МАШИН

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд!

Сүүлийн жилүүдэд машин унах хүмүүсийн тоо улам бүр нэмэгдэж, хөлтэй хүн бүр л өөрийн гэх тээврийн хэрэгсэлтэй болсон. Иймд бид жолооч нарт өвлийн улиралд хамгийн түгээмэл тулгардаг асуудлуудыг хялбархан бөгөөд шуурхай шийдэх энгийн аргуудыг танилцуулж байна. Эдгээр нь таны цаг зав болоод мөнгийг давхар хэмнэх болно. 

Өвлийн улиралд жолооч нарт тулгардаг асуудлуудыг хурдан, шуурхай шийдэх аргууд! Хадгалах
2018-12-17, 18:10

2019 оны хамгийн найдвартай, эвдрэл гардаггүй машинуудыг тодруулжээ

Сүүлийн 20 жилд гарч буй автомашинуудын үйлдвэрлэлийн явц, тоног төхөөрөмж, чанарын үнэлгээ эрс сайжирсныг энд дурдах нь зүйтэй байх. Харин шинэ машин худалдан аваад эхний хэдэн жил ямар нэг асуудал гарахааргүй машиныг хамгийн найдвартай, чанартайд тооцож болох юм. Ингээд таны жолоодлогын онцлогт тохирох, хамгийн найдвартай автомашины жагсаалтыг Америкийн "Consumer Report" жагсаасныг хүргэж байна.

2019 оны хамгийн найдвартай, эвдрэл гардаггүй машинуудыг тодруулжээ Хадгалах
2019-12-12, 16:42

Супер авто машины оршуулгын газар

Баян тансаг амьдралын хэв маягаараа алдартай Арабын Нэгдсэн Эмират Улсын Шаржа (Sharjah) хотод дэлхийн хамгийн үнэтэй машинуудын оршуулгын газар байдаг бөгөөд "Lamborghini", "Mercedes", "Rolls-Royces" гэх мэт тансаг зэрэглэлийн үнэтэй супер машинууд төрөл бүрээрээ тоос шороонд дарагдан хаягдсан байх аж. Ингээд Арабын баян тансаг амьдралын нэгэн хэсгийг харуулсан зургуудыг уншигч та бүхэндээ хүргэж байна. 

Супер авто машины оршуулгын газар Хадгалах
2019-06-23, 15:22

Алдартнууд ямар машин хөлөглөдөг бол?

Хэрвээ та саятан эсвэл алдартан байсан бол ямар машин авч унах байсан бэ? Шинэхэн “Bentley” эсвэл люкс зэрэглэлийн “Range Rover” уу? Харин бидний мэдэх алдартнууд ямар машин хөлөглөдөг бол... Магадгүй танд ч бас сонирхолтой байх болов уу? Ингээд тэдний хүлэгийг хамтдаа сонирхоцгооё.

Алдартнууд ямар машин хөлөглөдөг бол? Хадгалах
2015-05-29, 01:58

Авто машинтай хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх аргууд...

Одоо цагт машин бол хүн бүрийн хэрэглээ болсон билээ. Тэгвэл та машиндаа яагаад илүү ая тухтай явж болохгүй гэж?... Дараах аргууд таны өдөр тутмын амьдралыг хялбарчилж, машиныг тань илүү тухтай болгоно гэдэгт итгэлтэй байна.

Авто машинтай хүмүүсийн амьдралыг хөнгөвчлөх аргууд... Хадгалах
2015-05-12, 02:55

Оросуудын бүтээсэн хүчирхэг машин

"Шаман" хүнд даацын машиныг “АВТОРОС” компанийхан бүтээжээ. “Шаман” гэж нэрлэх болсон нь бас утга учирыг агуулсан байна. Шашины соёлд хүн итгэл гэсэн онцгой давуу талтай байдаг гэнэ. Үүнээс гадна бөө, лам нар хүнд туслах зорилготой байдаг гэж үздэг. Тиймээс ч хөнгөн даралтын дугуйтай энэхүү хүлгийг хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийгдсэн хэмээн бүтээгчид үзэж байгаа аж.

