Тэрбумтнууд

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Дэндүү энгийн амьдралтай алдартнууд

Хөрөнгө чинээтэй хүн гэхээрээ л ундарч оргилсон тансаг амьдралтай гэсэн ойлголт нийтлэг байдаг. Тэгвэл дэлхийн хамгийн алдартай тэрбумтнууд, дээдсийн хүрээнийхэн ч гэсэн энгийн хүмүүс шиг, биднээс ч энгийн амьдралтай байх ажээ. Гэхдээ агуу бүхэн өөрсдөө энгийн байдаг. Амьдрал ч тэр чигтээ энгийн шүү дээ...
Дэндүү энгийн амьдралтай алдартнууд Хадгалах

Баячуудын хүүхэд асрагчдын тансаг амьдрал

Хүүхэд асрагч гэхээр л ядарсан амьдралтай, мэргэжилгүй нэгэн байдаг гэсэн ойлголтыг утгаар нь арчиж хаясан эмэгтэйн амьдралыг товчхон танилцуулах гэж буйдаа таатай байна. Австрали улсын иргэн 27 настай Филиппа Кристиан (Philippa Christian) алдартнууд болон одуудын хүүхдүүдийг асардаг туршлагатай басхүү эрэлттэй нэгэн ажээ. Ийм төрлийн хүүхэд асрагчдыг “А” зэрэглэлийн асрагч гэдэг байна.

Баячуудын хүүхэд асрагчдын тансаг амьдрал Хадгалах

Дэлхийн хамгийн өглөгч тэрбумтнууд

“Өгч чаддаггүй хүн хэзээ ч баяжиж чаддаггүй” хэмээн Америкийн томоохон бизнес эрхлэгчдийн нэг Андрю Карнеги (Andrew Carnegie) хэлсэн байдаг. Энэхүү аффоризм (онч үг)-ийг амьдралынхаа философи болгон өөрсдийн хөрөнгөөс будад зориулан "хандив" өгдөг дэлхийн хамгийн баян бизнесмэн, алдартан, тэрбумтнуудыг танилцуулж байна.
Дэлхийн хамгийн өглөгч тэрбумтнууд Хадгалах

Баячуудын худалдаж авсан хамгийн тэнэг зүйлс

Мөнгөтэй баян хүмүүсийн худалдаж авсан, өндөр үнэтэй зүйлс бидний хувьд ямар ч утгагүй санагдах үе бишгүй олон бий. Ёстой л чадаж байгаа юманд арга байхгүйн жишээгээр, бид та бүхэндээ баячуудын худалдаж авсан утгагүй гэмээр зүйлсүүдийг танилцуулж байна.
Баячуудын худалдаж авсан хамгийн тэнэг зүйлс Хадгалах

Путины хаан мэт тансаг амьдрал

Сөрөх тагнуулчаас их гүрний удирдагч хүртэл явсан, ОХУ-ын төр засгийг тэргүүлэгч, "хатуу гар" хочит Владимир Путин, өдгөө барууныхан төдийгүй АНУ-ын хамгийн том хориг, хад чулуу нь болоод байгаа хүчирхэг удирдагч юм. Тэрбээр үндэстнийхээ эрх ашгийн төлөө 2000 оноос хойш амь биеэ үл хайрлан улс төр хэмээх том “үйл хэрэг”-ээр оролдож яваа нэгэн билээ. Түүнтэй холбоотой хөрөнгө мөнгөний мэдээллүүд ихэнхдээ нууцлаг байдаг ч, түүний ерөнхийлөгч болсноор хэрхэн тансаг амьдарч байгаа талаарх мэдээллийг бид та бүхэндээ ямар ч, нэмэлт хачиргүйгээр орчуулан хүргэж байна.
Путины хаан мэт тансаг амьдрал Хадгалах

Оросын баян хүүхдүүдийн зугаа

Амжилтанд хүрсэн бизнесмэн гээд ер нь л бэл бэнчин ихтэй баян айлын хүүхдүүд ийнхүү зугаацдаг ажээ. Мөнгөтэй л бол хүссэн бүхнээ хийж, дураараа авирлаж байгаа, ёстой л нэг чадаж байгаа юманд арга байхгүй гэгчээр ийнхүү баян айлын орос хүүхдүүдийн зугаацлыг тольдоцгооё.
Оросын баян хүүхдүүдийн зугаа Хадгалах

