Тэрбумтнууд

Дэлхийн хамгийн баян эрийн хувийн амьдрал

Хэмжээлшгүй их хөрөнгийн эзэн Билл Гэйтс (Bill Gates) чөлөөт цагаараа юу хийдэг бол гэж та өмнө нь бодож байсан уу? Түүнийг алдарт "Microsoft" компаний үндэслэгч, дэлхийн хамгийн баян хүн гэдгээс өөр мэдэх зүйл бидэнд байгаа билүү? Тэрээр 2008 онд "Microsoft" компаний гүйцэтгэх захирал, ерөнхийлөгчийн албыг хашихаа больсон бөгөөд түүний нийт хөрөнгийг 85.9 тэрбум болохыг баттай эх сурвалжууд мэдээллэж байгаа юм. Тэгвэл хамтдаа дэлхийн тэргүүн баячуудын нэг болох Билл Гэйтсийн хувийн амьдралтай танилцаж, түүний тухай илүү ихийг мэдэж авцгаая.

Дэлхийн хамгийн баян эрийн хувийн амьдрал Хадгалах

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал

Дубайн ханхүү Хамдан бин Мухамед Аль Мактум (Hamdan bin Mohammed Al Maktoum)-ын ертөнцөд тавтай морил. Тэр дэлхий дахинд хүндлэгдэн таашаагдсан, орчин цагийн Алладин юм. Түүнийг цахим ертөнцөд 4 сая гаруй хүн дагадаг бөгөөд бүсгүйчүүдийн шүтээн болсон нэгэн гэдгээс гадна түүний хайр хил хязгаар гээчийг мэддэггүй ажээ. Ингээд дэлхийн хамгийн баян газрын ханхүү хэрхэн амьдардгийг хамтдаа сонирхоцгооё. 

Дубайн ханхүүгийн нэг өдрийн амьдрал Хадгалах

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлс

Амжилт тохиолдлоор бий болдоггүй. Амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдарч байгаа болон өөрийн санасан бодсондоо хүрч чадаагүй хүмүүсийн хоорондын ялгаа нь, хонжворт сугалаанаас сая саяыг хождог азтай тохиолдол шиг гэнэтийн зүйл огт биш юм. Хүн болгонд өөрийн төлөвлөсөн, сайхан амьдралд хүрэх зам байдаг. Бидний хийх цорын ганц зүйл бол өөрсдийн бие махбод, оюун ухаанаа хамгийн үр өгөөжтэйгөөр ашиглах юм. Тэр ч үүднээсээ амжилттай яваа хүмүүс дараах зүйлсийг хийдэггүйгээр барахгүй, эсрэгээр нь хийдэг ажээ.

Амжилттай яваа хүмүүсийн хэзээ ч хийдэггүй зүйлс Хадгалах

Зохион бүтээгчдээ тэрбумтан болгосон бүтээлүүд

Мөнгө олно гэдэг тохиромжтой цагийг нь олж, зөв цэгт нь тааруулж чадвал тийм ч хэцүү зүйл биш аж. Заавал том зүйлийг зохион бүтээх тухай бодож, шантарч суухын оронд хүмүүсийн хэрэглээнд нэвтрэх асар жижиг зүйлийг хийчихсэн байхад л та дэлхийн тэргүүн баячуудын нэг болох боломжтой юм.  Зөвхөн хөрөнгө мөнгө хураах ч биш, аливаа бүх асуудалд "хайрцагнаасаа гарч", дахин давтагдашгүйгээр сэтгэж чадах юм бол амжилтын эзэн болдог байна. Ингээд та бүхэндээ зохион бүтээгчээ тэрбумтан болгосон бүтээлүүдийг танилцуулъя. 

Зохион бүтээгчдээ тэрбумтан болгосон бүтээлүүд Хадгалах

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав

Ашиг орлого нь нэмэгдэж, хөрөнгө мөнгө нь ихсэхийн хэрээр юм үзэж, нүд тайлсан хүн шиг зан гаргадаг баячууд энэ ертөнц дээр байдаг ажээ. Тэдгээр эрхмүүдийн нэг төлөөлөл болох Энэтхэгийн тэрбумтан Савжи Долакиа (Savji Dholakia) ажилчдаа хэний ч санаанд оромгүй эд баялгаар шагнаж урамшуулсан байна.

Энэтхэгийн тэрбумтны үйлдэл олон сая хүнийг алмайруулав Хадгалах

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд Найрамдах намаас нэр дэвшиж, Хиллари Клинтон (Hillary Clinton)-той хүчтэй өрсөлдөж буй тэрээр үл хөдлөх хөрөнгийн бизнесээр тэрбумтан болох гараагаа эхлүүлж, дан ганц АНУ гэлтгүй дэлхийн толгой баячуудын нэг юм. Түүнээс гадна дэлхийн хэмжээний хэд хэдэн миссийн тэмцээнийг ивээн тэтгэж, өөрийн нэр дээр зохион байгуулсаар ирсэн билээ. Тэгвэл бид та бүхэнд Дональд Трамп (Donald Trump)-ийн тансаг зэрэглэлийн хувийн эдлэн газруудыг танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцацгаая.

