БҮТЭЭЛЧ САНАА

ДООД ҮНЭ ДООД ДАВХАРТ!
Хаах
Сурталчилгаа

Онц сурлагатнуудад зориулсан хөгжилтэй бүтээлүүд

Дүнгээр ялгаварлан гадуурхлаа хэмээн та битгий буруугаар ойлгоорой. Дараах бүтээлүүд бол математик, физик, химийн томъёо болон бусад шинжлэх ухааны илэрхийллүүдийг бэлэг дурсгалын хэлбэрт оруулан бүтээсэн, хөгжилтэй, маш сонирхолтой зүйлс байгаа. Тиймээс энэ талын хичээлүүддээ илүү сонирхолтой найзууддаа авч бэлэглэвэл хэзээ ч мартагдахааргүй сэтгэгдлийг төрүүлэх буй за...

Онц сурлагатнуудад зориулсан хөгжилтэй бүтээлүүд Хадгалах

Швейцарчууд уулын галзуу хулгана бүтээжээ

Швейцарь, Швед, Шинэ Зеланд, Норвеги гээд л Скандиновын орнууд болон Европын өндөр хөгжилтэй орнуудад адал явдалд дурлагчдад зориулж, нэгэн шинэ төрлийн галзуу хулгана зохион бүтээжээ. Альпийн нуруудаас доош төмөр хоолой татсан бөгөөд түүгээр гулгах замдаа байгалийн үзэсгэлэнт төрхийг харж болох юм байнай.

Швейцарчууд уулын галзуу хулгана бүтээжээ Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд

Хотын өнгө үзэмжийг чимж, өвөрмөц, басхүү гайхалтай харагдуулах зүйлсийн нэг бол яалтчгүй сандал, цэцэрлэгт хүрээлэнгүүд билээ. Дизайнерын ур ухаан, бүтээлч сэтгэлгээнээс төрөн гарсан хамгийн өвөрмөц гудамжны чимэглэлүүдийг танилцуудъя. Манай улс ч гэсэн яагаад тэднээс санааа авч болохгүй гэж?

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээлүүд Хадгалах

Хог хаягдлыг тансаг эдлэл болгосон хүмүүс

Эвдэрч хэмхэрсэн, ажиллагаагүй болсон зүйлсийн дараагийн очих газар нь ихэнхдээ хогийн сав байдаг. Гэхдээ тэдгээр эвдэрхий зүйлсэд дахин боломж олгож, бүтээлч санаа, багахан цаг зав зарцуулаад гайхалтай гоёмсог эдлэл, эсвэл хэрэгтэй багаж болгон хувиргаж чаддаг хүмүүс бий. Ингээд тэрхүү хүмүүсийг болон хийсэн бүтээлийг нь та бүхэнд толилуулъя.

Хог хаягдлыг тансаг эдлэл болгосон хүмүүс Хадгалах

Хүүхдэдээ амьтан зурж сургах хялбар арга

Хүүхдүүд 3-7 насандаа аливаа зүйлийг дууриан зурах, зохиож зурах маш их сонирхолтой байдаг. Яг энэ үед нь хэрхэн зурах талаар ерөнхийд нь суурь мэдлэгийг олговол хүүхэд түүнийг маш сайн тогтоож аван, зурах авьяас нь улам хөгждөг. Ингээд халамжит эцэг эх танд зориулан ганцхан дугуй дүрсийг ашиглан хүүхдээрээ хэрхэн амьтдыг зуруулах тухай мэдээллийг хүргэж байна.
Хүүхдэдээ амьтан зурж сургах хялбар арга Хадгалах

Өрөөсөн оймсоор юу хийж болох вэ?

Өмсдөггүй, өрөөсөн оймсийг ашиглан өөртөө болон хүүхдүүддээ хэрэгтэй гоёмсог зүйлсийг хийгээрэй. Сүүлийн үед гэрийн эзэгтэй нар, шинэ зүйлийг худалдан авахаас илүүтэй хэрэгцээгүй зүйлсийг амьдралдаа хэрхэн хэрэглэж, түүнийг бүтээлчээр ашиглах тал дээр анхаарах болсон юм. Жижиг гэлтгүй амьдралын эдгээр ухаан нь арвич хямгач байж, хуримтлал үүсгэхэд хэрэг болдог юм шүү.

