БҮТЭЭЛЧ САНАА

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Маш сонирхолой ахуйн бүтээлүүд (5-р хэсэг)

Гэрийн ажилдаа цаг зав гаргах бололцоо багатай байдаг хүн бүрт зориулсан маш сонирхолтой ахуйн шинэ таван бүтээлийг танд танилцуулж байна. Эдгээр 5 бүтээлийн аль аль нь маш шинэлэг бөгөөд хялбархан энгийн хирнээ олон ажлыг хөнгөвчлөх ач холбогдолтой ажээ. Эгэл амьдрал дотроос шинэ санаанууд ундарч байдаг бөгөөд шинийг сэдэхэд хэзээ ч оройтдоггүй гэдгийг энэхүү нийтлэл бас танд мэдрүүлэх байх.

Маш сонирхолой ахуйн бүтээлүүд (5-р хэсэг) Хадгалах

Янзын гоё аяганууд

Та бидэнд гэрт болон ажил дээр маань єєрийн гэсэн хайртай аяга байдаг. Энэ аягандаа найз нєхєд болон гэрийнхнийгээ хvртэл хvргэх дургvй. Учир нь энэ аяга хэрэглэхэд эвтэй, миний хайртай аяга, тэгээд бас энэ аяганаасаа кофе уухад жинхэнэ амтыг нь мэдэрдэг учраас... Ер нь кофенийх ч, цайных ч гэсэн аяга гэдэг бол зvгээр л сав биш. Энэ бол тухайн эзэмшигч хvний хэн бэ гэдгийг харуулдаг эд хэрэглэл яах аргагvй мєн. Тэгвэл одоо та бvхэндээ дизайны хувьд хамгийн сонирхолтой ур хийцтэй гоёмсог аягануудыг товч тайлбарын хамт танилцуулъя.
Янзын гоё аяганууд Хадгалах

Маш сонирхолой ахуйн бvтээлvvд №1

Уртаас урт амралтын єдрvvд тааламжтайяа vргэлжилж, зуны дэлгэр уур амьсгал, гэр бvлийн дулаахан орчинтой гайхалтай цохицож, хєдєє гадуур аялалаар явах нэг нь явсан энэ vед та бидэнд ахуйн хэрэглээндээ хамгийн их хэрэгцээтэй эд зvйлсийн талаарх сонирхолтой нийтлэл яг цагаа олсон мэдээлэл болно гэдэгт итгэлтэй байна. Гэртээ нэгийг авчихсан байхад чимэг болно уу гэхээс илvvдэл, хэрэгцээгvй зvйл болж овоорохгvй нь лавтай. Бодит амьдрал дунд хvн бvтээлчээр сэтгэж, єєр єнцгєєс харж чадах л юм бол бєєн санаа, бєєн шинэ сэдэл байдаг ажээ. Ингээд бvгдээрээ гэр ахуйн маш сонирхолтой бvтээлvvдийн цуглуулгатай танилцацгаая.
Маш сонирхолой ахуйн бvтээлvvд №1 Хадгалах

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №3

Бидний амьдралыг хєнгєвчилж, улам илvv сонирхолтой болгох шинэ санаа, шинэ хэлбэр дvрс, хэрэглээг агуулсан гэр ахуйн эд зvйлсийн талаар мэдээлэл нь хэний ч санаанд нийцэж, урам зоригийг єгнє гэдэгт итгэлтэй байна. Тиймээс та бvхний мэлмий, оюунд хамгийн сvvлийн vеийн, сонин содон ахуйн хамгийн энгийн эд зvйлсийн цуглуулгыг хvргэж байна. Тухай бvрийг нь сайн ажиж, чухам ямар зориулалттай, яадаг эд болохыг нь ойлгохыг хичээх нь танд тодорхой хэмжээний амьдралын таашаалыг амсуулна гэдэгтэй мєрийцєхєд ч бэлэн байна. Ингээд сонирхолтой дизайны шийдэл бvхий есєн шидийн эд зvйлстэй танилцацгая. Оюунт хvн та  авах нэгийг нь амьдралдаа хэрэгжvvлж, хаях нэгийг нь мартана биз ээ. Хvн сайн нvдээ нээгээд харвал амьдрал vнэхээр шинэ санаа, сэдэв, ололт амжилтаар дvvрэн ертєнц ажээ.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №3 Хадгалах

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №2

Яагаад эдгээр бvтээлvvдийн ихэнх нь гэр ахуйн барааны дэлгvvрvvдэд vзэгддэггvй, бас айлууд гал тогоондоо авч хэрэглэдэггvйг нь гайхсан гэдгээ нуулгvй хэлчихье. Орчин vеийн “залхуу” бас завгvй иргэний хоол хийх “хэрэгцээг” маш сонирхолтойгоор бас гайхалтай vр бvтээлтэйгээр хангаж чадахуйц ийм ер бусын хєєрхєн хєєрхєн бvтээлvvд байдаг л юм байна. Ингээд бvгдээрээ vргэлжлэл дээр дарж, сvvлийн vеийн дизайнер, зохион бvтээгчдийн танилцуулж буй хамгийн сонирхолтой гал тогооны хэрэгслvvдийн цуглуулгатай танилцацгаая. Дэлгvvрээс олохгvй бол, эндээс санаа аваад, яг адилхныг хийгээд хэрэглэж болох л юм байна.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №2 Хадгалах

