БҮТЭЭЛЧ САНАА

БРЭНДИЙН САР!
Хаах
Сурталчилгаа

Индүүнийхээ улыг цэвэрлэх шалгарсан аргууд

Индүүний ул зууралдаж, хувцас түлэх, хар толбо үлдээх зэрэг асуудал тулгарч эхэлбэл та индүүгээ цэвэрлэх цаг нь болжээ гэсэн дохио билээ. Хувцсаа индүүдэх нь угаасан хувцасны үрчлээг арилгаж, сайхан харагдуулах төдийгүй, нян бактерийг устгадаг тул маш чухал үүрэгтэй юм. Тиймээс бид танд индүүнийхээ улыг гэрийн аргаар, шинэхэн мэт цэвэрхэн болгох шалгарсан аргуудыг хэлж өгөхөөр бэлтгэлээ. 

Индүүнийхээ улыг цэвэрлэх шалгарсан аргууд Хадгалах

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ?

Японы зохиолч Мари Кондо (Marie Kondo)-ийн бичсэн "The life changing bagic of tidying up" буюу "Эмх цэгцийн гайхамшиг" ном хэвлэгдсэн даруйдаа борлуулалтаараа эх орондоо тэргүүлж, маш олон хэлнээ орчуулагдсан юм. Уг номонд гэрээ хэрхэн зөв цэгцэлж, ажил болон амьдарлаа хялбарчилж, сайхан амьдрах талаар зургийн хамт хавсарган өгүүлсэн учир ийнхүү олон улсын уншигчдын сохирхлыг татсан бүтээл болсон юм. Энэ номонд бичигдсэн хэрэггүй зүйлсээсээ салж, өөрийгөө зөвхөн хэрэгтэй зүйлсээр хүрээлүүлэх зарим аргуудыг танд хэлж өгье. 

Япончууд гэрээ хэрхэн эмх цэгцтэй, цэвэрхэн байлгадаг вэ? Хадгалах

Үүгээр угаагаад, шарласан шүдээ 2 минутын дотор цайруулаарай!

Сайхан инээмсэглэл ямар ч хүнийг сэтгэл татам, дур булаам харагдуулдаг. Харин таны шүд шарлаж, өнгөө алдсан тул, өөртөө итгэлтэй инээж чадахгүй байна уу? Тийм бол анхаарлаа нааш нь хандуулаарай. Бид та бүхэндээ ердөө 2 минутын дотор шүдийг цайруулах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэлээ. 

Үүгээр угаагаад, шарласан шүдээ 2 минутын дотор цайруулаарай! Хадгалах

Хүмүүсийн гэрээ тохижуулахдаа гаргадаг түгээмэл 10 алдаа

Сүүлийн жилүүдэд цөөн тавилгатай боловч тэдгээр нь хоорондоо зохицдог, мөн харагдах байдлаасаа ч "чөлөөт орон зай ихтэй" интерьерийн заслууд зонхилох болжээ. Та гэрийнхээ тавилгыг яаж ч өөрчилсөн, бүр ханын цаасаа сольж, шинэ тавилга авсан ч, ийм харагдуулж чадахгүй байгаа бол та доорх 10 алдааг гаргажээ. Эдгээр мэргэжлийн дотоод засалчдын зөвлөгөөг дагаж, гэртээ илүү тухтай, дулаан уур амьсгалыг бүрдүүлээрэй. 

Хүмүүсийн гэрээ тохижуулахдаа гаргадаг түгээмэл 10 алдаа Хадгалах

Хувцсаа хэрхэн зөв хадгалах вэ?

Бид хувцсаа зааврын дагуу угаахгүй бол хурдан муудаж, өнгө алддаг гэдгийг сайн мэддэг. Тэгвэл зөв хадгалалт ч мөн адил хувцасны чанар болон материалын элэгдэлд чухал нөлөөтэй байдаг ажээ. Буруу хадгалсан хувцас тааламжгүй үнэртэй болох, сунах, үрчийх, хэлбэрээ алдах зэрэг сөрөг талтай байдаг. Доорх мэдээллээс ямар хувцсыг хэрхэн өлгөх тухай дэлгэрэнгүй мэдээллийг уншаарай!

Хувцсаа хэрхэн зөв хадгалах вэ? Хадгалах

Унтлагын өрөөндөө яагаад толь тавьж болохгүй вэ?

Бидний унтаж амрах орчин болох ор, унтлагын өрөө дээд зэргийн тухтай байх хэрэгтэй. Учир нь сайн амарсан хүн эрч хүчээр дүүрэн өглөөг угтаж, амжилттай ажилладаг. Фэнгшу болон бусад шинжлэх ухааны үндэслэлтэй ном товхимолд унтлагын өрөөнд толь байрлуулах нь муу гэж бичсэн байдаг. Эдгээрийн сөрөг нөлөөний талаарх мэдээллийг танд хүргэхээр бэлтгэлээ. 

