СААК МАШИН

Машинд тань муугаар нөлөөлдөг 10 зуршил

Тосоо тогтмол солиулах, илүү дугуйтай явах, туузан дамжуулагчаа тогтмол сольсноор та машинаа илүү олон жилийн турш аюулгүй барих боломжтой болно. Үзлэгт хугацаандаа хамрагдаж, шаардлагатай засвар үйлчилгээг хийлгэж болох ч өдөр тутамдаа машинаа хэрхэн жолооддог нь машин, түүний эд ангийн эдэлгээнд үүнээс дутуугүй үүрэг гүйцэтгэнэ. Туршлагатай жолооч хүртэл дараах алдааг гаргаж машиндаа гэмтэл учруулж байдаг. Доорх жолоодлогын зуршлуудад анхаарахгүй бол үнэтэй засвар хийлгэх шаардлага гарч болзошгүй.

Машинд тань муугаар нөлөөлдөг 10 зуршил Хадгалах

Ирээдүйн түргэн тусламж: Ус төрөгчийн түлшээр ажилладаг нисдэг машин

Нисэх онгоц бүтээдэг “e-VTOL” авиа компани нь агаарын түргэн тусламжийн “Hatzolah Air” фирмтэй хамтран ирээдүйн түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлэх төсөл боловсруулж эхэлжээ. Ус төрөгчийн түлшний шийдэл тийм ч давуу талтай биш. Машин болон бусад тээврийн хэрэгслийн хувьд түлш болон цахилгааныг ашиглах нь давуу талтай байдаг. Түргэн цэнэглэлт, хол зам туулах болон эдийн засгийн хувьд ч тийм давуу талтай шийдэл биш юм. 

Ирээдүйн түргэн тусламж: Ус төрөгчийн түлшээр ажилладаг нисдэг машин Хадгалах

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлттэй байгаа автомашинууд

Дэлхий даяар 2020-2021 оны хооронд үргэлжилсэн хөл хорионоос болж олон зүйл хойшилсон билээ. Эдгээрийн нэг нь худалдан авагчдын хүсэн хүлээж байсан шинэ загварын машинууд юм. Чухамдаа энэ онд худалдаанд гарах байсан олон төмөр хүлэг 2023 онд албан ёсоор зах зээлд нэвтрэхээр болсон. Өнөөдөр та бүхэнд тэдгээрээс хамгийн өндөр хүлээлттэйг танилцуулахаар бэлтгэлээ. 

2023 онд худалдаанд гарах хамгийн өндөр хүлээлттэй байгаа автомашинууд Хадгалах

Бүх цаг үеийн хамгийн "этгээд" машинууд

Автомашин зохион бүтээгчид аль болох чанартай бүтээгдэхүүн гаргаж авахын тулд зорчигчийн тав тух, гадаад үзэмж зэргийг нэн тэргүүнд тавьдаг. Тэгвэл зарим хүмүүс үүний оронд өөрсдийн хүссэн загвараа амьдралд нэвтрүүлэхийг урьтал болгосон байдаг. Улмаар ёстой л "галзуу хүн" сэтгэсэн гэмээр этгээд, заримдаа бүр хүний санаанд оромгүй машинууд бүтээгдсэн байна. Энэ үүднээс та бүхэнд бүх цаг үеийн хамгийн "галзуу" загвартай машинуудыг хүргэхээр бэлтгэлээ. Дараах машинууд зураг төсөл чигээр үлдээгүй харин бодит амьдралд биеллээ олж чөлөөтэй худалдаалагдаж байсан юм. 

Бүх цаг үеийн хамгийн "этгээд" машинууд Хадгалах

Алдарт "DeLorean" машины цахилгаан загвар "Alpha 5 EV" нэртэйгээр гарахаар болжээ

"Back to the Future" киноны гол дүрүүд болох Доктор Браун, Марти Макфлай хоёрын цаг хугацаагаар аялсан түүхийг мэдэхгүй хүн ховор. Тэгвэл тус бүтээлээр домог болж үлдсэн "DeLorean"-ий цэвэр цахилгаан хөдөлгүүртэй загвар "Alpha 5 EV"-ийг саяхан танилцуулсан байна. Сонирхолтой дизайны шийдэл, сөхөгддөг хаалгатай "DeLorean" нь тухайн үедээ жинхэнэ шуугиан тарьж байсан юм.

