажлыг хөнгөвчлөхөөр автомеханикч буюу засварчид автомашинд хийж болохгүй 10 зүйлийг нэрлээд байна. Эдгээр дүрмийг яс биелүүлээд явахад алтан шар зам тань өлзийтэй байх нь дамжиггүй.   

Эдгээр зүйлсийг машиндаа хэзээ ч битгий хийгээрэй! Хадгалах
2018-01-02, 18:28

Машин гулгасан үед ямар арга хэмжээ авах вэ?

Халтираа гулгаанд замд урд дугуй гулгаж машин жолоодлогогүй болох эсвэл шарвах буюу хойд дугуй хөндөлдөж бүтэн эргэх үзэгдэл их гардаг. Энэ үед дараах техникүүдийг мэдэж байхад тус болно.

Машин гулгасан үед ямар арга хэмжээ авах вэ? Хадгалах
2017-01-08, 15:15

Машиныхаа шатахууныг хэрхэн хэмнэх вэ?

Шатахууны үнэ нэмэгдэж байгаа үед шатахуунаа хэмнэх нь хамгийн чухал. Та суудлын машин, ачааны тэрэг, спорт загварын машин унадаг байсан ч дараах зөвлөгөө танд туслах болно.

Машиныхаа шатахууныг хэрхэн хэмнэх вэ? Хадгалах
2017-05-28, 11:27

Тэрбумтнууд ямар машин унадаг вэ?

Та урьд өмнө нь тэрбумтнууд ямар машин хөлөглөж явдаг бол хэмээн бодож байв уу? Өөрсдийн ур ухаан, авьяас чадвар болоод нөр их хөдөлмөрийн үр дүнд өдгөө тэрбумтан болж чадсан хүмүүсийн төмөр хүлгийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Тэрбумтнууд ямар машин унадаг вэ? Хадгалах

Машины түлшийг хэмнэх шилдэг аргууд

Өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэх түлш, шатахуунаас болж хүн бүхэн мөнгөний асуудалд орж, үүнээс гарах арга замыг хайдаг. Тэгвэл бид та бүхэндээ машиныхаа түлш, шатахууныг хэмнэх хялбархан болоод үр дүнтэй аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг амьдралдаа хэрэгжүүлж, түлшээ хэмнэж, мөнгөө гамнах боломжтой юм. 

Машины түлшийг хэмнэх шилдэг аргууд Хадгалах