БҮТЭЭЛЧ САНАА

Эзэгтэй таны гал тогооны ажлыг хөнгөвчлөх аргууд

Хоол хийх үйл ажиллагааг хөнгөвчилж, амар хялбар болгодог аргуудыг эзэгтэй бид үргэлж ашигладаг шүү дээ. Цахим хуудаснаас ямар л бол ямар зүйлийг түвэггүй хийх аргыг хайгаад олчих боломжтой цаг үед бид амьдарч байгаа билээ. Гэвч эдгээр аргууд нь үнэхээр бидэнд ашиг тусаа өгдөг эсэхийг заавал туршиж байж л мэдэх боломжтой байдаг. Иймээс бид танд туршиж үзсэн, баталгаатай мэдээлэл өгөхийг зорилоо. 

Эзэгтэй таны гал тогооны ажлыг хөнгөвчлөх аргууд Хадгалах

Америк залуу цахим ертөнцийг гайхшируулж байна

АНУ-ын Нью-Жерсид төрсөн 23 настай уран бүтээлч Адам Хиллман (Adam Hillman) нь бүтээлүүдээ өөрийн цахим хуудсаар дамжуулан бусдад хүргэснээс хойш олонд танигдаж, сая сая дагагчтай болоод байна. Тэрээр өвөрмөц бүтээлүүдээ маш олон төрлийн зүйлс ашиглан, маш тэвчээртэйгээр урлаж хийдгийг зурагнаас нь хараад л мэдэх боломжтой. Ингээд түүний сэтгэлээ шингээн хийсэн гайхалтай бүтээлүүдтэй танилцацгаая!

Америк залуу цахим ертөнцийг гайхшируулж байна Хадгалах

Урт, нарийхан жижиг өрөөг тохижуулах гайхалтай санаанууд

Цайвар өнгийн хана, тольтой шүүгээ зэрэг нь урт нарийхан өрөөний цорын ганц аврагч байхаа болиод удаж байна. Нарийхан, жижиг өрөөг илүү тохилог болгох тал дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд гайхалтай шинэлэг аргууд урган гарсаар байгаа билээ. Ингээд танд урт нарийхан өрөөг хэрхэн тохилог болгох талаар шилдэг шийдлийг хүргэе.

Урт, нарийхан жижиг өрөөг тохижуулах гайхалтай санаанууд Хадгалах

Та үүнийг мэдсэний дараа эдгээр хальсыг хэзээ ч хог руу хаяхгүй!

Эдгээр зүйлсийг шууд хогын саванд хийдэг үе ард хоцорчээ. Дахин боловсруулан ашиглахаас гадна гарын доорх материалаар хэрхэн хүнд хэрэгтэй байдлаар ашиглаж болох аргуудыг та бүхэнд хүргэж байна. 

Та үүнийг мэдсэний дараа эдгээр хальсыг хэзээ ч хог руу хаяхгүй! Хадгалах

Танд тохирохгүй байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ бүү хая!

Заримдаа бидэнд хугацаа нь дууссан эсвэл танд тохирдоггүй гээд олон төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн зөндөө үлддэг. Жишээлбэл: муухай үнэртэй тос эсвэл өнгө нь таарахгүй байгаа пудр гэх мэт. Тэгвэл энэхүү хэрэггүй тоосонд дарагдаж буй бүтээгдэхүүнийг хэрхэн ахуйн хэрэглээндээ ашиглаж болох талаар сонирхолтой аргуудыг хүргэхээр бэлтгэлээ.

Танд тохирохгүй байгаа гоо сайхны бүтээгдэхүүнээ бүү хая! Хадгалах

Жижиг талбайтай орон сууцанд зориулсан интерьерийн гайхалтай санаанууд

Өнөөдрийн нийтлэлээр бид та бүхэндээ гэрийнхээ зай бүрийг хэрхэн бүтээлч байдлаар ашиглах талаарх шинэлэг санаануудыг хүргэх болно. Таны гэр жижигхэн зайтай, талбай багатай болохоор хамаг юмнууд тань багтаж шингэхгүй байгаа бол эдгээр зургуудаас санаа аваарай!