Оросуудын бүтээсэн хүчирхэг машин Хадгалах
2014-12-24, 08:22

Дубай дахь америк сургуульд сурдаг оюутнуудын машин

Хөгжил цэцэглэлтийг тод жишээ болж буй Дубайд 1995 онд анх Америкийн сургууль үүсгэн байгуулагдсан байна. Энэ сургуульд ойролцоогоор 18-24 насныхан сурдаг бөгөөд хамгийн тансаг, үнэтэй хүлгүүдийг унадаг байна. Тэдний унадаг машинаас нь дурдвал Роллс-Ройс, Феррари, Астон Мартин, Бенз гэх мэт. Ингээд энэ сургуулийн оюутан Мика Нассерын дарсан гэрэл зургуудыг сонирхоцгооё.

Дубай дахь америк сургуульд сурдаг оюутнуудын машин Хадгалах
2013-12-19, 19:58

Яагаад машинаа өвөл гадаа хонуулахаас зайлсхийх ёстой вэ?

Ес эхэлж хүйтний эрч эрс чангарч буй энэ үед Та өөрийн авто машинаа дулаан зогсоолд биш гадаа хонуулсаар байгаа юм биш биз? Тэгвэл жавартай хүйтэнд машинаа хонуулснаар гардаг сөрөг талуудыг хүргэж байна.

Яагаад машинаа өвөл гадаа хонуулахаас зайлсхийх ёстой вэ? Хадгалах
2019-01-07, 10:31

Алдартай машинуудын өнгөрсөн ба одоо

Эдгээр зургуудаас бидний сайн мэдэх алдартай машинуудын загвар дизайн хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг харж болохоор байна.

Алдартай машинуудын өнгөрсөн ба одоо Хадгалах
2014-12-24, 21:55

Эхнэр нь нөхрийнхөө машиныг гайхалтай болгожээ

Америкийн нэгэн цэргийн ажилтанд "Nissan Skyline GTR" машиных нь мөнгөлөг саарал өнгө нь огтхон таалагдахгүй байна. Гэхдээ тэрээр машиныхаа өнгийг өөрчилж будахыг төдийлөн хүсдэггүй байжээ. Харин нэг орой тэрээр зураач эхнэрээсээ машиных нь өө сэвийг бага зэрэг дарж зураг зурж өгөөч хэмээн хүссэн байна.

Эхнэр нь нөхрийнхөө машиныг гайхалтай болгожээ Хадгалах
2014-10-25, 03:56

Тэтгэврийн өвгөн царс модоор “Volkswagen” машин хийжээ

Боснигийн 71 настай тэтгэврийн хөгшин Момир Бойик (Momir Boyik) 50,000 гаруй царс модны жижиг хэсгүүдээр модон “Volkswagen Цох” машиныг хийсэн байна. Энэ хосгүй бүтээлийг хийхэд тэрээр 2 жил гаруй хугацааг зарцуулжээ. Машины тэвшийг гэхэд л дор хаяж 23 тусгай ажиллагаа шаардагдсан хэдэн мянган жижиг царсаар бүрсэн байна.

Тэтгэврийн өвгөн царс модоор “Volkswagen” машин хийжээ Хадгалах
2014-05-02, 07:25

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа

"Tesla" компани анхны пик-ап загварын машин болох "Cybertruck"-ыг танилцууллаа. Тус компанийн гүйцэтгэх захирал Элон Маск Америкчуудын хамгийн их хөлөглөх дуртай автомашины төрөл болох пик-ап загварын цахилгаан хувилбарыг бүтээх амлалтаа ийнхүү биелүүлжээ. Лос Анжелес хотод болсон нээлтийн арга хэмжээний үеэр "Tesla" компанийн гүйцэтгэх захирал "тус машины харагдах байдал нь хуягласан, футурист хэв маягтай, 39.900 ам.доллараар худалдаалагдах бөгөөд нэг цэнэглэлтээр 800 километрээс дээш зам туулах боломжтой" хэмээн мэдэгджээ.

"Tesla" компани бартаат замын цахилгаан машинаа танилцууллаа Хадгалах
2019-11-22, 16:43