Гоо үзэсгэлэн

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд

Өнгөрөгч амралтын өдрүүдээр "Эх дэлхийн мисс 2018" тэмцээн Филиппин улсын Баракай арал дээр болж өнгөрлөө. Тус тэмцээнд нийт 90 орны бүсгүйчүүд үзэсгэлэн гоо, оюун ухаанаараа өрсөлдсөн байна. Энэ жилийн ялагч бүсгүйг Нгуен Фыонг Кхань (Nguyen Phuong Khanh) гэдэг бөгөөд өдгөө 23 настай. Тэрбээр Вьетнамын Меконг голын эрэгт орших Бенче хотод төрж өссөн бөгөөд маркетингийн мэргэжлээр суралцдаг, вьетнам, англиар чөлөөтэй ярьдаг нэгэн. Мөн түүнчлэн 15 настайгаасаа хойш миссийн тэмцээнд оролцож үзэхийг хүсдэг байжээ. 

"Miss Earth 2018" буюу "Эх дэлхийн мисс"-ийн торгон агшнууд Хадгалах

Та бидний сайн мэдэх дур булаам эрлийз алдартнууд

Олон үндэстний цус холилдох тусмаа тухайн хүний царайлаг байх эсвэл амжилтанд хүрэх магадлал ихэсдэгийг социологчид тогтоожээ. Мөн олон генийн бүрдэл хүний биед байх нь дасан зохицох, амьд үлдэх чадварыг нэмж байдаг. Ингээд энэхүү онолыг үнэн болохыг батлах эрлийз алдартнуудыг танилцуулъя.

Та бидний сайн мэдэх дур булаам эрлийз алдартнууд Хадгалах

20-той мэт харагддаг 50 настай эр бидэнд ингэж зөвлөж байна!

Өдгөө 50 нас хүрч байгаа Сингапурын гэрэл зурагчин Чуандо Тан (Chuando Tan) маш овор багатай, яг л 20 настай мэт харагддаг. Тэрбээр 1980-аад онд загвар өмсөгчөөр ажилладаг байсан бөгөөд 1990-ээд оны дундуур мэргэжлийн гэрэл зурагчин болжээ. Чуандо Тан өөрийн залуу байх үеийн төрхөө одоогийнхтойгоо харьцуулсан зургуудаа цахим ертөнцөд хуваалцсанаар нэрд гарсан аж. Түүнээс яаж ингэж залуу харагддагийг олон хүн асуусан тул Чуандо Тан нууцаа дэлгэжээ. 

20-той мэт харагддаг 50 настай эр бидэнд ингэж зөвлөж байна! Хадгалах

Аль нь ээж нь вэ?

Үргэлж залуу сайхан гоо үзэсгэлэнгээ хадгалж үлдэхийг хүсэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд цаг хугацаа тийм ч таатай анд нөхөр биш юм. Гэр бүл, ажил амьдралын төлөө гэж явсаар байтал эмэгтэйчүүд гоо үзэсгэлэндээ төдийлөн анхаарах цаг зав гардаггүй билээ. Тэгвэл өнөөдөр та бүхэнд гоо үзэсгэлэнгээ хадгалж чадсан гайхалтай ээжүүдийг танилцуулж байна. Тэд охинтойгоо үеийн мэт харагдах нь гайхалтай.

Аль нь ээж нь вэ? Хадгалах

Аль орны залуус хамгийн царайлаг вэ?

Манай гариг дээр амьдарч байгаа хүмүүсийн тэн хагас нь эрчүүд билээ. Тэд бүгд хоорондоо ялгаатай, өөр өөрийн гэсэн гоо сайхантай билээ. Тэгвэл хамгийн царайлаг хүмүүсийг шалгаруулдаг “TC CANDLER” хэмээх цахим хуудас энэ оны хамгийн царайлаг, сэтгэл татам залуусыг тодрууллаа. Ингээд бид уншигч та бүхэндээ энэ жагсаалтыг тэргүүлсэн эхний 20 залууг танилцуулж байна.

