Гоо сайхан

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд

Арьсаа цайруулна гэдэг охид, бүсгүйчүүдийн маань хувьд томоохон бэрхшээл болдог билээ. Ялангуяа хаврын хавсарга ойртож байгаа энэ үед арьсаа хурдан хугацаанд цайруулах аргыг мэдээд авчихсан байхад илүүдэхгүй юм. Та хүссэн дэлгүүртээ ороод, дурын нэгэн цайруулагч аваад хэрэглэж болох ч, ийм бүтээгдэхүүнүүдийн орц найрлагын 60%-ийг химийн бодис эзэлдэг болохоор байнга хэрэглэх нь арьс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй билээ.

Гэрийн нөхцөлд арьсаа цайруулах үр дүнтэй аргууд Хадгалах

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ?

Хаврын улиралд арьсан дээр нөсөө толбо үүсч, хүн бүрийн сэтгэлийг чилээдэг юм. Үүнийг арилгахын тулд бид хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг боловч тодорхой үр дүнд хүрч чаддаггүй нь харамсалтай. Харин байгалийн гаралтай бүтээгдэхүүн ашиглаад нөсөө толбоноос салах гайхалтай аргуудыг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ. Та эдгээр аргуудыг 3 хоногийн турш хэрэглээд л үр дүнг мэдрэх болно. 

Гуравхан хоногийн дотор нүүрэн дээрх нөсөө толбоноос хэрхэн салах вэ? Хадгалах

Үс бууралтаад байна уу? Үүнийг үсэндээ түрхээд 5 минутын дараа цагаан үсийг дахиж харахгүй!

Нас нэмж, он цаг улиран одохын хэрээр нүүрэнд үрчлээ сууж, үс цайрч, бууралтаж эхэлдэг. Тэр бүү хэл идэр насны залууст ч цагаан үс ургаж эхлэхийг үгүйсгэхгүй. Харин ямар ч хүн бууралтсан үстэй байхыг хүсэхгүй нь лавтай. Иймд бид үнэтэй бүтээгдэхүүн болон үсний будгийг ашиглалгүйгээр цагаан үсэнд баяртай гэж хэлэн, санаа зовох зүйлгүй амьдрах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэсэн юм. 

Үс бууралтаад байна уу? Үүнийг үсэндээ түрхээд 5 минутын дараа цагаан үсийг дахиж харахгүй! Хадгалах

Энэ шингэнийг нүүрэндээ түрхээд үрчлээсэнд баяртай гэж хэлээрэй!

Бүсгүйчүүд маань мөнхийн залуу, сайхан харагдахыг хүсдэг. Тэгвэл бид танд үрчлээснээс ангижрах хамгийн гайхалтай аргыг хүргэж байна. Энэ аргыг хэрэглэхэд ердөө хэцүү биш бөгөөд гарын доорх материалаар бэлдэж болдогт давуу тал нь оршиж байгаа юм. Үр дүнгийн хувьд гэвэл та үрчлээс болон батганаас нэг дор ангижирч чадна. Ингээд ямар гээч гайхалтай бэлдмэл болохыг нь хамтдаа харцгаая.

Энэ шингэнийг нүүрэндээ түрхээд үрчлээсэнд баяртай гэж хэлээрэй! Хадгалах

Нүүрээ хэрхэн зөв будаж сурах вэ?

Эмэгтэй хүний гоо сайхан байдлыг улам бүр тодотгож, өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг нүүр будалт нь өнөө цагт хамгийн чухал зүйл болж хувирчээ. Нүүр будалт нь зүгээр нэг өдөр тутамдаа хийх давтамж биш бөгөөд урлаг болтлоо хөгжиж байгаа юм. Нүүрээ зөв зүйтэй будсан ямар ч эмэгтэй үзэсгэлэн төгс харагддаг төдийгүй хараа дээгүүр алхах урам зориг нэмэгддэг аж. Ингээд гоо сайхны охь дагина болсон бүсгүйчүүддээ нүүрээ зөв будах зөвлөгөөг хүргэж байна. 

Нүүрээ хэрхэн зөв будаж сурах вэ? Хадгалах

Нэг өдрийн дотор үрчлээсэнд баяртай гэж хэлээрэй!

Хүн бүрийн хувьд он цагийн эрхээр хөгширч, үрчлээ сууна гэдэг хэцүү байдаг. Аль болох залуу сайхнаараа байж, хөгшрөлтийг тойрч гарахыг мөрөөдөж суудаг шүү дээ. Харин өнөөдөр та бүхэндээ итгэмээргүй хэдий ч, ердөө ганцхан өдрийн дотор үрчлээг тань эрс багасгах гайхалтай бүтээгдэхүүнийг танилцуулахаар бэлтгэлээ.

Нэг өдрийн дотор үрчлээсэнд баяртай гэж хэлээрэй! Хадгалах

Үүнийг үс болон сормуусандаа түрхээрэй. Үр дүн нь таныг алмайруулах болно!

