Тэрбумтнууд

Английн тэрбумтан онгоцны үйлчлэгч болсон нь

Британий тэрбумтан, “Virgin” группын үүсгэн байгуулагч Ричард Брэнсон (Richard Branson) нь "AirAsia" компанийн захирал Тони Фернандестой мөрийцсөн бөгөөд ийнхүү мөрийгөө алдсан учир эмэгтэй онгоцны үйлчлэгчийн дүрд хувирчээ.
Английн тэрбумтан онгоцны үйлчлэгч болсон нь Хадгалах
2013-05-14, 21:28

Марк Цукербергийн чөлөөт цаг

Орчин үеийн залуусын өдөр тутмын хэрэглээ болсон Facebook-ийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг (Mark Zuckerberg) нь дэлхийн хамгийн залуу тэрбумтан гэдгийг хүн бүр сайн мэднэ. Гэсэн хэдий ч тэрээр мөнгө, хөрөнгөө төдийлөн хамаагүй цацаад байдаггүй юм байна. Ингээд Марк Цукерберг, эхнэрийн хамт Хавай явж амарсан бөгөөд цагийг хэрхэн өнгөрүүлсэн талаар харж сонирхоцгооё.
Марк Цукербергийн чөлөөт цаг Хадгалах
2013-05-01, 03:43

Өгөөмөр тэрбумтан

Чак Фини (Chuck Feeney) бол алдартай тэрбумтан юм. Тэрээр одоо 81 настай бөгөөд 7,5 тэрбум долларын хөрөнгөтэй гэнэ. Бидний төсөөлөлд тэрбумтан гэхээр хувийн машинтай, завьтай, нисдэг тэрэгтэй, хувийн байшинтай тийм л тансаг хүн төсөөлөгддөг. Тэгвэл Чак Фини тийм хүн биш аж. Чак хувийн машингүй, хэмнэлттэй нислэгээр нисдэг, хөлсний байранд амьдардаг бөгөөд Нью-Йоркт байх үеэрээ гадуур алхах дуртай гэнэ. 1980 онд тэрээр өөрийн хөрөнгийн ихэнхи хэсгийг боловсрол, шинжлэх ухаан салбарт хандивласан бөгөөд амьд байх хугацаандаа дэлхийн хүн амын боловсрол, аж амьдралд сайнаар нөлөөлөхийг хүсч байгаа гэнэ.
Өгөөмөр тэрбумтан Хадгалах

47 настай ганц бие эрийн зовлон

47 настай Ларри Гринфилд (Larry Greenfield) одоог хүртэл эхнэртэй болж чадахгүй байгаагаа ойлгохгүй байгаа гэнэ. Түүний хувьд тэрээр тийм ч хөгшин биш, чинээлэг, дээд боловсролтой боловч энэ бүхэн түүнд эхнэртэй болоход төдийлөн нөлөөлөхгүй байгаа аж. Сүүлийн 12 жилийн туршид тэрээр 65000 долларыг сүй тавих, 250 гаруй сохор болзоонд зарцуулсан байна. Гэсэн хэдий ч эхнэрээ олж чадаагүй л байгаа гэнэ.
47 настай ганц бие эрийн зовлон Хадгалах

Хятадын нэгэн тэрбумтан Агаар худалдаж байна

Бусдаас түрүүлж баяжиж чадсан хүмүүс юуг ч мөнгө болгож чаддагаараа ялгардаг. Гэвч агаар зарна гэдэг нь гэнэн хүмүүсийг арай л басамжилсан хэрэг мэт танд санагдаж байгаад итгэлтэй байна. Иймэрхүү зүйлийг хэт фантазтай хүүхэлдэйн киноноос л үзэж байснаа санаад үнэхээр гайхсанаа нуух юун. Тэгвэл агаарыг хүртэл лаазалж зарж байгаа нэгэн бодит түүхийг тантай хуваалцахаар бэлтгэлээ. Бас яагаад Хятадын тэрбумтан ийм бизнесийг сонгосныг та үргэлжлэлээс олж мэдээрэй.
Хятадын нэгэн тэрбумтан Агаар худалдаж байна Хадгалах

