БҮТЭЭЛЧ САНАА

Хаах
Сурталчилгаа

Ширээний чийдэн бол интерьерийн салшгүй хэсэг юм

Ширээний чийдэн мэтийн интерьерийн зарим зүйл хүний зан байдал, бие хүнийг тодорхойлж болдог. Бүтээлч хүмүүс хурц тод өнгө, ер бусын хэлбэрийг илүүд үздэг бол уламжлалт хэв загварыг эрхэмлэдэг үзэл бодолтой хүмүүс төв загварын чийдэнг тавих жишээтэй. Өнөөдөр та бүхний анхааралд таны хүсэл сонирхол, хувийн онцлогыг онцгойлон илэрхийлж чадах шилдэг ширээний чийдэнгүүдийн цуглуулгуудыг толилуулж байна.
Ширээний чийдэн бол интерьерийн салшгүй хэсэг юм Хадгалах

Далайн хавчин мотоцикл

Нэгэн тогооч хавчны үлдсэн хуягыг ашиглан маш бяцхан мотоциклийн бүхэл бүтэн цуглуулга хийхээр шийджээ. Тайваниас ирсэн Хуан Мингбо хятадын Фуцзянь мужид болсон хоол хийх урлагийн чиглэлээр явагдсан семинар дээр цуглуулгаа үзүүлж, ирсэн хүмүүсийг маш ихэд гайхшруулжээ.
Далайн хавчин мотоцикл Хадгалах

Хэрвээ тоглоом ястай байсан бол...

Нью-Йоркийн зураач Жейсон Фрини (Jason Freeney) бүх хүмүүсийн сайн мэдэх, хайртай зохиолын баатруудын “дотоод ертөнцийг” бидэнд нээн харуулж байна. Тэр Стьюи Гриффин, Немо, Марио зэрэг бүх хүмүүсийн мэддэг алдартай баатруудын тоглоомнуудыг худалдаж аваад, тоглоомны талыг зүсэж, бүдүүвчилсэн шавраар дүүргээд, дараа нь яс болон тоглоомны дотор эрхтэнийг шүдний эмнэлэгийн багажаар зүсэж урласан байна. Өнөөдөр та бүхэнд бага зэрэг аймшигтай, гэвч хөгжилтэй тоглоомнуудын зургуудыг толилуулж байна.
Хэрвээ тоглоом ястай байсан бол... Хадгалах

Ахуйн хэрэглээний 50 шинэ, шилдэг бүтээл

Та бүхэндээ бүтээлч сэтгэлгээтэй, зүгээр суух дургүй дизайнеруудын маш онгой, өвөрмөц 50 шинэ ахуйн бүтээлийг сонирхуулж байгаадаа таатай байна. Тэд бидний хажууд байж л байдаг тэр энгийн санааг хэрэглээ болгож чаддаг гайхалтай хөдөлмөрч хүмүүс юм.
Ахуйн хэрэглээний 50 шинэ, шилдэг бүтээл Хадгалах

Японы сонирхолтой ахуйн хэрэглэлүүд

Нэгэн эмэгтэй сайн найзтайгаа шинэ жил тэмдэглэхээр Япон орныг зорьжээ. Түүнд энэ улсын ахуйн хэрэглэхэд хялбар ахуйн хэрэгслүүд нь маш их таалагдсан бөгөөд тэрээр ийнхүү эдгээр сонирхолтой ахуйн хэрэглэлүүдийг уншигчдад танилцуулахаар шийдсэн байна. Ингээд хамтдаа японын ахуйн хэрэглэлүүдийг сонирхоцгооё.
Японы сонирхолтой ахуйн хэрэглэлүүд Хадгалах

Өөрийн гараар гэрлийн бүрхүүл хийцгээе

Бид байрныхаа дотоод засал чимэглэлд их анхаардаг билээ. Тиймээс ч өдөржин дэлгүүрээр явж өөрт таалагдсан гэрлийн бүрхүүлийг маш удаан хайдаг. Тэгвэл заавал өдөржин дэлгүүрээр явж хайхгүйгээр өөрийн гараар ч сонирхолтой, чамин гэрлийн бүрхүүлийг урлаж болох нь байна. Ялангуяа энэхүү бүрхүүлийг урлахад мөнгө болон цаг зав ихэд хэмнэгдэх аж.
Өөрийн гараар гэрлийн бүрхүүл хийцгээе Хадгалах

Өөрийн гараар ээмэг урлацгаая

Та өөрийн гараар ямарваа нэгэн зүйл урлах дуртай л биз дээ. Тэгвэл сүүлийн үед охидын нэлээд сонирхох болсон ээмгийг хэрхэн өөрийн гараар урлах тухай зөвлөгөөг танилцуулъя. Ингээд өөрийн гэсэн нэгэн өвөрмөц чимэглэлтэй л боллоо гэсэн үг.
Өөрийн гараар ээмэг урлацгаая Хадгалах