Дональд Трампийн хамгийн үнэтэй үл хөдлөхүүд Хадгалах

Тэрбумтнуудын эхнэр ямар харагддаг вэ?

Өөрсдийн хүч хөдөлмөрөөр асар их хөрөнгийг босгож, дэлхий дахинд нэрээ дуурсгаж яваа тэрбумтнуудыг гайхан, бишрэхгүй байхын аргагүй. Хүн болгон тэдний тухай ярилцаж, магтан сайшаах боловч, амжилтынх нь ард нуугдсан эхнэрүүдийг нь анзаардаггүй билээ. Тэдний үзэсгэлэнт гэргий нар асар их хөрөнгийг эзэмших боловч үнэт эдлэлээс илүүтэй эрдэм мэдлэг, даруу төрхөөр өөрсдийгөө гоёх нь бахархууштай. Иймд нийт уншигчиддаа зориулан тэрбумтнуудын эхнэрүүдийг танилцуулахаар бэлтгэлээ. 

Тэрбумтнуудын эхнэр ямар харагддаг вэ? Хадгалах

“Google” компанийн амжилтын нууц

Дэлхий ертөнцийг нэгэн хэвийн байдлаас гаргаж, илүү дэвшилтэт ертөнцөд авчирсан "Google" нь хамгийн хүчирхэг, нэр хүндтэй компани хэмээн нэрлэгддэг. Энэ нь манай гарагийн хамгийн их хандалттай хайлтын систем бөгөөд "Google"-ийн үйл ажиллагаа ганцхан минут л доголдоход дэлхий даяар асар олон хүний ажил давхар цалгардаж, яг л гэрэл цахилгаангүй мэт болдог юм. Харин өнөөдөр та бүхэндээ тус гайхалтай компанийн амжилтын нууцыг дэлгэхээр бэлтгэлээ.

“Google” компанийн амжилтын нууц Хадгалах

Тэрбумтнуудын баяжсан түүх

Алдар нэрэнд хүрч, хэмжээлшгүй их хөрөнгө мөнгөний эзэд болсон тэрбумтнуудын ихэнх нь бүгдийг 0-ээс эхэлсэн байх нь бий. Уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ дүнд тэд өнөөдрийн өндөрлөгт хүрсэн бөгөөд хүсэл мөрөөдлийнхөө төлөө бууж өгөлгүй тууштай тэмцдэг хүнийг бурхан үргэлж шагнадаг гэдгийг эдгээр тэрбумтнуудын бодит түүхээс харж болох ажээ. Ингээд хамтдаа мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя. 

Тэрбумтнуудын баяжсан түүх Хадгалах

Дубайн баячуудын зугаа

Их мөнгө, зав чөлөө ихтэй болохоороо хүмүүс, янз бүрийн зүйлсийг эрэлхийлж, санаанд оромгүй зүйлээр зугаацах юм. Үүний тод жишээ болсон улсуудаас дурдвал Арабын баян орнууд, япон зэргийг нэрлэж болно. Ингээд дэлхийн хамгийн галзуу хотуудын нэг Дубайн мөнгөтэй хүмүүс хэрхэн чөлөөт цагаа өнгөрүүлдэгийг товчхон харуулъя.

Дубайн баячуудын зугаа Хадгалах

Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ?

Амжилтанд хүрэхийг хүсдэггүй хүн гэж үгүй болов уу? Харин зүгээр нэг урсгалаараа хөвж яваа нэгэн хэзээ ч амжилт, алдар нэрийг өөртөө цогцлоож чаддаггүй бөгөөд ердөө л хий хоосон мөрөөдөл болж үлддэг. Үнэхээр та амжилт, алдрын оргилж гарахыг хүсч байвал одоо л хөдөлж, өөртөө зохих чадвар, зуршлыг суулгаж өгөх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ амжилттай яваа хүмүүс 30 насандаа юу хийж байсан талаар үнэт зөвлөгөөг хүргэе. 

Тэрбумтнууд 30 насандаа юу хийж байсан бэ? Хадгалах

Ямар хүмүүс тэрбумтан болдог вэ?

Нэг л амьдрах насандаа дутагдаж, гачигдах зүйлгүй, баян чинээлэг амьдрахыг хэн хүнгүй битүүхэн дотроо хүсч явдаг нь нууц биш юм. Ийм амьдралыг бий болгохын тулд мэдээж хэрэг уйгагүй хөдөлмөрлөх нь юу юунаас илүү чухал байдаг билээ. Гэвч түүнээс өөр хэд хэдэн чухал хүчин зүйлс байдаг бөгөөд бид та бүхэндээ таныг тэрбумтан болгох хамгийн шилдэг аргуудыг толилуулж байна. 

Ямар хүмүүс тэрбумтан болдог вэ? Хадгалах