Гоо сайхан

Үүнийг хэрэглээд 3 өдрийн дотор нөсөө толбоноос салаарай!

Эмэгтэй хүний гоо сайхан байдлыг илтгэх хамгийн чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй цэвэрхэн, толигор арьс билээ. Харин нүүрэн дээр үүссэн нөсөө толбо нь гоо төрхийг гундаах бөгөөд охид бүсгүйчүүдийн толгойны өвчин болох бий. Тэгвэл бид та бүхэндээ зориулан нөсөө толбыг ердөө 3 өдөрт арилгах, гайхалтай аргыг танилцуулахаар бэлтгэлээ. Үүнийг та гэртээ бэлтгээд хэрэглэх боломжтой тул хөрөнгө мөнгө, цаг заваа давхар хэмнэх болно. 

Үүнийг хэрэглээд 3 өдрийн дотор нөсөө толбоноос салаарай! Хадгалах

Хумсандаа багахан хэмжээний сода түрхээд юу болохыг нь хараарай!

Хүнсний сода бол гоо сайхандаа хэрэглэж болох хамгийн хямд бөгөөд хүчирхэг бүтээгдэхүүн юм. Соданы найрлага дахь нэгэн бодис хорт хавдрын эмчилгээнд хэрэглэгддэг гэнэ. Үүнээс гадна хөлс дарагч болон амны хөндийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний найрлаганд ч мөн ордог. Ингээд танд хүнсний содыг гоо сайхан болон эрүүл мэнддээ хэрхэн хэрэглэх аргыг хүргэе. 

Хумсандаа багахан хэмжээний сода түрхээд юу болохыг нь хараарай! Хадгалах

Солонгос бүсгүйчүүдийн эрүүл, торгомсог арьсны нууц

Цэвэрхэн арьс бол үзэсгэлэнт төрхийн хамгийн гол суурь билээ. Харин та арьсаа хэрхэн гэрэлтсэн, эрүүл болгохоо мэдэхгүй байгаа бол бидний бэлтгэсэн мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Учир нь өнөөдөр та бүхэндээ цэвэрхэн арьсаараа алдаршсан Солонгос бүсгүйчүүдийн мэддэг эрүүл, торгомсог арьсны нууцыг дэлгэхээр бэлтгэсэн юм. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Солонгос бүсгүйчүүдийн эрүүл, торгомсог арьсны нууц Хадгалах

Алдартай загвар өмсөгчдийн зөвлөсөн үзэсгэлэнтэй харагдах аргууд

Сэтгүүлийн нүүрэн дээр гардаг үзэсгэлэнт загвар өмсөгчдийн зургийг бид үргэлж л шимтэн хардаг шүү дээ. Гэвч тэд амьдрал дээр бусдын л адил энгийн хүмүүс бөгөөд ердөө л гоо сайхандаа арай илүү анхаарал хандуулдагаараа жирийн эмэгтэйчүүдээс ялгаатай байж болох юм. Эмэгтэй хүний гоо сайхан гэдэг анхаарал, хичээл зүтгэлээс хамгийн их шалтгаалдаг. Харин бидний хүндэлж, үлгэр дууриалал авдаг загвар өмсөгч бүсгүйчүүд үнэтэй бүтээгдэхүүний оронд, маш энгийн аргаар арьсаа арчилдаг ба нийт охид бүсгүйчүүддээ зориулан өөрсдийн арьс арчилгааны нууцаасаа хуваалцсан байна. 

Алдартай загвар өмсөгчдийн зөвлөсөн үзэсгэлэнтэй харагдах аргууд Хадгалах

Гүн үрчлээсийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Нас ахих , амьдралын буруу хэвшил зэргээс болж, бидний нүүрэн дээр үрчлээс үүсч, гоо сайхан төрхийг гундаадаг. Ялангуяа амны хоёр талаар үүссэн үчрлээс нь овор нэмж, тухайн хүнийг сүр сүлдгүй, хөгшин харагдуулах нь бий. Иймд бид та бүхэндээ гүн үрчлээсийг багасгаж, наснаас тань залуу харагдуулах аргуудыг танилцуулахаар бэлтгэлээ. 

Гүн үрчлээсийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ? Хадгалах

Ямар байрлалаар унтвал арьсанд үрчлээс үүсэхгүй вэ?

Нойрны дутагдалд орж, хангалттай амарч чадахгүй байх нь бидний биед сөргөөр нөлөөлж, стресс ядаргааг нэмэгдүүлдэг байна. Мөн буруу байрлалаар унтах, арьсандаа анхаарлаа муу хандуулснаас болж, арьс эрт үрчлээтэж, таныг ахимаг настай нэгэн мэт харагдуулах сөрөг талтай байдаг. Тиймээс бид та бүхэндээ ямар байрлалаар унтвал, арьсанд үрчлээс үүсэхээс сэргийлж болох тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. 

