Бизнес

Ажлын ярилцлагад хар өнгийн хувцас өмсвөл тэнцэх магадлал өндөр байдаг!

Ажлын ярилцлагадаа сэтгэл гарган бэлдэх нь таны ажил олгогчдоо таалагдах бас нэгэн хүчин зүйл болж байдаг. Гадаад байдлаас илүү чадамж чухал гэдгийг хүн бүр мэддэг ч ямар ч хүн таны сэтгэлийг түрүүлж харж чадахгүй шүү дээ. Тиймээс хувцсаар нь угтаж, ухаанаар нь үддэг гэдэг үгийг сайтар ойлгож ажлын ярилцлагадаа юу өмсөхдөө онцгой анхаарч байх хэрэгтэй. Учир нь ажил олгогчдын 80 хувь нь гадаад үзэмжийг хамгийн их анхаардаг болохыг АНУ-ын Кембрижийн их сургуулийн судалгаа тогтоожээ. 

Ажлын ярилцлагад хар өнгийн хувцас өмсвөл тэнцэх магадлал өндөр байдаг! Хадгалах
2018-12-07, 14:11

Мөнгөө хэмнэх амьдралд ойрхон аргууд

Амьдралд хэмнэлттэй байх нь зөв эсвэл буруу гэдэг дээр олон хүмүүс маргалдсаар ирсэн. Гэвч хамгийн үнэн зүйл бол амьдралд хэмнэлт хамгийн чухал бөгөөд санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй болж, мөнгө хуримтлуулахад туслах болно. Ингээд танд энгийн хэрэглээндээ ч хэрхэн ухаалаг хэмнэлт хийж болох талаар үнэтэй зөвлөгөөг хүргэж байна.

Мөнгөө хэмнэх амьдралд ойрхон аргууд Хадгалах
2018-12-03, 16:53

Таныг ажилгүй болгох болчимгүй үгс

"Esquire"  сэтгүүлийн ерөнхий редактор Росс Маккаммон (Ross McCammon)  ажилчдаа ажиглаад тэдний ирээдүйтэй эсэхийг тодорхойлж чаддаг гэжээ. Учир нь бид яриагаараа өөрийнхөө хэн болохыг илэрхийлэх боломжтой гэнэ. Тиймээс өөрийн ярьж буй зүйлдээ анхаарал хандуулж, дараах үгсийг ажлын байран дээрээ битгий хэрэглэж байгаарай.

Таныг ажилгүй болгох болчимгүй үгс Хадгалах
2018-12-01, 16:45

Эзнээ баян болгосон санаанд оромгүй 10 бизнес санаа

Оросын алдарт "Двенадцать стульев" романы баатар Остап Бендерийн хэлсэн үгэнд хүнээс шударгаар мөнгө салгаж болох 400 арга бий хэмээдэг. Хэрвээ тэр 21-р зууны үеийн романы баатар байсан бол тус зохиолд мөнгө салгаж болох 4000 арга нэрлэх байсан биз. Ямартай ч шинэ бизнес эхлэхэд гарааны хөрөнгө тийм ч чухал биш. Харин  үл ялиг хийсвэр сэтгэлгээ, түүнийг бодит зүйл болгох эр зориг л хэрэгтэй.

Эзнээ баян болгосон санаанд оромгүй 10 бизнес санаа Хадгалах
2018-11-21, 13:20

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх өвөрмөц аргууд

Тогтсон нэг хэвийн арга барил бүтээмж буурахад нөлөөлдөг гэдгийг та мэдэх үү? Гэтэл ихэнх ном сурах бичиг, вэбсайтуудад бүтээмжийг өглөө эрт босох, цагийн хуваарьтай байх гэх мэт зүйлсээр нэмэгдүүлдэг мэтээр бичсээр байдаг. Тэгвэл энэ удаа бид танд дүрмээс гажсан ч өндөр үр дүнтэй, өвөрмөц байдлаар ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх аргыг хүргэж байна. 

Ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх өвөрмөц аргууд Хадгалах
2018-11-20, 16:54

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ?

Даргын тань танд хандах хандлага ямар вэ? Ямар ч салбарт, ямар ч ажил хийсэн даргатайгаа сайн харилцаатай байх нь чухал. Учир нь тэд л таныг албан тушаал ахиулах уу, халах уу, халамжлах уу гэдгийг шийднэ. Үүнтэй холбогдуулан  “All the Leader You Can Be” номын зохиогч, "Bates Communications" компанийн гүйцэтгэх захирал Сюзанна Бейтс таныг эрхэлж байгаа ажил албандаа зөв замаар явж байгаа эсэхийг  мэдэх аргуудын талаар ингэж зөвлөж байна.

Дарга тань таныг үнэлдэг эсэхийг хэрхэн мэдэх вэ? Хадгалах
2018-11-13, 15:49

Захиралдаа хэзээ ч хэлж болохгүй үгс!