Жижиг талбайтай орон сууцанд зориулсан интерьерийн гайхалтай санаанууд Хадгалах

Эмнэлгийн спиртийг ахуйн нөхцөлд ашиглаж болох аргууд

Айлуудын эмийн саванд эмнэлгийн зориулалттай спирт байдаг ч тэр бүр яаж ашиглахаа хүмүүс мэддэггүй юм. Гашуун бодис нэмсэн, уухад тааламжгүй 70%-ийн спирт, 97.5-100%-ийн ууж  болдоггүй цэвэр спирт гэсэн хоёр өөр төрөл байдаг ажээ. Ингээд өнөөдрийнхөө дугаараараа эмнэлгийн спиртийг ямар зорилгоор хэрхэн ашигладагийг мэдэж авцгаая. 

Эмнэлгийн спиртийг ахуйн нөхцөлд ашиглаж болох аргууд Хадгалах

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх хялбар аргууд

Айл гэрийн эзэгтэй байна гэдэг нөр их хөдөлмөр шаардсан басхүү нэр хүндтэй алба билээ. Эзэгтэй та гал тогооныхоо зарим зүйлийг их хүч зарцуулалгүйгээр цэвэрхэн, сайхан болгохыг хүсч байгаа бол энэхүү нийтлэлд анхаарлаа хандуулаарай. 

Цэвэрлэхэд бэрх зүйлсийг цэмцийлгэх хялбар аргууд Хадгалах

Таны гэрийг чамин тансаг, ая тухтай болгох гайхалтай санаанууд

Гэр бол зүгээр нэг хана биш. Таны хувьд хамгийн тав тухтай байх ёстой газрын нэг бол яах аргагүй гэр мөн билээ. Харин тав тухтай мэдрэмж нь тансаг засал чимэглэлээр бус харин зарим онцгой деталийн ачаар бий болдог. Та эдгээр зөвлөгөөнөөс өөрийн боломжтой хувилбарыг сонгон хэрэгжүүлж, гэрээ тансаг чамин болгоорой. Ингэснээр хайртай хүмүүс тань гэр рүүгээ яаран тэмүүлэх болно. 

Таны гэрийг чамин тансаг, ая тухтай болгох гайхалтай санаанууд Хадгалах

Шинэ байр авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Амьдралынхаа ихэнх хугацааг өнгөрүүлэх орон гэр гэдэг хамгийн чухал. Харин та шинэ байраа сонгож, худалдан авахдаа юуг нь голчлон анхаардаг вэ? Үнэн хэрэгтээ ихэнх хүмүүс байр сонгохдоо дотоод засал, метр квадратаас илүүг хардаггүй. Тэгвэл бид та бүхэндээ шинэ байр худалдан авахдаа заавал анхаарах ёстой зүйлсийг танилцуулахаар бэлтгэлээ. Та ойртон суугаад, тухлан уншаарай.

Шинэ байр авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ? Хадгалах

Зэвэрч, толбо тогтсон үнэт эдлэлийг өнгөлөх хялбар аргууд

Бид өмссөн хувцсандаа тохируулан том жижиг гэлтгүй төрөл бүрийн гоёл чимэглэл зүүдэг. Хөлсөө дуслуулан ажиллаж олсон мөнгөө, өөрөөсөө ч харамлан цуглуулсаар, сая нэг алт, монет, мөнгөн эдлэл авч зүүх боловч, удалгүй өнгөө алдаж, зэвэрч, толбо тогтох нь харамсалтай. Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэж болох вэ? Бид өнөөдөр та бүхэндээ үнэт эдлэлийг хэрхэн арчилж, өнгө оруулах тухай зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ. 

Зэвэрч, толбо тогтсон үнэт эдлэлийг өнгөлөх хялбар аргууд Хадгалах

Нимбэгийг дөрөв хувааж, унтлагын өрөөндөө тавь!

Нимбэгний исгэлэн үнэр нь таныг гайхалтай сэргэг болгох төдийгүй таны дархлааг дэмжиж бүх төрлийн өвчнөөс сэргийлэхэд нэн тустай ажээ. Энэхүү жимсийг олон хүн өдөр тутамдаа хэрэглэдэг боловч биед ямар нөлөө үзүүлдэг болоод, түүний ашигтай чанаруудыг мэдэх нэгэн нь тун цөөхөн. Тиймээс та бүхэндээ мэдлэг олгох зорилгоор нимбэгний ач тус,  бидний биед үзүүлэх нөлөөний талаар дараах сонирхолтой мэдээллийг бэлтгэлээ.

Нимбэгийг дөрөв хувааж, унтлагын өрөөндөө тавь! Хадгалах