СААК ВИДЕО

Ойрын ирээдүйд биеллээ олох гайхалтай 10 технологи

Энэ удаагийн СААК видеогоор бид танд ирээдүйн технологиудыг танилцуулахаар бэлтгэлээ. Тэдний тусламжтай манай дэлхий 180 градус өөрчлөгдөх нь гарцаагүй юм. Ингээд тэдгээрийг хамтдаа сонирхоцгооё

Ойрын ирээдүйд биеллээ олох гайхалтай 10 технологи Хадгалах

2019 оны хамгийн залуу 10 тэрбумтантай танилц!

Энэ оны байдлаар дэлхийн хэмжээнд 2153 тэрбумтан байгаа бөгөөд тэдний хөрөнгө нийлээд 2.7 их наяд долларт хүрч байна. Харин 40-өөс доош насны 71 гаруй залуу тэрбумтан байдаг ба тэдний 40 нь өөрсдийн хүчээр эд баялаг, нэр хүндийг олж авч чаджээ. Ингээд хамтдаа 2019 оны дэлхийн хамгийн залуу 10 тэрбумтантай танилцацгаая.

2019 оны хамгийн залуу 10 тэрбумтантай танилц! Хадгалах

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан

Тэрбумтанууд гэдэг зөвхөн мөнгө олоод сууж байдаг хүмүүс биш бас дэлхийн хэмжээний одод ажээ. Гэвч "TED" дээр илтгэл тавьдаггүй, зөвлөгөөний ном гаргадаггүй, твиттер хаяггүй “нууц” тэрбумтанууд олон байдаг нь сонирхолтой. Харин тэдний компани, пүүсүүдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн таны гэрт, хөргөгчин дотор, эсвэл бүр та одоо өмсөөд сууж ч байж болно. Ингээд тэдэнтэй танилцацгаая.

Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй 10 тэрбумтан Хадгалах

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа

Хэдийгээр бид насанд хүрсэн, аливааг ойлгох ухаан суусан хэдий ч бидний өөрсдийн үйл хөдлөл, дадал зуршил хойч үед минь яаж нөлөөлж байгааг анзаардаггүй муу талтай. Тэр ч бүү хэл хүүхдээ хүмүүжүүлэх зарим арга барил үр дүнтэй байхаас илүүтэй хор болж хувирах нь бий. Ингээд хүүхэд хүмүүжүүлэхэд гаргадаг эцэг эхийн 9 том алдааг хүргэж байна.

Хүүхдийн ирээдүйд хор учруулдаг эцэг эхчүүдийн 9 том алдаа Хадгалах

2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт

Дотоодын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрт жагсдаг Хятад улсын эдийн засгийн өсөлт энэ жил 6%-иар буурсан юм. Гэхдээ тус улсын чинээлэг эрхмүүдэд энэ асуудал саад учруулаагүй юм. Учир нь тэдний ашиг орлого жил ирэх тутам нэмэгдэж байгаа билээ. Ингээд та бүхэнд Хятадын хамгийн чинээлэг 10 эрхмийг танилцуулж байна.

2019 оны Хятадын тэргүүн баячуудын жагсаалт Хадгалах

Суут хүмүүсийн баримталдаг байсан нийтлэг 7 зарчим

Түүхэн дэх алдартай суут хүмүүсийн ихэнх нь өөрсдөдөө ажлын зөв арга барил хэвшүүлж, түүгээрээ ч дамжуулан амжилтанд хүрч чадсан байдаг. Тэгвэл тэдгээр хүмүүсийн баримталдаг нийтлэг 7 зарчмыг та бүхэнд танилцуулж байна.

Суут хүмүүсийн баримталдаг байсан нийтлэг 7 зарчим Хадгалах

Кайли Женнерийг 21-хэн насанд нь тэрбумтан болгосон 10 шалтгаан

23 насандаа дэлхийн хамгийн залуу тэрбумтан болж байсан Фейсбүүкийн үүсгэн байгуулагч алдарт Марк Зукербергийн рекордыг 21 настай Кайли Женнер энэ жил эвдсэн билээ. Тэгвэл түүнийг ийм гайхам амжилтад хүрэхэд юу нөлөөлсөн болохыг дараах видеоноос хамтдаа сонирхоцгооё.