Хосууд салсан шалтгаанаа ихэнхдээ “зан чанар таарсангүй” гэж тайлбарладаг бол ажлаас халагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь “өөрийн хүсэлтээр” гэж хэлдэг. Гэхдээ энэ үгний цаана өөрийн тань олон асуудал, алдаа байгаа юу аль эсвэл албан газар болоод ажил олгогч тань асуудалтай байгаа юу? Ажлын байр гэдэг бол аливаа хүний хоёр дахь гэр хэдий ч гэртээ эхнэр, нөхөртөө гаргадаг шиг харилцаа, хандлагатай байж огт болохгүй. Тийм учраас ажилтан өөрөө ч мэдэлгүй удирдах албан тушаалтныхаа дургүйг хүргэх магадлалтай, харилцаанд гардаг буруу хэллэгүүдээс хүргэж байна.

Захиралдаа хэзээ ч хэлж болохгүй үгс! Хадгалах
2018-11-05, 16:04

Та бидний өдөр тутамд гаргадаг санхүүгийн алдаа!

Ихэнх хүмүүс зарлагаа орлогоосоо бага байлгахыг хичээж нэмэлт мөнгөн хуримтлал үүсгэн ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй байдаг. Гэвч бид өдөр тутмынхаа санхүүгийн зарцуулалтдаа алдаа гаргадаг учир цалингаас цалингийн хооронд амьдарч, өрөнд орсоор байдаг. Ингээд бид өдөр тутамдаа ямар төрлийн алдаа гаргадаг болохыг сонирхоцгооё.

Та бидний өдөр тутамд гаргадаг санхүүгийн алдаа! Хадгалах
2018-10-25, 12:55

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ч хүн яагаад ажилласаар байдаг вэ?

Үлдсэн амьдралдаа хөлөө жийн хэвтэхээс өөрийг хийлгүйгээр хангалуун амьдарч болохоор их мөнгө сугалаанд хожсон хүмүүсийн талаар та сонсож л байсан байх. Тэгээд ч зогсохгүй тийм их мөнгөтэй болчхоод яагаад зүгээр л зугаалж, зугаацаж өнгөрүүлдэггүй юм бол гэсэн бодол ч орж ирж байсан болов уу? Харин яагаад санхүүгийн хэрэгцээ нь шийдэгдчихсэн хэрнээ ажиллаж хөдөлмөрлөсөөр байдаг нь үнэндээ тийм хачирхалтай хэрэг биш гэдгийг энэ мэдээллээс уншаарай.

Санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн ч хүн яагаад ажилласаар байдаг вэ? Хадгалах
2018-10-24, 13:13

Хэтэвчиндээ авч явах ёсгүй 5 эд зүйл

Түрийвчээ олохгүйгээс хамаг ажил тань гацаж, тэвдүүлсэн явдал амьдралд тань дор хаяж нэг удаа тохиолдож л байсан байлгүй. Ямартай ч орчин үед бараг хүн бүр хэтэвч хэрэглэдэг болж, тэр ч байтугай багавтар хэмжээтэй цүнхний үүрэг гүйцэтгэдэг болсон учраас хүмүүс хэрэгтэй, чухал бүх зүйлсээ хийдэг болжээ. Гэвч гай таарч түрийвчийг тань хүн хулгайлчихвал эсвэл гээчихвэл таны хэрэгтэй зүйлс бүгд нэг дор алга болох нь ээ.

Хэтэвчиндээ авч явах ёсгүй 5 эд зүйл Хадгалах
2018-10-19, 15:10

Их сургуулиа төгссөний дараа хэрхэн хүссэн ажилдаа орох вэ?

Хүн бүр л төгссөн мэргэжлийнхээ дагуу нэр хүндтэй, томоохонд тооцогдох байгууллагад ажил хийхийг мөрөөддөг. Гэвч бодит байдал дээр ажлын байрны олдоц муун дээр ажлын туршлага шаардах нь олон. Тэгвэл бид танд Норникель/Nornickel/ байгууллагын бэлдсэн оюутнуудад зориулсан зөвлөгөөг хүргэе.

Их сургуулиа төгссөний дараа хэрхэн хүссэн ажилдаа орох вэ? Хадгалах
2018-10-12, 14:00

Хувийн санхүүгээ хэрхэн хянаж сурах вэ?

Санхүүгээ зөв зарцуулж хуваарилахын тулд бага зэрэг хичээл зүтгэл гаргаж, судалгаа хийх хэрэгтэй байдаг.   Энэ талаарх судалгаа, сургалт, хичээлүүдийг судалснаар та санхүүгээ зөв хянаж, илүү таатай, хангалуун амьдрах боломжтой. Ингээд танд санхүүгээ хэрхэн хянах талаар зааврыг хүргэе.

Хувийн санхүүгээ хэрхэн хянаж сурах вэ? Хадгалах
2018-10-11, 15:58