Тэрбумтнууд

Тэрбумтан хүн бүрт байдаг ерөнхий 10 шинж

Амжилтын оргилд гарч, хэмжээлшгүй их хөрөнгө мөнгөний эзэн болсон тэрбумтнууд энэ өндөрлөгтөө хүрэх хүртлээ дандаа дардан замыг туулаагүй нь лавтай. Тэдэнд олон асуудлуудтай нүүр тулгарч, шантарч, няцах үе байсан хэдий ч, санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байх хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, саад бэрхшээл бүрийг даван туулсан нь ойлгомжтой юм. Тэгвэл илүү их мөнгө олж, амьдралаа өөд нь татах зорилготой мянга мянган залуустаа зориулан тэрбумтан болохын тулд өөртөө ямар 10 шинжийг бүрдүүлэх ёстойг хүргэе. 

Тэрбумтан хүн бүрт байдаг ерөнхий 10 шинж Хадгалах

Цамаан баячуудын тэнэглэл

Өнөө цагт хөрөнгө мөнгөө гайхуулан, хэнд ч хэрэггүй зүйлсийг өндөр үнээр өрсөлдөж авдаг хүмүүс олширчээ. Алт, эрдэнэс, үнэтэй машинаас залхсан баячууд сонин содон зүйлс рүү хошуурах болоод байна шүү. Харин тэднийг тэнгэрт тулсан үнээр худалдаж авч, хэрэглэж байгаа зүйлс нь энгийн иргэдийн уур, инээд хоёрыг эрхгүй хүргэж байдаг юм. Ямартаа ч та бүхэндээ хэт өндөр үнээр борлогдсон утгагүй зүйлсийг танилцуулъя.

Цамаан баячуудын тэнэглэл Хадгалах

Хятад баячуудын тухай баримтат кино

Үйлдвэрлэл, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлээрээ дэлхийн бусад улс орнуудыг ардаа орхидог Хятад улс нь хамгийн их хүн ам, томоохон газар нутгийг өөртөө цогцлоож чадсан билээ. Харин тус улсын баячууд хэрхэн амьдардаг бол? Бид та бүхэндээ Хятадын баячуудын тухай баримтат киног толилуулж байна. 

Хятад баячуудын тухай баримтат кино Хадгалах

Хамгийн их өв хөрөнгөтэй өсвөр насны хүүхэд, залуус

Арван жилийн өмнөхтэй харьцуулахад 2018 онд бүх зүйл өөрчлөгдсөн. Нэгэн цагт дэлхийн хамгийн баян хүн 60, 70 настай байсан бол өдгөө жирийн хүний насаараа ажиллаад ч цуглуулж чадахааргүй тийм их өв хөрөнгийг залуучууд олох болжээ. Тэр тусмаа 25 нас ч хүрээгүй шавилхан залуус баячуудын эгнээнд хүч түрэн орж ирэх боллоо. Тэдний зарим нь өөрийнхөө хүч хөдөлмөрөөр энэ бүхнийг босгосон бол зарим нь мэдээж баян өв залгамжлагчид юм. Ингээд АНУ-ын хамгийн баян 25 хүүхдийг танилцуулж байна.

Хамгийн их өв хөрөнгөтэй өсвөр насны хүүхэд, залуус Хадгалах

Алдартай компаниуд эхэн үедээ ямар байсан бэ?

"Google", "Apple", "Amazon", "Harley-Davidson", "Disney" гэх мэт өнөөгийн алдартай, томоохон компаниуд бүгд анхны гараагаа гаражнаас эхэлж байжээ. Өөрөөр хэлбэл, орчин үеийн хэдэн тэрбумаар нь ашиг олдог компаниудын эхлэл бүгд тааруухан байсан гэж хэлж болох юм. Тэгвэл та дараах нийтлэлийг уншаад урам зориг авч, хувийн бизнесээ эхлүүлээрэй.

