БҮТЭЭЛЧ САНАА

ХЯМД ҮНИЙН ШОК!
Хаах
Сурталчилгаа

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа

Хэдий гадаа сэрүүхэн, үе үе шороогоор шуураад гундуухан байгаа ч гэлээ цаг наашилж байгаа гэхээр сэтгэлд цаанаа л өег байгаа нь мэдээж. Зуны улирал дөхөх тусам хүмүүс амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт гарч, байгаль дэлхийн сайхныг мэдрэн алжаалаа тайлахыг улам бүр хүсэн хүлээдэг. Хотынхон ихэвчлэн зусландаа гарч мөн  амралтынхаа өдрүүдийг ил гал дээр шорлог шарах, хорхог, боодог хийхээс гадна өөрийн гэсэн зуслангийн эзэмшил газраа тохижуулж, төвхнүүлэхэд зарцуулдаг нь нууц биш юм. Жишээ нь, хашаандаа, цэцэрлэгтээ гоёмсог зам тавих гэх мэт.

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа Хадгалах

Хүнээ боддог нийгмийн жишээг харуулсан бүтээлүүд

Аливаа ажил, шинэ бүтээл харахад нүдэнд таатай, гоёмсог төрхтэй байхын зэрэгцээ хамгийн  чухал нь ямар ч хүнийг эдэлж хэрэглэхэд, хадгалж хайрлахад, засч янзлахад маш хялбар, тохиромжтой байх хэрэгтэй байдаг. Ингээд та бүхэнд дэлхийн улс орнуудын хийж хэрэгжүүлсэн, үлгэр жишээ авч, өөрийн орондоо авчирмаар ухаалаг ажлуудыг хүргэж байна.

Хүнээ боддог нийгмийн жишээг харуулсан бүтээлүүд Хадгалах

Цаасаар амьтад хийх хялбар аргууд

Хүүхдүүд өөрийн гараар ямар нэг зүйл хийх маш их дуртай байдаг. Энэ нь төрөл бүрийн зураг, гар урлал, цаасаар дүрс хийх ч байж болох юм. Ингээд 18 төрлийн амьтан эд зүйлсийг цаасаар хэрхэн хийж болох тухай зааварчилгааг хүргэе. Таны хүүхэд хэсэг хугацаанд ч, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх болно.
Цаасаар амьтад хийх хялбар аргууд Хадгалах

Өвөрмөц дизайнтай ахуйн хэрэгслүүд

Аливаа нэгэн бүтээлийн хайрцаг, савалгаа дизайн нь тухайн бүтээгдэхүүний худалдаанд сайнаар нөлөөлдөг билээ. Тэгвэл бид та бүхэндээ хамгийн өвөрмөц шийдэлтэй ахуйн хэрэгслүүдийг танилцуулж байна.  

Өвөрмөц дизайнтай ахуйн хэрэгслүүд Хадгалах

Япончуудаас сурах ёстой 16 зүйл

Техник технологийн хурдацтай хөгжил дэвшил, эдийн засгийн чадавхаараа дэлхийд тэргүүлэгч гүрнүүдийн нэг болох Япончуудаас сурч, мэдэж авч болох зүйлс олон байх бөгөөд бид өнөөдөр та бүхэндээ хамгийн сонирхолтой гэсэн санаа авч болох зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Япончуудаас сурах ёстой 16 зүйл Хадгалах

Амьдралыг хялбарчлах аргууд

Хэрвээ та энгийн зүйлсийг өвөрмөцөөр ашиглаж чадвал зарим ахуйн асуудлуудаа шийдвэрлэх боломжтой. Жишээ нь: хүзүүний зүүлт тань амархан орооцолддог эсвэл жижигхэн ээмгээ алдчихаад байна уу? Тэгвэл бид та бүхэндээ амьдралыг хялбарчлах сонирхолтой зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Амьдралыг хялбарчлах аргууд Хадгалах

Хэтэрхий энгийн мөртлөө сая сая долларын ашиг олсон 10 санаа

Бараг хүн бүрд өөрийг нь саятан болгохуйц шинэ санаанууд төрж байдаг гэхэд хилсдэхгүй байх. Гэвч үнэндээ зөвхөн цөөн хэд нь л бодит амьдрал дээр биеллээ олж, бусад нь хэрэгцээгүй болж үлддэг. Заримдаа бүр хэний ч амжилтад хүрнэ гэж бодоогүй энгийн санаанууд олон сая долларын ашиг авчирч, эзнээ санамсаргүй байдлаар чинээлэг болгох тохиолдол байдаг байна.

