Гоо сайхан

Ирээдүйн гоо сайхны бүтээгдэхүүнүүд

Нүүр будалт нь бие даасан урлаг болтлоо хөгжсөн өнөө үед хэрэглэгчдийнхээ анхаарлыг татахын тулд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид төрөл бүрийн шинэ арга сэдэж эхэлжээ. Тэдгээрээс хэрэг болохоос хэрэг болохгүй нь олон ч зарим тохиолдолд үнэхээр сайн бүтээгдэхүүн гарч ирэх нь бий.

Ирээдүйн гоо сайхны бүтээгдэхүүнүүд Хадгалах

Өвлийн улиралд арьсаа ингэж арчлаарай!

Өвлийн хатуу ширүүн уур амьсгалд бидний арьс нэмэлт арчилгаа шаардаж эхэлдэг. Учир нь сэрүүний болон дулааны улирлын арьс арчилгаа тэс өөр байдаг бөгөөд өвөл арьсаа хэрхэн арчилснаас шалтгаалж зун ямар арьстай байх нь шууд хамаардаг байна. Тийм учраас өвлийн улиралд арьсаа хэрхэн арчлах талаарх зөвлөгөөг танд хүргэе.

Өвлийн улиралд арьсаа ингэж арчлаарай! Хадгалах

Нүдний доод зовхины хөхрөлтийг арилгах 9 арга

Нүдний доогуур хөх туяа татаж, хүрэнтэх нь царай дарж, цонхигор эрч хүч муутай харагдуулдаг. Энэ нь олон янзын шалтгаантай. Нүдний эргэн тойрон дахь арьс нь бусад арьсыг бодвол маш эмзэг, нимгэн байдаг. Тиймээс венийн судас гэрэлтэж харагдаж болно. Хар арьстан болон ази хүмүүсийн нүдний доогуур хөхрөх нь бусад үндэстэнтэй харьцуулбал элбэг тохиолддог. Тиймээс яагаад нүдний доогуур хөхрөөд байгаа шалтгаанаа олох хэрэгтэй. Дараа нь эдгээр аргуудаас хэрэглээрэй. 

Нүдний доод зовхины хөхрөлтийг арилгах 9 арга Хадгалах

Англи бүсгүйн нүд хальтрам төрх

Орчин үед нүүр будалт нь урлагийн нэгэн бие даасан төрөл болтлоо хөгжжээ. Тиймдээ ч хүмүүс тусгай будаг болон будалтын техникийн тусламжтайгаар нүүрэн дээрээ зураг зурж хүссэн дүрдээ хувирах боломжтой болсон байна. Харин Жулия Вундерлих (Julia Wunderlich) бол энэ төрлийн хамгийн чадварлаг уран бүтээлчдийн нэг юм. Түүний ихэнх будалтууд нь аймшгийн сэдэвтэй бөгөөд илүү нарийн техник шаарддаг байна. Тэрбээр "Metamorphosia FX" нэртэйгээр цахим ертөнцөд зургаа байршуулдаг бөгөөд цөөнгүй шүтэн бишрэгчидтэй болоод амжжээ. Ингээд та бүхэнд түүний бүтээлүүдээс сонирхуулъя. 

Англи бүсгүйн нүд хальтрам төрх Хадгалах

Хөмсгөө царай төрхөндөө зориулж хэрхэн зөв будах вэ?

Хөмсөг нь хүний царай төрхийг зөв, цэгцтэй харагдуулж, гоо үзэсгэлэнг нэмэгдүүлдэг. Тиймээс ч сүүлийн үед охид бүсгүйчүүд хөмсгөө хэрхэн зөв будах тал дээр ихээхэн анхаарах болсон. Харин бид та бүхэндээ хөмсгөө хэрхэн царай төрхдөө тааруулан төгс зурах аргыг бэлтгэн хүргэж байна. 

Хөмсгөө царай төрхөндөө зориулж хэрхэн зөв будах вэ? Хадгалах

2019 онд трэнд болох үс засалтын шинэ хэв маяг

Үс засалтын маш олон загварууд байдгийн заримыг нь олны танил эрхмүүд трэнд болгох нь бий. Түүнчлэн мэргэжлийн үсний стилистүүд жил бүрийн хувцас болон өнгөний трэндтэй хослуулан үс засалтын шинэ хэв маягийг гаргаж ирдэг бөгөөд бид танд ирэх онд трэнд болох үс засалтуудыг хүргэхээр бэлтгэлээ. Үсэндээ зоригтой өөрчлөлт хийх гэж байгаа, өөрийгөө илэрхийлэх засалтыг сонгохоор шийдсэн бүсгүйчүүд үргэлжлүүлээд уншаарай.

