Тэрбумтнууд

2017 оны дэлхийн хамгийн баян хүмүүс тодорчээ

Тэрбумтан гэх нэрийг хүртэнэ гэдэг хэр баргийн аавын хүү, ээжийн охинд хүрээд ирэх хямдхан алдар нэр биш билээ. Хэмжээлшгүй их мөнгийг өөрийн болгохын тулд тэр хэмжээгээр уйгагүй хөдөлмөрлөж, хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцэх шаардлага гарах нь гарцаагүй юм. Ингэж чадсан хүмүүс л гагцхүү тэрбумтан болж чаддаг болов уу. Өнөөдөр бид дэлхийн алдарт "Forbes" сэтгүүлээс энэ жил тодруулсан дэлхийн хамгийн баян эрхмүүдийг та бүхэндээ танилцуулахаар бэлтгэлээ.

2017 оны дэлхийн хамгийн баян хүмүүс тодорчээ Хадгалах

Баян хүмүүс биднээс юугаараа ялгаатай вэ?

Хүн бүр л сэтгэл дотроо, одоо байгаагаасаа илүү сайхан амьдралыг хүсч явдаг. Ялангуяа ихэнх хүмүүсийн толгойд баян болох тухай бодол эргэлддэг байх. Харин баян хүмүүс биднээс яг юугаараа ялгаатай вэ? Тиймээ, тэдэнд өөрсдийн гэсэн өвөрмөц хандлага байдаг. Энэ тухай Томас Корли хэмээх судлаач судалж, “Таны хүүхэд баян амьдрах уу? Ядуу амьдрах уу? хэмээх ном бичжээ. Тэрээр энэ номыг бичихийн тулд 5 жилийн турш 250 баян, 130 ядуу хүмүүстэй уулзаж судалгаа хийжээ.

Баян хүмүүс биднээс юугаараа ялгаатай вэ? Хадгалах

Билл Гейтсийн бидний амьдралыг өөрчлөх 20 үгс

Дэлхийн хамгийн баян хүнээр 17 жилийн турш шалгарах энэ хугацаанд Билл Гейтс (Bill Gates)-д үзэж хараагүй, туулж өнгөрөөгүй зам харгуй байгаагүй мэт. Нийт 87.4 тэрбум долларын хөрөнгөтэй тэрбээр эд хөрөнгийг биш, хүнлэг сэтгэл, чанартай боловсролыг эрхэмлэж энх тайвны төлөө хөрөнгө оруулдаг болсон юм. Түүний нэгээхэн жишээг эхнэртэйгээ хамтран 2000 онд байгуулсан “Bill & Melinda Gates Foundation” хандивын сангаа байгуулснаас нь харж болно.

Билл Гейтсийн бидний амьдралыг өөрчлөх 20 үгс Хадгалах
2016-05-15, 11:08

Хятадын хамгийн баян 10 хүн

Хятад улс дэлхийн хамгийн их хүн амтай улс гэдгээс гадна хамгийн олон тэрбумтантай, эдийн засгийн хувьд хамгийн хүчирхэг гүрэн юм. “Forbes” сэтгүүлээс жил бүр гаргадаг дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын 536 тэрбумтан нь АНУ-ийн иргэд байдаг ба үүгээрээ дэлхийд тэргүүлдэг байна. Харин үүний араас 2-р байранд 290 тэрбумтантай гэсэн үзүүлэлтээрээ Хятад улс ордог аж. Ингээд та бүхэндээ Хятадын 2016 оны хамгийн баян 10 хүнийг танилцуулья. 

Хятадын хамгийн баян 10 хүн Хадгалах

Баячууд юу хийдэг вэ?

Хэрвээ та баян байсан бол юу хийх бол... Магадгүй бусад хүмүүсийн ижил үнэтэй машин хөлөглөн, ганган хувцас өмсөж, тансаг орд харшийг эзэмших байсан болов уу. Тэгвэл бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ зөвхөн баян хүмүүсийн л ойлгож чадах, хийдэг зүйлсийг нь танилцуулья. Та бидэнд ч ийм азтай хувь заяа тохиох юм бил үү?

Баячууд юу хийдэг вэ? Хадгалах

Стив Жобсын хүүхэд нас, хувийн амьдралын нууц

Дэлхийг өөрчилсөн алим буюу “Apple” компаний үүсгэн байгуулагч Стив Жобс (Steve Jobs)-ийн тухай мэдэхгүй хүн гэж ховор биз ээ. Хүн болгон түүний амжилт, карьерийн тухай сонсож байсан ч хүүхэд нас, хувийн амьдралынх нь тухай төдийлэн сайн мэддэггүй. Тиймээс бид дэлхийн "IT" технологийн түүхэн дэх хамгийн алдартай хүмүүсийн нэг болох Стив Жобсын хүүхэд насны тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Стив Жобсын хүүхэд нас, хувийн амьдралын нууц Хадгалах