Богино үс, шингэн сормуус, тарсан хөмсөгтэй охид бүсгүйчүүд анхаарлаа нааш нь хандуулаарай. Учир нь бид та бүхэндээ үс, хөмсөг болон сормуусыг ургуулах үр дүнтэй аргыг танилцуулахаар бэлтгээд байна. Тус арга нь маш энгийн бөгөөд богино хугацаанд үр дүнгээ үзүүлж, таныг алмайруулах болно. 

Үүнийг үс болон сормуусандаа түрхээрэй. Үр дүн нь таныг алмайруулах болно! Хадгалах

Үүнийг 30 хоног үсэндээ түрхээрэй! Яагаад гэвэл...

Эмэгтэй хүн бүр намирсан урт үстэй болохыг мөрөөдөж, "Хэрхэн үсээ ургуулах вэ?" гэж толгойгоо гашилгаж суудаг билээ. Харин зарим бүсгүйчүүдийн хувьд хамаг мөнгөө гарздан байж, өндөр үнэтэй үс ургуулах бүтээгдэхүүн худалдаж авах нь бий. Харин өнөөдөр бид та бүхэндээ айл бүрт байдаг энгийн зүйлсийг ашиглаж, үсээ богино хугацаанд ургуулж, намирсан болгох үр дүнтэй аргыг дуулгахаар бэлтгэлээ.

Үүнийг 30 хоног үсэндээ түрхээрэй! Яагаад гэвэл... Хадгалах

Хүнсний сода, коксын тосоор 7 хоногт 3 удаа нүүрээ угаа! Сарын дараа гайхамшгийг мэдрэх болно

Сайхан харагдахыг хүсдэггүй хэн байх билээ? Тэгвэл бид танд гэрийн нөхцөлд хамгийн амархан байдлаар бэлдэж болох гайхалтай үр дүнтэй маск хийх аргыг танилцуулъя. Энэхүү маскыг хэрэглэснээр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авах шаардлага гарахгүй бөгөөд нүүрэн дээр гардаг батга, сэвх, толбо зэргээс богино хугацаанд салах юм. Та сурч аваад, үр дүнг нь богино хугацаанд мэдрээрэй. 

Хүнсний сода, коксын тосоор 7 хоногт 3 удаа нүүрээ угаа! Сарын дараа гайхамшгийг мэдрэх болно Хадгалах

Арьсыг 30 минутын дотор цайруулах шидэт маск

Халуун зуны улиралд борлох нь хамгийн санаа зовоосон асуудалд тооцогддог. Арьс борлож, өнгө зүсээ алдаснаар, царай төрх гунддаг билээ. Та хүссэн дэлгүүртээ ороод, дурын нэгэн цайруулагч аваад хэрэглэж болох ч, тус төрлийн бүтээгдэхүүнүүдийн орц найрлагын 60%-ийг химийн бодис эзэлдэг тул үргэлж хэрэглэх нь арьс болоод эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй билээ. Иймд бид та бүхэндээ цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглаж, гэрийн нөхцөлд арьс цайруулах маскыг хэрхэн бэлтгэх аргыг танилцуулъя. 

Арьсыг 30 минутын дотор цайруулах шидэт маск Хадгалах

Хэн ч хараад атаархам өтгөн хөмсөгтэй болох 6 арга

Хөмсөг нь хүний царай төрхийг тодруулж, зөв цэгцтэй харагдуулахад тусладаг. Хэт шингэн, эсвэл нарийн хөмсөг нь тухайн хүний гоо үзэсгэлэнг гундаах нь бий. Тиймдээ ч өнөөдөр маш олон хүмүүс хөмсгөө ургуулах тухай бодож, төрөл бүрийн аргуудыг хэрэглэж, цаг зав, мөнгө санхүүгээр хохирсоор байна. Иймд бид та бүхэндээ хөмсгийг гэрийн нөхцөлд, хэрхэн богино хугацаанд хурдан ургуулах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Хэн ч хараад атаархам өтгөн хөмсөгтэй болох 6 арга Хадгалах

Үүнийг үсэндээ түрхээрэй. Сарын дотор 15 см ургах болно!

Сүүлийн жилүүдэд урт намирсан үс трэнд болж, эмэгтэй хүн бүр үсээ ургуулах гэж аргаа бардаг. Харин охид бүсгүйчүүдийн асуудал болсон үс ургуулах нь үнэн хэрэгтээ маш хялбархан аж. Иймд бид та бүхэндээ нэг сарын дотор үсийг 15 см-ээр ургуулах гайхалтай аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Бүсгүй та энэхүү аргыг хэрэглэж, намирсан, урт гэзэгтэй болоорой. 

Үүнийг үсэндээ түрхээрэй. Сарын дотор 15 см ургах болно! Хадгалах