Тэрбумтнууд

Билл Гейтсийн бидний амьдралыг өөрчлөх 20 үгс

Дэлхийн хамгийн баян хүнээр 17 жилийн турш шалгарах энэ хугацаанд Билл Гейтс (Bill Gates)-д үзэж хараагүй, туулж өнгөрөөгүй зам харгуй байгаагүй мэт. Нийт 87.4 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр эд хөрөнгийг биш, хүнлэг сэтгэл, чанартай боловсролыг эрхэмлэж энх тайвны төлөө хөрөнгө оруулдаг болсон юм. Түүний нэгээхэн жишээг эхнэртэйгээ хамтран 2000 онд байгуулсан “Bill & Melinda Gates Foundation” хандивын сангаа байгуулснаас нь харж болно.

Билл Гейтсийн бидний амьдралыг өөрчлөх 20 үгс Хадгалах
2016-05-15, 11:08

“Харри Поттер”-ийн зохиолчийн ээдрээтэй амьдрал

Шулуун биш шуургатай замаар туучин явсаар өдгөө алдрын оргилд хэдийн гарч, аз жаргалтай амьдарч яваа хүчирхэг нэгэн бүсгүйн түүхийг танд өгүүлэхээр бэлтгэлээ. Хүсэл мөрөөдлөө даган, хэцүү бэрхийг үл ажран хэн хүнээс гарамгүй зориг тэвчээрийг тээсээр ирсэн Английн алдарт зохиолч, одоо бол дэлхийн хамгийн алдартай, баян зохиолч болсон Ж.К.Роулингийн бартаат амьдралын түүхтэй хамтдаа танилцъя.  

“Харри Поттер”-ийн зохиолчийн ээдрээтэй амьдрал Хадгалах

Цамаан баячуудын тэнэглэл

Өнөө цагт хөрөнгө мөнгөө гайхуулан, хэнд ч хэрэггүй зүйлсийг өндөр үнээр өрсөлдөж авдаг хүмүүс олширчээ. Алт, эрдэнэс, үнэтэй машинаас залхсан баячууд сонин содон зүйлс рүү хошуурах болоод байна шүү. Харин тэднийг тэнгэрт тулсан үнээр худалдаж авч, хэрэглэж байгаа зүйлс нь энгийн иргэдийн уур, инээд хоёрыг эрхгүй хүргэж байдаг юм. Ямартаа ч та бүхэндээ хэт өндөр үнээр борлогдсон утгагүй зүйлсийг танилцуулъя.

Цамаан баячуудын тэнэглэл Хадгалах

Хамгийн алдартай покерчин бүсгүйн амьдрал

Хүн өөрийн хүсэл, сонирхолдоо тууштай байж, цуцашгүй хөдөлмөрлөвөөс хүрч чадахгүй амжилт, олж хүртэмгүй нэр хүнд гэж үгүй. Үүний бодит жишээ болж өдгөө өөрийн нэр алдраа дэлхийд цуурайтуулж, авьяас чадвараа олноо гайхуулж яваа бахархам нэгэн бүсгүйн түүхийг өгүүлье. 

Хамгийн алдартай покерчин бүсгүйн амьдрал Хадгалах

Баячууд юу иддэг вэ?

Ямар аргаар баяжсан нь төдийлөн тодорхой биш, алт мөнгөнд умбаж яваа хүмүүс хэрэгтэй, хэрэггүй зүйлсэд мөнгөө үрэх нь элбэг байдаг. Харин тэд хэтэрхий их тансаглаж байхдаа, юу иддэг бол? Зарим хүний сарын цалин, заримынх нь жилийн цалин, бүр насаараа ч ажиллаад олж чадахгүй мөнгөөр нь ганц өдөр хооллодог гэвэл та итгэх үү? Ямартай ч танд тэдний иддэг хэтэрхий гэмээр тансаг хоолнуудыг танилцуулъя.

Баячууд юу иддэг вэ? Хадгалах

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд

Сүүлийн үед амжилтанд хүрч, дэлхийд алдар нэрээ түгээх хүмүүсийн нас улам л залуужсаар байна. Хар багаасаа хүсэл мөрөөдлөө даган, уйгагүй зүтгэж хөдөлмөрлөн амжилтанд хүрсэн нэгэн байхад, анхнаасаа баян гэр бүлд төрж, эд хөрөнгө залгамжилсан тэрбумтан ч энэ дунд бий. Ингээд та бүхэндээ 2015 оны хамгийн залуу тэрбумтнуудыг танилцуулъя. 

Дэлхийн хамгийн залуу тэрбумтнууд Хадгалах

Хятад бүсгүйн Англи дахь тансаглал

Хятад улсын загвар зохион бүтээгч, баян бизнесмэн эрийн эхнэр Лу Хуй хэмээх бүсгүй саяхан анхныхаа хүүгээ төрүүлэхээр Англи улсын нийслэл Лондон хотыг зорьжээ. Түүний тухай мэдээлэл өдгөө цахим ертөнцөөр нэг тархаж байгааг та бүхэнд ч гэсэн хүргэхээр бэлдлээ. 