Кайли Женнерийг 21-хэн насанд нь тэрбумтан болгосон 10 шалтгаан Хадгалах

2019 онд баривчлагдсан 8 цуврал алуурчин

2019 он улиран одохоос өмнө дэлхийн улс орнуудын цагдаагийн алба хаагчид хүн амины аймшигт хэрэг үйлдсэн, онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг амжилттай баривчилж чаджээ. Тэдний зарим нь энэ онд хэрэг үйлдсэн бол зарим нь хэдэн арван жилийн турш илрээгүй хэргүүдийн гол эзэд байв. Ингээд та бүхэнд 2019 онд баригдсан 8 зартай цуврал алуурчныг танилцуулж байна. 

2019 онд баривчлагдсан 8 цуврал алуурчин Хадгалах

2019 он яагаад түүхэнд эсэргүүцлийн жил болон үлдэх вэ?

Улиран одож буй 2019 он бол уур амьсгалын төлөөх тэмцэл, Хонконгийн бослого гэх мэт олныг хамарсан томоохон жагсаал, хөдөлгөөнүүд дэлхий нийтийн анхаарлыг татсан жил боллоо. Тэр дундаа, дэлхийн уур амьсгалын төлөөх тэмцэл нь 6 сая гаруй хүн оролцсон түүхэн дэх хамгийн том жагсаал болсон юм. Ингээд 2019 онд болж өрнөсөн, мөн яг одоо өрнөж буй томоохон бослого, үймээнүүдийг танилцуулж байна.

2019 он яагаад түүхэнд эсэргүүцлийн жил болон үлдэх вэ? Хадгалах

Олимпын наадмын түүхэнд болсон 7 аймшигт үйл явдал

Олимпын наадам бол дэлхийн олон улс үндэстэн цугларан өөрсдийн бие махбодын болон оюун санааны хурд, хүчийг харуулдаг томоохон тэмцээн билээ. Тийм ч учраас Олон улсын олимпын хороо (ОУОХ) нь спортын тэмцээнийг аливаа ялгаварлан гадуурхлаас ангид байлгаж, "Нөхөрлөл, эв санааны нэгдэл, шударга тоглолт"-ыг бий болгохыг зорьдог. Гэвч зарим тохиолдолд олимпын үеэр өс хонзон, улс төрийн зөрчилдөөн үүсэх нь ч бий. Тэгвэл дэлхийн олимпын наадмын түүхэнд тодрон үлдсэн 7 үйл явдлыг хүргэе.

Олимпын наадмын түүхэнд болсон 7 аймшигт үйл явдал Хадгалах

Онгоцны буудал дээр олон жилийн турш гацсан 10 хүн

Нислэг хойшлох эсвэл онгоцондоо амжиж суугаагүйн улмаас нэг шөнийг нисэх онгоцны буудалд өнгөрүүлэх нь хэвийн л үзэгдэл байдаг. Гэхдээ түүнээс ч урт хугацааг онгоцны буудал дээр өнгөрүүлсэн хүмүүс байдаг бөгөөд зарим нь гадагшаа ч гарах эрхгүй одоог хүртэл тэндээ байсаар л байна. Тэд яг юунаас болоод онгоцны буудалд амьдрах болсон юм бол?

Онгоцны буудал дээр олон жилийн турш гацсан 10 хүн Хадгалах

Сайн нөхөр болж чадахгүй эрийн 15 шинж

Мэдээж эрэгтэй хүнийг хараад шууд л сайн нөхөр болж чадах хүн үү, үгүй юу гэдгийг мэдэх хэцүү. Гэвч энэ асуултад хариулт өгч чадахуйц хэд хэдэн шинж байдаг. Та тэдгээрийг түүний зан ааш, гаргаж буй хандлага, ярианаас нь мэдэх боломжтой. Ингээд сайн нөхөр болж чадахгүй эрийн шинж тэмдгүүдийг дараах бичлэгээс үзээрэй. 

Сайн нөхөр болж чадахгүй эрийн 15 шинж Хадгалах