Хүмүүжил

Хүүхдэдээ 10 нас хүртэл нь эдгээрийг зааж өгөөрэй. Ажилсаг, өөртөө итгэлтэй болох болно!

Бүх л эцэг, эхчүүд үр хүүхдээ сайн хүн болгож, өсгөж, хүмүүжүүлэхийг бүхнээс илүү чухалчилдаг билээ. Тэгвэл өнөөдөр бид танд зориулан хүүхдийн тань ирээдүйд хэрэг болох, 10 нас хүртэл нь зайлшгүй зааж сургах ёстой чадваруудыг хүргэхээр бэлтгэсэн юм. Гэхдээ эдгээр чадварууд нь дугуй унах юм уу, эсвэл хөгжим тоглож сурах тухай биш болохыг анхаарна уу. Ингээд хамтдаа хүүхдийг ухаалаг, өөртөө итгэлтэй болгох 8 чадвартай танилцъя.

Хүүхдэдээ 10 нас хүртэл нь эдгээрийг зааж өгөөрэй. Ажилсаг, өөртөө итгэлтэй болох болно! Хадгалах

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс

Эргэх орчлон эх үрийн элбэрэл хайр, итгэлцэл дээр оршдог гэлтэй. Бидний бяцхан үрс, балчир жаалууд маань булгилах зүрхэндээ зөвхөн хайраар тэжээгдэн амьдардаг билээ. Өөрт нь хандаж хэлсэн жаахан үгэнд л урам орж, хашгирч загнасан багахан шүүмжлэлд л сэтгэл нь эмзэглэдэг. Иймд бид та бүхэндээ хүүхдэдээ  хандаж хэлэх энгийн л хэрнээ эгэлгүй хүчтэй үгсийг танилцуулъя. Эдгээр үгсийг сонсож өссөн ямар ч хүүхэд, ирээдүйд хөлөө алдах учиргүй.

Хүүхдэдээ өдөр бүр хэлэх хүчирхэг үгс Хадгалах

Та хүүхдэдээ насанд нь тохирсон ажил хийлгэдэг үү?

Өнөөдрийн энэ нийгэмд хүүхдийн зөв, тэгш хүмүүжил хамгаас чухал бөгөөд үүнд эцэг эхийн оролцоо, үр хүүхдэдээ тавих анхаарал халамж асар их нөлөө үзүүлдэг билээ. Хүүхдэд олгосон хүмүүжил, бий болгосон төлөвшил ирээдүйд тэднийг ямар хүн болохыг шийддэг нь нууц биш юм. Тэгвэл бид та бүхэндээ хүүхдийн тань хүмүүжил, төлөвшилд үнэтэй хувь нэмэр оруулахуйц нэгэн сонирхолтой мэдээлэл бэлтгэснийг хүлээн авна уу. 

Та хүүхдэдээ насанд нь тохирсон ажил хийлгэдэг үү? Хадгалах

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүсдэг. Харин хэрхэн яаж хүмүүжүүлж, зөв зүйтэй нэгэн болгож төлөвшүүлэх тухай хүн болгон мэдээд, хэрэгжүүлээд байж чаддаггүйг нуух юун. Иймд заавал эцэг эхчүүд гэлтгүй хэзээ нэгэн цагт ээж, аав болох залуустаа зориулж хүүхдээ баян, амжилт дүүрэн нэгэн болгохын тулд хийх ёстой зүйлсийг танилцуулъя.  

Хүүхдээ баян болгохын тулд юу хийх ёстой вэ? Хадгалах

Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ?

Хүн бүр л хүүхэддээ сайн эцэг эх байж, зөв зүйтэй нэгэн болгож өсгөхийг хүсдэг. Гэвч энэ нь бодож байсан шиг амар зүйл биш төдийгүй асар их ухаан, ур чадварыг шаарддаг билээ. Эцэг эх байх нь асар их үүрэг хариуцлага бөгөөд хэн нэгний амьдралын үндэс суурийг тавьж өгч байгаа тул хэрхэвч үл тоож, хамаагүй хандаж болохгүй юм. Таны тавьсан анхаарал, хайр халамжаас хүүхэд тань хэн болж өсөх нь хамаарах аж. Иймд нийт эцэг эхчүүд ирээдүйд ээж аав болох залуустаа зориулж тус мэдээллийг бэлтгэлээ.

Эцэг эхчүүд хүүхдээ өсгөхдөө юун дээр алддаг вэ? Хадгалах

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ?

Эцэг эх бүр л үр хүүхдээ мэдлэг боловсролтой, нийгэмд хөлөө олж чадахуйц чадвартай нэгэн болгохыг хүснэ. Харин баячуудын хүүхдүүд хэт үрэлгэн, зовлон үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэддэггүй нэгэн болж төлөвших хандлагатай байдаг. Гэхдээ ухаалаг баячууд ирээдүйд тохиох тус аюулаас сэргийлж хүүхдүүдээ багаас нь тогтсон хэдэн аргаар хүмүүжүүлдэг аж. Ингээд та бүхэндээ нийгэмд хэзээ ч үл ганхах байр суурьтай, хөрөнгө чинээтэй хүмүүс хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг болохыг танилцуулъя.