Хятад бүсгүйн Англи дахь тансаглал Хадгалах
2016-04-08, 18:38

Санаанд оромгүй аргаар баяжсан хүмүүс

Мөнгө олно гэдэг тохиромжтой цагийг нь олж, зөв цэгт нь тааруулж чадвал тийм ч хэцүү зүйл биш. Хэрвээ та баяжих тухай цаг мөч тутамд боддог хэрнээ одоог хүртэл хэрэгжүүлж чадаагүй байгаа бол хангалттай томоор, бас өвөрмөцөөр сэтгэж чадаагүй байна гэсэн үг. Яг энэ тухай сонирхолтой мэдээллийг бид та бүхэнд хүргэхээр бэлтгэлээ. Зөвхөн хөрөнгө мөнгө хураах ч биш, аливаа бүх асуудалд "хайрцагнаасаа гарч", дахин давтагдашгүйгээр сэтгэж чадах юм бол амжилтын эзэн болдог гэдгийг доорх хүмүүс амьдралаараа батлан харуулжээ. 

Санаанд оромгүй аргаар баяжсан хүмүүс Хадгалах

17 хүүхэдтэй Макаогийн баян эр

Макаод казиногийн сүлжээ эзэмшдэг Хятадын тэрбумтан Стэнли Хо (Stanley Ho), өдгөө 94 нас хүрж байгаа юм. Тэрээр албан ёсоор дөрвөн удаа гэрлэсэн бөгөөд нийт 17 хүүхдийн эцэг ажээ. Тэрбумтан эр сүүлийн үед хүүхдүүдтэйгээ ихэнх цагийг өнгөрөөж, аль болох амар тайван амьдрах болсноо мэдэгдсэн юм. Ингээд та бүхэндээ тэрбумтан эрийн тухай сонирхолтой мэдээллийг хүргэе.

17 хүүхэдтэй Макаогийн баян эр Хадгалах

Тэрбумтнууд 25 насандаа юу хийж байсан бэ?

Эдгээр хүмүүс багаасаа өөрсдийн сонирхол, хүслээ дагаж, хэцүү бэрхэд бууж өгөлгүй явсаар өдгөө дэлхийд нэрээ гаргасан тэрбумтан, алдартнууд болоод буй билээ. Хүн хичээж, хөдөлмөрлөж байж сая нэг амжилт олдог гэдгийн томоохон жишээ болсон эрхмүүд ид хийж бүтээх 25 насандаа юу хийж байсан тухай танд дуулгая. Магадгүй танд эрч хүч, урам зориг орж, амьдралынхаа хамгийн том алхмыг хийж ч болох шүү дээ. 

Тэрбумтнууд 25 насандаа юу хийж байсан бэ? Хадгалах

Их сургууль төгсөөгүй тэрбумтнууд

Өнөөгийн нийгмийн шалгуураар бол хүмүүс амжилттай, одтой явахын тулд заавал их дээд сургууль төгссөн байх ёстой. Тэрчлэн их сургуулиа төгсөөгүй хүн ирээдүйд хоолоо олж идэхгүй хэмээн боддог бол бидний танилцуулах эдгээр хүмүүс их сургуулиа төгсөж чадаагүй юм. Тэд зүгээр л өөрсдийн хүсэл мөрөөдлийг дагаж, зөн совиндоо итгэж, өөрийгөө хөгжүүлсээр өнөөгийн эрх мэдэл, амжилтанд хүрч чаджээ. Гэхдээ энэхүү мэдээллээр бид та бүхэнд буруу ухуулга өгч, сурталчлах гэсэнгүй. Ингээд та бүхэндээ их сургууль төгсөөгүй ч, дэлхийг өөрчилсөн тэрбумтнуудыг танилцуулж байна.

Их сургууль төгсөөгүй тэрбумтнууд Хадгалах

Хамгийн баян гэмт хэрэгтнүүд

Хүмүүс өөрсдийн хийж бүтээсэн гайхалтай ололт амжилт, киноны дүр, авьяас чадвараараа дэлхийд танигдаж, нэр алдраа түгээж байхад, зарим нэг нь гэмт хэрэг, хар тамхины наймаа зэрэг бусармаг үйлдлээрээ олонд танигдаж, бас болоогүй овоо хэдэн доллар халааслаад амжсан байх юм. Ингээд та бүхэндээ дэлхийг донсолгосон цуутай, хамгийн баян гэмт хэрэгтнүүдийг танилцуулж байна.

Хамгийн баян гэмт хэрэгтнүүд Хадгалах