Хүмүүжил

Эцэг, эхчүүд анхны болон удаах хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (Хөгжилтэй комикс)

Дэлхий дээрх бүхий л ээж, аав нар анхны болон удаах хүүхдийг өсгөхөд гардаг ялгаануудыг мэддэг бөгөөд энэ нь тэдний туршлага, мэдлэг, хүүхэд өсгөх ур ухаан хоёр дахь хүүхэд дээр нь огт өөр болсон байдагтай холбоотой ажээ. Ингээд та бүхэнд тэдгээр ялгааг харуулсан хөгжилтэй комиксуудыг хүргэж байна.

Эцэг, эхчүүд анхны болон удаах хүүхдээ хэрхэн өсгөдөг вэ? (Хөгжилтэй комикс) Хадгалах

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой!

Хүүхдийнхээ эрүүл мэнд, амь насыг хариуцаж байгаагийн хувьд зарим эцэг, эхчүүд хэт их зүйлд хориг тогтоож, тэдний бүхий л үйл хөдлөлийг хянах гэж хичээдэг. Гэтэл үнэн хэрэгтээ үргэлж “Болохгүй”, “Үгүй” гэж хэлэх нь хүүхдийг өөртөө итгэлгүй, хулчгар нэгэн болгон хувиргадаг байна. Тиймээс хэрвээ хүүхэд чинь дараах зүйлсийг хийж байвал та битгий уурлаж байгаарай.

Хүүхдээ эдгээр зүйлсийг хийхийг нь бүү хориглоорой! Хадгалах

Шороон дээр тоглож өссөн хүүхдүүд илүү эрүүл, бүтээлч сэтгэхүйтэй болдог

Хүн гэдэг хүүхэд насан дээрээ л хорвоотой танилцаж, сэтгэхүйн сууриа тавьж авдаг. Бидний үеийнхний бага насны хамгийн сайхан дурсамжуудын нэг бол гадаа, шавар шороотой хутгалдан тоглож байсан үе гэхэд болно. Тэгвэл шороон дээр тоглож өссөн хүүхдүүд байгальтай харилцаа тогтоож буй учраас бусдаас илүү хурдан хөгжиж чаддаг болох нь батлагджээ.

Шороон дээр тоглож өссөн хүүхдүүд илүү эрүүл, бүтээлч сэтгэхүйтэй болдог Хадгалах

Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл

Манай улсад сүүлийн жилүүдэд интернет, ухаалаг төхөөрөмжийн хэрэглээ нэмэгдэхийн сацуу хор уршиг, сөрөг талууд ихэссэн нь харамсалтай. Иймд насанд хүрэгчид цахим орчинд зохистой хэрэглээтэй байхаас гадна хүүхдэдээ интернетийг хэрхэн аюулгүй, зөв ашиглахыг зааж сургах нь чухал юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдийнхээ олон нийтийн мэдээллийн хэрэгслийг /сошиал медиа/ хэрхэн ухаалаг, аюулгүй ашиглаж байгааг яаж мэдэх вэ? Үүний хариултыг мэдэхийн тулд дараах дүрмүүд болон аргачлалыг хэрэглээрэй.

Олон нийтийн сүлжээний талаар эцэг эхчүүдийн хүүхдэдээ заах 9 хичээл Хадгалах

Танд ухаарал хайрлах орон орны зүйр цэцэн үгс

Дэлхийн хүмүүс хэдийгээр ёс заншил, соёл уламжлал, үнэт зүйлсээрээ харилцан адилгүй ч газар бүрд мэргэн ухаан, билэг оюуныг эрхэмлэн дээдэлдэг билээ. Ингээд танд хүмүүний амьдрал, ертөнцийн мөн чанар, туйлын үнэнийг орон орны мэргэдүүд хэрхэн үгээр илэрхийлж, үр хойчдоо өвлүүлснийг танилцуулж байна.

Танд ухаарал хайрлах орон орны зүйр цэцэн үгс Хадгалах
2019-05-17, 17:09

Хүүхэд тань сургууль дээрээ дээрэлхүүлдэг бол ямар арга хэмжээ авах вэ?

Судалгаанаас харахад хүүхдүүдийн 10% нь тогтмол ямар нэгэн дарамт шахалтад өртдөг бол 55% нь хааяа өртдөг аж. Мөн сургуулийн сурагчдын 70% нь хэн нэгэн дээрэлхүүлж байхыг байнга хардаг бол 60% нь тухайн дээрэлхүүлдэг хүүхдийг таньдаг гэж хэлсэн байдаг. Орчин үед энэ асуудал илүү газар авсаар байгаа бөгөөд 2017 оноос эхлэн ЮНИСЕФ үүнтэй тэмцэж эхэлсэн билээ. Ингээд өсвөр насны хүүхэдтэй эцэг, эхчүүддээ зориулан дараах мэдээллийг хүргэж байна.