20 настай баян бүсгүйн тансаглал

Та 20 насандаа ямар байсан бэ? Ихэнхи залуус энэ насан дээрээ сурч боловсорч, нэг хэсэг нь мөнгө олохын төлөө ажилладаг билээ. Сүүлийн үед гадна дотны мөнгөтэй охид, залуус өөрсдийн тансаг амьдралыг харуулсан зургуудаа Instagram хуудсандаа байршуулах моод дэлгэрээд байгаа гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл зарим хүмүүсийн мөрөөдөөд ч барахгүй тансаг амьдралаар амьдарч байгаа 20 настай баян охины амьдралыг танилцуулж байна.
20 настай баян бүсгүйн тансаглал Хадгалах

21 настай тэрбумтан охины тансаг амьдрал

Олон хүмүүсийн үзэх дуртай Америкийн инээдмийн цуврал “Seinfield” болон “Curb Your Enthusiasm” киноны ерөнхий найруулагч, зохиолч Ларри Дэвид (Larry David)-ийн охин 21 настай Кэйзи Дэвид (Cazzie David) бол цахим ертөнцөөр шуугиан таригч баян охидын нэг юм.
21 настай тэрбумтан охины тансаг амьдрал Хадгалах

Коби Брайнт мөнгөө хэрхэн үрдэг вэ?

Сагсчин Коби Брайант (Kobe Bryant) нь NBA-ийн хамгийн өндөр орлоготой, төдийгүй үндэсний лигийн түүхэнд орлогоороо 3-р байранд жагсах алдартай басхүү чинээлэг тамирчин юм. Тэрээр нэгэн ярилцлагандаа “Би одоо л жинхэнээсээ амьдарч байх шиг байна. Надад эхнэр минь, хүний эдлэж хэрэглэх ёстой бүхий л зүйлс, сайхан хамт олон, гялалзсан амжилтын түүхүүд байна. Ийм байхад өөр юу хэрэгтэй юм бэ? ” хэмээн хэлж байжээ. Энэхүү мэдээллээр та бүхэндээ түүний амьдралын талаарх сонирхолтой түүхийг өгүүлээд зогсохгүй хөрөнгө мөнгөө юунд зарцуулдаг талаар хүргэх болно.
Коби Брайнт мөнгөө  хэрхэн үрдэг вэ? Хадгалах

Баян залуусын ээлжит зугаа

Австралийн навчин тамхины магнат, дэлхийд зартай хүүхэмсэг, баян эр Трэйвэрс Бейнон (Travers Beynon) “Candyman” хэмээх нэрээрээ алдартай болсон билээ. Бид өмнө нь та бүхэндээ түүний амьдрал болон хэрээс хэтэрч, олны дургүйцлийг хүргэсэн зугаа цэнгэлийн талаарх мэдээллийн хүргэж байсан бол харин энэ удаад түүний бас нэгэн дуулиан тарьсан явдлын талаар хүргэж байна.
Баян залуусын ээлжит зугаа Хадгалах

Тэрбумтнуудын эхнэрүүд

Орчин үед бүсгүйчүүдийн хайр сэтгэл эрчүүдийн хэтэвчний нимгэн, зузаанаар үнэлэгдэх нь элбэг болж. Өвөө шигээ баян эртэй гэрлэсэн 20 гаруйхан настай бүсгүй байхад, өөрийнхөө хайр сэтгэлээр хайртай залуутайгаа амьдралыг босгох гэж зүтгэж яваа бүсгүй ч байна. Харин дараах эмэгтэйчүүдэд хөрөнгө чинээ, эд баялаг огтхон ч сонин биш. Тэдэнд зөвхөн үнэнч сэтгэл, хүнлэг чанар л чухал гэдэг нь амьдралынх нь түүхээс харагддаг. Ингээд та бүхэнд дэлхийн тэрбумтнуудын гэргий нарыг танилцуулж байна.
Тэрбумтнуудын эхнэрүүд Хадгалах

Марк Зукербергийн ер бусын амьдрал

Фэйсбүүкыг үндэслэгч Марк Зукерберг (Mark Zuckerberg) болон түүний гэргий Присила Чан (Prisccilla Chan) нар анхны хүүхдээ өлгийдөн аваад удаагүй байгаа билээ. Хосууд охиндоо Максима Чан Зукерберг (Maxim Chan Zuckerberg) гэдэг нэрийг хайрласан юм. Тэд шинэ хүүхэддээ зориулан санаанд оромгүй гэнэтийн мэдэгдэл хийсэн нь Марк Цукерберг фэйсбүүк дэх өөрийн эзэмшдэг хувьцааныхаа 99 хувийг сайн дурийн буяны байгууллагад хандивлахаар болсон нь олныг гайхшируулаад амжсан. Тэгвэл шинэхэн аавын ер бусын амьдралтай хамтдаа танилцацгаая.
Марк Зукербергийн ер бусын амьдрал Хадгалах