Гоо үзэсгэлэн

Оддын царайг нийлүүлбэл...

"Photoshop" ямар ч зургийг хүссэнээрээ өөрчилж болдог ид шидтэй гэмээр програм билээ. Түүнийг гарамгай эзэмшсэн хүмүүс авьяаслаг зураач, мэргэжлийн зурагчнаас дутахгүй уран бүтээлүүдийг туурвидаг болсон гэхэд хилсдэхгүй. Ингээд Францын урлагийн сургуулийн нэгэн сурагч бидний сайн мэдэх олны танил алдартнууд, жүжигчдийн нүүр царайг хэрхэн нийлүүлж "шинэ" хүмүүс бий болгосныг хамтдаа харцгаая.

Оддын царайг нийлүүлбэл... Хадгалах

"Сайхан бүсгүй" гэх ойлголт он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ?

Өнөө цагийн секс бэлгэ тэмдэг Ким Кардашиан хэрэв 20 жилийн өмнө байсан бол хэтэрхий тарганд тооцогдох байсан байх. Учир нь тэр үед нарийхан, гоолиг биетэй охидыг хамгийн тачаангуй гэж үздэг байсан юм. Ингээд зуу зуун жилийн турш "сайхан бүсгүй, "халуухан бүсгүй" хэмээх ойлголт хэрхэн өөрчлөгдөж ирсэн болохыг хамтдаа харцгаая.

"Сайхан бүсгүй" гэх ойлголт он цагийн уртад хэрхэн өөрчлөгдсөн бэ? Хадгалах

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод

Бүсгүй хүний өөртөө итгэх итгэл, биеэ даасан байдлыг нэмэгдүүлдэг зүйлсийн нэг бол "нүүр будалт" билээ. Тиймдээ ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хэрхэн нүүрээ зөв будах, өө сэвээ яаж далдлах талаар ихээхэн суралцах болсон. Харин нүүрээ будаагүй ч үзэсгэлэнтэй харагдаж, хэзээд харц дээгүүр алхдаг бүсгүйчүүд дэндүү олон байдаг билээ. Ийнхүү та бүхэндээ тэдгээр бүсгүйчүүдийн төлөөлөл болсон олны танил алдартай бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Будаггүй үедээ улам сайхан харагддаг одод Хадгалах

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гүнж, хатад хаан амьдардаг вэ?

"Гүнж, хатад" хэмээх үгс нь гоо үзэсгэлэн, эрх мэдэл, эд хөрөнгө гэх мэт ойлголтуудтай ёс юм шиг салшгүй холбоотой байдаг. Түүнчлэн зарим дээдсийн бүсгүйчүүд гайхуулаад байх царай зүсгүй байдаг нь жаахан харамсалтай. Ингээд та бүхэнд өөрийн хэмжээлшгүй их нэр төр, нүд унагам гоо үзэсгэлэнгээрээ түүхэнд тодоос тод бичигдсэн гайхалтай эмэгтэйчүүдийг танилцуулж байна.   

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гүнж, хатад хаан амьдардаг вэ? Хадгалах

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд

Өөртөө болон эрчүүдэд таалагдахын төлөө байгаагаасаа илүү үзэсгэлэнтэй  болохыг хүсдэг эмэгтэйчүүд их бий. Төгс төгөлдөр лүү тэмүүлэх бүсгүйчүүдийн хүсэл хязгааргүй.  Зарим эмэгтэйчүүд сайхан эмэгтэйг туранхай, гоолиг галбиртай яг л "Барби" шиг байх ёстой гэж боддог. Энэ нь магадгүй охидын багадаа тоглодог барби хүүхэлдэйтэй холбоотой юм. Бид та бүхэнд жинхэнээсээ хүүхэлдэй болж хувирахаар шийдэж өөрсдийгөө "Амьд хүүхэлдэй" болгосон бүсгүйчүүдийг танилцуулж байна. 

Дэлхийд алдартай орон орны амьд хүүхэлдэйнүүд Хадгалах

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл

Энэ бол гадаад дүр төрх, үс засалт, нүүр будалт биш юм. Ямар ч эмэгтэйг үзэсгэлэнтэй болгодог хэд хэдэн зүйл байдаг бөгөөд энэ бол түүний зан араншин аж. Гэхдээ сүүлийн үед туранхай, нарийн бэлхүүстэй, сайхан хөлөөр бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнг тогтоож байгаа ч үнэн хэрэгтээ энэ нь тийм ч чухал зүйл биш гэдгийг санах хэрэгтэй. Ингээд бүсгүйчүүдийг илүү үзэсгэлэнтэй болгодог зүйлстэй танилцацгаая. 