Ямар байрлалаар унтвал арьсанд үрчлээс үүсэхгүй вэ? Хадгалах

Арьсаа хэрхэн зөв арчлах вэ?

Арьсаа зөв арчилж, тохирсон бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд эхлээд арьсныхаа онцлогийг зөв тодорхойлох ёстой. Хүний нүүрний арьсыг ерөнхийд нь хэвийн, хуурай, холимог, тослог гэж ангилдаг. Энэхүү мэдээллийг уншсаны дараа нүүрээ хэрхэн угаах, ямар бүтээгдэхүүн хэрэглэх ёстой талаараа дахин нэг бодож үзээрэй.

Арьсаа хэрхэн зөв арчлах вэ? Хадгалах

Үзэсгэлэнтэй харагдахын тулд бидний заавал хийх ёстой зүйлс

Та алдартай одуудыг хараад хэрхэн ийм үзэсгэлэнтэй, залуухан харагдаж чаддаг юм бол? хэмээн гайхдаг л биз дээ. Тэгвэл одооноос эхлэн тэдэнд атаархаж, гайхах шаардлагагүй. Учир нь бид та бүхэндээ үзэсгэлэнтэй харагдахын тулд хийх ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Эдгээр аргуудыг дэлхийн алдарт, хамгийн чадварлагт тооцогддог гоо сайханчид зөвлөсөн тул үр дүнгээ үзүүлж, таны үзэсгэлэнт төрхийг тодотгох нь гарцаагүй юм. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Үзэсгэлэнтэй харагдахын тулд бидний заавал хийх ёстой зүйлс Хадгалах

Бид үсээ арчлахдаа ямар алдаа гаргадаг вэ?

Үс сайхан бол зүс сайхан хэмээх үгнээс улбаалан хүн бүр л намирсан сайхан, гялалзсан үстэй байхыг мөрөөддөг. Харин бид өдөр тутамдаа шампуниа сонгохоос эхлээд үсээ угаах, хатаахдаа хүртэл анзааралгүй алдаа гаргаж, бага багаар гэмтээсээр эцэстээ тайруулах, эсвэл үнэтэй арчилгаа хийлгэхээс өөр аргагүй болдог. Иймд та бүхэнд үсээ арчлахдаа голчлон юун дээр анхаарвал зохих тухай зөвлөгөө мэдээллийг хүргэж байна.  

Бид үсээ арчлахдаа ямар алдаа гаргадаг вэ? Хадгалах

Нүхжилтийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ?

Нүхжилт нь үрэвсэл, батга болон бусад арьсны асуудлуудаас болж үүсдэг бөгөөд нас ахих тусам хүний арьс уян хатан чанараа алдаж, нөхөн төлжихөө больсноор нүхжилт ихэсдэг байна. Гэхдээ та санаагаа нэг их чилээх хэрэггүй юм. Арьсныхаа онцлогийг зөв тодорхойлж, арьсаа зөв арчилснаар үүнээс ангижрах бүрэн боломжтой. Энэхүү нийтлэлд 25 хүртэлх болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн арьсан дээрх нүхжилтийг хэрхэн багасгах тухай мэдээллийг хүргэх болно. 

Нүхжилтийг гэрийн нөхцөлд хэрхэн арилгах вэ? Хадгалах

Ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт "маск"

Энэ удаагийн нийтлэлээр урт үстэй бүсгүйчүүдэд тун хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Жирийн нэг тэжээлийн тос түрхээд та үс салаалахаас сэргийлж чадахгүй. Харин доорх бүтээгдэхүүнүүүдээр үсээ арчилвал та дахин үс гэмтэх бэрхшээлтэй хэзээ ч тулгарахгүй юм.

Ганцхан удаагийн угаалтаар үсний салааг эмчлэх шидэт "маск" Хадгалах

Гараа хэрхэн хөгшрөлтөөс хамгаалах вэ?

Та арай нүүрээ арчлахдаа, гараа хөсөр орхиж, тоодоггүй юм биш биз! Бүсгүй хүний насыг нүүр, хүзүү бус гарынх нь арьсаар дүгнэдэг болохыг та мэдэх үү? Ялангуяа халуун зуны улиралд бид бүхэн арьсаа арчлах, тэр дундаа гараа хэрхэн арчлах тухай тэр бүр ойлголт муутай байдаг. Гаранд тос түрхэхээс гадна, хамгаалах маш олон аргууд байдаг байна. Иймд бид та бүхэндээ гарын арьсыг хөгшрөлтөөс хэрхэн хамгаалах тухай маш хэрэгтэй мэдээллийг хүргэж байна.

Гараа хэрхэн хөгшрөлтөөс хамгаалах вэ? Хадгалах