Гоо үзэсгэлэн

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд

Өөртөө болон эрчүүдэд таалагдахын төлөө байгаагаасаа илүү үзэсгэлэнтэй  болохыг хүсдэг эмэгтэйчүүд их бий. Төгс төгөлдөр лүү тэмүүлэх бүсгүйчүүдийн хүсэл хязгааргүй.  Зарим эмэгтэйчүүд сайхан эмэгтэйг туранхай, гоолиг галбиртай яг л "Барби" шиг байх ёстой гэж боддог. Энэ нь магадгүй охидын багадаа тоглодог барби хүүхэлдэйтэй холбоотой юм. Бид та бүхэнд жинхэнээсээ хүүхэлдэй болж хувирахаар шийдэж өөрсдийгөө "Амьд хүүхэлдэй" болгосон бүсгүйчүүдийг танилцуулж байна. 

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд Хадгалах

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл

Энэ бол гадаад дүр төрх, үс засалт, нүүр будалт биш юм. Ямар ч эмэгтэйг үзэсгэлэнтэй болгодог хэд хэдэн зүйл байдаг бөгөөд энэ бол түүний зан араншин аж. Гэхдээ сүүлийн үед туранхай, нарийн бэлхүүстэй, сайхан хөлөөр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тогтоож байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь тийм ч чухал зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй болгодог зүйлстэй танилцацгаая. 

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл Хадгалах

Дур булаам эрлийз бүсгүйчүүд (II хэсэг)

Нүдээ ч үл салгаж чадам төгс гоо үзэсгэлэн эдгээр эрлийз бүсгүйчүүдэд цогцолжээ. Гоо сайхны ямар ч хагалгаанд ороод тэдэн шиг харагдаж чадахгүй. Байгаль эхийн харамгүй бүтээл гэж тэднийг л хэлэх байх.

Дур булаам эрлийз бүсгүйчүүд (II хэсэг) Хадгалах

"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ?

2018 оны "Miss World" буюу "Дэлхийн Мисс" тэмцээн 12-р сарын 8-нд БНХАУ-ын Санио арал дээр болж өнгөрсөн билээ. Тэгвэл 2018 оны "Miss Universe" буюу "Орчлонгийн Мисс" тэмцээн 12-р сарын 18-нд Тайландын Пак Крэт хотод зохиогдох гэж байна. Энэ хоёр тэмцээнүүд нь дэлхийд хамгийн том миссийн тэмцээнүүдэд тооцогддог боловч олон хүн эдгээрийг ялгаж чадалгүй төөрөлддөг. Энэ үүднээс бид "Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгааг гаргах мэдээллийг хүргэж байна. 

"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ? Хадгалах

"Дэлхийн Мисс"-ээр 22 настай Мексик улсын мисс тодорлоо!

“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд  БНХАУ-ын Санья хотод болж ялагчаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөв. Финалын шалгаруулалтад зөвхөн 30 гоо бүсгүй тунан үлдсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй. Тэрбээр явцын шалгаруулалтад амжилттай оролцож зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчоор шалгарсан билээ.

"Дэлхийн Мисс"-ээр 22 настай Мексик улсын мисс тодорлоо! Хадгалах

Үе үеийн "Miss Universe"-ийн ялагчид одоо ямар болсон бэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг "Miss Universe"-д энэ жил анх удаа Монгол улс оролцохоор болсон билээ. "Miss Universe" нь чансаагаараа "Miss World"-ийн дараа ордог бөгөөд нийт 190 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн юм. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг нь бүсгүй хүний нэгэн насны бахархал билээ. Ингээд үе үеийн "Miss Universe"-ийн ялагчид хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэнд сонирхуулъя. 

Үе үеийн "Miss Universe"-ийн ялагчид одоо ямар болсон бэ? Хадгалах

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Эх дэлхийн мисс 2018" тэмцээн Филиппин улсын Баракай арал дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 90 орны бүсгүйчүүд үзэсгэлэн гоо, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Энэ жилийн ялагч бүсгүйг Нгуен Фыонг Кхань (Nguyen Phuong Khanh) гэдэг бөгөөд өдгөө 23 настай. Тэрбээр Вьетнамын Меконг голын эрэгт орших Бенче хотод төрж өссөн бөгөөд маркетингийн мэргэжлээр суралцдаг, вьетнам, англиар чөлөөтэй ярьдаг нэгэн. Мөн түүнчлэн 15 настайгаасаа хойш миссийн тэмцээнд оролцож үзэхийг хүсдэг байжээ. 

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд Хадгалах

Та бидний сайн мэдэх дур булаам эрлийз алдартнууд

Олон үндэстний цус холилдох тусмаа тухайн хүний царайлаг байх эсвэл амжилтанд хүрэх магадлал ихэсдэгийг социологчид тогтоожээ. Мөн олон генийн бүрдэл хүний биед байх нь дасан зохицох, амьд үлдэх чадварыг нэмж байдаг. Ингээд энэхүү онолыг үнэн болохыг батлах эрлийз алдартнуудыг танилцуулъя.

Та бидний сайн мэдэх дур булаам эрлийз алдартнууд Хадгалах

20-той мэт харагддаг 50 настай эр бидэнд ингэж зөвлөж байна!

Өдгөө 50 нас хүрч байгаа Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан (Chuando Tan) маш овор багатай, яг л 20 настай мэт харагддаг. Тэрбээр 1980-аад онд загвар өмсөгчөөр ажилладаг байсан бөгөөд 1990-ээд оны дундуур мэргэжлийн гэрэл зурагчин болжээ. Чуандо Тан өөрийн залуу байх үеийн төрхөө одоогийнхтойгоо харьцуулсан зургуудаа цахим ертөнцөд хуваалцсанаар нэрд гарсан аж. Түүнээс яаж ингэж залуу харагддагийг олон хүн асуусан тул Чуандо Тан нууцаа дэлгэжээ. 

20-той мэт харагддаг 50 настай эр бидэнд ингэж зөвлөж байна! Хадгалах

Аль нь ээж нь вэ?

Үргэлж залуу сайхан гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийг хүсэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд цаг хугацаа тийм ч таатай анд нөхөр биш юм. Гэр бүл, ажил амьдралын төлөө гэж явсаар байтал эмэгтэйчүүд гоо үзэсгэлэндээ төдийлөн анхаарах цаг зав гардаггүй билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд гоо үзэсгэлэнгээ хадгалж чадсан гайхалтай ээжүүдийг танилцуулж байна. Тэд охинтойгоо үеийн мэт харагдах нь гайхалтай.

Аль нь ээж нь вэ? Хадгалах