Дэлхийн хамгийн баян 10 хүн

Forbes сэтгүүлээж жил бүр гаргадаг "Дэлхийн хамгийн чинээлэг хүмүүс"-ийн жагсаалтын энэ жилийн эхний арван тэрбумтанг танд танилцуулж байгаадаа баяртай байна. Эндээс та бүхэн тухайн тэрбумтан бүрийн хөрөнгийн хэмжээ, хөрөнгийн эх үүсвэрээ хаанаас олдог, жагсаалын хэддүгээрт байгаа зэрэг олон сонирхолтой мэдээ, баримтуудыг хүлээн авах болно. Ингээд энэ цагийн хамгийн чинээлэг хүмүүстэй танилцацгаая.

Дэлхийн хамгийн баян 10 хүн Хадгалах

2011 оны Дэлхийн хамгийн залуу тэрбумтангууд

Хvн гэдэг амьтны гайхалтай мєрєєдлийн хувь тавилан нь нэг насных нь амьдралын эхний хагаст нь л бий болж болох зvйл гэдгийг "Дэлхийн хамгийн залуу 20 тэрбумтан"-ы энэхvv жагсаалт танд мэдрvvлж, урам зориг, бас цагаахан шарыг тань хєдєлгєх байх. Тэд бvгд 40-єєс хол дvv насныхан. Хамгийн залуу нь Facebook сайтын vндэслэгч Марк Зукербергээс найман єдрєєр дvv, Дастин Московиц юм. Тэд 2-уул 26 настай. Ингээд бvгдээрээ идэр залуу насандаа тэрбум тэрбумын хєрєнгийг эзэмшиж, хvн бvрийн мєрєєдлийн амьдралыг бий болгож чадсан дэлхийн хамгийн залуу 20 тэрбумтангуудтай танилцацгаая. Заримыг нь та сайн танина, харин заримтай нь одоо танилцах биз ээ. Мєн зарим нь єєрийн хєдєлмєрєєр, харин зарим нь єв залгамжилж, тэрбумтан болсон байгаа. Ямартай ч тэд єнєєдєр Дэлхийн хамгийн тэрбумтангууд юм.
2011 оны Дэлхийн хамгийн залуу тэрбумтангууд Хадгалах

Дэлхийн хамгийн баян 10 тєрийн тэргvvн

Аливаа улс орон, том байгууллагыг толгойлж ажиллана гэдэг хэцvv хэмээн ярьдаг. Тvvнийгээ дагаад эрх мэдэл, хєлс мєнгє нь ч их байдаг бололтой. Vvнийг дэлхийн хамгийн баян тэргvvнvvд ч нотлоод байх шиг. Ер нь улс тєрийн секторт эрх мэдэлтэй ажил эрхлэхэд ажлын хєлс бага байдаг ч хєрєнгє мєнгє сайн хураадаг бололтой. Энэ талаар манай монголчууд сайн мэддэг болсон бизээ. Тєрєєс тєрсєн тэрбумтангууд гээд л баахан хvмvvс цоллоод байдаг шvv дээ. Тэгвэл саяхан «Форбс» сэтгvvлээс дэлхийн улс орнуудын хамгийн их хєрєнгєтэй улс тєрчдийг зарласан байна. Та бvхэндээ энэ жагсаалтаас эхний 10-н байранд орсон удирдагчдыг буурах дарааллаар танилцуулъя.
Дэлхийн хамгийн баян 10 тєрийн тэргvvн Хадгалах