Хамгийн солиотой, бас сонирхолтой IT-бvтээлvvд

21 зууны мэдээллийн хамгийн гол тулгуур нь бол дэлхий даяар хэрэн сvлжсэн интернетийн холбоо, компьютер, технологийн дэвшилтэт тєхєєрємжvvд билээ. Эдгээр нь бvр дэлхий дахиныг, цаашлаад хvн тєрєлхтнийг “бvрэн эзэгнэжээ”. Ойрын ирээдvйд домофон системийг ашиглан олон нийттэй харьцах сайтад зурагаа байршуулж, цайны данхыг утасгvй интернеттэй холбон, хаа байсан газраасаа удирдах боломжтой болно гэхэд ч гайхаж, мэлрэх хvн бараг vгvй болжээ. Эрдэмтэд зохиож, бvтээгчид vйлдвэрлэн, vлдсэн хэсэг нь хэрэглэх маягаар технологийн дэвшлийн замнал єдрєєр биш цагаар, цагаар биш хормоор урагшилж, шинэ шинэ бvтээгдэхvvнvvдийг эзэмшсэн хvмvvс єшєє илvvг эрэлхийлэх болсон байна. Энэ мэтээр шинэлэг санаа олж, бусдыг алмайруулахын тулд хvмvvс дээд зэргээр сэтгэх шаардлагатай тулгардаг билээ. Учир нь шинэ бvхнээр дvvрэн хорвоо дээр шинэлэг байхын тулд маш их хичээл чармайлт хэрэгтэй. Ингээд бvгдээрэ IT-гийн ертєнцєд єєрийн гэсэн байладан дагуулалтыг бий болгож, шинэлэг зvйлс нэвтрvvлэхийн тулд хvмvvс яаж сэтгэж, ямар ч ашиггvй юм шиг хирнээ этгээд санаануудыг гаргадагийн цєєн хэдэн сонирхолтой жишээтэй танилцацгаая. Магадгvй єнєєдєр утгагvй мэт санагдаж байгаа эдгээр бvтээлvvдийн зарим нэг нь ирээдvйд зайлшгvй хэрэгцээтэй зvйл болсон байхыг бид vгvйсгэх аргагvй билээ.
Хамгийн солиотой, бас сонирхолтой IT-бvтээлvvд Хадгалах

Гар аргаар бvтээсэн онгоц

Канад залуус єєрсдийн хvсэл сонирхолын дагуу гар аргаар онгоц бvтээхийг хvсчээ. Тэд энэ хvслээ биелvvлж чадсан бєгєєд энvvгээрээ боломжгvй зvйл гэж байхгvй гэдгийг нотолж чаджээ. Уг онгоц нь 42 кг жинтэй бєгєєд 145 метрийн єндєрт хєєрєх чадалтай юм байна. Онгоцыг бvтээхэд гар доорх материал болох мод, тємєр утас, гялгар уут г.м зvйлсийг ашиглажээ. Vнэндээ онгоцыг хєєргєхєд тvлш шаталтад хєдєлгvvvр хэрэггvй бєгєєд нисгэхэд нь хvн туслахад хангалттай. За ингээд миний яриад байгаа болон эдгээр залуус ер нь юу хийцэн талаар фото зураг болон видео бичлэгийг vзнэ vv.
Гар аргаар бvтээсэн онгоц Хадгалах

Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №1

Та бvхэнд сонирхолтой шинэ санааг єгєхийн ялдамд чєлєєт цагийг тань амтлах зорилгоор бvтээлч сэтгэлгээтэй дизайнеруудын зохион, хэрэгжvvлсэн зарим ахуйн хэрэглээний эд зvйлсийн цуглуулгыг толилуулж байна. Мэдээж зарим нэг нь хэрэглээ гэхээсээ илvv урлаг талруугаа хандсан, арай дэндvv євєрмєц бvтээлvvд байх авч, заримыг нь гэртээ аваад тавьчих юмсан гэсэн хорхой хєдлєх ажээ. Ингээд амьдралаас гэрэл гэгээтэй талыг нь олж харж, хэний ч анзаараагvй тэр єчvvхэн орон зайг єєрийнхєєрєє сэтгэн баяжуулсан авъяаслаг дизайнеруудын бvтээлийн ертєнцєєр аялахыг урьж байна. Мєн єєр юуг сэдэж санаачилвал гэр орноо, хvрээлэн буй орчноо илvv тохилог, тааламжтай, сонирхолтой болгож болох талаар бага ч гэсэн сэтгэх сэдэл, бvтээлч эрмэлзлийг танд энэхvv нийтлэл маань бэлэглэнэ гэдэгт итгэлтэй байна.
Ахуйн хэрэглээний сонирхолтой бvтээлvvд №1 Хадгалах

Cонирхогчийн гараар бvтсэн компьютерууд

Та бvхэнд хувь хvний гараар аргаар угсарсан сонирхолтой компьютеруудын зургуудыг хvртээл болгож байна.
Cонирхогчийн гараар бvтсэн компьютерууд Хадгалах