СААК ВИДЕО

4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Дэлхийн хамгийн нууцлаг 10 газар

Бидний амьдарч байгаа дэлхий ертөнц нууц нь үл тайлагдах учир битүүлэг зүйлсээр дүүрэн юм. Энэ их түүх, нууцыг хэзээ ч судалж дуусахгүй мэт... Хичнээнийг уншиж мэдсэн ч оргилон ундарсаар л байдаг болохоор хүн гэдэг өөрөө түүний хажууд үнэхээр жижигхэн оршихуй ажээ. Ингээд та бүхэндээ түүхийг гэрчлэх, хамгийн нууцлаг газруудыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн нууцлаг 10 газар Хадгалах

Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ?

Хиймэл оюун ухааныг бид хүнээс илүү ухаантай робот, супер хүчин чадалтай компьютероор төсөөлдөг. Гэвч энэ нь аль хэдийн орчин үеийн технологийн ертөнцийн салшгүй нэгэн хэсэг болж чаджээ. Учир нь бид өөрсдөө ч мэдэлгүй өдөр тутмын амьдралдаа үүнийг ашигладаг бөгөөд энгийн нэгэн гар утас, компьютер гэх мэт бүхий л ухаалаг төхөөрөмж болон цахим сүлжээнүүд хиймэл оюун ухаан дээр суурилагдсан байдаг юм. Ингээд та бүхэнд технологийн ертөнцийн хамгийн хурдацтай хөгжиж буй хүн төрөлхтний цаашдын ирээдүйг тодорхойлох энэхүү салбарын талаарх мэдээллийг хүргэж байна.

Хиймэл оюун ухаан бидний амьдралд хэрхэн нөлөөлөх вэ? Хадгалах

Аймшгийн киноны зураг авалтын үеэр болсон эвгүйцэм, нууцлаг явдлууд

Аймшгийн кинонууд хэдий үзэгчдэд аймаар байж болох ч киноны зураг авалтын үеэр тохиолдсон, кино багийнханд учирсан золгүй явдлаас илүү аймшигтай зүйл гэж үгүй. Бүх цаг үеийн хамгийн шилдэг, хамгийн их амжилтад хүрсэн кинонуудын зураг авалтын үеэр эсвэл багагүй хугацааны дараа хачин жигтэй, айдас хүргэм зүйлс тохиолдсон түүх цөөнгүй бий. Эдгээр нь зүгээр нэг энгийн тохиолдол уу, эсвэл хэн нэгний хараал хүрсэн үү гэдэг одоо ч нууцлаг хэвээр байна.

Аймшгийн киноны зураг авалтын үеэр болсон эвгүйцэм, нууцлаг явдлууд Хадгалах

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр

Хүний амьдралд маш олон хэцүү асуудлууд тохиолддог. Гэхдээ бид заримдаа тэдгээр үйл явдлуудад хэрхэн хандаж, яаж шийдэхээ мэдэхгүй төөрөлдөх нь бий. Тэгвэл та доорх үгсийг үргэлж өөртөө хэлж, сануулж байгаарай. Энэ нь танд хүнд хэцүү үеийг даван туулахад чинь бага ч гэсэн туслах болно. Ямартай ч мөнхийн зовлон гэж байдаггүй учраас юу ч болсон өөртөө итгэлтэй байж, аз жаргалаа даллан дуудаж байх хэрэгтэй гэдгийг санаарай.

Хэцүү үед өөртөө хэлэх 10 өгүүлбэр Хадгалах

Таны бодсоноос илүү том биетэй 15 амьтан

Амьтны ертөнцөд олон төрлийн хачирхалтай амьтад байдгийг бид зөвхөн баримтат дүрс бичлэг дээрээс л харж байсан байх. Тийм ч учраас тэдний биеийн хэмжээг сайн мэдэж чаддаггүй. Тэгвэл зарим амьтад таны төсөөлснөөс ч аварга биетэй байдаг аж.

Таны бодсоноос илүү том биетэй 15 амьтан Хадгалах

Камерт өртсөн сүнсний түүх

Бидний үзэх дуртай сэтгэл сэртхийлгэж, хамаг биеийн шар үс босгодог тэдгээр киноны заримыг үнэхээр л бодит, болсон явдлаас сэдэвлэн бүтээсэн гэдэг. Оюун ухаант хүний сэтгэлээс тийм хэрцгий, чих ч сонсож түвдэмгүй хэрэг гарна гэдэг үнэхээр аймшигтай зүйл. 