Эмэгтэйчүүдийг дур булаам харагдуулдаг 5 зүйл Хадгалах

Дур булаам эрлийз бүсгүйчүүд (II хэсэг)

Нүдээ ч үл салгаж чадам төгс гоо үзэсгэлэн эдгээр эрлийз бүсгүйчүүдэд цогцолжээ. Гоо сайхны ямар ч хагалгаанд ороод тэдэн шиг харагдаж чадахгүй. Байгаль эхийн харамгүй бүтээл гэж тэднийг л хэлэх байх.

Дур булаам эрлийз бүсгүйчүүд (II хэсэг) Хадгалах

"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ?

2018 оны "Miss World" буюу "Дэлхийн Мисс" тэмцээн 12-р сарын 8-нд БНХАУ-ын Санио арал дээр болж өнгөрсөн билээ. Тэгвэл 2018 оны "Miss Universe" буюу "Орчлонгийн Мисс" тэмцээн 12-р сарын 18-нд Тайландын Пак Крэт хотод зохиогдох гэж байна. Энэ хоёр тэмцээнүүд нь дэлхийд хамгийн том миссийн тэмцээнүүдэд тооцогддог боловч олон хүн эдгээрийг ялгаж чадалгүй төөрөлддөг. Энэ үүднээс бид "Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгааг гаргах мэдээллийг хүргэж байна. 

"Miss World" болон "Miss Universe" хоёрын ялгаа юу вэ? Хадгалах

"Дэлхийн Мисс"-ээр 22 настай Мексик улсын мисс тодорлоо!

“Дэлхийн мисс-2018” гоо бүсгүй шалгаруулах 68 дахь удаагийн тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 8-нд  БНХАУ-ын Санья хотод болж ялагчаа тодрууллаа. Энэ удаагийн тэмцээнд 118 орны гоо бүсгүй дөрвөн долоо хоногийн турш өөрсдийн авьяас чадвар, оюун ухаан, гоо үзэсгэлэнгээрээ өрсөлдөв. Финалын шалгаруулалтад зөвхөн 30 гоо бүсгүй тунан үлдсэн бөгөөд эх орноо төлөөлөн оролцсон Монголын мисс Э.Энхриймаа багтаж чадсангүй. Тэрбээр явцын шалгаруулалтад амжилттай оролцож зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтад шилдэг 25-т багтсанаас гадна авьяасын үзүүлбэрт шилдэг оролцогчоор шалгарсан билээ.

"Дэлхийн Мисс"-ээр 22 настай Мексик улсын мисс тодорлоо! Хадгалах

Үе үеийн "Miss Universe"-ийн ялагчид одоо ямар болсон бэ?

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг "Miss Universe"-д энэ жил анх удаа Монгол улс оролцохоор болсон билээ. "Miss Universe" нь чансаагаараа "Miss World"-ийн дараа ордог бөгөөд нийт 190 гаруй орны бүсгүйчүүд оролцдог томоохон тэмцээн юм. Энэхүү тэмцээнд эх орноо төлөөлөн оролцоно гэдэг нь бүсгүй хүний нэгэн насны бахархал билээ. Ингээд үе үеийн "Miss Universe"-ийн ялагчид хэрхэн өөрчлөгдсөнийг та бүхэнд сонирхуулъя. 

Үе үеийн "Miss Universe"-ийн ялагчид одоо ямар болсон бэ? Хадгалах

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Эх дэлхийн мисс 2018" тэмцээн Филиппин улсын Баракай арал дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 90 орны бүсгүйчүүд үзэсгэлэн гоо, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Энэ жилийн ялагч бүсгүйг Нгуен Фыонг Кхань (Nguyen Phuong Khanh) гэдэг бөгөөд өдгөө 23 настай. Тэрбээр Вьетнамын Меконг голын эрэгт орших Бенче хотод төрж өссөн бөгөөд маркетингийн мэргэжлээр суралцдаг, вьетнам, англиар чөлөөтэй ярьдаг нэгэн. Мөн түүнчлэн 15 настайгаасаа хойш миссийн тэмцээнд оролцож үзэхийг хүсдэг байжээ. 

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд Хадгалах