Хэтэрхий энгийн мөртлөө сая сая долларын ашиг олсон 10 санаа Хадгалах

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №3

Бидний амьдралыг хєнгєвчилж, улам илvv сонирхолтой болгох шинэ санаа, шинэ хэлбэр дvрс, хэрэглээг агуулсан гэр ахуйн эд зvйлсийн талаар мэдээлэл нь хэний ч санаанд нийцэж, урам зоригийг єгнє гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бvхний мэлмий, оюунд хамгийн сvvлийн vеийн, сонин содон ахуйн хамгийн энгийн эд зvйлсийн цуглуулгыг хvргэж байна. Тухай бvрийг нь сайн ажиж, чухам ямар зориулалттай, яадаг эд болохыг нь ойлгохыг хичээх нь танд тодорхой хэмжээний амьдралын таашаалыг амсуулна гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд сонирхолтой дизайны шийдэл бvхий есєн шидийн эд зvйлстэй танилцацгая. Оюунт хvн та  авах нэгийг нь амьдралдаа хэрэгжvvлж, хаях нэгийг нь мартана биз ээ. Хvн сайн нvдээ нээгээд харвал амьдрал vнэхээр шинэ санаа, сэдэв, ололт амжилтаар дvvрэн ертєнц ажээ.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №3 Хадгалах

Энэ юу вэ?

Зохион бүтээгч нар сүүлийн үед этгээд хачин зүйл сэтгэдэг болжээ. Энэхүү өгзөгний хэлбэртэй бүтээлийг та юу гэж бодож байна?
Энэ юу вэ? Хадгалах

Хаягдал лаазыг ахуйн хэрэглээнд хэрхэн ашиглах вэ?

Гэрт лаазалсан бүтээгдэхүүний хог гарах үед хаях эсвэл үнсний савд ихэнхидээ ашигладаг. Тэгвэл үүнийг ашиглаж олон төрлийн зүйл хийж болдог бөгөөд заавал хаях шаардлагагүй юм байна. Ингээд лаазаар ямар зүйлс хийж болох талаар харцгаая.

Хаягдал лаазыг ахуйн хэрэглээнд хэрхэн ашиглах вэ? Хадгалах

Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд

Гэр орноо тохижуулах дургүй хүн үнэндээ үгүй. Өрөөлийн байшинд толгой хорогдох нэгэн хүртэл өөрт ноогдсон бяцхан булангаа сайхан болгохыг хүсдэггүй гэж үү? Дуунд гардаг тэнгэрийн бүсгүй шиг гишгэсэн газраасаа цэцэг ургуулдаггүй юм гэхэд амьдарч буй “свийт хом”-доо хүрсэн бүхнээ гоо үзэсгэлэн болгодог бүтээлч бүсгүй юмуу залуу байх боломж хэнд ч бий. Ингээд та бүхэнд хялбар, хямд аргаар гэрээ интерьер дизайны сэтгүүл дээрхи зураг шиг болгох аргуудаас хуваалцая.
Гэрээ тохижуулах бүтээлч санаанууд Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Унтлагын өрөө гэдэг ямар нэгэн асуудлын талаар мартаж, тайван амрах гайхалтай газар билээ. Энэ үед таны эргэн тойронд хэрэг болохуйц жижиг зүйлс байвал таны амралтыг илүү тухтай болгож өгөх биз ээ. Ингээд унтлагын өрөөнд байхад зориулагдсан шилдэг 29 бүтээгдэхүүнтэй танилцацгаая.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах