СААК ВИДЕО

4 СУПЕР АЗТАН!
Хаах
Сурталчилгаа

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс

Амжилтанд хүрч, асар их өв хөрөнгөний эзэн болсон дэлхийн тэрбумтнуудад нэг л нууц байдаг. Тэд бүгд энэ өндөрлөгт хүрэхийн тулд өөр өөрийн гэсэн арга барил, зарчмыг баримталдаг ажээ. Гэхдээ тэдний амьдралыг жирийн хүмүүстэй харьцуулбал огт өөр гэдэг нь харагдана. Ийнхүү бид та бүхэндээ тэрбумтнуудаас суралцах ёстой 11 сайн зуршлыг танилцуулахаар бэлтгэлээ.

Тэрбумтнуудаас бидний суралцах ёстой зүйлс Хадгалах

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв?

Кубын хувьсгалаар олонд танигдаж, улмаар зүүний үзэл санааны зуун дамнасан бэлгэ тэмдэг болсон Аргентин гаралтай, физикч мэргэжилтэй Че Геварагийн талаар мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Тэрээр зөвхөн Кубад биш Африк, Өмнөд Америкийн орнуудад коммунист хувьсгал хийхээр оролдож, амжилт бүтэлгүйтлийн аль алиныг нь амсаж байв. Эцэст нь, 1967 онд түүнийг Боливийн хүчний байгууллага баривчлан, буудан хороожээ. Өдгөө түүнийг олон хүмүүс тогтолцооны эсрэг тэмцэл, идеализмын эцэг гэж хүндэлдэг бол эсрэгээрээ гэмгүй олон хүний аминд хүрсэн алуурчин, хямралыг өдөөгч хэмээн буруутгах хүмүүс ч цөөнгүй бий.

"Хувьсгалын эцэг" Эрнесто Че Гевара гэж хэн байв? Хадгалах

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас

Орчин үеийн амьдралыг гар утасгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Бид өдөр бүр гар утсыг хэрэглэдэг хэдий ч бидний бие махбодод учруулдаг хор хөнөөлийн талаар төдийлөн боддоггүй. Гэтэл үнэн хэрэгтээ бүх л утас хорт цацраг ялгаруулдаг бөгөөд энэ нь хүний бие организмд их бага хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлсээр байдаг. Ингээд та бүхэнд "Форбс" сэтгүүл судлаачидтай хамтран гаргасан хүний биед хамгийн их хор хөнөөлтэй утасны жагсаалтыг хүргэж байна.

Хортой цацраг хамгийн ихээр ялгаруулдаг 10 ухаалаг утас Хадгалах

Амьдралаасаа арчиж хаях 15 төрлийн хүн

Нэг л амьдрах насанд төрөл бүрийн ааш зан, үзэл бодолтой хүмүүстэй учирч, тэдний заримаас нь суралцаж, заримд нь зааж, сургах нь амьдралын нэгээхэн бичигдээгүй хууль гэлтэй. Хувь тавилангаар таны амьдралын замд тааралдах тэдгээр хүмүүсээс учирмагцаа эртхэн салж, харилцаагаа таслах хэрэгтэй хүмүүс гэж байдаг байна.

Амьдралаасаа арчиж хаях 15 төрлийн хүн Хадгалах

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга

Хүн бүр өөр өөрийн гэсэн зан төлөв, онцлог шинжтэй байдаг. Энэ нь хүмүүс хоорондын харилцаанд багагүй зөрчил дагуулдаг билээ. Тийм ч учраас бусадтай сайхан харилцаатай байж, бусдын арга эвийг олно гэдэг биднээс чамгүй авьяас шаарддаг. Тэгвэл та бүхэнд хүмүүсийн эв зүйг олох, тэдэнтэй ойлгож, нөлөөлөхөд туслах сэтгэлзүйн 10 аргыг хүргэж байна.

Бусдын эв зүйг олж, хүссэнээ хийлгэх 10 арга Хадгалах

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ?

