СААК ВИДЕО

ДААМ БАГЦ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол

Таны идэх дуртай хоол, хүнс хаанаас гаралтай болох талаар өмнө нь бодож байсан уу? Тэгвэл та энэхүү видеоноос дэлхийн хамгийн алдартай хоолнуудын гарал үүслийг мэдээд та гайхах нь гарцаагүй биз ээ.

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол Хадгалах

Нарны тухай сонирхолтой баримтууд

Манай гариг дээр амьдрал үүсэж бий болоход нарны нөлөө мэдээж маш их бий. Нар үеэс үед хүн төрөлхтний хувьд бурхан, шүтээн адил дээдлэгдэж ирсэн. Харин бүхий л амьд биетийн амьдралд нэн чухал үүрэгтэй нар хэмээх одонд ирээдүйд чухам юу болох талаар эрдэмтэд олон таамаг гаргасан байна. Эдгээрийг та бүхэндээ сонирхуулъя.

Нарны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

2050 онд амьдрал ямар байх вэ?

Та хэзээ ч юм бэ, дэлхийн сүйрэл, төгсгөл, шинэ амьдралын талаар бодож байсан уу? Өнөөдөр кино урлагийн хөгжил дээд цэгтээ хүрч, ирж буй аюулыг бодитоор харуулах болсон. Тиймдээ ч бид маш олон киноноос тэдгээрийн талаар үзэж, тодорхой төсөөлөл, мэдээлэлтэй болсон болов уу. Харин энэхүү видеогоор бид та бүхэндээ ирээдүйн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй баримтуудыг дэлгэж байна. 

2050 онд амьдрал ямар байх вэ? Хадгалах

Өөх шатаах үйлчилгээтэй шилдэг 20 хүнс

Өөртөө итгэлтэй төгс төгөлдөр харагдахын тулд нэн түрүүнд илүүдэл жингээсээ салах хэрэгтэй. Турах олон төрлийн хоолны дэглэм байдаг ч тэр болгон үр дүнгээ өгдөггүй. "Гоо сайханд золиос хэрэгтэй" гэдэг, мэдээж энэ үг хэзээд хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байх болно. Харин илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийхийн хажуугаар, бодисын солилцоог түргэсгэж, өөх шатаах шидтэй дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөе.

Өөх шатаах үйлчилгээтэй шилдэг 20 хүнс Хадгалах

Бэлэн гоймон идсэний дараа бидний биед юу болдог вэ?

АНУ-ын Массачусетс мужийн Ерөнхий эмнэлгийн эмч Браден Куо (Braden Kuo), бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг, биед ямар сөрөг нөлөө гардаг талаар жижиг камерын тусламжтайгаар олж мэджээ. Тэрээр энэхүү туршилтыг хийхээс өмнө, тухайн хүний ходоодонд бичил камерыг суулгасан байна. Судалгааны хариуг үзэхэд... Хүн бүхэн алмайрсан юм.

Бэлэн гоймон идсэний дараа бидний биед юу болдог вэ? Хадгалах

Наснаасаа эрт хөгширч байгааг тань илтгэх шинж тэмдгүүд

Шилтэй ногооны тагийг онгойлгож чадахгүй байна уу? Өмд чинь бэлхүүсээрээ бариу ч хөл хэсгээрээ томддог болсон уу? Тэгвэл танд аль хэдийнэ хөгшрөлтийн шинж тэмдгүүд ажиглагдаад эхэлжээ. Гэхдээ бүү санаа зов. Хөгшрөлтийн эсрэг авах арга хэмжээг яг одоо бид танд сонордуулах гэж байна. Оройтсон гэж хэзээ ч бодож болохгүй шүү. Хүн шантрахгүй л бол ямар ч зүйлийг давж гарч чаддаг шүү дээ. 

Наснаасаа эрт хөгширч байгааг тань илтгэх шинж тэмдгүүд Хадгалах

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар

Бусдад үл тоомсорлогдоно гэдэг нь магадгүй хүний мэдэрч болох мэдрэмжүүдийн хамгийн муухай нь байх. Тэр дундаа таалагдаж буй залуугийнхаа анхаарлыг татаж чадахгүй байна гэдэг бүр ч хэцүү зүйл. Тиймдээ ч зарим бүсгүйчүүд ажил мэргэжлийн хувьд хэнээс ч илүү чадварлаг байдаг атлаа эрэгтэй хүнийг өөртөө татах тал дээр ямар ч эв дүйгүй байх нь бий. Гэхдээ хүний анхаарлыг татах чадвар зөвхөн хөөрхөн царай, гуалиг биетэй байхаар хязгаарлагдахгүй. Тиймээс бид танд өмссөн хувцаснаасаа эхлүүлээд хэлэх үг, биеэ авч явах байдал гээд олон энгийн зүйлсээр хүний анхаарлыг татаж болох энгийн бөгөөд үр дүнтэй аргуудыг хуваалцаж байна. 

