БҮТЭЭЛЧ САНАА

Таны амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүд

Өдөр бүр шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэгдэн гарч бидний өдөр тутмын амьдралыг улам л хялбарчилсаар.. Жишээлбэл, агааржуулагчтай хадгалах хайрцаг байвал та гэрийн тэжээвэр амьтандаа санаа зовохгүй өдөржин дэлгүүр хэсэх боломжтой болно. Энэ мэтийн жижиг зүйлс бидний амьдралыг илүү хялбар болгож, цаг завыг хэмнэж өгдөг. Тэгвэл сүүлийн үед гарсан ажил амьдралыг тань хөнгөвчлөх шинэ бүтээлүүдийг танилцуулж байна. 

Таны амьдралыг хөнгөвчлөх шинэ бүтээгдэхүүнүүд Хадгалах

Тамхи татдаг хүн бүрт нэгийг бодогдуулах шилдэг зурагт хуудсууд

Тамхи татдаг хүн бүр тамхины хор уршгийг мэддэг. Асуудал нь тэд үүний өөрт болон эргэн тойронд үзүүлж болох аюулд анхаарал хандуулахыг хүсдэггүй. Иймд сүүлийн жилүүдэд тамхины хор уршгийг хүмүүсийн хамгийн эмзэг сэдвийг хөндөн бодит мэт мэдрүүлэх зорилго бүхий сурталчилгаа явуулах болсон. Тэгвэл тэдгээр нүд халтирам, зүрх шимшрэм зургууд тамхичдад бодит нөлөө үзүүлж чадаж байгаа болов уу? 

Тамхи татдаг хүн бүрт нэгийг бодогдуулах шилдэг зурагт хуудсууд Хадгалах

Хувцас угаадаг унадаг дугуй

"SpinCycle" нь 10 минутын дотор хувцас бүрэн угаадаг өвөрмөц унадаг дугуй юм. Энэхүү дугуйг Рич Хювит хэмээх залуу цахилгааны шугам хүрээгүй газрын хүмүүст зориулан бүтээжээ. Мөн "SpinCycle"-ыг хувцас угаагаагүй үедээ энгийн дугуй шиг унаж болох гэнэ.

Хувцас угаадаг унадаг дугуй Хадгалах

Ердийн засмал замаас 10 дахин урт настай хуванцар зам Англид тавигджээ

Байгальд маш муу нөлөө үзүүлдэг хуванцар материалын хаягдлыг бууруулах зорилгоор Их Британийн "MacRebur" компани хаягдал хуванцар савнуудаар зам барьсан байна. Энэхүү зам нь байгальд ээлтэйгээс гадна жирийн асфальтан замаас хэд дахин удаан эдэлгээтэй ажээ.

Ердийн засмал замаас 10 дахин урт настай хуванцар зам Англид тавигджээ Хадгалах

Алдартай брэндүүдийн хамгийн ухаалаг сурталчилгаанууд

Ихэнх хүмүүс зар сурталчилгааг таашаадаггүй, сурталчилгаа эхэлмэгц л бид сувгаа сольж, дууг нь хаадаг нь нууц биш. Гэвч зарим төрлийн сурталчилгаа нь үнэхээр бусдын анхаарлыг татахуйц өвөрмөц болж чаджээ. Тэднийг хийсэн хүмүүсийг гайхалтай бүтээлч санааны ачаар тус бүтээгдэхүүнийг та тийм ч амархан мартахгүй л болов уу.

Алдартай брэндүүдийн хамгийн ухаалаг сурталчилгаанууд Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

ХХI зуунд хүмүүс өөр өөрсдийн онцлогийг харуулсан шинэ содон техник, технологиудыг бүтээх болсон байна. Тэдгээрийн зарим нь хүмүүний амьдралыг 180 градус өөрчлөх чадалтай бол зарим нь зүгээр л хөгжилтэй, инээдтэй байх ажээ. Ингээд хамтдаа тэдгээр гайхалтай бүтээлүүдтэй танилцья.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд

Өдөр тутмын амьдралыг хөнгөвчлөхийн тулд хиймэл оюун ухаан, робот, ухаалаг утас гэх мэт гайхалтай зүйлс бүтээгдсэн билээ. Тэгвэл тэдгээр шиг өргөн хүрээг хамарсан, нарийн бүтэцтэй биш боловч эмэгтэйчүүдийн амьдралд маш ихээр хэрэг болох төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд гарсаар байна. Ингээд та бүхэнд тэдгээрээс хамгийн шилдэг гэснийг нь танилцуулж байна.

Бүсгүйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх гайхалтай бүтээлч санаанууд Хадгалах

Дэлхийн хотуудад хэрэгжүүлсэн гайхалтай бүтээлч санаанууд

Аялагч, жуулчдад сайхан сэтгэгдэл төрүүлэх зорилготойгоор хийгдсэн зүйлс улс, хот бүрт байдаг. Тэдгээрийн зарим нь үлгэр жишээ авмаар шинэлэг, сонин содон, сэтгэл хөдөлгөм санагддаг билээ. Нөгөө талаасаа том хотод амьдардаг хүмүүс тун завгүй байдаг тул дизайнерууд тэдэнд зориулж аль болох тухтай амрах газруудыг олноор бий болгохыг хичээдэг. Ингээд бид танд хотын өнгө төрхийг өөрчилсөн гайхалтай шийдлүүдийн талаар хүргэе.

Дэлхийн хотуудад хэрэгжүүлсэн гайхалтай бүтээлч санаанууд Хадгалах

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснууд

Сурталчилгааны ажилтнууд хүмүүсийн анхаарлыг татсан хэрнээ сэтгэлд нь юм үлдээсэн зүйлс сэдэх гэсэн хүнд шалгууртай байнга тулгардаг. Үнэхээр ч бид хаа нэгтээ харсан зурагт хуудсаа хэдэн жилийн дараа ч гэсэн санаж байдаг шүү дээ. Өнөө үед зар сурталчилгааны энэхүү хүчийг ашиглан байгаль орчин, нийгмийн тулгамдсан асуудлуудад хүмүүсийн анхаарлыг хандуулахыг оролдож эхэлсэн нь үнэхээр магтууштай зүйл болжээ. Ингээд та бүхэнд нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснуудыг толилуулж байна.

Нийгмийн сэтгэхүйг өөрчилсөн зурагт хуудаснууд Хадгалах

Бүтээлч хүмүүсийн сэдсэн хөгжилтэй санаанууд

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр , бидний амьдрал улам бүр сонирхолтой, сэтгэл ханамж өндөр болдог шүү дээ. Ямартаа ч уншигч та бүхэнд амралтын өдрийн зугаа болгож бүтээлч хүмүүсийн сэдсэн хөгжилтэй санаануудыг танилцуулж байна.

Бүтээлч хүмүүсийн сэдсэн хөгжилтэй санаанууд Хадгалах

Хөгжилтэй аргаар асуудлыг шийдсэн хүмүүс

Өөрт тулгарсан асуудал бүрийг дандаа сөрөг талаас нь харж, сүржигнэх хэрэггүй. Учир нь аливаа юм бүхэнд бүтээлч санаа, хошин шогийн мэдрэмж хоёроо ашиглаж байх нь чухал байдаг юм шүү. Ингээд та бүхэнд хөгжилтэй аргаар өөрт тулгарсан асуудлаа шийдэж чадсан хүмүүсийг танилцуулж байна.

Хөгжилтэй аргаар асуудлыг шийдсэн хүмүүс Хадгалах

"Minecraft" тоглогчдын урласан гайхалтай бүтээлүүд

2009 онд анх танилцуулагдаж байсан "Minecraft" компьютер тоглоом нь тоглогчдод өөрсдийн хүссэн ертөнцийг бүтээх эрх чөлөөг олгодгоороо олон сонирхогчдын анхаарлыг татсан билээ. Тоглогчид болон сонирхогчдын хүрээ тэлэх тусам тоглоом өөрөө улам ихээр хөгжиж илүү дэвшилтэт ажиллагаа, горимууд нэмэгдсэн юм. Ингээд уншигч та бүхэндээ "Minecraft" тоглогчдын бүтээсэн гайхамшигт бүтээлүүдийг хүргэж байна. 

"Minecraft" тоглогчдын урласан гайхалтай бүтээлүүд Хадгалах