Алдартай компаниуд эхэн үедээ ямар байсан бэ? Хадгалах

“Snapchat”-г үүсгэн байгуулагч 23 настай тэрбумтан

Өсвөрийн америкчуудыг өөрийн эрхгүй байлдан дагуулж чадсан “Snapchat” бол жинхэнэ гайхамшиг. Snapchat илгээсэн зураг эзэндээ хүрсний дараа устдаг гэдгээрээ үнэхээр онцлогтой. Snapchat–ийг залуусын хамгийн дуртай аппликейшн болгож чадсан эзэд нь бол ердөө 23 настай Эван Шпигель (Evan Spiegel), 25-тай Боби Мюрфи (Robert Murphy) хоёр юм.
“Snapchat”-г үүсгэн байгуулагч 23 настай тэрбумтан Хадгалах

Хятад баячуудын тэнэглэл

Зарим хүмүүс хэт хөрөнгөжөөд ирэхээрээ бусдаас хол илүү байх хүсэлдээ автаж, хэний ч санаанд багтамгүй зүйлсийг хийх юм. Үүний нэгэн жишээ бол Хятад баячуудын хачирхалтай чамирхал буюу хурууны хэмжээтэй "Pygmy Marmoset" хэмээх бяцхан сармагчин ажээ. 
Хятад баячуудын тэнэглэл Хадгалах

Алдартай хүмүүс яагаад өдөр бүр нэг л хувцсаа өмсдөг вэ?

Өөрийн хүчээрээ амжилтанд хүрсэн, ялангуяа технологийн салбарын алдартан, тэрбумтнуудыг өдөр бүр өөр өөр хувцас өмсөж, гангалж чамирхаж явахыг та ер нь харж байсан уу? Би лав үгүй. Тэд яагаад илтгэл, хурал, шинэ бүтээлийн нээлт, ярилцлага болгонд нөгөө л нэг “цайны ганц” хувцсаа өмсдөг гээч? Хариулт нь энд байна.

Алдартай хүмүүс яагаад өдөр бүр нэг л хувцсаа өмсдөг вэ? Хадгалах

Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн амжилтанд хүрсэн түүх

Дэлхий даяар 1.4 тербум хүмүүс Facebook хэрэглэдэг бөгөөд тэд Марк Цукербэрг (Mark Zuckerberg)-т талархах хэрэгтэй болов уу. Бидэнд нийгмийн сүлжээ гэх ойлголтыг бүрэн утгаар нь өгсөн хүнийг мэдэхгүй хүн бараг байхгүй. Тэгвэл Марк энэ их алдар нэрт хүрэхийн тулд юу туулсан бол?
Фэйсбүүкийг үндэслэгч Марк Цукербергийн амжилтанд хүрсэн түүх Хадгалах

Компьютер тоглоод баяжиж чадсан хүмүүс

Цахим ертөнцийн тоглоом дундаас хамгийн их мөнгөний шагналтай гэгддэг Dota, StarCraft : Brood War зэрэг тоглоомнууд өдөр ирэх бүрт хурдацтай хөгжсөөр байгаа билээ. Тэгвэл эдгээр хүмүүс компьютер тоглоом гэдэг муу зүйл биш, харин өндөр цалинтай нэгэн төрлийн спорт гэдгийг дэлхий нийтэд батлажээ. Ингээд бид та бүхэндээ тоглоомын ачаар баяжиж чадсан 10 хүнийг танилцуулж байна.

Компьютер тоглоод баяжиж чадсан хүмүүс Хадгалах

Энэ хайр мөн үү?

Хайр дурлалд өндөр нам, өргөн бүдүүн, баян ядуу, хөгшин залуугийн ялгаа үгүй. Үнэхээр л жинхэнэ хайр мөн бол шүү дээ. Дараах хосууд дор хаяж 30 насны зөрүүтэй. Зарим хүмүүс залуу бүсгүйчүүдийг баян хөгшин эрчүүдийн мөнгөнд болж гэрлэдэг хэмээн хардах нь бий. Энэ бүхнийг үл нуршин уншигч та бүхэнд насны хол зөрүүтэй хосуудын амьдралын товч түүхийг танилцуулж байна.

Энэ хайр мөн үү? Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн тодорчээ

Бараг хүн бүр л эд хөрөнгөтэй, баян чинээлэг нэгэн болохыг хүсдэг. Гэхдээ "баян" гэдэг ойлголт нь хэр их мөнгөтэй гэсэн үг вэ? Дэлхийд "баян" гэж алдаршсан хүмүүс хэдий хэмжээний мөнгийг ямар арга замаар олсон байдаг вэ? Тэгвэл хамтдаа Дэлхий дээр амьдарч байсан хамгийн баян хүмүүсийн жагсаалтаас эдгээр асуултын хариуг олж авцгаая.

Бүх цаг үеийн хамгийн баян 10 хүн тодорчээ Хадгалах