БҮТЭЭЛЧ САНАА

8 ЖИЛИЙН 8 БЭЛЭГ!
Хаах
Сурталчилгаа

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Бидний амьдрал гэнэтийн бэлгээр дүүрэн юм. Ялангуяа амьдралыг хялбарчлах ухаалаг аргуудыг нэвтрүүлснээр амьдрал хэрхэн өөрчлөгддөг жишээг бидний мэдээллээс хараарай. Ингээд та бүхэндээ ярих биш хийдэг хүмүүсийн энэ удаагийн шинэ дугаарыг хүргэж байна.

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Архитектурын шинэ чиг урсгал

Бидний амьдарч байгаа дэлхий vнэхээр гайхам сайхан шvv. Бидний тєсєєлєлєєс ч илvv билээ. Нэгэн хэвийн байдаг зvйл гэж нэг ч байхгvй шvv дээ. Бvгд л байнга хуьсан єєрчлєгчдєж байдаг. Хvмvvс бид ч бас єєрчлєгддєг. Vvнтэй адилаар бидний эргэн тойронд байгаа байшин барилга, тvvний дизайн болоод дvр тєрх нь єдрєєс єдєрт улам илvvгээр бидний амьдралд дєхєм, авсаархан, тухтай болсоор байна. За ингээд хамтдаа шинэлэг дизайнуудтай таницацгаая.
Архитектурын шинэ чиг урсгал Хадгалах

Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн хийх хялбар арга

Эдийн засгийн хямралыг дагаад гадуур зарагддаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн хэмжээ нь ч багасаж, үнэ нь ч өссөөр байна. Тэгэхээр бид энэ удаад гэрийн нөхцөлд биеин тос, гуужуулагч гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүнүүд хийх маш хялбар аргуудаас уншигч та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ. Магадгүй та эдгээрийг өөрийн гараар хийн, хайртай дотны хүмүүсдээ ч бэлэглэж болно шүү дээ.
Гэрийн нөхцөлд гоо сайхны бүтээгдэхүүн хийх хялбар арга Хадгалах

Япончуудын зохион бүтээсэн өвөрмөц гутал

Бид өөрсдийн хэрэгцээ шаардлага, эрүүл ахуйд нийцсэн хөлд эвтэйхэн гутлыг тэр бүр дэлгүүрийн лангуун дээрээс худалдан авч чаддаггүй билээ. Харин шинэ санаа, гайхалтай шийдлээрээ үргэлж гайхагддаг Япончууд нэгэн өвөрмөц гутлыг үйлдвэрлэсэн байна. Ингээд та бүхэндээ тэрхүү сонирхолтой гутлыг танилцуулъя. 
Япончуудын зохион бүтээсэн өвөрмөц гутал Хадгалах

Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай аргууд

Одоогийнх шиг завгүй нийгэмд бид үргэлж яарч, сандарч, цагандаа баригдан амьдардаг болсон. Хурал цуглаан, уулзалт зөвлөгөөн, үдэшлэг цэнгээн, хичээл сургууль гээд л бидэнд амжуулах ажил мундахгүй их байдаг билээ. Тэгвэл эдгээр чухал мөчүүддээ санаандгүй тохиолдлоор хүний нүдэнд эвгүй харагдахаас сэргийлэхийн тулд та доорх хялбархан хэрнээ тустай аргуудыг туршиж үзээрэй. 

Бидний амьдралыг хөнгөвчлөх гайхалтай аргууд Хадгалах

Галын өрөөний хамгийн сонирхолтой бүтээлүүд

Та бүхэнд галын өрөөнд зориулсан хамгийн ер бусынаас гадна таныг инээлгэж дөнгөх хөгжилтэй хэрэгслүүдтэй танилцуулж байна. Зарим нэгийг нь та яахын аргагүй гэртээ авахыг хүсэх нь гарцаагүй. Харин заримыг нь хараад, инээгээд өнгөрнө биз ээ. Ямартай ч санаа сэдлээр баялаг хорвоо дээрхи шинийг санаачлагчдын сонирхолтой бүтээлүүдтэй танилцацгаая.
Галын өрөөний хамгийн сонирхолтой бүтээлүүд Хадгалах