Хүүхэд тань сургууль дээрээ дээрэлхүүлдэг бол ямар арга хэмжээ авах вэ? Хадгалах

Хэрхэн зөв мэтгэлцэх вэ? /Маргааны үед гардаг логикийн 9 алдаа/

Хэдийгээр өөрийн чинь түмэн зөв байсан ч маргаан, мэтгэлцээнд ялагдсан тохиолдол танд гарч л байсан байх. Учир нь таны өрсөлдөгч маргаандаа логикийн алдаа гаргаагүйд байгаа юм. Харин та Аристотелийн тодорхойлж, боловсруулсан "Логикийн алдаа" (Logical fallacy) хэмээх ухагдахууны золиос болсон гэсэн үг. Тиймээс дараагийн удаа хүнтэй маргалдахдаа дараах үндсэн алдаануудыг гаргахгүй байхыг эрмэлзээрэй.

Хэрхэн зөв мэтгэлцэх вэ? /Маргааны үед гардаг логикийн 9 алдаа/ Хадгалах
2019-04-16, 15:32

Скандинавчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг 11 арга барил

Улс орон бүрд өөр өөрийн гэсэн онцлог, уламжлал, хүмүүжлийн арга барилтай бөгөөд тэдгээр ёс заншлаас заримыг нь бусад оронд ч хэрэгжүүлэх боломжтой байдаг. Ялангуяа хүүхэд хүмүүжүүлэх тал дээр Скандинавын орны эцэг, эхчүүдээс суралцах зүйлс маш их байдаг. Скандинавын хүүхдүүд дуулгавартай байдаг учир эцэг, эх нь ч тайван байж чаддаг гэнэ. Тэд бүх зүйлийн үнэ цэнийг мэддэг бөгөөд амьдралынхаа хором мөч бүрээр бахархаж чаддаг гэнэ.

Скандинавчуудын хүүхдээ хүмүүжүүлдэг 11 арга барил Хадгалах

Их хотын соёлтой иргэн таны заавал мэдэх ёстой алтан дүрмүүд

“Ёс суртахуун” гэдэг үг биднийг салшгүй дагаж байдаг. Хэдийгээр орчин үед эелдэг байх дүрэм эрт үеийнхээс өөрчлөгдсөн ч бид мэдлэг боловсролоосоо гадна өөрсдийн хүмүүжилд анхаарч байх хэрэгтэй юм. Ингээд бид танд хүн бүрийн мэдэх хэрэгтэй нэгэн зөвлөгөөг хүргэж байна. Та бусдыг болон өөрийгөө эвгүй байдалд оруулалгүй хэрхэн соёлтойгоор тулгамдсан асуудлаа шийдэж болохыг энэхүү нийтлэлээс маань уншаарай. 

Их хотын соёлтой иргэн таны заавал мэдэх ёстой алтан дүрмүүд Хадгалах

Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг 8 алдаа

Эцэг эхчүүд бүгд л үр хүүхдээ ухаантай, боловсролтой, зөв хүмүүжилтэй нэгэн болоосой гэж хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь маш их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаарах аж. Ингээд хамтдаа эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг алдаануудтай танилцъя. 

Эцэг эхчүүд хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг 8 алдаа Хадгалах

Айлын ганц хүүхэд итгэмтгий биш, аливаад төвлөрч чаддаггүй, өрсөлдөмтгий байдаг

Айлын ганц хүүхэд бүхнийг өөрийнхөөрөө хийдэг, хэнтэй ч юуг ч хуваалцдаггүй, ерөнхийдөө л дураараа түрэмгий зантай байдаг гэсэн ойлголт нийгэмд түгээмэл бий. Хүүхэд чинь ганцаардаж зожиг хүн болчихлоо, дүү гаргаж өг гэж эмээ, өвөө нар дарамтлах нь цөөнгүй. Гэтэл судалгаагаар энэ нь хэтрүүлэгтэй ойлголт болох нь батлагджээ. Бүр дээр үед буюу XIX  зуунд Америкийн боловсрол судлаач Южин Боханнон 200 хүнээс өөрийнхөө мэдэх бүх хүүхдийн зан чанарын талаар бичнэ үү хэмээн судалгаа авчээ. Судалгааны дүнгийн 196 тохиолдолд айлын ганц хүүхдийг муугаар үнэлсэн байжээ. Үүнээс үүдээд Боханноны хамтрагчид гэр бүлүүд ганц хүүхэдтэй байх нь муу юм байна гэдэгтэй санал нэгджээ. Харин орчин цагт энэ дүгнэлт хэр үнэний ортой вэ? 

Айлын ганц хүүхэд итгэмтгий биш, аливаад төвлөрч чаддаггүй, өрсөлдөмтгий байдаг Хадгалах

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг

Хүүхдийг бага байхад авга, нагац нар нь нар боломж гарах бүрд хамтдаа цагийг өнгөрүүлэхийг хичээдэг. Тэд хамт байхдаа бие биеийнхээ зан аашинд ямар нэгэн байдлаар нөлөөлж байдаг гэж гэр бүлийн сэтгэл судлаач нар үздэг.  Мөн нагац, авга эгч нар хүүхдийн хүмүүжилд аав, ээжээс нь дутахааргүй нөлөөлдөг гэнэ. Ялангуяа эгч нар хүүхэдтэй илүү ойр дотно байж чаддаг учир хүмүүжилд нь шууд анхаарах ёстой ажээ. 

Авга, нагац эгч нар хүүхдийн хүмүүжилд том нөлөө үзүүлдэг Хадгалах
2019-03-12, 16:52