Тэрбумтнууд

ХЯЗГААРГҮЙ АМЬДРАЛ!
Хаах
Сурталчилгаа

Эзэндээ тэрбум долларын ашиг авчирсан санаанууд

Бизнесмэнүүд өөрийн үйл ажиллагааг илүү цэцэглүүлэхийн тулд маш олон санааг гаргадаг. Гэхдээ санасан бүхэн нь амжилттай болохгүй байх үе ч бий. Тиймээс яг голыг нь олсон, үйлчлүүлэгчид, ард иргэдийн санаанд нийцсэн санааг гаргах нь нэн чухал. Харин одоо хүргэх гэж буй нийтлэлээр, зохин бүтээгчдээ тэрбум долларын ашиг өгсөн санаануудаас цөөн хэдийг нь жишээ болгон танилцуулж байна. Үнэхээр азтай хүмүүс бололтой.

Эзэндээ тэрбум долларын ашиг авчирсан санаанууд Хадгалах

Билл Гейтс болон “Microsoft”

Дэлхийн хамгийн баян эр болох Билл Гейтс (Bill Gates)-ийг 14 настай байхад нь түүний сургуульд Телетайп автомат машин болон General Electric компьютер байсан байна. Тэрээр энэ компьютерийг өөрийн хамгийн анхны програмаа бичихэд ашиглаж байжээ.
Билл Гейтс болон “Microsoft” Хадгалах

Хүнлэг тэрбумтан

Нэг компаний жилийн борлуулалтаас олдог орлого нь л Монгол улсын жилийн ДНБ-ээс 7 дахин их буюу 75 тэрбум ам.доллар гээд бодоод үз дээ. Анх энэ компани Matsushita Electric нэртэйгээр 50 ам.долларын үндсэн хөрөнгөтэйгээр л байгуулагдаж байсан гээд бодохоор ийм агуу амжилтын нууц нь юунд байна вэ гэдэг асуулт хүн бүхний толгойд төрж, сэтгэлийг гижигдэж байгаа байх. Та бүхэндээ зориулах энэ нийтлэл маань энэхүү корпорацийг Японы номер 1, Европд 3-т ордог, дэлхийн 4 том зурагт үйлдвэрлэгчийн нэг, агуу гүрэн болгоход хамгийн их нөлөө үзүүлсэн корпорацийг үүсгэн байгуулагч, ХҮНЛЭГ БИЗНЕCМЭН нэрээр алдартай Коносукэ Мацушитагийн амжилтын түүх юм. 
Хүнлэг тэрбумтан Хадгалах

30 нас ч хүрээгүй Дэлхийн шилдэг захиралууд

Дэлхийд хамгийн их борлуулалттай, олны танил сэтгүүл болох "Forbes"-ийнхан жил бүр хамгийн шилдэг гэсэн бүхнийг тодруулж байдаг билээ. Тэгвэл энэ удаад бидний амьдралыг илүү хялбар, шинэлэг болгох, байгальд ээлтэй бизнес эрхэлж буй 30-аас доош насны шилдэг зохион бүтээгч захиралуудыг шалгаруулсан байна. Ингээд хамгийн ухаалаг 30 нас ч хүрээгүй шилдэг залуустай танилцацгаая.
30 нас ч хүрээгүй Дэлхийн шилдэг захиралууд Хадгалах

Абрамовичийн эхнэрийн ер бусын зураг баруунд олны зэвүүцлийг хүргэлээ

Сүүлийн өдрүүдэд Оросын тэрбумтан Роман Абрамович (Roman Abramovich)-ийн эхнэрийн Олон улсын хэрүүл шуугианд хүргэх шахсан гэрэл зургийг гадаадын хэвлэлийнхэн хэлэлцэж байна. Учир нь Даша Жукова өнгөт арьст загвар өмсөгчийн дүрсэлсэн сандал дээр сууж авахуулсан өөрийн энэ зургаа Олон нийтийн сүлжээнд тавьсан ажээ.
Абрамовичийн эхнэрийн ер бусын зураг баруунд олны зэвүүцлийг хүргэлээ Хадгалах