Өрөөсөн оймсоор юу хийж болох вэ? Хадгалах

Гэртээ гоёмсог лаа хийж сурцгаая

Бид энэ удаагийнхаа мэдээллээр та бүхэндээ гэрийн нөхцөлд, төрөл бүрийн гоёмсог лаа хийх хэрэгтэй мэдээллийг хүргэж байна. Дэлгүүрээс өөрийн цаг, мөнгийг үрэн байж лаа худалдан авах нь тийм сайхан санаа гэж үү? Түүний оронд энгийн нэгэн лааг хайлуулж, анхилуун үнэр шингээн, цор ганц, маш гоёмсог лааг хийх боломжтой. Нэг лаагаа дахин дахин өөрчлөн, өөр олон сайхан лаа хийж болно шүү дээ.

Гэртээ гоёмсог лаа хийж сурцгаая Хадгалах

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл

Хүн төрөлхтний нээлтүүд дуусахгүй нь ээ. Таны амьдралын өдөр тутмын жижиг сажиг бэрхшээлийг шийдэх гайхалтай бүтээгдэхүүнүүд шинээр гарчээ. Хурдхан худалдаж аваад гэртээ аваад тавьчих юмсан гэж та хүсэх нь гарцаагүй. Заримыг нь хараад "Хүүе, би яагаад энэ тухай бодож олсонгүй вэ?" гэж гайхан уулга алдаж ч мэднэ. Ингээд хамгийн хэрэгтэй, авсаархан 35 туслагчтай танилцъя. 

Ярих биш хийдэг хүмүүсийн бүтээл Хадгалах

Алдартай брэндүүдийн хамгийн ухаалаг сурталчилгаанууд

Ихэнх хүмүүс зар сурталчилгааг таашаадаггүй, сурталчилгаа эхэлмэгц л бид сувгаа сольж, дууг нь хаадаг нь нууц биш. Гэвч зарим төрлийн сурталчилгаа нь үнэхээр бусдын анхаарлыг татахуйц өвөрмөц болж чаджээ. Тэднийг хийсэн хүмүүсийг гайхалтай бүтээлч санааны ачаар тус бүтээгдэхүүнийг та тийм ч амархан мартахгүй л болов уу.

Алдартай брэндүүдийн хамгийн ухаалаг сурталчилгаанууд Хадгалах

Өөрийн гараар гэрлийн бүрхүүл хийцгээе

Бид байрныхаа дотоод засал чимэглэлд их анхаардаг билээ. Тиймээс ч өдөржин дэлгүүрээр явж өөрт таалагдсан гэрлийн бүрхүүлийг маш удаан хайдаг. Тэгвэл заавал өдөржин дэлгүүрээр явж хайхгүйгээр өөрийн гараар ч сонирхолтой, чамин гэрлийн бүрхүүлийг урлаж болох нь байна. Ялангуяа энэхүү бүрхүүлийг урлахад мөнгө болон цаг зав ихэд хэмнэгдэх аж.
Өөрийн гараар гэрлийн бүрхүүл хийцгээе Хадгалах

Хуванцар сав ашиглан цэцгийн сав хийх хялбар арга

Хэрэглэдэггүй хэрнээ гэрт хөглөрөөд байдаг, хуванцар савыг ашиглан гоёмсог цэцгийн савыг урлаж болно гэвэл итгэх үү? Ийнхүү та бүхэндээ зориулан тэдгээрийг хийх аргачлал болон, олон гайхалтай санааг хүргэж байна. Бидний мэдээллээс санаа авч, гэртээ өөрсдийн бяцхан урланг бүтээгээрэй!

Хуванцар сав ашиглан цэцгийн сав хийх хялбар арга Хадгалах