Тэрбумтнууд

"Forbes" сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн баян алдартнуудыг тодрууллаа!

Нэр алдар мөн эд хөрөнгө зэрэгцэн оршиж болдог гэдгийг "Forbes" сэтгүүл дахин баталлаа. Тодруулбал тус сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн чинээлэг алдартнуудын жагсаалтыг гаргасан байна. Өөрсдийн хийж бүтээсэн зүйлс, сонирхсон чиглэл, салбартаа амжилт гаргаж, тэргүүлэгч нь байж чадсан алдартнууд өдгөө хөрөнгөндөө умбаж, баян тансаг амьдарч яваа билээ. Ингээд та бүхэнд хамгийн баян алдартнуудын жагсаалтыг хүргэе. 

"Forbes" сэтгүүл 2018 оны Америкийн хамгийн баян алдартнуудыг тодрууллаа! Хадгалах

Мишель Обамагийн залууст хандан хэлсэн сургамжит үгс!

Мишел Обамагийн бичсэн "Becoming" хэмээх ном нь АНУ-д шилдэг борлуулалттай номоор албан ёсоор нэрлэгдээд байгаа билээ. Уг номонд, гэр бүлийн хамт Чикагод өнгөрүүлсэн бага наснаас нь эхлээд Цагаан Ордны тэргүүн хатагтай хүртэлх түүний туулсан амьдралын талаар өгүүлэх аж. Тэрээр, өөрийн гунигтай болоод аз жаргалтай дурсамж, түүний айдас эргэлзээ, туулах болсон гай зовлон, саад бэрхшээлийг үл хайхран түүнийг зоригтой, амжилттай байхад хүргэсэн шийдвэрүүдийн талаар хуваалцсан байна.

Мишель Обамагийн залууст хандан хэлсэн сургамжит үгс! Хадгалах

Дэлхийг удирддаг 10 гэр бүл!

Дэлхий дээрх бүх өв хөрөнгийн дийлэнх хувийг гарын арван хуруунд багтахуйц хэдхэн гэр бүл эзэмшдэг талаар та сонсож байсан уу? Тэдний зарим нь тансаг хэрэглээндээ зориулж асар их мөнгө үрдэг бол зарим нэг нь нууцлаг чимээгүй амьдрахыг хүсдэг. Тэгвэл дэлхийг удирддаг гэх тэдгээр гэр бүлүүд чухам ямар хүмүүс вэ?

Дэлхийг удирддаг 10 гэр бүл! Хадгалах

Тэрбумтнууд хэрхэн сайхан амарч, ядаргаагаа тайлдаг аргаа хуваалцлаа!

Хэдийгээр хөдөлмөр хүнийг бүтээдэг нь үнэн ч гэлээ хэт их ажилласнаас болж хувийн амьдралаа орхигдуулсан хүмүүс олон бий. Харин бидний нүдээр амжилттай яваа бизнесмэнүүд, тэрбумтнуудын бүх зүйл сайн сайхан, уур бухимдал гээчийг мэдэхгүй, хүссэн бүхэн нь алган дээр нь дэлгээтэй байж байдаг мэт л харагддаг. Гэхдээ тэд ч бас хүн учраас амьдралд нь олон хэцүү зүйлс тохиолддог бөгөөд харин тэдний амжилттай яваагийн нэг гол нууц нь тэдний бухимдлаа тайлж чаддаг чадвар нь юм.

Тэрбумтнууд хэрхэн сайхан амарч, ядаргаагаа тайлдаг аргаа хуваалцлаа! Хадгалах

Та эдгээр зургаас тэрбумтнуудыг ялгаж чадах уу?

Заримүмүүс илүү чинээлэг болох тусмаа илүү энгийн, минималист болж эхэлдэг. Тиймдээ ч зарим тэрбумтнуудын энгийн байдлыг хараад нээрээ тийм баян эсэхт нь эргэлзэх ч тохиолдол бий. Харин та тэдгээр хүмүүсийг хараад гаднах төрхөөр нь хэр их хөрөнгөтэй болохыг нь мэдэж чадах уу? Тэгвэл та доорх зургуудыг хараад хэн нь тэрбумтан бэ гэдгийг таахыг хичээгээрэй.

Та эдгээр зургаас тэрбумтнуудыг ялгаж чадах уу? Хадгалах

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ!

Савжи Данжи Долакиа (Savji Dhanji Dholakia) нь 1962 оны 4-р сарын 12-нд төрсөн бөгөөд Энэтхэгийн хамгийн том алмаз олборлолтын "Krishna express" компанийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал юм. Тэрбээр өдгөө 11.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бөгөөд "алмазны раж" буюу "алмазны хаан" гэсэн хочтой болжээ. Түүний компани одоо Мумбайгаас 50 гаруй улс руу жилд 10 гаруй тонн алмаз экспортолдог болжээ. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт ажилчиддаа нэгэн гэнэтийн бэлэг барьсан нь дэлхий нийтийн анхааралд өртжээ. 