Коко Шанелийн хэлсэн үгс

Коко Шанель (Coco Chanel) бол “Chanel” загварын ордныг үндэслэн байгуулсан Францын алдартай загвар зохион бүтээгч билээ. Тэрээр өөрийн аксессуарууд, үнэртэй усаар төдийгүй амьдрал, загварын талаар хэлсэн сонирхолтой үгсээрээ алдартай билээ. Түүний хэлсэн зарим шилдэг ишлэл үгсээс нь толилуулж байна.
Коко Шанелийн хэлсэн үгс Хадгалах

Баячуудын хувийн онгоцууд

Дэлхийн том удирдагчид, эрх мэдэлтэн бүр л хувьдаа онгоцтой байдаг. Магадгүй энэ нь тэдэнд ажил үүргээ биелүүлэхэд нь ихээхэн нэмэр болдог болов уу. Ингээд гэрэл зурагчин Ник Глейс (NICK GLEIS)-ийн дарсан дэлхийн томоохон эрх мэдэлтэнгүүдийн хувийн тансаг онгоцуудтай танилцацгаая. Ник эдгээр онгоцны эзэмшигчдийн нэрийг нууцлахаар шийджээ.
Баячуудын хувийн онгоцууд Хадгалах

Тэрбумтан залуугийн хайртай загвар өмсөгч

Та бүхэнд Оросын Марк Цукерберг хэмээн хүндлэгддэг, VKontakte.ru сайтын үүсгэн байгуулагч, тэрбумтан Павел Дуров (Pavel Durov)-ын хайртай загвар өмсөгч бүсгүйн халуухан фото зургуудыг толилуулъя. Нийгмийн сүлжээнд тэрээр "Helga Lovekaty" нэрээр бүртгэлтэй ажээ.
Тэрбумтан залуугийн хайртай загвар өмсөгч Хадгалах

Дэлхийн хамгийн баян эр “Санта” болжээ

Microsoft компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс (Bill Gates) нь Reddit.com сайтын идэвхитэй хэрэглэгч учраас, дүрэм ёсоор “Санта” болсон байна. Учир нь, уг сайтынхан 4 жилийн ойгоороо хэрэглэгчдын дунд бэлэг солилцдог үйл ажиллагаа явуулж байгаа ажээ. Энэ нь, та хэн ч бай авахыг хүссэн бэлэгнийхээ жагсаалтыг бичиж, өөр нэг хэрэглэгчийн хувьд “Санта” болдог юм байна. Гейтс энэ хөгжилтэй үйл ажиллагаанд оролцохоор шийджээ.
Дэлхийн хамгийн баян эр “Санта” болжээ Хадгалах

Алдарт покерчны амьдрал

Дэн Билзерян (Dan Bilzerian) нь дэлхий нийтэд алдартай, мэргэжлийн покерчин билээ. Тэрээр мөнгийг яг л хүрздэж байгаа мэтээр ихээр нь олдог байна. Ийнхүү зөв газар, зөв цагтаа байснаар Дэн олны танил болсон алдартангууд болох Леонардо Ди Каприо, Бен Аффлек, Мэтт Деймон, Тоби Магуайр нартай танилцаад амжсан байна. Дэнийн амьдралын жаргалтай мөчүүдээс хуваалцвал...

Алдарт покерчны амьдрал Хадгалах

Хятад залуугийн сүйт бүсгүйдээ өгсөн бэлэг

Нэгэн чинээлэг хятад залуу ирээдүйн эхнэртээ сүйн бэлэг болгож юу өгөх вэ? - гэж толгойгоо гашилгахгүй байхаар шийджээ.
Хятад залуугийн сүйт бүсгүйдээ өгсөн бэлэг Хадгалах

Араб тэрбумтны зугаа

Арабын Нэгдсэн Эмират улсад үнэтэй машины цуглуулгаар хэний ч гайхлыг төрүүлэхгүй, Дубайд баян шейхууд дуусашгүй их билээ. Тиймээс энэ баян араб залуу тансаг машинуудаараа биш, харин зэрлэг арслан, чоноороо гайхуулахаар шийдсэн бололтой. Ингээд энэ залуугийн олон нийтийн сүлжээнд тавьсанд зургуудаас хүргэе.

Араб тэрбумтны зугаа Хадгалах