Оросын олигархууд

Та бvхэн энэ фото нийтлэлд Оросын олигархууд болох Александр Мамутыг зангиа, костюмтой бус, харин цанын малгай, хvзvvний урт ороолттой, эмэгтэй тэрбумтан Елена Батуринаг  Шалва Чигиринскийн Монако дахь єргєєнд, Олег Дерипаскаг Никита Михалковын тєрсєн єдєр дээр, Михаил Прохоровыг Куршевельд «Араатнууд» хамтлагийн концерт дээр гэх мэтчилэн албан бус байдалд байгааг нь харах болно. Эдгээр фото зургуудыг зориуд зохион байгуулж аваагvйд хамгийн сонин нь байгаа юм.
Оросын олигархууд Хадгалах

Томоохон корпорациудын ер бусын эзэд

Том хvчтэй корпорацийг байгуулахын тулд та хэдэн тэрбум доллар, хэдэн арван ухаантнуудыг цуглуулах шаардлагагvй. Харин та єєрєє асар их тэсвэр тэвчээр, оюун ухааны авьяас чадамжтай байхад л ганцаараа ч чамлахааргvй их сонин vр дvнд хvрч болно. Одоо та бvхэндээ дэлхий дахинаа нэгэнт нэр хvндтэй болсон корпорациудын vvсгэн байгуулагч эзэдийн амжилтанд хэрхэн хvрсэн болон тэдний амьдралын зарим нэг сонин жигтэй зvйлсvvдийг хамтдаа сонирхоцгооё.
Томоохон корпорациудын ер бусын эзэд Хадгалах

Билл Гейтсийн талаарх 20 сонирхолтой баримт

Энэ цагийн хамгийн чинээлэг тєдийгvй хамгийн єргєн сэтгэлгээний цар хvрээтэй хvмvvсийн нэг болох Билл Гейтсийн талаарх маш сонирхолтой 20 баримтыг танд хvргэж байна. Vеийн олон залуусыг ардаа орхиж, нvvдэл нvvдлийн цаадахыг харан ухаалаг байж чадсан энэ эрэгтэйд бусдаас илvv эрхтэн, эсвэл гоц сод ухаан заяасан болоод ийм их амжилт єндєрлєгт хvрч чадсан юм биш ээ. Харин vнэн хэрэг дээрээ тэрээр аливаа зvйлийг єєр єнцгєєс нь харж,  илvv єргєн цар хvрээтэйгээр сэтгэж чадахын зэрэгцээ хvний боломж бололцооны дээд цэгийг сэтгэлдээ ургуулан, тvvнийг биелvvлж чадсан нэгэн гэдэгт нь тvvний амжилтын нууц орших мэт. Ингээд 21-р зууны аугаа суутнуудын нэг болох Билл Гейтсийн талаарх 20 сонирхолтой баримттай танилцацгаая.
Билл Гейтсийн талаарх 20 сонирхолтой баримт Хадгалах

Ийм саятангууд байх юм аа

Энэ удаад мєнгє хэрхэн хийж тvvнийгээ аль болохоор ихээр зардаг саятангуудын хачирхимаар явдлуудын тухай єгvvлэх гэж байна. Ихэнх хvмvvс элбэг хангалуун амьдрахын тулд нойр хоолгvй зvтгэж байхад, энэ мэт хvмvvс зvгээр л мєнгєє єєрийн сонирхол, таалагдсан зvйлдээ хэдэн саяаар нь цацаж байх юм. Хvний энэ орчлонд сонин содон зvйл их боловч мєнгє санхvvтэй холбоотой ийм тvvх тийм ч олон биш байх. Та хэрвээ хэдэн зуун саяаар тоологдох доллартай бол иймэрхvv алхам хийж, бvх хєрєнгєє хэн нэгэнд єгч чадах болов уу. Энэ бол бас бодох л асуудал... аз жаргал бол мєнгє хєрєнгє биш гэж олон хvн ярьдаг ч цаг нь тулхаар мєнгє тийм чухал биш гэж vv.
Ийм саятангууд байх юм аа Хадгалах