МАШИН

Хуучин машины дугуйг хэрхэн шинэ мэт болгодог вэ?

Хуучин автомашины наймаачид машинаа зарахын тулд хуучин дугуйг нь шинэ мэт болгодог байна. Учир нь дугуй нь тухайн машины явсан замыг тодорхойлох гол түлхүүр болдог билээ. Тиймээс хууртахгүй байхыг сануулж танд дараах бичлэгийг хүргэе. Бичлэгийг дуурайхыг хориглоно.

Хуучин машины дугуйг хэрхэн шинэ мэт болгодог вэ? Хадгалах
2014-12-09, 23:20

Тохилог ачааны машинууд

Орчин үеийн тээврийн хэрэгслийг дугуйны хэмжээ, морины хүчин чадлаар хэмжих боломжгүй болсон билээ. Харин тохилог байдал, салоны зохион байгуулалт зэрэг нь нэлээд чухал байх болсон. Жил ирэх бүр ачааны машинууд илүү тухтай, тохилог болж холын аянд явдаг жолооч нарт гэртээ байгаа мэт сэтгэгдлийг төрүүлэх болжээ.

Тохилог ачааны машинууд Хадгалах
2014-12-07, 05:28

Оросуудын бүтээсэн супер машин

Та бүхэндээ Оросуудын бүтээсэн ямар ч саад, бартаатай нөхцөлд явж чадах “ЗИЛ-29061” хэмээх машины хүч чадлыг гайхуулсан билэгийг хүргэж байна. Үнэхээр явахгүй газар байхгүй бололтой.

Оросуудын бүтээсэн супер машин Хадгалах
2014-11-23, 00:13

Бэтмэний машиныг гар аргаар бүтээсэн залуу

Авъяаслаг бүтээлч нэгэн залуу өөрийн гараар Бэтмобиль (Batmobile) машиныг бүтээжээ. Бэтмений шүтэн бишригч залуу болох Шинэ Өмнөд Уэльсийн иргэн Зак Михайлович нь Майкл Китон болон Жек Николсон нарын гол дүрийг бүтээсэн 1989 оны Бэтмен киноны машиныг өөрийн гараар хийсэн байна.

Бэтмэний машиныг гар аргаар бүтээсэн залуу Хадгалах
2014-11-07, 21:42

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан машин

Өмнө нь тэргэнцэртэй иргэдэд зориулсан ямар нэгэн тээврийн хэрэгсэл байдаггүй байсан билээ. Тэд заавал хэн нэгний тусламжинд л итгэх хэрэгтэй болж байсан. Тиймээс гадуур явах гэдэг тэдний хувьд нэлээд бэрхшээлтэй асуудал болж байлаа. Харин одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан “Kangaroo” маркийн машиныг бүтээсэн байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан машин Хадгалах
2014-10-25, 04:40

Эхнэр нь нөхрийнхөө машиныг гайхалтай болгожээ

Америкийн нэгэн цэргийн ажилтанд "Nissan Skyline GTR" машиных нь мөнгөлөг саарал өнгө нь огтхон таалагдахгүй байна. Гэхдээ тэрээр машиныхаа өнгийг өөрчилж будахыг төдийлөн хүсдэггүй байжээ. Харин нэг орой тэрээр зураач эхнэрээсээ машиных нь өө сэвийг бага зэрэг дарж зураг зурж өгөөч хэмээн хүссэн байна.

Эхнэр нь нөхрийнхөө машиныг гайхалтай болгожээ Хадгалах
2014-10-25, 03:56

Хүний үсээр Машинаа гоёж, Гиннессийн номонд оржээ

Үсчин, стилист Мария Муньо хамгийн үсэрхэг машины эзэн болж, 2010 онд Гиннессийн номонд орсон байна. Тэрээр цагийг зүгээр өнгөрүүлсэнгүй, дөрвөн жилийн турш өөрийн Fiat машин дээр дахин 20 кг хүний үс сүлжжээ. Хоёр хүүхдийн эх энэ ажилдаа 150 орчим цагийг зарцуулсан байна.

Хүний үсээр Машинаа гоёж, Гиннессийн номонд оржээ Хадгалах
2014-10-11, 08:29

Нисдэг машины туршилт амжилттай боллоо

Словакийн инженер Штефан Кляйн нисдэг машин үйлдвэрлэх ажлаа анх 1990-ээд онд эхлүүлсэн байна. Түүний бүтээсэн “Aeromobil 2.5” нисдэг машин нь бэлэн болсон бөгөөд туршилтанд өөрийн үүргээ маш сайн биелүүлж байгаа гэнэ. Түгжрэл гэх асуудал мартагдахад нэг алхам урагшлаж байгаа бололтой.

Нисдэг машины туршилт амжилттай боллоо Хадгалах
2014-09-18, 01:37

“ГАЗ 53” машины суурин дээр хурдны мангас бүтээжээ

“Москвагийн Байкшоу VI” үзэсгэлэнгийн үеэр “ВОЙНА 5000” хэмээх "ГАЗ 53" машины суурин дээр бүтээсэн нэгэн сонирхолтой гурван дугуйтыг танилцуулсан байна. Түүний өнгө нь хүртэл өвөрмөц харагдаж байна.

“ГАЗ 53” машины суурин дээр хурдны мангас бүтээжээ Хадгалах
2014-09-18, 00:30

Үнэтэй машиныг хэрхэн тээвэрлэдэг вэ?

Маш өндөр үнэтэй машин захиалж байгаа тохиолдолд ямар ч эвдрэлгүй, бүх зүйл хэвийн байх болно гэдэгт 100% итгэлтэй байх хэрэг гарна. Тэгвэл "Bugatti Veyron Grand Sport Vitesse" хүлгийн тээвэрлэлтийн үйлчилгээ хэрхэн хийгддэг талаар танд хүргэе. Энэ хүлгийн үнэ нь 3 сая доллар байдаг байна.

Үнэтэй машиныг хэрхэн тээвэрлэдэг вэ? Хадгалах
2014-09-05, 22:35

Украйнчууд энгийн машиныг дайны хүлэг болгож байна

Орчин үеийн энгийн эвдэрч буй машинаас өөрийн гэсэн өвөрмөц, сонирхолтой хүлэг бүтээх хүмүүс нэлээд олон болжээ. Ялангуяа дотоодын тэмцэлтэй улс оронд энэ үзэгдэл газар авсан байна. Тэгвэл хэрэггүй, ашиглагдахаа болсон машиныг хэрхэн өөрт хэрэгцээтэй төмөр хүлэг болгосныг харцгаая.

Украйнчууд энгийн машиныг дайны хүлэг болгож байна Хадгалах
2014-08-24, 00:33