БҮТЭЭЛЧ САНАА

30 ГЭР БҮЛТЭЙ ТАНИЛЦ!
Хаах
Сурталчилгаа

Сонирхолтой савалгаатай бүтээгдэхүүнүүд

Яагаад ч юм заримдаа гоё хайрцаг, савалгаатай бүтээгдэхүүн харахаараа бидэнд өөрийн эрхгүй худалдаж авах хүсэл төрдөг. Үүнийг бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид мэддэг учир сонирхол татахуйц савалгааг ихээр гаргадаг болжээ.
Сонирхолтой савалгаатай бүтээгдэхүүнүүд Хадгалах

Амьд гарахад хэрэгтэй төхөөрөмж

Хамгийн найдвартай сайн бэлдсэн аялалд ч аюул, асуудал тулгарч болзошгүй. Үүнийг аялалын байгууллагынхан сайн мэддэг учир аялагчдад зориулан VSSL хэмээх нэгэн жижигхэн төхөөрөмжийг бүтээсэн байна.
Амьд гарахад хэрэгтэй төхөөрөмж Хадгалах

Аялалд зориулсан сонирхолтой бүтээгдэхүүнүүд

Урт хугацааны турш аялалд явах нь зарим тохиолдолд ихээхэн хэцүү байдаг билээ. Заримдаа хаа нэгтээ сайхан очиж амармаар байдаг ч тэнд тулгарах асуудлаас болоод бодлоо өөрчлөх нь элбэг тохиолддог шүү дээ. Тэгвэл ухаалаг дизайнерууд энэ асуудлыг хялбархан шийдэх арга замуудыг олжээ. Ингээд таны аялалыг хялбарчлах, илүү тухлаг болгох сонирхолтой бүтээгдэхүүнүүдтэй танилцацгаая.
Аялалд зориулсан сонирхолтой бүтээгдэхүүнүүд Хадгалах

Оросууд мод хагалдаг төхөөрөмж бүтээжээ

Энэ төхөөрөмж Манай Монгол оронд нэлээд тохиромжтой эд бололтой. Монгол орны маань өвөл ихээхэн хүйтэн байдаг учир, өвлийн бэлтгэлээ хангалттай сайн базаах хэрэгтэй болдог. Хөрөөдсөн модыг сүхээр хагална гэдэг тийм ч амар ажил биш гэдгийг хөдөөнийхөн сайн мэдэж байгаа. Манай хойд хөрш болох Оросууд мод хагалах цахилгаан төхөөрөмж бүтээсэн байна.
Оросууд мод хагалдаг төхөөрөмж бүтээжээ Хадгалах

Унгарчууд өвөрмөц гацуур мод босгожээ

Будапештын төв талбай дээр 11 метрийн урттай тайрдас модоор хийсэн сүлд мод сүндэрлэсэн байна. Үүнийг Унгарын "Hello Wood" хэмээх архитектурын байгууллага санаачилсан аж. Энэ сүлд мод нь Шинэ жилийн баярын үеэр хотын талбайг чимээд зогсохгүй, шинэ жилийн дараа түлээ шаардлагатай айлуудад модыг үнэгүй тарааж өгөх гэнэ. Ингээд гайхалтай сүлд мод бүтсэн үйл явцыг харцгаая.
Унгарчууд өвөрмөц гацуур мод босгожээ Хадгалах

Махийсан бөгжийг гайхалтай сэргээжээ

Таны харж буй зүйл бол хог жижиглэгч дотор санамсаргүй орсон хуримын бөгж юм. Одоо энэ бөгж хэзээ ч урьдын хэвэндээ орохгүй мэт болжээ. Тэгвэл чадварлаг дарханы ачаар хуримын бөгжөө анх ямар байсан яг тэрэн шигээ болж чаджээ. Ингээд хэрхэн сэргээснийг харцгаая.
Махийсан бөгжийг гайхалтай сэргээжээ Хадгалах

Энгийн бүтээгдэхүүн алдартай брэнд байсан бол?...

Өнөө үед ямар нэгэн томоохон брэндийн шошгыг бараа бүтээгдэхүүн дээр наахад л өндөр үнэтэй, тансаг хэрэглээний зүйл болж хувирдаг. Уг асуудал нь зураач, дизайнер Педди Мерги (Peddy Mergui)-ийн санааг ихээр зовоожээ. Тэрээр "Wheat is Wheat" хэмээх гэрэл зургийн төслөөрөө энэ асуудлыг хөндсөн байна.
Энгийн бүтээгдэхүүн алдартай брэнд байсан бол?... Хадгалах

Салхинд гарахад хэрэгтэй зүйлс

Салхинд гарах сайхан байдаг зарим тохиолдолд тав тух муутай байдаг билээ. Тэгвэл бидний энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд, бүтээлч хүмүүс хялбар зүйлсийг бүтээжээ. Зарим нь маш өвөрмөц учир ийм зүйл байна гэж санаанд багтамгүй мэт бодогдоно. Ингээд салхинд гарахдаа бэлтгэж болох хэрэгтэй зүйлсийг хүргэе.
Салхинд гарахад хэрэгтэй зүйлс Хадгалах

Ахуйн сонирхолтой бүтээлүүд

Гал тогоо бараг хэрэглэдэггүй нэгэн эсвэл туршлагатай ахлах тогооч хэн ч байсан хамаагүй, эдгээр ахуйн сонирхолтой бүтээлүүд, амттай эрүүл хүнсийг энгийн бөгөөд түргэн бэлтгэхэд туслах болно.
Ахуйн сонирхолтой бүтээлүүд Хадгалах

Ярих биш, хийдэг хүмүүсийн бүтээл

Хэрвээ хоол хийх дургүй бол эмэгтэй хүний хувьд гал тогоонд амралтын өдрийг өнгөрүүлэнэ гэдэг төдийлөн таалагдахгүй болов уу. Тэгвэл аливаа зохион бүтээж, турших дуртай бүтээлч хүмүүс гэрийн эзэгтэй нарын ажлыг хөнгөвчлөх олон гайхалтай санааг дэвшүүлж, түүнийг ажил болгосоор байна.
Ярих биш, хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Зөгийн бал цуглуулах шинэ төхөөрөмж бүтээжээ

Хэдийгээр зөгийн бал сайхан амттай ч, зөгий үржүүлэгчдийн хувьд нэлээд хүндрэлтэй байдаг. Эхлээд бүтэн жилийн турш зөгийгөө өсгөн үржүүлж, хамгийн сүүлд зөгийн балаа гаргаж авах гэдэг асуудалтай. Тэгвэл саяхнаас зөгийний үүрийг онгойлгохгүйгээр зөгийн балыг гаргаж авах шинэ төхөөрөмж бий болжээ.
Зөгийн бал цуглуулах шинэ төхөөрөмж бүтээжээ Хадгалах