СААК ВИДЕО

ШӨНИЙН ХЯМДРАЛ 50%
Хаах
Сурталчилгаа

Аль болох үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй 15 бүтээгдэхүүн

Дараах видеон дээр гарч буй зүйлсийг худалдан авахдаа огтхон ч гар татах хэрэггүй гэнэ шүү. Учир нь эдгээр бүтээгдэхүүнүүд өдөр тутмын амьдралын тань чухал хэрэгцээ болохоос гадна эрүүл мэнд, аюулгүй байдалд тань тустайг бодож илүү үнэтэйг нь сонгож байхад буруудахгүй. 

Аль болох үнэтэйг нь сонгож авах хэрэгтэй 15 бүтээгдэхүүн Хадгалах
2019-11-20, 13:00

Бүсгүйчүүдийн "зэвүүг хүргэдэг" зүйлс

Зарим эрчүүд хэт загварлаг, баян тансаг харагдах гэсэндээ хэтрүүлдэг бол зарим нь хэнэггүй хайхрамжгүй зангаасаа болоод юу ч хамаагүй холиод л өмсчихдөг. Энэ бүхэн таныг эсрэг хүйстэндээ үл тоогдох байдалд л оруулна. Тиймээс сайхан харагдахын тулд хэрхэн зохистой хувцаслах хэрэгтэйг энэхүү видеоноос үзээрэй.

Бүсгүйчүүдийн "зэвүүг хүргэдэг" зүйлс Хадгалах
2019-11-20, 12:22

Хятадад авилгачдыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл

2005 оноос Хятад улс авилгатай хатуу тэмцэж эхэлсэн. Авилгал авсан төрийн албан хаагчдыг буудан хороох үйл явц ид эхэлж байх үед би Хятадад ажиллаж, амьдарч байлаа. Хэрцгий ч гэсэн энэ нийгэмд илт үр дүнгээ өгч, хөгжил цэцэглэлтэд нөлөөлж байгааг би хувьдаа анзаарсан юм. 

Хятадад авилгачдыг цаазаар авах үед байсан гадаад хүний сэтгэгдэл Хадгалах

Амазоны ширэнгэн ойд амьдардаг огт унтдаггүй омгийнхон

Амазоны ширэнгэн ойд 400 хүнтэй Пирах омгийнхон амьдардаг. Тэд огт унтдаггүй бөгөөд стресс гэгч зүйлийг мэдрэхгүйгээр тайван амгалан оршин тогтносоор байна. Пирахчууд өөрсдийгөө энэ дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэж боддог. Тэд баян тансаг амьдрал, атаархал гэгч юу болохыг мэддэггүй бөгөөд бурхан байдаг гэдэгт ч итгэдэггүй аж. Ингээд та бүхэнд энэхүү хачирхалтай омгийнхны талаарх мэдээллийг хүргэж байна.

Амазоны ширэнгэн ойд амьдардаг огт унтдаггүй омгийнхон Хадгалах

Сингапурыг авлигачдын үүрээс салгаж, Азийн санхүүгийн төв болгосон түүх

Өдгөө дэлхийн улс орнуудыг хөгжлөөрөө түүчээлж байгаа Сингапур улс нь сая сая жуулчид, бизнес эрхлэгчдийн хүслэн болсон газар билээ. Сонирхолтой нь, ердөө хэдхэн жилийн өмнө энэ улсын ард иргэд маш ядуу амьдарч байлаа. Улс төрч Ли Куан Ю (Lee Kuan Yew)- ийн хийсэн өөрчлөлт Сингапурыг ядуурлаас гаргаад зогсохгүй дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудын нэг болгожээ. Ингээд буурай орны Ерөнхий сайд болсон тэрбээр хэрхэн хэрүүл маргаан, авлигатай тэмцэж, хөрөнгө мөнгө босгон улс орноо хөгжүүлснийг мэдэж авцгаая. 

Сингапурыг авлигачдын үүрээс салгаж, Азийн санхүүгийн төв болгосон түүх Хадгалах

Брюс Лигийн багш "Ип Ман"-ы бодит түүх

1970-аад онд гарсан Хонконгийн  "Fists of Fury" киноны гол дүр, тулааны урлагийн мастер Брюс Лиг мэдэхгүй хүн байхгүй биз ээ. Тэгвэл та бүхэн Брюс Ли-д тулааны урлаг заасан Ип Ман (Ip Man)-ы талаар сонсож байсан уу?

