Тэрбумтнууд

Тэрбумтан болохын тулд ямар байх ёстой вэ?

Та амжилтанд хүрч, дарга захирлын суудалд суугаад, баян тарган амьдарч байгаа хүмүүст атаархдаг уу? Тэдэнд надад байдаггүй юу байгаа юм бол гэж бодож байсан уу? Тэднийг хэтэрхий азтай, эсвэл хэтэрхий өөр орчинд өссөн юм чинь гэж өөрийгөө хуурч, тайвшруулдаг уу? Тэгвэл бид танд тэднийг юу амжилт руу хөтөлсөн болохыг хэлж өгье. 

Тэрбумтан болохын тулд ямар байх ёстой вэ? Хадгалах

Опра Уинфригийн тухай сонирхолтой баримтууд

Багаасаа хүнд хэцүү амьдрал дунд өсч, торнин, хатуу бэрх бүхэнтэй нүүр тулж, өвдөг сөхрөлгүй тэмцсээр ирсэн түүний хичээл, зүтгэл, уйгагүй хөдөлмөрийг өнөөдөр дэлхий нийтээрээ үнэлдэг нь нууц биш юм. Телевизийн салбарт мандан бадарч яваа түүнийг яахын аргагүй энэ цагийг эзлэсэн хамгийн шилдэг телевизийн ажилтан гээд хэлчихэд төдийлөн буруудахгүй болов уу. Тэр ч үүднээсээ өнөөдөр бид та бүхэндээ түүний тухай өгүүлэх олон сонирхолтой баримтуудыг толилуулахаар бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Опра Уинфригийн тухай сонирхолтой баримтууд Хадгалах

26 настай тэрбумтан залуугийн нууцлаг амьдрал

Алдарт "Snapchat" аппликэйшнийг зохион бүтээгч Эван Спигел (Evan Spiegel) одоогийн байдлаар хамгийн залуу тэрбумтан юм. Тэр 26 настай бөгөөд түүний хөрөнгө нь 2.1 тэрбум доллар ажээ. "Snapchat" аппликэйшнд секунд бүрт 9000 зураг ордог бөгөөд 150 сая идэвхитэй хэрэглэгчтэй юм. Ингээд та бидний бэлтгэсэн мэдээг уншаад дэлхийн хамгийн залуу тэрбумтны талаар өвөрмөц хачин зүйлүүдийг мэдэж аваарай.

26 настай тэрбумтан залуугийн нууцлаг амьдрал Хадгалах

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэрээр зочилцгооё

Марк Элиот Зукерберг (Mark Elliot Zuckerberg) 1984.05.14-нд төржээ. Тэр бол бидний өдөр тутмын хэрэгцээ болсон алдарт "Facebook"-ийн үүсгэн байгуулагч, захирал нь юм. Хамгийн анх цахим хуудсаа Харвардын дотуур байранд түгээж эхэлсэн ч, удалгүй бусад сургуулиудаар тархан, дэлхийн хамгийн алдартай хүн болох эхлэлийг нь тавьж өгсөн аж. Марк Зукерберг эхнэртэйгээ Харвардад сурч байхдаа танилцсан бөгөөд тэдний үнэнч хайрын үүр, алдарт тэрбумтны гэрийг хамтдаа сонирхоцгооё. 

Фэйсбүүкийг үүсгэн байгуулагч Марк Зукербергийн гэрээр зочилцгооё Хадгалах

Дэлхийн хамгийн баян эрийн хувийн амьдрал

Хэмжээлшгүй их хөрөнгийн эзэн Билл Гэйтс (Bill Gates) чөлөөт цагаараа юу хийдэг бол гэж та өмнө нь бодож байсан уу? Түүнийг алдарт "Microsoft" компаний үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүн гэдгээс өөр мэдэх зүйл бидэнд байгаа билүү? Тэрээр 2008 онд "Microsoft" компаний гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албыг хашихаа больсон бөгөөд түүний нийт хөрөнгийг 85.9 тэрбум болохыг баттай эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Тэгвэл хамтдаа дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Билл Гэйтсийн хувийн амьдралтай танилцаж, түүний тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн баян эрийн хувийн амьдрал Хадгалах

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал

Дубайн ханхүү Хамдан бин Мухамед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum)-ын ертөнцөд тавтай морил. Тэр дэлхий дахинд хүндлэгдэн таашаагдсан, орчин цагийн Алладин юм. Түүнийг цахим ертөнцөд 4 сая гаруй хүн дагадаг бөгөөд бүсгүйчүүдийн шүтээн болсон нэгэн гэдгээс гадна түүний хайр хил хязгаар гээчийг мэддэггүй ажээ. Ингээд дэлхийн хамгийн баян газрын ханхүү хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал Хадгалах

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлс

Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбод, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм. Тэр ч үүднээсээ амжилттай яваа хүмүүс дараах зүйлсийг хийдэггүйгээр барахгүй, эсрэгээр нь хийдэг ажээ.