Алдарт "DeLorean" машины цахилгаан загвар "Alpha 5 EV" нэртэйгээр гарахаар болжээ Хадгалах

"Mercedes-Benz" компани бүрэн цахилгаан "G-Class" жийпээ танилцууллаа

Сүүлийн жилүүдэд автомашин үйлдвэрлэгч нар бүгд алдартай цувралынхаа цахилгаан загварыг гаргах болжээ. Mercedes ч үүнээс хоцрохыг хүссэнгүй бололтой "G-Class" жийпний бүрэн цахилгаан хувилбарыг танилцуулж байна. Энэхүү шинэ загварыг "Mercedes EQG" хэмээн нэрлэсэн аж. Тус машин нь бүрэн цэнэглэсэн тохиолдолд 420 км зам туулдаг гэнэ. 

"Mercedes-Benz" компани бүрэн цахилгаан "G-Class" жийпээ танилцууллаа Хадгалах

BMW компани анхны тансаг зэрэглэлийн цахилгаан машин "i7"-г танилцууллаа

2013 онд BMW компани "i3" хэмээх цахилгаан машинаа танилцуулж байсан. Харамсалтай нь тухайн үед Tesla ид хүчээ авч байсан тул тус бүтээгдэхүүн төдийлөн газар авч чадаагүй. Сүүлийн жилүүдэд харин BMW цахилгаан машины зах зээлд "i4" болон "iX" зэрэг загвараараа өөрийн гэсэн орон зайг бий болгож чадсан. Тиймээс тус компани салбартаа тэргүүлэгч болох үүднээс өөрсдийн анхны тансаг зэрэглэлийн машин "i7"-оо танилцууллаа.

BMW компани анхны тансаг зэрэглэлийн цахилгаан машин "i7"-г танилцууллаа Хадгалах

Хаврын улиралд машиндаа авах арга хэмжээнүүд

Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед та бүхэн хөдөө гадаа явахаар төлөвлөж байж магадгүй. Харамсалтай нь хахир өвлийн нөлөөгөөр төмөр хүлэг тань багагүй зовлон үзсэн гэдгийг мартаж болохгүй. Тиймээс дараах арга хэмжээг авч машинаа удаан аялалд бэлэн эсэхийг шалгахаа бүү мартаарай. 

Хаврын улиралд машиндаа авах арга хэмжээнүүд Хадгалах

Дэлхийн хамгийн хурдан жийп Aston Martin DBX 707-г танилцуулж байна

"Aston Martin" компанийн шинээр гаргаж буй "DBX 707" загвар нь энгийн суудлын машин хэрнээ спорт загварын машинуудаас дутахааргүй хүчирхэг юм. Нэрний 707 гэсэн тоо нь хэчнээн морины хүчтэй вэ гэдгийг илтгэж байгаа аж. Тийм ч учраас дэлхийн хамгийн хурдан суудлын машин гэж нэрлэх болжээ. 

Дэлхийн хамгийн хурдан жийп Aston Martin DBX 707-г танилцуулж байна Хадгалах

"BMW M4" загварыг аяллын машин болгон өөрчилжээ

Лос-Анжелес хотод үйл ажиллагаагаа явуулдаг BradBuilds хэмээх компани BMW M4 загварын машиныг аяллын зориулалттай болгож янзалснаа танилцууллаа. Тус компани өмнө нь Tesla, Ford гэх мэт компанийн суудлын машиныг ингэж өөрчилж байсан бөгөөд энэ удаад спорт загварын машиныг өөрсдийн хүсэлтээр янзалжээ.

"BMW M4" загварыг аяллын машин болгон өөрчилжээ Хадгалах

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа

АНУ автомашин үйлдвэрлэгч Jeep компани шинэ шинэчлэн тоноглосон Grand Cherokee 4xe hybrid хувилбарыг өнгөрсөн долоо хоногт нээгдсэн Нью-Йорк хотын авто үзэгслэн дээр танилцуулсан нь автомашин сонирхогч хэн бүхнийг ихээхэн гайхшруулаад амжсан гэхэд хилсдэхгүй. 

CAAK Машин: "Jeep" компани шинэ загварын "hybrid" жийпээ танилцууллаа Хадгалах

BMW компани товчлуур дараад л өнгөө өөрчилдөг машиныг бүтээжээ

"BMW" компани Лас-Вегаст болсон CES 2022 үзэсгэлэнгийн үеэр гаднах өнгө нь өөрчлөгддөг, бүрэн цахилгаан хөдөлгүүртэй iX Flow автомашинаа танилцууллаа. "Дижитал цаас" гэгддэг электрофоретик дэлгэц бүтээх тал дээр мэргэшсэн E Ink компант нь BMW-тэй хамтран тус машины кузовыг бүтээжээ. 

BMW компани товчлуур дараад л өнгөө өөрчилдөг машиныг бүтээжээ Хадгалах