МАШИН

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ

"Toyota Prius" маркийн машинаараа аялах дуртай хүмүүс зориулсан нэгэн өвөрмөц бүтээгдэхүүн мэндэлжээ. "RelaxCabin" нэртэй энэхүү нэмэлт бүхээг нь энгийн приус машиныг 4 хүнийн багтаамжтай гэр бүлийн аяллын машин болгож хувиргадаг ажээ.

"Приус" машиныг 4 хүний тохилог сууц болгон хувиргах бүтээгдэхүүнийг танилцуулжээ Хадгалах
2019-06-18, 17:06

Машиндаа ямар бензин хийвэл хамгийн тохиромжтой вэ?

Автомашины каталогт тухайн автомашинд ямар бензин хэрэглэхийг заасан байдаг. Гадаадын орнуудад 2 төрлийн бензин байдаг ба "Regular", "Premium" гэж ялгадаг. Зарим улсуудад "High oktan", "Super", "normal" мэтээр нэрлэдэг бол манай оронд октаны тоогоор нь ялгадаг.

Машиндаа ямар бензин хийвэл хамгийн тохиромжтой вэ? Хадгалах
2017-03-01, 13:23

Машиндаа буруу шатахуун хийсэн үед яах вэ?

Жолооч бид нар машинаа шатахуунаар цэнэглэхдээ яарч сандарсан, анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдлээсээ, зарим тохиолдолд колонкийн түгээгчийн хариуцлагагүй үйлдлээс болж буруу түлшээр цэнэглэх тохиолдол гардаг. Тэгвэл бид энэ удаад буруу шатахуунаар цэнэглэсэн тохиолдолд хэрхэх талаар зөвлөгөөг хүргэж байна.

Машиндаа буруу шатахуун хийсэн үед яах вэ? Хадгалах
2016-11-07, 11:40

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ

Хойд хөршийн авто мэргэжилтнүүд хөдөө аж ахуй, аялал жуулчлалын зорилгоор хамгийн их хэрэглэгддэг УАЗ-452 буюу бидний хэлж заншсанаар фургон машиныхаа олон жил хэвээрээ байсан загварыг шинэчлэхээр болжээ. Ульяновскийн авто завод УАЗ-аас саяхан фургоны шинэ загварыг танилцуулсан юм.

"Фургон" машин анх удаа шинэчлэгдэхээр болжээ Хадгалах
2019-06-20, 16:52

Арабын шейхүүд ямар машин унадаг вэ?

Арабын шейхүүд буюу тэрбумтнууд ямар хүлэг унадаг гэж бодож байна?.. Тэд ихэвчлэн Mansory, Rolls-Royce, Lamba, Ferrari, Caen болон Gelendvagen нарын гаргасан шинэ загваруудыг сонирхдог ажээ. Ингээд бид та бүхэндээ зөвхөн баячуудын л худалдан авж чадах люкс зэрэглэлийн хүлгүүдийн 2015 оны шинэ загваруудыг танилцуулж байна.

Арабын шейхүүд ямар машин унадаг вэ? Хадгалах
2015-09-28, 20:21

Машины хаалганд дуу орвол яах вэ?

Автомашины хамгийн их хөдөлж байдаг кузовын эд анги нь хаалга юм. Үргэлж нээж хааж байдгаас хаалганы нугас, татуурга, механизмууд элэгдэлд орж дуу гарах нь ихэсдэг. Жишээ нь жолоочийн хаалгыг хааж нэг үзээд зүүн хойд хаалгыг хааж үзвэл хаагдах дуу нь өөр байдаг. Энэ нь зүүн хойд хаалгыг бага онгойлгодогтой холбоотой.

Машины хаалганд дуу орвол яах вэ? Хадгалах
2017-04-30, 11:30

Эзнийхээ аминд халтай 12 машин

Хэрэглэж буй машиныхаа моторын хүч, хурдны хайрцаг, туулах чадвар, түлш зарцуулалт гэх зэргийг сайтар анхаардаг ч ихэнх жолоочид ослын үед хэр зэрэг найдвартай байх гэдэг дээр төдийлөн анхаараад байдаггүй. Тэгвэл  "Замын аюулгүй байдлын даатгалын институт"-ээс гаргасан ослын туршилтын үр дүнг танилцуулъя.

