БҮТЭЭЛЧ САНАА

Таны амьдралыг хялбарчлах гайхалтай "лайфхакууд"

Цаг бол алт гэдэг. Өнөөдөр бид цагтай уралдан ажиллаж, хэрэггүй зүйлсэд аль болох анхаарлаа хандуулахгүй байхыг хичээдэг болсон. Иймд цаг заваа хэмнэж, амьдралд тулгарах асуудлуудыг илүү хялбар шийдэх гайхалтай лайфхакуудыг танилцуулж байна. Бүтээлчээр сэтгэж, сайхан амьдралыг өөрсдөө бүтээцгээе!

Таны амьдралыг хялбарчлах гайхалтай "лайфхакууд" Хадгалах

Хүнээ боддог нийгмийн жишээг харуулсан бүтээлүүд

Аливаа ажил, шинэ бүтээл харахад нүдэнд таатай, гоёмсог төрхтэй байхын зэрэгцээ хамгийн  чухал нь ямар ч хүнийг эдэлж хэрэглэхэд, хадгалж хайрлахад, засч янзлахад маш хялбар, тохиромжтой байх хэрэгтэй байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн улс орнуудын хийж хэрэгжүүлсэн, үлгэр жишээ авч, өөрийн орондоо авчирмаар ухаалаг ажлуудыг хүргэж байна.

Хүнээ боддог нийгмийн жишээг харуулсан бүтээлүүд Хадгалах

Бодит амьдрал дээрх "хорон санаатны" барилгууд

Хэрвээ үлгэр домог, кинонд гардаг хорон санаатнууд бодитоор оршдог байсан бол тэд хаана амьдрах байсан бол? Хорон санаатнуудын барилга гэмээр этгээд загвартай, сэжиг бүхий барилгууд дэлхий дээр цөөнгүй бий. Анх харсан хэнд ч эсрэг дүрийн этгээдийн байр мэт эвгүйцэх, гайхах хосолсон сэтгэгдэл төрүүлэхүйц эдгээр барилгууд бол зүгээр л дэлхийн шилдэг архитектуруудын өвөрмөц бүтээл аж. Ингээд та бүхнийг архитектур сонирхолтой шийдэл бүхий сүрдэм барилгуудыг сонирхуулъя. 

Бодит амьдрал дээрх "хорон санаатны" барилгууд Хадгалах

Үзэмж, ухаалаг шийдлийг хослуулсан дизайнтай бүтээлүүд

Авьяаслаг дизайнерүүд зөвхөн гоё сайхан бүтээлүүд хийгээд зогсохгүй функциональ чадвартай байдаг. Өөрөөр хэлбэл, тэд энгийн зүйлээр гайхамшгийг бүтээж чадах увдистай төрсөн мэт. Тухайлбал, хуучирсан төгөлдөр хуураар гоёмсог тавиур хийж, энгийн нэг түлхүүрийг дундад зууны үеийн сэлэм болгож хувиргажээ. Ингээд тэдний сод авьяас шингэсэн өвөрмөц бүтээлүүдийг толилуулж байна. 

Үзэмж, ухаалаг шийдлийг хослуулсан дизайнтай бүтээлүүд Хадгалах

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд

Нялх хүүхдийг харж хандана гэдэг тийм ч амар ажил биш ээ. Гэхдээ л туршлагатай, овжин эцэг эхчүүд маань тэднийг аюулгүй өсгөж хүмүүжүүлэх хялбар, үр дүнтэй арга нээсээр л байна. Үүнийг та бүхэнтэй хуваалцъя. 

Эцэг эхчүүдийн ашиглаж болох овжин аргууд Хадгалах

Таны амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүд

Өдөр бүр шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэн гарч бидний өдөр тутмын амьдралыг улам л хялбарчилсаар.. Жишээлбэл, агааржуулагчтай хадгалах хайрцаг байвал та гэрийн тэжээвэр амьтандаа санаа зовохгүй өдөржин дэлгүүр хэсэх боломжтой болно. Энэ мэтийн жижиг зүйлс бидний амьдралыг илүү хялбар болгож, цаг завыг хэмнэж өгдөг. Тэгвэл сүүлийн үед гарсан ажил амьдралыг тань хөнгөвчлөх шинэ бүтээлүүдийг танилцуулж байна. 