Эрчүүдийн анхаарлыг гарцаагүй татах эмэгтэй хүний 12 зан чанар Хадгалах

CAAK ТУРШИЛТ #3 | Баян айлын бацаанууд гольф тоглосон нь...

Caak туршилтын гурав дахь дугаараар Mt. Bogd Golf & Country Club - ээр зочилж анх удаа гольф тоглож үзлээ. 

CAAK ТУРШИЛТ #3 | Баян айлын бацаанууд гольф тоглосон нь... Хадгалах

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад

Саяхан бид танд эздийнхээ аминд хүрсэн амьтдын тухай мэдээллийг хүргэж байсан бол, энэ удаад хүмүүс бидний эрүүл мэнд, амь насанд хамгийн аюултай амьтдыг танилцуулж байна.

Хүний амь нас, эрүүл мэндэд хамгийн аюултай амьтад Хадгалах

Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл

Хүн төрөлхтөн сансарт хүртэл нисч, амьдралаа хөнгөвчлөх олон технологи бүтээсэн хэрнээ учрыг нь ер тайлж чадалгүй үлдсэн зүйл бол хүмүүс өөрсдөө юм. Хүн гэдэг тааварлахын аргагүй гайхамшигт бүтээл бөгөөд өдөр тутмын аар саархан зуршил, бие махбодийн үйл хөдөлгөөн маань юм бүхнийг мэдэхийг хүсдэг эрдэмтдийн хувьд тайлагдашгүй оньсоготой ижил байдаг ажээ. Ингээд цаадхи учир нь тайлагдаагүй ч, бидний юу ч бодолгүй хийж орхидог жижиг сажиг үйлдлүүд маань юу болохыг хамтдаа сонирхъё.

Эрдэмтдийн тайлбарлаж чадахгүй байгаа хүмүүсийн хийдэг 15 үйлдэл Хадгалах

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт

Хүн төрөлхтөн нас барагсадтай харилцахыг эртнээс хүсч ирсэн бөгөөд зөнч, домч, бөө, лам нарын зарим нь өөрсдийгөө үхэгсэдийн ертөнцтэй холбоо тогтоож чадна хэмээн ярьдаг билээ. Хүний амьдрал хязгаартай, нас барсан хүн хэзээ ч бодит ертөнцөд эргэн ирдэггүй. Тиймээс л хайртай дотны хүмүүсээ алдаж, шаналсан хүмүүс элгээ дэвтээхийн тулд дээрх хүмүүст хандан, арга чаргаараа туслахыг гуйдаг. Зарим нь үнэхээр сүнстэй харьцаж чаддаг байж болох ч, харин зарим нь хүмүүсийн итгэл бишрэлийг ашиглан, хуурч мэхэлдэг нь харамсалтай. Үнэхээр сүнстэй харьцах боломжтой үгүйг хэн ч мэдэхгүй боловч та энэхүү видеог үзвэл зарим нэг зүйлийг ойлгож авч мэдэх билээ.

Сүнстэй харьцдаг хүмүүсийн тухай аймшигтай 15 баримт Хадгалах

Бодит амьдрал дээрх Тарзанууд

Амьтадтай өссөн хүүхдүүд гэхээр "Ойн ном" зохиолын гол дүр болох Маугли хүү, "Тарзаны домог" киноны Тарзаны дүр таны санаанд бууж байна уу? Тэгвэл манай гараг дээр амьтадтай хамт амьдарч, тэдэнтэй цуг хүн болсон түүх цөөнгүй байдаг ажээ. Ингээд та бүхэндээ аав ээжээсээ төөрсөн болон тэднээс зугтааж Амьтны гэр бүлд орсон хүүхдүүдийн ер бусын түүхийг товчлон хүргэе.

Бодит амьдрал дээрх Тарзанууд Хадгалах