Тэрбумтнууд хүүхдээ хэрхэн хүмүүжүүлдэг вэ? Хадгалах

Ээж нарын охиддоо хэлдэг 12 захиас

Энэ хорвоогийн хамгийн гайхалтай хүн бол ээж гэдэгтэй хэн ч маргахгүй. Үрийнхээ төлөө амиа ч өгөхөөс буцахгүй тэд өдөр бүр, хором мөч бүрт тээж төрүүлсэн үрсдээ санаа нь зовниж, хүнд бэрх хорвоод хөл алдахвий хэмээн эмээдэг билээ. Ялангуяа тэд эмзэг турьхан охиддоо илүүтэй санаа зовж, хатуу чанга, ухаалаг байгаасай гэж хүсдэг. Тиймээс ээжүүдийн охиндоо хэлдэг үгсээс толилуулж байна.

Ээж нарын охиддоо хэлдэг 12 захиас Хадгалах

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл

Хүүхэд өсгөх амаргүй ажил хэдий ч ээжүүд маань чадах чинээгээрээ сайн ээж байхыг хичээдэг билээ. Гэхдээ эрэгтэй болон эмэгтэй хүүхдийг олон шалтгааны улмаас өөр байдлаар хүмүүжүүлэх хэрэгтэй байдаг. Харин бид энэ удаад танд охидоо яаж хүчирхэг, ухаалаг эмэгтэй хүн болгон өсгөх аргыг толилуулж байна. 

Эмэгтэй хүүхдийг өсгөхдөө анхаарах ёстой 10 зүйл Хадгалах
2016-12-11, 15:31

Хүүхдүүд аав ээждээ юу хэлэхийг хүсдэг вэ?

Хүүхэд гэдэг гэнэн цайлган, юу ч бичигдээгүй цав цагаахан цаастай адил. Тэд аливаа зүйлсийг бодолгүй хийж, дэггүй зандаа хөтлөгдөж, ээж аавыгаа уурлуулах нь элбэг байдаг. Гэхдээ тэдний хүүхэд нас хэдхэн жил үргэлжлээд л дуусч, хүнд хэцүү амьдрал, хөлгүй далайг туулах их аян замд морддог жамтай билээ. Харин энхрий бяцхан үрсэд ээж аавдаа хэлэхийг хүсдэг үг гэж байдаг бөгөөд энэ нь хүн бүхэнд нэгийг бодогдуулна гэдэгт итгэлтэй байна. 

Хүүхдүүд аав ээждээ юу хэлэхийг хүсдэг вэ? Хадгалах

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай!

Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн хувьд амаргүй зүйл байдаг билээ. Тэр тусмаа сахилгагүй, дэггүй эрэгтэй хүүхдийг өсгөнө гэдэг бүр ч хэцүү байх нь бий. Харин охидын хувьд ээжийнхээ үгнээс төдийлөн гардаггүй нь нууц биш юм. Тэгвэл бид нийт эхчүүддээ зориулан эрэгтэй хүүхдийг өсгөж, хүмүүжүүлэхэд тань туслах 24 үнэтэй зөвлөгөө болон санамжийг хүргэхээр бэлтгэлээ. 

Хэрвээ та эрэгтэй хүүхэдтэй бол, үүнийг заавал уншаарай! Хадгалах

Харвардын судлаачдын зөвлөж буй хүүхэд өсгөх шилдэг 6 арга

Хүүхдээ хариуцлагатай, сайхан сэтгэлтэй, хүмүүжил сайтай зөв хүн болгож өсгөх нь эцэг эх бүрийн хүсэл билээ. Тэгвэл Харвардын их сургуулийн дэргэдэх судлаачдын багийнхан хэрхэн хүүхдээ зөв хүмүүжүүлж өсгөх талаар хийсэн судалгаанаас гаргасан энгийн юм шиг боловч танд нэгийг бодуулах, заавал хэрэгжүүлэх хэрэгтэй зөвлөмжүүдийг хүргэж байна.

Харвардын судлаачдын зөвлөж буй хүүхэд өсгөх шилдэг 6 арга Хадгалах
2016-11-09, 11:15

Хүүхдээ биеэ даахад нь туслах хялбар аргууд

Балчир үрсүүд том болох тусам бүхнийг өөрөө хийж, туршиж үзэх сонирхол нь илүүтэй болдог. Гэвч эцэг эхчүүд бид тэднийг элдэв асуудалд орох, цаашлаад өөрийгөө бэртээхвий гэсэндээ бүхнээс холдуулж, өмнүүр нь орж хийдэг нь нууц биш юм. Тэгвэл доорх аргуудыг хэрэгжүүлж үзэхийг зөвлөж байна. Ингэснээр бяцхан үрс тань аливааг хийж, бие даан сурахад нь туслах болов уу.

Хүүхдээ биеэ даахад нь туслах хялбар аргууд Хадгалах