Таны амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүд Хадгалах

Тамхи татдаг хүн бүрт нэгийг бодогдуулах шилдэг зурагт хуудсууд

Тамхи татдаг хүн бүр тамхины хор уршгийг мэддэг. Асуудал нь тэд үүний өөрт болон эргэн тойронд үзүүлж болох аюулд анхаарал хандуулахыг хүсдэггүй. Иймд сүүлийн жилүүдэд тамхины хор уршгийг хүмүүсийн хамгийн эмзэг сэдвийг хөндөн бодит мэт мэдрүүлэх зорилго бүхий сурталчилгаа явуулах болсон. Тэгвэл тэдгээр нүд халтирам, зүрх шимшрэм зургууд тамхичдад бодит нөлөө үзүүлж чадаж байгаа болов уу? 

Тамхи татдаг хүн бүрт нэгийг бодогдуулах шилдэг зурагт хуудсууд Хадгалах

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр

Гэр орон гэдэг бол хүн бүрийн жаргалтай амьдралын баталгаа, хайртай хүмүүсийн хамт нандин дурсамж бүтээлцэж, амар амгаланг мэдрэх газар билээ. Гал голомтоо бадраах өргөөгөө зарим хүмүүс худалдан авч, зарим нь өв залгамжилдаг бол өөрсдийн гарааг барьдаг хүмүүс ч бий. Мэдээж хамгийн ажилсаг, бүтээлч бас аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг хүмүүс л амьдрах орон байраа өөрсдөө босгодог нь дамжиггүй. 

Америк хосын барьсан "мөрөөдлийн" монгол гэр Хадгалах

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс

Бидний өдөрт тутамдаа хэрэглэдэг эд зүйлсэд ямар үүрэгтэй гэдэг нь тодорхойгүй жижиг нүх сүв мэт зүйлс байх нь бий. Ихэнх хүмүүс тэдэнд төдийлөн ач холбогдол өгөлгүй, зүгээр л байх ёстой эсвэл хэрэгцээгүй зүйл мэтээр ойлгодог. Тэгвэл таны хэрэглэж буй ямар нэгэн зүйлд ойлгомжгүй, хэрэгцээгүй мэт хэсэг ажиглагдвал та тэр бүтээгдэхүүнийг хэрхэн ашиглахаа бүрэн мэддэггүй гэхэд болно. Ингээд зарим хачирхалтай, ойлгомжгүй зүйлсийн жинхэнэ зориулалтыг мэдэж аваарай. 

Бидний төдийлөн анзаардаггүй ч цаанаа нарийн учир шалтгаантай зүйлс Хадгалах

Гэрийн дотоод уур амьсгалыг эрс өөрчилдөг жижиг засварууд

Гэрийнхээ интерьерийг  өөрчлөх шаардлага бидэнд тулгардаг. Загвар нь хэт хуучирснаас эсвэл сонирхол буурснаас ч болсон уу ямар ч байсан өөрчлөлт хийхэд сэтгэл санаа сайхан болдог. Гэхдээ гэрийнхээ дотоод заслийг бүхэлд нь өөрчлөнө гэвэл мэдээж өртөг өндөр тусна. Тиймээс гэрт чинь шинэлэг өнгө төрх бүрдүүлж чадах дараах интерьерийн жижиг шийдлүүдийг мэргэжилтэнүүд санал болгож байна. Гэр орноо тохилог, орчин үеийн байдлаар тохижуулахад заавал их мөнгө зарах шаарлагагүй гэвэл хэнд ч таатай сонсогдож байгаа биз ээ. 

Гэрийн дотоод уур амьсгалыг эрс өөрчилдөг жижиг засварууд Хадгалах

Хувцас угаадаг унадаг дугуй

"SpinCycle" нь 10 минутын дотор хувцас бүрэн угаадаг өвөрмөц унадаг дугуй юм. Энэхүү дугуйг Рич Хювит хэмээх залуу цахилгааны шугам хүрээгүй газрын хүмүүст зориулан бүтээжээ. Мөн "SpinCycle"-ыг хувцас угаагаагүй үедээ энгийн дугуй шиг унаж болох гэнэ.

Хувцас угаадаг унадаг дугуй Хадгалах

Богино долгионы зуухны хийж чадах зүйлс

Печийг бид хоолоо халаах, махаа гэсгээх хааяа бэлэн гоймон чанах зэргээр л хэрэглэдэг. Тэгвэл энэхүү гайхалтай технологийн хийж чаддаг олон зүйлийг бид мэддэггүй гэнэ шүү.

Богино долгионы зуухны хийж чадах зүйлс Хадгалах