Энэтхэгийн алмазны магнат ажилтнууддаа гэнэтийн бэлэг барьжээ! Хадгалах

Амжилттай хүмүүс өглөөг хэрхэн угтдаг вэ?

Алдрын оргилд хүрэхийн тулд та юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Өдөр тутмын амьдралын хэв маяг тань ямар вэ, таны нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Тэгвэл та дэлхийн супер одууд өглөө 4 цагт босож, бясалгал хийж, гүйж, теннис тоглох гэх мэт дадал зуршилтай байдаг гэдгийг мэдэх үү? Ийм учраас танд алдартнуудын дадал зуршил болон, амьдралын нэг өдөр хэрхэн өнгөрдөг болохыг сонирхуулъя.

Амжилттай хүмүүс өглөөг хэрхэн угтдаг вэ? Хадгалах

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг вэ?

Хүнд мөнгө хэрхэн нөлөөлж байгаа талаар олон ном, судалгааны ажил байдаг. Гэхдээ энэ удаа гүн ухааны зүгээс судалгаа хийлгүйгээр тэрбумтнуудын гадаад төрх хэрхэн өөрчлөгдөж байгааг зүгээр л тольдон харъя. 

Мөнгө хүнийг хэрхэн өөрчилдөг вэ? Хадгалах

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан

Ямар ч хэвлэлийн тэргүүн нүүрэнд баячууд байж л байдаг. Майкрософтийг үндэслэгч, хөрөнгийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт ордог Билл Гэйтс (Bill Gates), Амазоныг байгуулсан Жефф Безос (Jeff Bezos), телевизийн од, тэрбумтан Опра Уинфри (Oprah Winfrey) гээд л, тэднийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэгэхээр тэрбумтанууд гэдэг зөвхөн мөнгө олоод сууж байдаг хүмүүс биш бас дэлхийн хэмжээний одод ажээ. Гэвч "TED" дээр илтгэл тавьдаггүй, зөвлөгөөний ном гаргадаггүй, твиттер хаяггүй “нууц” тэрбумтанууд олон байдаг нь сонирхолтой. Харин тэдний компани, пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн таны гэрт, хөргөгчин дотор, эсвэл бүр та одоо өмсөөд сууж ч байж болно. Ингээд тэдэнтэй танилцацгаая.

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан Хадгалах

"Forbes" сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 репперийг зарлажээ

Дуу хөгжмийн ертөнцөд сүүлийн жилүүдэд репперүүд маш дээгүүр байр суурийг эзлэх болсо билээ. Реп дуу сонсох хүмүүсийн тоо нэмэгдснээр уран бүтээлчид ч хавьгүй их мөнгө олох болжээ. Харин “Forbes” сэтгүүл энэ онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 репперийг нэрлэсэн тул бид танд тэднийг танилцуулахаар бэлтгэлээ, хүлээн авна уу.

"Forbes" сэтгүүлээс 2018 онд ашиг орлогоороо тэргүүлсэн 10 репперийг зарлажээ Хадгалах

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс

Амжилтанд хүрч, асар их өв хөрөнгөний эзэн болсон дэлхийн тэрбумтнуудад нэг л нууц байдаг. Тэд бүгд энэ өндөрлөгт хүрэхийн тулд өөр өөрийн гэсэн арга барил, зарчмыг баримталдаг ажээ. Гэхдээ тэдний амьдралыг жирийн хүмүүстэй харьцуулбал огт өөр гэдэг нь харагдана. Ийнхүү бид уншигч та бүхэндээ тэрбумтнуудаас суралцах ёстой 11 сайн зуршлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс Хадгалах

Баян хүмүүсийн тухай бидний буруу боддог зүйлс

Хөрөнгө чинээтэй, баян хүмүүсийн талаар бидний дийлэнх нь буруу ойлголттой явдаг. Тэднийг хөрөнгө завшиж, татвараас зайлсхийж, бүхнийг мөнгөөр шийдэж, бусадтай дээрэнгүй харьцдаг гэж боддог. Гэхдээ манай дэлхийн баячууд бүгд тийм биш бөгөөд судалгаагаар тэдний 70 орчим хувь нь өөрсдийн гараар бизнесээ хөл дээр нь босгож, баяжсан байдаг аж. Ингээд бид танд манай дэлхийн хүн амын нэг хувь ч хүрэхгүй тэрбумтнуудын талаарх олон нийтийн дунд байдаг буруу ойлголтуудыг хүргэе.

Баян хүмүүсийн тухай бидний буруу боддог зүйлс Хадгалах