2019 онд трэнд болох үс засалтын шинэ хэв маяг Хадгалах
2018-11-19, 11:11

Үрчлээг "ботоксоос" дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд

Та залуу насныхаа дүр төрхөө эргэн олохын тулд ботокс, силикон гэх мэт үнэтэй гоо сайхны үйлчилгээ авах шаардлагагүй. Учир нь байгаль эх хүн төрөлхтөнд хөгшрөлтөөс хамгаалах үйлчилгээтэй олон гайхалтай бодис бэлдэж өгсөн байдаг. Ингээд та бүхэнд үрчлээ арилгаж, арьсыг залуужуулах үр дүнтэй, крем, серум маягаар ашиглаж болох байгалийн гаралтай бэлдмэлүүдийн талаарх мэдээллийг хүргэе. Гэхдээ та тэдгээр бүтээгдэхүүнийг худалдаж авахын өмнө гоо сайхны мэргэжилтэнтэй сайн зөвлөлдөж, өөртөө тохирох эсэхийг асуухаа бүү мартаарай.

Үрчлээг "ботоксоос" дутахгүй арилгаж чадах бүтээгдэхүүнүүд Хадгалах

Япон эрчүүдийн үс яагаад урт байдаг вэ?

Японы үсний стилист Шо Оцуки (Shou Otsuki) нэг жилийн өмнөөс өөрийн үйлчлүүлэгчдийн үсээ засуулахын өмнөх ба дараах зургийг инстаграм хуудсан дээрээ тавьж эхэлжээ. Гэтэл тэдгээр зургуудыг хэдэн мянган хүн үзэж эхэлсэн бөгөөд тэрбээр өдгөө Японы олон нийтийн сүлжээний од болжээ. Тэрээр хамгийн багадаа 59 ам.доллараар үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Япон улсад үс засуулах маш үнэтэй байдаг учир залуус үсээ маш урт ургуулдаг байна. Ингээд та бүхэнд Шо Оцукигийн үс засалтуудыг хүргэж байна. 

Япон эрчүүдийн үс яагаад урт байдаг вэ? Хадгалах

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна!

АНУ-ын загварын "Business of Fashion" сэтгүүл саяхны нэгэн судалгаагаар сормуусны будагны борлуулалт огцом буурч байгаа талаар нийтлэл бичжээ. Мөн томоохон гоо сайхны брэндүүд сормуусны будагны үйлдвэрлэлээ бууруулж байгаа аж. Учир нь эмэгтэйчүүд сормуусаа будахаа больж эхэлсэн талаар гоо сайханчид онцолсон байна. Энэ үүднээс та бүхэнд яагаад эмэгтэйчүүд сормуусны будаг хэрэглэх ёсгүй талаарх мэдээллийг хүргэж байна. 

Дэлхий нийтээрээ сормуусны будаг хэрэглэхээс татгалзаж байна! Хадгалах

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй!

Нүүр будалтын ач холбогдлын талаарх судалгаанд оролцогч бүсгүйчүүд нүүр будалтаар өө сэв, нөсөө толбыг дарж, арьсыг илүү эрүүл харагдуулдаг гэдэгтэй санал нийлж байв. Тиймдээ ч олон бүсгүйчүүд өөрийгөө зөв будаж сурахын тулд нүүр будалтын сургалтанд хүртэл хамрагддаг байна. Харин бүсгүйчүүд өөрийгөө ингэж будаж сурах явцдаа хэд хэдэн байж боломгүй алдаа гаргадаг бөгөөд үүнээс сэргийлэх үүднээс дараах зөвлөгөөг хүргэж байна.

Дур булаам хөөрхөн бүсгүйн төрхийг ингэж бүрдүүлээрэй! Хадгалах
2018-11-12, 12:54

Өнөөдрийг хүртэл үнэн гэж итгэсээр байсан арьс арчилгааны ташаа ойлголтууд

Гоо сайханд золиос хэрэгтэй гэж сонсож байсан л биз дээ.Тиймээс ч үзэсгэлэнтэй сайхан харагдахын тулд бид зарим нэг золиосыг ямар ч бодох зүйлгүйгээр гаргадаг билээ. Гэхдээ зарим үед олныг дагаж шуурах нь тийм ч сайн үр дүнд хүргэдэггүйг санах хэрэгтэй. Ингээд хүн бүрийн үнэн хэмээн боддог гоо сайхны талаар худал ойлголтуудыг мэдэж авцгаая.

Өнөөдрийг хүртэл үнэн гэж итгэсээр байсан арьс арчилгааны ташаа ойлголтууд Хадгалах

Гэрийн нөхцөлд хумсаа янзлахдаа бидний гаргадаг байж боломгүй алдаанууд

Судалгаагаар бүсгүйчүүд жилд ойролцоогоор 500.000 төгрөгийг зөвхөн хумс арчилгаандаа зарцуулдаг байна. Тиймдээ ч бүсгүй хүний өөртөө хэр арчаатай эсэхийг хумснаас нь харж болно гэсэн ойлголт хүртэл гарсан байдаг. Ялангуяа эрчүүд эмэгтэй хүний гар, хумс сайхан байхад илүү татагддаг гэнэ. Гэхдээ хүн бүр хумсандаа энэ хэмжээний мөнгө, цаг завыг зарцуулаад байх боломжгүй учир гэрийн аргаар ч болов хумсаа засаж байх хэрэгтэй. Харин гэрийн нөхцөлд хумсаа засахад анхаарах хэд хэдэн зүйл бий. 

Гэрийн нөхцөлд хумсаа янзлахдаа бидний гаргадаг байж боломгүй алдаанууд Хадгалах
2018-11-03, 11:53