Эзнийхээ аминд халтай 12 машин Хадгалах
2017-10-26, 16:29

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ?

Хүйтний улирал хүн бүрийн сэтгэлийг чилээх бөгөөд ялангуяа жолооч нарын хувьд шүдний өвчин болсон хүндхэн асуудлуудын нэг байдаг билээ. Өглөө бүр цасанд хучигдсан машинаа цэвэрлэж, цан хүүрэгтэй нь зууралдаж эхлүүлэхийг хэн ч хүсэхгүй шүү дээ. Иймд бид та бүхэндээ зориулж, өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Өвлийн улиралд машинаа хэрхэн арчлах вэ? Хадгалах

Осолд орох магадлал өндөртэй 15 машин

Өнөөдөр хүн төрөлхтөн техник технологийн хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж байгаа бөгөөд үүний үр дүнд бидний амьдралыг хөнгөвчилж, цаг хугацааг хэмнэсэн олон шинэ бүтээлүүд үйлдвэрлэгдэн гарсаар байгаа билээ. Тэр дундаас автомашины салбарыг дурдахгүй байхын аргагүй юм. Өнгө үзэмж, хэв загвар, хурд хүч гэх зэрэг олон үзүүлэлтүүдээр автомашиныг дотор нь ангилж болно. Гэвч хүмүүсийн хэрэгцээг хангаж буй автомашинаас үүдэлтэй аваар осол ихээр гарах болж, олон хүний амь нас эрсдэж байгаа нь нууц биш юм. 

Осолд орох магадлал өндөртэй 15 машин Хадгалах
2016-09-27, 17:34

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд

46 дахь удаагийн "Tokyo Motor Show" үзэсгэлэн саяхан болж өнгөрлөө. Тоёота, Ниссан, Хонда, Мазда зэрэг Японы тэргүүлэгч брэндүүд өөрсдийн шинэ төслүүдээ танилцуулсан бол гадны үйлдвэрлэгчдийг төлөөлж зөвхөн Рено, Мерседес компаниуд оролцжээ. Цаашдаа цахилгаан хөдөлгүүртэй автомашинууд нийгэмд онцгой байр суурь эзлэхтэй холбогдуулан "Ирээдүйг нээх нь" сэдвийн доор уг шоу зохион байгуулагдсан байна.

Токиогийн авто шоуны үеэр танилцуулагдсан "ирээдүйн" машинууд Хадгалах
2019-10-27, 16:28

Дэлхийн хамгийн үнэтэй 5 машин

Эрчүүдийн мөрөөдлийн нэг нь тансаг, хурд хүчтэй хүлэгтэй болох байдаг билээ. Зарим нь тансаг хүлэг мөрөөдөж байхад дээд зиндааны зарим нэг нь энэ хүлгүүдийг аль хэдийн аваад уначихсан сайн сайхныг нь мэдэрч байгаа бололтой. Ингээд дэлхийн хамгийн үнэтэй 5 хүлгийн талаар сонирхоцгооё.

Дэлхийн хамгийн үнэтэй 5 машин Хадгалах
2014-12-12, 00:30

Машиныхаа дугуйг хэрхэн зөв сонгох вэ?

Дэлхий даяар газар зүйн болон цаг уурын хүчин зүйлсээс шалтгаалан дараах стандартуудыг мөрдлөг болгож байна. Үүнд: Ази стандарт / Япон, Солонгос /, Европ стандарт, Америк стандарт, Канад стандарт. Энэхүү стандартууд нь тус бүрдээ өөрийн гэсэн онцлогтой дугуйнуудыг үйлдвэрлэж байдаг. Монголд хамгийн тохиромжтой стандарт нь Америк болон Канад стандартын дугуйнууд байдаг. Учир нь газар зүйн болон цаг уурын бүсийн хувьд төстэй бүсэд оршдог тул хамгийн тохиромжтой.

Машиныхаа дугуйг хэрхэн зөв сонгох вэ? Хадгалах
2017-04-16, 15:16