Аль орны залуус хамгийн царайлаг вэ? Хадгалах

Хамгийн сэтгэл татам төрхтэй хүн гэж хэнийг хэлэх вэ?

Америкийн Кентаки мужийн их сургуулийн эрдэмтэд нэгэн сонирхолтой судалгаа хийжээ. Тэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нүүрний хэлбэр, төрхөөс хамгийн сэтгэл татам шинж чанаруудыг нь тодорхойлохыг оролдсон байна. Судалгааны үр дүнд тэд хайсан зүйлээ олсон бөгөөд тэдгээр онцгой шинж чанаруудыг олны танил алдартай жүжигчдийн царай төрхөөр жишээ аван танд сонирхуулъя. 

Хамгийн сэтгэл татам төрхтэй хүн гэж хэнийг хэлэх вэ? Хадгалах

Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээн

Бразилчууд эмэгтэй хүний хэлбэр сайтай өгзгийг тун ч дээдэлдэг гэдгээрээ онцлог. Тийм ч учраас тус улсад "Мисс Бумбум" (Miss BumBum) буюу хамгийн гоё өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээнийг жил болгон зохион байгуулдаг. Жил бүр уг тэмцээнд 27 мужийг төлөөлөн Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүйчүүд өрсөлддөг юм байна.

Бразилийн хамгийн сайхан өгзөгтэй бүсгүй шалгаруулах тэмцээн Хадгалах

Дэлхийн хамгийн дур булаам төгөлдөр хуурч

АНУ-д амьдардаг төгөлдөр хуурч Лола Астанова (Lola Astanova) саяхнаас цахим ертөнцөд шуугиан тариад байна. Хэдийгээр тэр тун авьяаслаг хөгжимчин боловч түүний гадаад үзэмжинд хүмүүс илүүтэй татагдах болсон аж. Харин энэ байдлыг нь анзаарсан мэргэжил нэгт нөхөд нь Лола Астановаг хөгжимчдийн нэр хүндийг унагаж гүйцлээ хэмээн шүүмжилж, дүргүйцлээ илэрхийлж эхэлжээ.

Дэлхийн хамгийн дур булаам төгөлдөр хуурч Хадгалах

Дунд сургуульдаа шоолуулдаг байсан малайз охины өшөө авалт

Малайз улсын Клан (Clang) хотоос гаралтай Жоанна Жосеф (Joannah Joseph) хэмээх охин бага байхын л илүүдэл жиндээ санаа зовдог байжээ. Учир нь түүний биеийн жин долоон настайд нь 60 кг байсан бол 13 насанд нь 100 кг болтлоо өсчээ. Мяраалаг Жоаннаг үеийнхэн нь байнга шоолж доромжилдог байсан учраас тэрээр сэтгэлээр унаж, өөртөө ихэд гутардаг байв. Гэсэн ч Жоанна 16 настайдаа өөрийгөө өөрчлөхөөр шийджээ.

Дунд сургуульдаа шоолуулдаг байсан малайз охины өшөө авалт Хадгалах

Кино урлагийн сор болсон үзэсгэлэнт итали бүсгүйчүүд

“Зөрүүд эрийг номхотгосон нь”, "Малена", "Амьдрах сайхан" зэрэг Италийн шилдэг кинонууд үзэгчдийн сэтгэл зүрхэнд хоногшсон байдаг. Тэгвэл тэдгээр дэлгэцийн алдартай бүтээлүүдийг үзэсгэлэн төгс гайхалтай эмэгтэй жүжигчид чимж байдаг билээ. Бид танд Италийн сор болсон жүжигчин бүсгүйчүүдийг танилцуулж байна.

Кино урлагийн сор болсон үзэсгэлэнт итали бүсгүйчүүд Хадгалах