Унтлагын өрөөндөө яагаад толь тавьж болохгүй вэ? Хадгалах

Киноны үйл явдлыг амьдрал дээр хэзээ ч туршиж болохгүй 13 шалтгаан

Кино бодит амьдрал хоёр хоорондоо эрс тэс ялгаатай байдаг. Харин хүмүүс кино зохиол дээр гардаг зүйлсэд итгэж, тэдгээрийг туршиж үзэх нь элбэг. Тэгвэл киноны гол дүрийн баатруудын ашигладаг амьд үлдэх аргуудыг бодит амьдрал дээр туршвал юу болох бол? Бид өнөөдөр та бүхэндээ киноноос сурч авсан амьд үлдэх хичээлүүд таныг алж ч болзошгүй болохыг дуулгаж, сонирхолтой мэдээлэл хүргэхээр бэлтгэлээ. 

Киноны үйл явдлыг амьдрал дээр хэзээ ч туршиж болохгүй 13 шалтгаан Хадгалах

Мэрилин Монрогийн эхний бөгөөд эцсийн байшин

Мэрилин Монро (Marilyn Monroe) амьдралынхаа туршид маш олон тансаг зэрэглэлийн орон сууцанд амьдарч байсан юм. Гэхдээ тэрээр хэзээ ч өөрийн гэсэн гадна талбай, усан сантай байшинтай болох тухай боддоггүй байжээ. Харин 1962 онд тэрээр сэтгэл зүйч эмчийнхээ зөвлөсний дагуу хувийн байшин худалдан авч, үүндээ амьдралынхаа эцсийн мөч хүртлээ амьдарсан юм. Ингээд түүний анхны бөгөөд цор ганц байшинтай нь танилцана уу. 

Мэрилин Монрогийн эхний бөгөөд эцсийн байшин Хадгалах

Хөргөгчний таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ?

Та бүхэндээ амралтын өдрийн мэндийг хүргье. Гэхдээ ням гараг нь амралтын өдөр бус, гэртээ их цэвэрлэгээ хийж, ажлын өдрүүддээ бэлтгэх ёстой гэдгийг та мэдэх үү? Харин бид таны цэвэрлэгээний өдөрт зориулан, хөргөгчний таагүй үнэрийг арилгах тухай хэрэгтэй мэдээллийг хүргэхээр бэлтгэлээ. Хөргөгчөө онгойлгох бүрт хэцүүхэн үнэр гарч, бухимдлыг тань барж, бушуухан хаахад хүргэж байвал, анхаарлаа нааш нь хандуулаарай. 

Хөргөгчний таагүй үнэрийг хэрхэн арилгах вэ? Хадгалах

Таны компьютер хакердуулсан байж болзошгүй 12 шинж тэмдэг

Компьютерын систем дэх алдаа, нууцлалыг  сонирхон  судалж ашигладаг хүмүүсийг бид хакерууд гэж нэрлэдэг. Тэд системийн ямар нэг алдааг ашиглан хэн нэгний хувийн мэдээллийг устгах, засаж өөрчлөх гээд үүнийг сайн болон муу зорилгоор ашиглаж чаддаг. Зарим үед таны компьютер өөрөө үйлдэл хийж, шинээр хавтас үүсгэх эсвэл устгах үйлдлүүдийг хийж байсан уу? Энэ нь ямар нэг шулам чөтгөр биш, зүгээр л та хакердуулж байгаагийн дохио ажээ. Өнөөдөр уншигчиддаа хакердуулсан эсэхээ мэдэж болох хамгийн энгийн 12 аргыг зааж өгөхөөр бэлтгэлээ. 

Таны компьютер хакердуулсан байж болзошгүй 12 шинж тэмдэг Хадгалах

Хүүхдийн цацлагын гайхалтай 14 шид

Бид нярай балчир үрсээ хөлөрч, арьс нь нурахаас сэргийлэн хүүхдийн цацлага буюу талькийг цацдаг билээ. Харин үүнийг өөр олон аргаар ахуй амьдралдаа ашиглах боломжтой аж. Ингээд та бүхэндээ хүүхдийн цацлагын ашиг тус болоод түүнийг хэрхэн гэрийн нөхцөлд өөрт ашигтайгаар хэрэглэж болох зөвлөгөө мэдээллийг хүргэж байна. 

Хүүхдийн цацлагын гайхалтай 14 шид Хадгалах

Айл гэрт зовлон дууддаг 10 зүйл

Айл гэрийг аз жаргалтай, халуун дулаан уур амьсгалтай байлгахад гэрийн тавилгаа хэрхэн байрлуулах, ямар арга хэмжээ авч гэрээ тохижуулах зэрэг нь маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Хэрвээ та гэрийн тавилгаа буруу байрлуулж, тохижуулвал, сөрөг энерги хуримтлагдаж, азгүй явдлууд ар араасаа тохиолдох нь бий. Иймд бид өнөөдөр та бүхэндээ анхааруулга болгох үүднээс, гэрт сөрөг энерги дууддаг зүйлсийг танилцуулж, багахан зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Айл гэрт зовлон дууддаг 10 зүйл Хадгалах