Камерт өртсөн сүнсний түүх Хадгалах

"Тосгоны охиноос тэргүүн хатагтай" - Меланиа Трампын гайхалтай хувь тавилан

Меланиа Трамп (Melania Trump) бол дэлхийн хамгийн алдартай, нэр хүнд бүхий хүмүүсийн нэг билээ. Тэрээр Ерөнхийлөгч нөхрийнхөө хамтаар чухал уулзалт, хуралд оролцож  дэлхий даяар буй өөрийн шүтэн бишрэгчдэд эрч хүч, урам зориг хайрладаг. Словений энгийн нэг загвар өмсөгч бүсгүй тэрээр ийнхүү хувийн болон карьертаа амжилт гаргахын тулд нэлээд хүнд замыг туулсан гэдэг. Ингээд дэлхийн нөлөө бүхий залуугийн сэтгэлийг Меланиа хэрхэн татсан түүхийг сонирхоцгооё.

"Тосгоны охиноос тэргүүн хатагтай" - Меланиа Трампын гайхалтай хувь тавилан Хадгалах

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол

Таны идэх дуртай хоол, хүнс хаанаас гаралтай болох талаар өмнө нь бодож байсан уу? Тэгвэл та энэхүү видеоноос дэлхийн хамгийн алдартай хоолнуудын гарал үүслийг мэдээд та гайхах нь гарцаагүй биз ээ.

Хамгийн сонирхолтой гарал үүсэл бүхий 10 хоол Хадгалах

Нарны тухай сонирхолтой баримтууд

Манай гариг дээр амьдрал үүсэж бий болоход нарны нөлөө мэдээж маш их бий. Нар үеэс үед хүн төрөлхтний хувьд бурхан, шүтээн адил дээдлэгдэж ирсэн. Харин бүхий л амьд биетийн амьдралд нэн чухал үүрэгтэй нар хэмээх одонд ирээдүйд чухам юу болох талаар эрдэмтэд олон таамаг гаргасан байна. Эдгээрийг та бүхэндээ сонирхуулъя.

Нарны тухай сонирхолтой баримтууд Хадгалах

2050 онд амьдрал ямар байх вэ?

Та хэзээ ч юм бэ, дэлхийн сүйрэл, төгсгөл, шинэ амьдралын талаар бодож байсан уу? Өнөөдөр кино урлагийн хөгжил дээд цэгтээ хүрч, ирж буй аюулыг бодитоор харуулах болсон. Тиймдээ ч бид маш олон киноноос тэдгээрийн талаар үзэж, тодорхой төсөөлөл, мэдээлэлтэй болсон болов уу. Харин энэхүү видеогоор бид та бүхэндээ ирээдүйн талаарх шинжлэх ухааны үндэслэлтэй баримтуудыг дэлгэж байна. 

2050 онд амьдрал ямар байх вэ? Хадгалах

Өөх шатаах үйлчилгээтэй шилдэг 20 хүнс

Өөртөө итгэлтэй төгс төгөлдөр харагдахын тулд нэн түрүүнд илүүдэл жингээсээ салах хэрэгтэй. Турах олон төрлийн хоолны дэглэм байдаг ч тэр болгон үр дүнгээ өгдөггүй. "Гоо сайханд золиос хэрэгтэй" гэдэг, мэдээж энэ үг хэзээд хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байх болно. Харин илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийхийн хажуугаар, бодисын солилцоог түргэсгэж, өөх шатаах шидтэй дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөе.

Өөх шатаах үйлчилгээтэй шилдэг 20 хүнс Хадгалах

Бэлэн гоймон идсэний дараа бидний биед юу болдог вэ?

АНУ-ын Массачусетс мужийн Ерөнхий эмнэлгийн эмч Браден Куо (Braden Kuo), бэлэн гоймон идсэний дараа хоол боловсруулах үйл ажиллагаа хэрхэн явагддаг, биед ямар сөрөг нөлөө гардаг талаар жижиг камерын тусламжтайгаар олж мэджээ. Тэрээр энэхүү туршилтыг хийхээс өмнө, тухайн хүний ходоодонд бичил камерыг суулгасан байна. Судалгааны хариуг үзэхэд... Хүн бүхэн алмайрсан юм.

Бэлэн гоймон идсэний дараа бидний биед юу болдог вэ? Хадгалах