Оны шилдэг өвөрмөц загвартай хэрэгслүүд

Зохион бүтээгчдийн ур чадвараа, сэтгэн бодох чадвараа ашиглан хийсэн эдгээр ахуйн хэрэглээнүүд хэзээ ч хуучрашгүй бөгөөд 2012 оны шилдэг бүтээлүүд байх болно. Магадгүй зарим нэг бүтээгдэхүүний зохион байгуулалтын талаар маргаж болох боловч эдгээр бүтээгдэхүүнүүд сэтгэл санааг өөдрөг болгодог гэдэгтэй маргах хэрэггүй биз ээ. Аз болоход хүний ургуулан бодох чадварт хязгаар гэж үгүй бөгөөд 2012 он илүү өвөрмөц бүтээгдэхүүнүүдээрээ биднийг хөгжөөж чадлаа. Хамгийн шилдэг, хамгийн өвөрмөц загвартай бүтээгдэхүүнүүд энэхүү жагсаалтанд багтсан юм.
Оны шилдэг өвөрмөц загвартай хэрэгслүүд Хадгалах

Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд

Уншигч та бүхэнд маш сонирхолтой, бүтээлч хандлагаар дизайныг нь гаргасан ойр зуурын хэрэгслүүдийн ээлжит танилцуулгыг хүргэж байна. Эдгээрийн аль нь ч гэсэн хэрэглэхэд ойр, хялбар, тухлаг бөгөөд загварлаг ажээ. Бүх зүйл дээр бүтээлч өнцгөөс төвлөрж, өөдрөгөөр харж чадвал үнэхээр амьдрал дунд шинэ бүтээл, шинэ санаа төрөх шиг амархан зүйл байдаггүй гэсэн бодол төрснийг тантай хуваалцах нь зүйтэй байх. Ингээд сонирхолтой бүтээлүүдтэй танилцацгаая.
Сонирхолтой дизайнтай ахуйн хэрэглэлүүд Хадгалах

Ахуйн сонирхолтой бүтээлүүд

Гэр ахуйд хэрэглэдэг ойр зуурын зүйлсийг арай илүү бүтээлч, сонирхолтой өнцгөөс харж, хийвэл ашиглахад улам урамтай болгохын сацуу гэрт өнгө төрх, өвөрмөц байдлыг нэмдэг билээ. Тэгвэл одоо танд Европын алдарт гэр ахуйн чимэглэл, гал тогооны хэрэгслийн дизайнерууд болох David Quan, Derek Roberts, Damian Evans, Frank Kerdil нарын бүтээлүүдийг хүргэж байна. Дизайнерын бүтээл гэдэг нь зүгээр л харахад үзэсгэлэнтэй байхад хангалттай байхаа болиод удаж байгаа. Харин үзэмжтэйн дээр хэрэглээнд хамгийн ойр байхыг чухалчилдаг болсон билээ. Ингээд бүгдээрээ мэргэжлийн ахуйн хэрэгслийн дизайнеруудын бүтээлүүдтэй танилцацгаая.
Ахуйн сонирхолтой бүтээлүүд Хадгалах

Сонирхолой ахуйн бүтээлүүд (6-р хэсэг)

Айл бүрийн гал тогоонд бидний өдөр тутмын ажлыг хөнгөвчилж чадах ямарваа нэгэн хэрэгсэл байж л таарна. Хэрвээ та кофе чанаж уух дуртай бол яагаад тогтоогчтой халбага сонгож болохгүй гэж?... Кофегоо уучихаад кофеныхоо уутны амсарт халбагаа тогтоосон байхад та дараа нь халбагаа төвөггүй олох болно. Мөн хэрвээ та шарсан өндөг хийх дуртай бол өндгөө хэлбэрт оруулж шарахад болохгүй зүйл гэж үгүй. Хоол хэдий өнгө сайтай байна төдий чинээ идэх хүслийг төрүүлдэг гэдгийг бүгд л мэдэх биз ээ. Ингээд гайхалтай дизайнеруудын бүтээсэн гал тогооны хэрэгслүүдтэй танилцацгаая. Эдгээр хэрэгслүүд таны ажлыг хөнгөвчлөхөөс гадна гал тогооны чинь өрөөг гайхалтай чимэглэх болно. Нэг сумаар хоёр туулай буудсантай ялгаагүй шүү.

Сонирхолой ахуйн бүтээлүүд (6-р хэсэг) Хадгалах