БҮТЭЭЛЧ САНАА

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Хамгийн өвөрмөц уутны загварууд

Тухайн брэндийнхээ бэлгэ тэмдэг болсон цүнхийг ашиглах нь нэлээд таатай байдаг билээ. “Манайхаар үйлчлүүлсэн танд баярлалаа” гээд байгууллагынхаа нэрийн цүнхийг бэлэглэвэл нэн таатай.  Ингээд хамгийн өвөрмөц цүнхний загваруудыг танд хүргэе.
Хамгийн өвөрмөц уутны загварууд Хадгалах

Нэрийн хуудасны шилдэг 20 санаанууд

Шилдэг удирдагчид өөрийн бизнесийг амжилттай хөгжүүлэхийн тулд үйлчлүүлэгчийн анхаарлыг татах тал дээр нэлээд их анхаардаг. Тэрээр бүх зүйлийг нарийвчлан бодож нэрийн хуудсан дээр хүртэл анхаарлаа хандуулдаг байна. Удирдлагын нэрийн хуудас гэдэг тухайн байгууллагын нүүр царай болдог билээ. Ингээд хамгийн шилдэг 20 нэрийн хуудсыг та бүхэнд хүргэе.

Нэрийн хуудасны шилдэг 20 санаанууд Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Бидний өдөр тутмын амьдралыг илүү хялбар болгох тал дээр дизайнерүүд нэлээд ажиллаж байгаа бололтой. Харин тэдний бүтээсэн төхөөрөмжүүд амьдралыг маш ихээр хялбарчилж, заримдаа эдгээр зүйлс байхгүй байсан бол, яах байсан бол хэмээх бодол төрдөг билээ. Ингээд та бүхэндээ ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлээс сонирхуулж байна.
Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа

Хэдий гадаа сэрүүхэн, үе үе шороогоор шуураад гундуухан байгаа ч гэлээ цаг наашилж байгаа гэхээр сэтгэлд цаанаа л өег байгаа нь мэдээж. Зуны улирал дөхөх тусам хүмүүс амралт, чөлөөт цагаа цэвэр агаарт гарч, байгаль дэлхийн сайхныг мэдрэн алжаалаа тайлахыг улам бүр хүсэн хүлээдэг. Хотынхон ихэвчлэн зусландаа гарч мөн  амралтынхаа өдрүүдийг ил гал дээр шорлог шарах, хорхог, боодог хийхээс гадна өөрийн гэсэн зуслангийн эзэмшил газраа тохижуулж, төвхнүүлэхэд зарцуулдаг нь нууц биш юм. Жишээ нь, хашаандаа, цэцэрлэгтээ гоёмсог зам тавих гэх мэт.

Зуслангийн хашаандаа зам тавих өвөрмөц 20 санаа Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Хэрвээ эргэн тойрноо нэг ажиглаад үзвэл бидний эргэн тойронд байгаа зүйлс амьдралыг маань хөнгөвчлөхөд зориулагдсан байдаг. Өөрийн амьдралыг хялбарчлахын тулд бид шинэ зүйл хайхыг эрмэлздэг бөгөөд энэ нь биднийг улам л залхуу болгосоор байна. Хамгийн залхуу хүмүүст зориулсан бүтээлүүдтэй танилц.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Хуучин зоос, түлхүүрээр гайхалтай бүтээл урлажээ

Зоос болон түлхүүрүүдийг ашиглан ямар нэгэн өвөрмөц урлагийн бүтээл хийж болдог гэдгийг та өмнө нь сонсч байсан уу? Майкл (Moerkey) хэмээх Австралийн уран барималч та бүхний нүдийг хужирлах, өвөрмөц содон шийдэл бүхий хаягдал түлхүүр, зооснуудыг ашиглан лонх, гэрлийн бүрхүүл зэрэг гайхалтай металл баримлууд бүтээжээ.
Хуучин зоос, түлхүүрээр гайхалтай бүтээл урлажээ Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