Баячуудын зугаацдаг нууцлаг газар

Хөрөнгө чинээ ихтэй баян хүмүүс хаана очиж хөгжилддөг бол? Тэдний үйлчлүүлдэг газрууд тансаг, болоод чамин байдаг. Өнөөдөр та бүхэндээ Нью-Йорк хотын хамгийн шилдэг болоод шинэлэг гэгддэг “Beautique” рестораныг танилцуулахаар бэлтгэлээ. Энэхүү газар олны танил болон чинээлэг хүмүүс олноор үйлчлүүлдэг гэнэ. Ингээд хамтдаа энэхүү тансаг газраар хамтдаа зочилцгооё. 

Баячуудын зугаацдаг нууцлаг газар Хадгалах

Тэрбумтнуудын эхнэр амьдрал дээр ямар бүсгүйчүүд байдаг вэ?

Та тэрбумтнуудын эхнэрийг үргэлж дэлгүүр хэсч, үсчин, гоо сайхны газруудаар эргэлддэг гэж бодож байна уу? Тэгвэл тэднийг бодит амьдрал дээр ямар харагддаг, хэрхэн амьдараг тухай бидний бэлтгэсэн мэдээнээс олж уншаарай. 

Тэрбумтнуудын эхнэр амьдрал дээр ямар бүсгүйчүүд байдаг вэ? Хадгалах

Их сургууль төгсөөгүй тэрбумтнууд

Өнөөгийн нийгмийн шалгуураар бол хүмүүс амжилттай, одтой явахын тулд заавал их дээд сургууль төгссөн байх ёстой. Тэрчлэн их сургуулиа төгсөөгүй хүн ирээдүйд хоолоо олж идэхгүй хэмээн боддог бол бидний танилцуулах эдгээр хүмүүс их сургуулиа төгсөж чадаагүй юм. Тэд зүгээр л өөрсдийн хүсэл мөрөөдлийг дагаж, зөн совиндоо итгэж, өөрийгөө хөгжүүлсээр өнөөгийн эрх мэдэл, амжилтанд хүрч чаджээ. Гэхдээ энэхүү мэдээллээр бид та бүхэнд буруу ухуулга өгч, сурталчлах гэсэнгүй. Ингээд та бүхэндээ их сургууль төгсөөгүй ч, дэлхийг өөрчилсөн тэрбумтнуудыг танилцуулж байна.

Их сургууль төгсөөгүй тэрбумтнууд Хадгалах

Монголын тэргүүн 10 баян

Хоёр сая зургаан зуу гаруй Монголчуудын хамгийн баян хvн нь хэн бэ гэсэн асуултын хариуг хvн бvхэн мэдэхийг хvсдэг. Тэгвэл энэхvv асуултын хариу гарчээ. Монголын толгой баянчуудыг 200 сая ам.доллараар хэмжигдэх хєрєнгєєр УИХ-ын гишvvнЛу.Болдтэргvvлсэн байна. Тэрбээр Монголын хамгийн том хувийн банк “Голомт”-ын эзэн. “Бодь” группыг гэр бvлээрээ эзэмшдэг. Монголдоо хамгийн єндєр, хамгийн vнэтэйд тооцогддог барилга “Бодь” цамхаг ч мєн Лу.Болдынх...

Монголын тэргүүн 10 баян Хадгалах

Европын тэрбумтнууд хэрхэн баяжсан бэ?

Европ тивд дэлхийн нийт хүн амын 11% нь амьдардаг төдийгүй дотроо 50 улс орныг багтаасан байдаг билээ. Үйлдвэрлэл, техник технологийн шинэчлэл зэргээрээ дэлхийн бусад тивүүдийг тэргүүлдэг Европд баячууд буюу хөрөнгө чинээтэй хүмүүс маш олноор суурьшдаг. Харин тэд хэрхэн энэ их хөрөнгөө босгосон байдаг бол? Ингээд та бүхэндээ Европын толгой баячууд хэрхэн баяжсан нууцыг сэмхэн дуулгая.

Европын тэрбумтнууд хэрхэн баяжсан бэ? Хадгалах

Тэрбумтан болохын тулд ямар байх ёстой вэ?

Та амжилтанд хүрч, дарга захирлын суудалд суугаад, баян тарган амьдарч байгаа хүмүүст атаархдаг уу? Тэдэнд надад байдаггүй юу байгаа юм бол гэж бодож байсан уу? Тэднийг хэтэрхий азтай, эсвэл хэтэрхий өөр орчинд өссөн юм чинь гэж өөрийгөө хуурч, тайвшруулдаг уу? Тэгвэл бид танд тэднийг юу амжилт руу хөтөлсөн болохыг хэлж өгье. 

Тэрбумтан болохын тулд ямар байх ёстой вэ? Хадгалах