Хятадын өвөрмөц архитектур

Албан ёсны мэдээллээр Хятад улсад 9 596 960 кв.км газар нутаг дээр 1 347 350 000 хүн ам оршин суудаг байна. Үүнээс болоод Хятад улсад олон тооны худалдаа, үйлчилгээний, амины орон сууцууд баригдаж байгаа бөгөөд Хятадын хуучин барилгуудын дунд олон тооны өндөр гайхалтай барилгууд сүндэрлэж харагдана. Нэг талаас харахад орчин үеийн, нөгөө талаас хуучны зарим нэг зүйл хадгалаастай байгаа энэхүү Хятадын өвөрмөц архитектурыг сонирхоцгооё.
Хятадын өвөрмөц архитектур Хадгалах

Берлиний нэгэн зочид буудлын бие засах газар

Берлин хотноо саяхан нээгдсэн “25hours Hotel Bikini” зочид буудлын архитекторч нь яагаад ч юм бие засах газрын цонхыг таазнаас шал хүртэл ил харагдах цонхтой хийхээр шийджээ. Иймэрхүү зүйл тэнгэр баганадсан барилгуудын хувьд байж болох ч, сониуч дурангаар харагчдаас бултах аргагүй юм.
Берлиний нэгэн зочид буудлын бие засах газар Хадгалах

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах аргууд

Бидний өдөр тутмын хэрэглээ болсон сонгино лууван зэрэг хүнсний ногоонуудыг хэрхэн зөв хадгалахаа мэдэх үү?... Зүгээр л хөргөгчиндөө хадгалаад болоо гэж үзэж байвал үгүй юм. Тиймээс бид та бүхэндээ хүнсний ногоог илүү удаан хадгалахын тулд хэрхэн хадгалах тухай сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Хүнсний бүтээгдэхүүнийг шинээр нь удаан хадгалах аргууд Хадгалах

Сонирхолой ахуйн бүтээлүүд №7

“Дизайн бол бүх юм” гэдэгтэй та санал нийлэх үү? Би лав санал нийлдэг. Учир нь дизайны төгс зохицол нь хүний сэтгэл оюунд нөлөөлж, байлдан дагуулж чаддаг. Худлаа гэвэл яагаад буддын сүм хийдэд хөл тавих агшинд сэтгэл уужирч, цаанаа л нэг тааламжтай, амгалан болдог гэж бодож байна? Яагаад гэвэл бурхны шашны хийд нь эрт дээр үеэс хүний сэтгэлд хамгийн тааламжтай, тайван сэтгэгдлийг төрүүлдэг шаргал өнгөөр хана, туургаа хийж, хамгийн тайван үнэр болох арц, хүжний үнэрийг түгээн, хамгийн зөв давтамжтай “аялгуугаар” ном гүрмээ уншдаг. Энэ бүхэн нийлээд дизайн шүү дээ. Бид бүтээлчээр хандаж чадвал амьдралын өчүүхэн зүйлсийг хүртэл дизайнлаг болгож чадна. Тэгвэл одоо бүгдээрээ ойр дотныхон болон хэн нэгэнд өгөхөд маш тааламжтай бэлэг болохоор сонирхолтой дизайнтай гэр ахуйн хэрэгслүүдийг танд танилцуулж байна.
Сонирхолой ахуйн бүтээлүүд №7 Хадгалах

Гайхалтай хувирдаг тавилгууд

Олон хүнд өрөөний зай хүрэлцэхгүй байдаг асуудлыг шийдэхэд тусладаг эсвэл өрөөг нилээд бүтээлч шинэлэг харагдуулдаг хувирч өөрчлөгддөг тавилгууд одоо ихэд эрэлттэй байна. Та бүхнийг нилээн сонирхолтой загвар бүхий тавилгуудтай танилцахыг санал болгож байна. Манай уран гартай мужаанууд эндээс санаа авч болох юм.
Гайхалтай хувирдаг тавилгууд Хадгалах

Хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлууд

Та сүнс байдаг гэдэгт итгэдэг үү? Хүн бүхэн л гуравдагч ертөнц, сүнс хэмээх зүйл байдаг талаар төдийлэн итгэдэггүй. Харин ном сурвалж, сүнсний талаар баримтууд дээр сүнсийг хэдийн үхсэн ч, түүнийгээ мэдэлгүй бидэнтэй цуг оршсоор байдаг талаар өгүүлдэг. Тэдгээр сүнснүүд нь өөрт хамгийн тав тухтай, сэтгэлд ойр газраа сонгон, хорогдох нь бий. Ингээд та бүхэндээ хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлуудыг танилцуулъя. 

Хамгийн аймшигтай сүнстэй зочид буудлууд Хадгалах