БҮТЭЭЛЧ САНАА

Худалдаж авахгүй байхын аргагүй ухаалаг савлагаатай бүтээгдэхүүнүүд

Орчин үед олон төрлийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэн гарч, сонголт арвин болсон нь худалдан авагчдыг барагийн зүйлд гайхахааргүй болгожээ. Иймд бүтээгдэхүүнээ бусдаас онцгой харагдуулж, худалдан авагчдын анхаарлыг татахын тулд гаднах сав баглаа боодолд хөрөнгө оруулалт хийхээс  өөр аргагүй болсон байна. Учир нь гайхалтай савлагаа нь тухайн бүтээгдэхүүнийг ижил төрөл бусад бараанаас ялгаж, худалдан авах хүслийг өдөөж өгдөг юм. Ингээд сав баглаа боодлын гайхамшгийг харуулсан ухаалаг шийдлүүдийг та бүхэнтэй хуваалцаж байна. 

Худалдаж авахгүй байхын аргагүй ухаалаг савлагаатай бүтээгдэхүүнүүд Хадгалах

Хэний ч санаанд оромгүй асуудалд зориулагдсан, ухаалаг шийдэлтэй эд зүйлс

Хүн төрөлхтөн өөрсдийн өдөр тутмын амьдралыг илүү хялбаршуулахын тулд шинэ техник технологи, боловсронгуй шийдлийг эрэлхийлсээр байгаа билээ. Чухам үүний тулд өчүүхэн жижиг асуудлыг ч шийддэг шинэ төхөөрөмжүүд, багаж хэрэгсэл, объектууд улам бүр нэмэгдсээр байна. Та бүхэнд хүмүүсийн амьдралыг ихээхэн хөнгөвчлөх хялбар шийдлүүдийг цуглуулан хүргэж байгааг хүлээн авна уу! 

Хэний ч санаанд оромгүй асуудалд зориулагдсан, ухаалаг шийдэлтэй эд зүйлс Хадгалах

Дэлхийн шилдэг дархчуудын биширмээр бүтээлүүд

Дэлхий дээр элдэв талын авьяастайн зэрэгцээ түүндээ өөрийн гэсэн ур дүйтэй олон сая хүн бий. Цөөн хэд нь байгалиас заяагдсан бэлэн өгөгдөлтэй байдаг бол дийлэнх хэсэг нь гагц өөрсдийн хичээл зүтгэл, олон жилийн туршлагын үр дүнд өнөөгийн их чадвараа бүтээсэн байдаг. Тэгвэл бид энэ удаад хатуу металийг урлагийн бүтээл болгон хувиргадаг уран гартай дархан хүмүүсийн бүтээлүүдийг онцлохоор шийдээд байна. 

Дэлхийн шилдэг дархчуудын биширмээр бүтээлүүд Хадгалах

Орон гэргүй эр дэлхийн анхны 3D хэвлэмэл байшинд амьдрахаар болжээ

АНУ-ын иргэн 70 настай Тим Шиа (Tim Shea) урьд өмнө нь гэр оронгүй, хар тамхинд донтсон нэгэн байв. Харин өнгөрсөн есдүгээр сард түүний ертөнц орвонгоороо эргэж, амьдралаа өөрчилж чадсан байна. Тэрээр нэгэн сайхан сэтгэлтний тусламжаар Техасын Остин хотын зах руу нүүж, ICON компаниин D принтер ашиглан барьсан 37 метр квадрат хэмжээтэй жижиг байшинд суурьшсан аж. 

Орон гэргүй эр дэлхийн анхны 3D хэвлэмэл байшинд амьдрахаар болжээ Хадгалах

Хөл хорионд уйдаж суухдаа хүмүүсийн урласан гайхалтай зүйлс

Бүтэн жилийн турш бидний амьдралыг орвонгоор нь өөрчилсөн цар тахлын үеэр хүмүүс чөлөөт цаг гэж юу болохыг жинхэнэ утгаар нь мэдэрсэн билээ. Ихэнх нь энэ хугацааг уйдаж л өнгөрөөсөн бол зарим бүтээлч хүмүүс үүнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чаджээ. Reddit сайтын "Something I Made" групп дээр тэдгээр уран гартай хүмүүс өөрсдийн урласан гайхалтай зүйлсээ хуваалцсаныг танд хүргэж байна.

Хөл хорионд уйдаж суухдаа хүмүүсийн урласан гайхалтай зүйлс Хадгалах

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд

Энд тэнд өлгөөстэй зарын самбарууд ихэнхдээ нэгэн хэвийн, уйтгартай байх нь түгээмэл ч зарим тохиолдолд урлагийн бүтээлд тооцмоор гайхалтай ажлууд ч мөн бий. Гадаах сурталчилгааны самбарууд цаг үе, орчинтойгоо уялдаж, цаад санаагаа төгс илэрхийлсэн эсвэл бүр хүний сонирхлыг татаж жинхэнэ утгаар нь гайхшруулсан зэрэг олон янз байх аж. Эндээс та бүхэн урлаг болтлоо хөгжсөн зар сурталчилгааны шинэлэг самбаруудыг үзэх боломжтой. 