Эдгээр бүтээлч санаагаар хийгдсэн зүйлсийн хэрэглээ үнэхээр гайхшруулж байна. Тун удахгүй эдгээр бүтээлүүд айл бүрт байх болно гэдэгт найдаж байна. Энэ бол бидний хүсэж байсан зүйлс яах аргагүй мөн шүү дээ. Аливаа зүйлийг бага гэж голохгүй, хийж бүтээхийн тод жишээ энэ юм.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах

Бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулсан нөхрийнх нь чандартай “вибратор” бүтээжээ

Голландын дизайнер Марк Стуркенбум (Mark Sturkenboom) Миланы үзэсгэлэнгийн үеэр “Дурсамжийн хайрцаг” эсвэл “21 грамм” хэмээх жижиг хайрцгыг танилцуулсан байна. Энэ хайрцаг нь эр нөхрийнхөө араас шаналаж буй бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулжээ. Хайрцагны онцлог нь хайрцган дотор нөхрийнх нь чандартай алтан гадартай вибратор байгаад оршино.
Бэлэвсэн эмэгтэйчүүдэд зориулсан нөхрийнх нь чандартай “вибратор” бүтээжээ Хадгалах

Орчин үеийн солиорол

Жастин Кроу болон Арик Сни нар таныг дахин ганцаардахгүй байх тал дээр нэлээд анхаарал хандуулжээ. Тэд селфи хийхэд зориулсан хүний гарын хэлбэртэй "монопод" зохион бүтээжээ. Үүгээр дарсан гэрэл зургууд нь та хэн нэгнийг хөтөлсөн мэт харагдах юм байна.

Орчин үеийн солиорол Хадгалах

Машины дугуйгаар хийсэн гайхалтай зүйлс

Хэрэв танайд хуучин дугуй эсвэл хэрэггүй болсон олгой хаймар байгаа бол түүгээр олон хэрэгтэй зүйлс хийж болдог юм байна. Тэдгээрийг ашиглан цэцгийн мандал, цэцэрлэг, байрны гадаах тоглоомын талбай мөн хашаандаа ер нь хаана ч, хэрэглэж болох чухал зүйлийг та хүссэнээрээ хийж болох юм. Ингээд хуучин дугуйгаар хийсэн зарим нэг сонирхолтой зүйлийг та бүхэндээ хүргэе.

Машины дугуйгаар хийсэн гайхалтай зүйлс Хадгалах

Хэмжээг нь өөрчилж болдог сандаал бүтээжээ

Хамгийн энгийн бүтээл хүртэл сая сая хүний амьдралыг өөрчлөх үе байдаг. "The Shoe"-ийн зохион бүтээгч Кэнтон Ли хөл нүцгэн өсч том болж байгаа ядуу хүүхдүүдэд зориулж хэмжээг нь тохируулж болдог сандаал зохион бүтээжээ. Том бага ямар ч хүн өмсч болох эдгээр гуталнуудыг 5 size ихэсгэж багасгаж болох бөгөөд энэ нь уг гутлыг нэг хүн 5 жилийн турш өмсөх боломжтой гэсэн үг юм.
Хэмжээг нь өөрчилж болдог сандаал бүтээжээ Хадгалах

Орчин үеийн технологи ашиглаагүй бүтээлүүд

21-р зуунд бүхий л зүйл орчин үеийн технологитой холбогдолтой байх ёстой гэсэн ойлголт илүү давамгайлж байгаа болов уу. Гэтэл зохион бүтээгчдийн агуу сэтгэн бодох чадварын ачаар сүүлийн үеийн шинэлэг технологийг заавал ашиглахгүйгээр олон зүйл хийж болох юм байна гэдгийг та дараах мэдээллийг уншаад ойлгох болов уу. Ингээд орчин үеийн технологи ашиглаагүй бүтээсэн, хэрэглэлүүдийг сонирхоцгооё.
Орчин үеийн технологи ашиглаагүй бүтээлүүд Хадгалах