Амин дэм, эрдэс бодис, ашигтай нүүрс ус, хүчил ихтэй байдаг учраас гурвалжин будааг “Будааны хаан” гэж нэрлэдэг. Үүнээс гадна энэхүү будаа нь экологийн цэвэр бүтээгдэхүүн бөгөөд төрөл бүрийн химийн бодистой урвалд ордоггүй байна. Ингээд долоо хоногт 3 удаа гурвалжин будаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарахыг хамтдаа сонирхоцгооё

Гурвалжин будааг 7 хоногт 3 удаа идсэнээр таны биед ямар өөрчлөлт гарах вэ? Хадгалах

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж

Зөвхөн IQ  өндөртэй байх нь суут хүний шинж биш гэж эрдэмтэд ярьдаг. Хүүхдийн оюун ухааны чадамжийг зөвхөн тестээр тодорхойлчих боломжгүй. Гэхдээ хүүхдийн ирээдүйд нэртэй зураач, эсвэл амжилттай бизнесмэн, дэлхийн түвшний улстөрч болох шинжүүд багаас нь тодордог гэнэ шүү. Гагцхүү хүүхдийнхээ авьяасыг цагийг нь олж таниад дэмжин хөгжүүлэх л хэрэгтэй.

Ирээдүйн суутан болох хүүхдийн 11 шинж Хадгалах

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан

Хайр дурлалын бэлгэ тэмдэг болсоор ирсэн алдарт хос Ромео, Жульетта бие биенээ анх хармагцаа л дурласан байдаг. Бүх цаг үеийн шилдэгт тооцогдох “Титаник” кинонд ч анхны харцаар дурлахын ид шидийг харуулсныг бид бүхэн мэднэ. Гэвч үнэн хэрэгтээ анхны харцаар дурлана гэдэг нь тийм ч ер бусын зүйл биш аж. Хүмүүс чухам бие биедээ яагаад анхны харцаар дурладаг болохыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаж болно. Анхны харцаар яагаад дурладгийн нууц болоод ийм дурлалд итгэж болохгүй шалтгаануудыг та бүхэндээ хүргэж байна.

"Анхны харцаар дурладаг" гэдэгт итгэхгүй байх 13 шалтгаан Хадгалах

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал

Манай оронд байрны үнэ үнэтэй санагдах ч үнэн хэрэгтээ Хятадад маш өндөр үнэтэй байдаг гэнэ. Учир нь Хятадад байргүй эрэгтэй гэрлэх боломжгүй байдаг бөгөөд Хятад эмэгтэйчүүд тэднээс үнэтэй бэлэг хүсэж, анхны болзоон дээрээ цалингийнх нь хэмжээг асуудаг байна. Бусад орнуудын хувьд энэхүү байдал нь зүй бус мэт санагдаж болох ч Хятадын хувьд бол энгийн зүйл аж.

"Байргүй л бол эхнэргүй" - Мөнгөн дээр суурилсан Хятадын гэр бүлийн амьдрал Хадгалах

Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал

Английн  "Skytrax" компаниас дэлхийн даяарх нисэх онгоцны буудлуудыг нислэгийн үед үзүүлэх үйлчилгээ, тээврийн хэрэгслийн чанар, архитекторын шийдэл зэргийг судлан харьцуулсны үндсэн дээр "дэлхийн шилдэг нисэх онгоцны буудлын жагсаалт"-ыг танилцуулдаг.  Энэхүү судалгаандаа 550 гаруй нисэх онгоцны буудлыг 39 ангилалд хуваан үйлчилгээний бүхий л чанарыг харгалзан үзэхээс гадна  дэлхийн 106 орны 130 сая зорчигчдын сэтгэгдлийг ч хамруулан үнэлсний эцэст шилдгүүдийг тодруулдаг ажээ. 

Дэлхийн хамгийн шилдэг 10 нисэх буудал Хадгалах

Сонирхолтой гарал үүсэл бүхий үгс

Бидний амьдралд байнга хэрэглэгддэг зарим үгс хаанаас гаралтай, яагаад ингэж нэрлэсэн юм бол гэж гайхмаар хачирхалтай санагддаг. Тэгвэл сонирхолтой үүх түүх, гарал үүсэл бүхий 10 үгийн тайлбарыг та бүхэнд хүргэж байна. 

Сонирхолтой гарал үүсэл бүхий үгс Хадгалах

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх

Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн гэгддэг Жэрэми Микс нь хэд хэдэн удаа шоронд хоригдож байсан ч нэр нөлөө бүхий танилууд болон Холливудын алдарт найз нөхдийн ачаар загварын ертөнцөд ихээхэн алдар нэрд хүрч чадсан. Энд мөн түүнийг баргийн бүсгүйг дурлуулахаар царайлаг гэдгийг ч дурдах нь зүйтэй байх.

Хамгийн халуухан гэмт хэрэгтний азтай түүх Хадгалах