Сурталчилгааны самбарыг утгаар нь ашигласан брэндүүд Хадгалах

Ачааны машиныг бичил цэцэрлэг болгох Япончуудын сонирхолтой хобби

Дэлхий дахинаа Наран улс гэж нэрлэгддэг Япон орон хэдэн арван сонин содон, гайхмаар зүйлсийн өлгий нутаг гэдгээрээ алдартай билээ. Үүний нэгэн жишээ бол яахын аргагүй бичил цэцэрлэг юм. Энэ гүрний 120 гаруй сая иргэн жижиг газар нутагт олноороо зэрэгцэн оршдог ч ямар ч зөрчилдөөнгүй амьдарч чаддаг. Япончууд жижиг ачааны машины тэвшин дээр явуулын цэцэрлэгт хүрээлэн байгуулах тэмцээнийг жил бүр зохион байгуулж, хамгийн шилдгийг нь шалгаруулдаг байна. 

Ачааны машиныг бичил цэцэрлэг болгох Япончуудын сонирхолтой хобби Хадгалах

Өдөр тутмын эд зүйлсээс санаа авч барилгын загвар гаргадаг архитекторын бүтээлүүд

Зарим уран бүтээлчид төсөөллийн ертөнцөөс шинэ санаагаа олдог бол зарим нь бидний өдөр тутам хардаг энгийн зүйлсээс бүтээлийн санаагаа авдаг. Тэдгээрийн нэг бол Бразилын архитектор, хот төлөвлөлтийн инженер, уран бүтээлч Фелипе де Кастро (Felipe de Castro) юм. Тэрээр жирийн эд зүйлс, хоол хүнс зэргийн хэлбэрээр сонирхолтой архитектур бий болгодог байна. Амны хаалт хэлбэртэй эмнэлэг, микрофон шиг зочид буудал, сэндвич шиг хэлбэртэй барилга зэрэг нь 33 настай Фелипе-ийн хязгааргүй төсөөллийн нэг хэсэг юм.

Өдөр тутмын эд зүйлсээс санаа авч барилгын загвар гаргадаг архитекторын бүтээлүүд Хадгалах

Эрчүүдэд зориулсан "цэцгийн баглаа"-ны санаанууд

Цэцгийн баглааг зөвхөн эмэгтэйчүүд хүлээн авдаг гэх үзэл хаа газар мэр сэр ажиглагдана. Гэтэл үнэн хэрэгтээ эрэгтэйчүүд ч бас хайртай хүнээсээ гэнэтийн бэлэг, гоё сайхан зүйл авах дуртай байдаг. Гуравдугаар сар хэдийнээ дундаа орсон энэ мөчид эр цэргийн баяр дөхөж байгаа учир хайртай нөхөр, найз залуугаа өөрийн гараар сэтгэлээ шингээн бэлдсэн бэлгийн баглаагаар баярлуулах санаануудыг хүргэж байна. 

Эрчүүдэд зориулсан "цэцгийн баглаа"-ны санаанууд Хадгалах

Испани барималчийн "зөөлөн чулуунууд"

Уран баримал бол хүмүүс эрт дээр үеэс хөгжүүлж ирсэн маш их ур чадвар шаарддаг урлаг юм. Тиймээс орчин үеийн уран барималчид хүмүүсийг гайхуулах шинэ аргуудыг хайсаар байна. Испанийн уран бүтээлч Хосе Мануэль Кастро Лопез (Jose Manuel Castro Lopez) чулууг "зөөлрүүлэх" аргаар үзэгчдийн анхаарлыг татах болжээ.

Испани барималчийн "зөөлөн чулуунууд" Хадгалах

Өдөр тутмын хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн ухаалаг дизайнтай бүтээлүүд

Бидний өдөр тутмын амьдралд хэрэг болдог олон зүйлс үүргээ хангалттай биелүүлж чаддаг ч төгс хэмжээнд очсон нь одоогоор үгүй. Хүний хүрээлэн буй орчинд байх юмс хэрэгслүүд гагцхүү хүмүүсийн хөдөлмөрийг хөнгөвчилж, хэрэглэхэд амар хялбар байх эсвэл цаг хэмнэх гэхчлэн ашиг тусаа өгөх зориулалттай байдаг. Ингээд бүтээлч тархинаас урган гарсан гайхалтай санаануудыг багцлан хүргэе.

Өдөр тутмын хэрэглээг шинэ түвшинд хүргэсэн ухаалаг дизайнтай бүтээлүүд Хадгалах

Мужааны гайхалтай бүтээлүүд (25+ фото)

Орчин цагт цахим орчны ухаалаг хэрэглээгээр олон мянган хүмүүс орон зай, хэл соёлын ялгааг үл харгалзан хүсэл сонирхлоороо нэгдэж чаддаг болсон билээ. Үүний нэгэн жишээ болсон олон нийтийн сүлжээ бол яахын аргагүй Reddit гэдэгтэй хүн бүр санал нийлнэ байх. Тэгвэл Woodworking групп модон эдлэл урлах, эдэлж хэрэглэх сонирхолтой хүмүүсийн нэгдэл бөгөөд энд өөрсдийн гараар хийсэн бүтээлүүдээ хуваацдаг байна. Ингээд та бүхэнд тэдгээрийн гайхалтай шийдэл бүхий гоёмсог бүтээлүүдийн зургийг түүвэрлэн хүргэе. 

Мужааны гайхалтай бүтээлүүд (25+ фото) Хадгалах