Брюс Лигийн багш "Ип Ман"-ы бодит түүх Хадгалах

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх

Залуу насандаа хорвоог орхисон Роми Шнайдер амьд ахуйдаа, мөн одоо ч гэсэн хэн хүний хайрыг татсан хэвээр байгаа билээ. Түүний гоо үзэсгэлэн, сэтгэл татам чанар, жүжиглэх хүсэл тэмүүлэл нь хүмүүсийн хайрыг татах шалтгаан болсон юм. Ялангуяа Австри, Герман, Швеицарь, Францын шүтэн бишрэгчид нь түүнийг бүрэг даруу өсвөр насны охин байхаас, алдартай од болох хүртэл хөгжин дэвшихэд нь гэрч болж, энэ л шалтгаанаар түүнийг хайрладаг бизээ.

"Сисси гүнж" Роми Шнайдерын гунигт амьдралын түүх Хадгалах

Осама бин Ладеныг хэрхэн устгасан бэ?

2011 оны 5-р сарын 2-ны өдөр Пакистаны Аботтабад хотод байрлаж байсан Аль-Кайда бүлэглэлийн байр луу АНУ-ын тусгай хүчин дайралт хийж, дэлхийн хамгийн алдартай эрэн сурвалжлагдаж байсан террорист болох Осама Бин Ладеныг хөнөөсөн билээ. 40 минут үргэлжилсэн тус ажиллагаа нь олон жилийн төлөвлөгөө, сургуулилтын үр дүн байсан юм. Тагнуулчид түүнийг 9 минутын дотор олж хөнөөсөн бөгөөд “Seal Team 6” баг ажиллагааг ямар ч өө сэвгүй гүйцэтгэж чадсан гэдэг.

Осама бин Ладеныг хэрхэн устгасан бэ? Хадгалах

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд

Хэзээ нэгэн цагт өөрийгөө орь ганцаар мэт төсөөлж сэтгэл санаагаар унах юм бол энэхүү видеог үзээрэй. Өөрийг чинь хэн ч анзаарахгүй, хайрлахгүй байгаа юм шиг санагдах үедээ үүнийг үзвэл та өөрийгөө ганцаардмал, хаягдсан нэгэн гэж мэдрэхгүй л болов уу?

Ганцаардлын тухай сэтгэл шимшрэм түүхүүд Хадгалах
2019-11-25, 18:40

100 жилийн тахал эргэн ирсэн үү?

Өнөөдрийн бичлэгээрээ бид дэлхий дахиныг түгшээж буй Корона вирусын талаарх сонирхолтой баримтуудыг багцлан хүргэхээр бэлтгэлээ. Хэрвээ энэ “Тахал” цаг бусын буюу гэнэтийн зүйл биш байвал яах вэ? Тодорхой зүй тогтол болон зарим нэг зөгнөл бидэнд энэ тахлын талаар урьдчилан анхааруулж байсан гэдгийг та мэдсэн үү? Тэгвэл эдгээр асуултын хариултыг хамтдаа тодруулцгаая.

100 жилийн тахал эргэн ирсэн үү? Хадгалах

Монголын арми дэлхийн анхны террорист бүлэглэлийг дарсан түүх

Чингис хааны ач Хүлэгү хаанд Арабын соёл иргэншил, санхүүгийн төв болсон нийслэл Бaгдад хотыг дайлах хүндхэн бөгөөд нэр хүндтэй даалгавар оногдсон юм. Гэвч үүний тулд замдаа тулгарах хэд хэдэн босогчдыг дарах ёстой байлаа. Хамгийн хэцүү даваа нь Барууны орнуудад Ассасинууд хэмээн танигдсан Исламын тэрс үзэлт, Шийтийн шашинт Низарит-Исмайлын бүлгийг устгах ёстой байв

Монголын арми дэлхийн анхны террорист бүлэглэлийг дарсан түүх Хадгалах

Дэлхийг удирддаг 10 гэр бүл

Дэлхий дээрх бүх өв хөрөнгийн дийлэнх хувийг гарын арван хуруунд багтахуйц хэдхэн гэр бүл эзэмшдэг талаар та сонсож байсан уу? Тэдний зарим нь тансаг хэрэглээндээ зориулж асар их мөнгө үрдэг бол зарим нэг нь нууцлаг чимээгүй амьдрахыг хүсдэг. Тэгвэл дэлхийг удирддаг гэх тэдгээр гэр бүлүүд чухам ямар хүмүүс вэ?

Дэлхийг удирддаг 10 гэр бүл Хадгалах