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлс Хадгалах

Зохион бүтээгчдээ тэрбумтан болгосон бүтээлүүд

Мөнгө олно гэдэг тохиромжтой цагийг нь олж, зөв цэгт нь тааруулж чадвал тийм ч хэцүү зүйл биш аж. Заавал том зүйлийг зохион бүтээх тухай бодож, шантарч суухын оронд хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх асар жижиг зүйлийг хийчихсэн байхад л та дэлхийн тэргүүн баячуудын нэг болох боломжтой юм.  Зөвхөн хөрөнгө мөнгө хураах ч биш, аливаа бүх асуудалд "хайрцагнаасаа гарч", дахин давтагдашгүйгээр сэтгэж чадах юм бол амжилтын эзэн болдог байна. Ингээд та бүхэндээ зохион бүтээгчээ тэрбумтан болгосон бүтээлүүдийг танилцуулъя. 

Зохион бүтээгчдээ тэрбумтан болгосон бүтээлүүд Хадгалах

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав

Ашиг орлого нь нэмэгдэж, хөрөнгө мөнгө нь ихсэхийн хэрээр юм үзэж, нүд тайлсан хүн шиг зан гаргадаг баячууд энэ ертөнц дээр байдаг ажээ. Тэдгээр эрхмүүдийн нэг төлөөлөл болох Энэтхэгийн тэрбумтан Савжи Долакиа (Savji Dholakia) ажилчдаа хэний ч санаанд оромгүй эд баялгаар шагнаж урамшуулсан байна.

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав Хадгалах

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, Хиллари Клинтон (Hillary Clinton)-той хүчтэй өрсөлдөж буй тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болох гараагаа эхлүүлж, дан ганц АНУ гэлтгүй дэлхийн толгой баячуудын нэг юм. Түүнээс гадна дэлхийн хэмжээний хэд хэдэн миссийн тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэр дээр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл бид та бүхэнд Дональд Трамп (Donald Trump)-ийн тансаг зэрэглэлийн хувийн эдлэн газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд Хадгалах

Тэрбумтнуудын эхнэр ямар харагддаг вэ?

Өөрсдийн хүч хөдөлмөрөөр асар их хөрөнгийг босгож, дэлхий дахинд нэрээ дуурсгаж яваа тэрбумтнуудыг гайхан, бишрэхгүй байхын аргагүй. Хүн болгон тэдний тухай ярилцаж, магтан сайшаах боловч, амжилтынх нь ард нуугдсан эхнэрүүдийг нь анзаардаггүй билээ. Тэдний үзэсгэлэнт гэргий нар асар их хөрөнгийг эзэмших боловч үнэт эдлэлээс илүүтэй эрдэм мэдлэг, даруу төрхөөр өөрсдийгөө гоёх нь бахархууштай. Иймд нийт уншигчиддаа зориулан тэрбумтнуудын эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тэрбумтнуудын эхнэр ямар харагддаг вэ? Хадгалах

“Google” компанийн амжилтын нууц

Дэлхий ертөнцийг нэгэн хэвийн байдлаас гаргаж, илүү дэвшилтэт ертөнцөд авчирсан "Google" нь хамгийн хүчирхэг, нэр хүндтэй компани хэмээн нэрлэгддэг. Энэ нь манай гарагийн хамгийн их хандалттай хайлтын систем бөгөөд "Google"-ийн үйл ажиллагаа ганцхан минут л доголдоход дэлхий даяар асар олон хүний ажил давхар цалгардаж, яг л гэрэл цахилгаангүй мэт болдог юм. Харин өнөөдөр та бүхэндээ тус гайхалтай компанийн амжилтын нууцыг дэлгэхээр бэлтгэлээ.

“Google” компанийн амжилтын нууц Хадгалах